Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД: БИДЭНД ТӨРИЙН ДЭМЖЛЭГ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

2018-12-07
0
ЖИРГЭХ

Бөөний худалдаа эрхлэгчдээс бусад бүх худалдаачдыг жижиглэн худалдаа эрхлэгчид гэж тодорхойлдог байна. Жишээлбэл, хүнсний дэлгүүрүүд, автомашины худалдаа, ахуйн бараа, барилгын материалын гэх мэтчилэнгээр дурьдвал энэ бол асар том салбар юм. Харин энэ том салбарынхны үйл ажиллагааг зохицуулсан бие даасан хууль эрх зүйн орчин тэдэнд огт байдаггүй бөгөөд өнгөрсөн хугацаанд тэд зөвхөн өөрсдөө асуудлаа шийдвэрлэж, аль болох боломжит гарц гаргалгааг эрэлхийлэн шийдвэрлэж иржээ. Улмаар 2010 оноос “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо”-г үүсгэн байгуулж, хүсэл зорилгоо нэгтгэн, гадаад, дотоод туршлагыг судалж, улмаар 2015 оноос худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулж эхэлсэн байдаг. Ингэснээр худалдаачид дор хаяж жилдээ нэг удаа цуглаж, бүх талын оролцоо, асуудлаа ярилцдаг болжээ. Тэд өнөөдөр “Их хүрээ 2018” ээлжит чуулганаа зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, цаашдын төлөвлөгөө, шийдлээ хэлэлцлээ. Энэ удаад тэдний хамгийн их хөндөж ярилцсан сэдэв бол хүний нөөц ба хөрөнгө оруулалт, түүнчлэн эрх зүйн орчин байв.

Монгол Улсад дотоод худалдаанд хамааралтай 30 гаруй хуулийн 100 гаруй заалтууд мөрдөгддөг байна. Тухайлбал,

-Ерөнхий зохицуулалтын хуулиуд: Архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэлт зэвсгийн тухай

-Тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаа, борлуулалтыг зохицуулсан хуулиуд: Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай болон бусад зохицуулалтууд.

Гэвч манайд Худалдааны тухай хууль, журам огт байдаггүй гэж тэд хэлж байна. Харин Зөрчлийн тухай хуулийн 21 заалтаар л худалдаа эрхлэгчдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалт үйлчилдэг байна. Мөн дотоод худалдааны талаар Хөгжлийн баримт бичгүүдэд ч тодорхой зорилт тусгагдаагүй гэнэ. Бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө ч байхгүй гээд бодохоор энэ асар том салбар ор тас хаягджээ гэж хармаар. Худалдаачид өнөөдөр Зөрчлийн хуулинд л захирагдахаас өөрөөр тэдэнд хамааралтай, ялангуяа үйл ажиллагаанд нь чиглэсэн дэмжсэн ямар нэгэн зохицуулалт байдаггүй гэдэг дээр тэд шүүмжлэлтэй хандаж байна.

Тиймээс энэ асуудлыг төрд хүргэх тал дээр ажиллаж, бодлогын баримт бичгүүд гаргах асуудлыг хөндөн хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэхийг зорьжээ. Тус чуулганд төрийн болон ТББ, олон улсын төлөөллүүд оролцлоо.

Ингээд чуулганы үеэр МЖХЭХ-ны Гүйцэтгэх захирал Э.Чулуунбаатартай цөөн хором ярилцлаа.

 

IMG_1286 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

-Юун түрүүнд өнгөрсөн жил төлөвлөсөн ажлаа товчхон дүгнэе. Их хүрээ 2017 чуулганаар хэлэлцсэн гол асуудал өнөөдөр ямар үр дүнтэй явж байгаа вэ?

-2017 онд “Ая тухтай дэлгүүрийн стандарт”-ыг гаргаж, жижиглэн худалдаа эрхлэгчиддээ боломж олгохоор төлөвлөсөн. Мөн хөрөнгө оруулалтын хувьд жижиг худалдаа эрхлэгчдийг ямар байдлаар дэмжих вэ гэдэг чиглэлээр ярилцсан. Энэ хүрээнд манай холбоо 2018 оны тавдугаар сард “Үндэсний ая тухтай дэлгүүрийн стандарт”-ыг батлуулсан. Түүний дараа олон улсын стандарт бүхий CU, Сircle гээд бусад дэлгүүрүүд стандарт аваад байна. Энэ мэтчилэн дурьдвал амжилттай олон ажлыг хийгээд явж байна.

-Тэгвэл өнөөдрийн чуулганы үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Цаашдаа худалдаа эрхлэгчид өөрсдийгөө хөгжүүлэх, чадамжжуулах олон улсын стандарттай болж өөрсдийн бизнесээ хөгжүүлснээр борлуулалтаа нэмэгдүүлж үр ашигтай ажиллах боломж нь бүрдэж байгаа гэж харж байгаа. Гол нь дотоодын худалдаа эрхлэгчид энэ стандартын шаардлагыг хүлээж авахад бэлэн байна уу гэдэг асуудал байгаа. Тэгэхээр нэгдүгээрт хүний нөөцийн асуудал, хоёрдугаарт тоног төхөөрөмж, гуравт энэ бүхэнд гаргах хөрөнгө оруулалтыг яаж шийдэх вэ гэдэг асуудал байна. Энэ гурван асуудал дээр өнөөдрийн чуулган гол ач холбогдлоо өгч байна.

Хөгжсөн улс орнууд дотоодын худалдаагаа яаж хөгжүүлж, ямар тоног төхөөрөмж дээр анхаардаг вэ зэргээр туршлагаас мөн хуваалцлаа. Тиймээс энэ удаагийн арга хэмжээнээс ерөөсөө технологи, стандарт, үйлчилгээн дээр суурилсан худалдааг яаж хөгжүүлэх вэ, гэхдээ шууд чөлөөтэй хаях бус, бодлогын хэмжээнд, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлье гэдэг байр суурийг тал талаас гаргаж байна. Тэгэхээр яаж хамтран ажиллах вэ гэдэг дээр ач холбогдлоо өгч байгаа юм.

-Мэдээж шинэ бүхнийг суурьшуулна гэдэг шууд биеллээ олох зүйл биш. Дээр дурьдсан стандартыг хэрэгжүүлэхэд тулгарч болох ямар асуудал байгаа вэ. Түүнийг шийдвэрлэх ямар арга зам байж болно гэж харж байна?

-Гол асуудал бол хөрөнгө оруулалт. Хүний нөөцийн хөгжил-сургалт, тоног төхөөрөмжийн шийдэлд санхүүгийн зайлшгүй шаардлага тулгарна. Одоогоор манай улсад төрөөс зөвхөн үйлдвэрлэлд л хөнгөлөлттэй зээлүүдийг гаргаж байгаа. Тэгвэл худалдааг хөгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл, боломжуудыг яагаад олгож болохгүй гэж? Тухайлбал, төрийн байгууллагын зүгээс шууд сангаар гаргаж болно. Худалдааг дэмжих сан байгуулж болно. Энэ нь тусгай зохицуулалттай, хяналттай, ТББ-уудын оролцоотой байх ёстой. Тэгэхгүй бол өнөөдрийн ЖДҮХС-гийн асуудал шиг байдал үүсчихнэ. Тэгээд тэр сангийнхаа тайланг энэ чуулганаар хэлэлцдэг байх юм бол өнгөрсөн хугацаанд хэдий хэрийн санхүүжилтээр ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг нь энд харагддаг, чуулган дээр яригддаг байх ёстой гэж харж байгаа.

Мөн гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдийг төрийн байгууллагын хувьд хэрэгжүүлэх боломж нь илүү нээлттэй байдаг. Тийм учраас тэдгээр төсөл хөтөлбөрүүдийг худалдаа руу чиглүүлэх, гадаад улс орны худалдааны салбаруудтай хамтран ажиллах нөхцөлүүдийг төрийн байгууллагын зүгээс боломжийг нь бий болгох юм бол худалдаачид нээлттэй байгаа. Энэ ажил дээр манай холбооны зүгээс бүх талаар хамтран ажиллахад нээлттэй байгаагаа ч сая зарлалаа.

 

IMG_1270 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

-Энэхүү чуулганд оролцогчдын 1/3 нь орон нутгийн төлөөлөгчид байгаа юм байна. Орон нутгийн худалдаачид ямар асуудлыг хамгийн их хөндөж байна вэ?

-Худалдааны салбарт хот, хөдөөгийн ялгаа маш их байна. Нэг худалдааны салбарын ажлын бүтээмж орон нутагт дунджаар 5 сая төгрөг байгаа юм. Гэтэл Улаанбаатар хотод 20 сая төгрөг байгаа. Эндээс харахаар хөдөлмөрийн бүтээмж 4-5 дахин ялгаатай байна. Мөн цалингийн хувьд ч ялгаатай байгаа. Худалдааны салбарын дундаж цалингаас бага байна. Гэвч хамгийн чухал асуудал бол ерөөсөө л эрх зүйн зохицуулалт. Худалдаа эрхэлж байгаа хүмүүс тэр худалдааг хийхдээ яаж би ямар нэгэн дарамтгүйгээр, ойлгомжтой байдлаар бизнесээ хийж болох вэ гэдэг нөхцөл нь тодорхой биш. Зохицуулалтын тухай хууль байхгүй болохоор дураараа бизнес эрхэлдэг. Тэр нь улмаар хязгаарлагдмал байдалд ороод бизнес нь хөгжихгүй байх нөхцөл нь бүрдэж байна гэсэн үг.

-Та бүхний зорисон үйлс бүтэмжтэй хэрэгжих болтугай, амжилт хүсье.

-Баярлалаа.

Ингээд бид энэ удаагийн чуулганд урилгаар оролцож буй Япон Улсаас ирсэн, бидний сайн мэдэх “Family Mart” сүлжээ дэлгүүрийн салбар дэлгүүрүүдийн захирал Огино Тошиказүгийн сэтгэгдлээс хуваалцлаа.

 

IMG_1315 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

Тэрээр “Бид Монгол Улсад ирээд хоёр хонож байна. Монголын жижиглэн худалдаа эрхлэгчид маш их хичээл зүтгэлтэй, өөрсдийн бизнесээ өргөжүүлэх маш их эрмэлзэлтэй байгаа нь ажиглагдаж байна. Японы эдийн засаг тогтвортой болохоор бизнесийн нөхцөл байдал нь ч тогтворжсон байдаг. Харин монголын бизнес эрхлэгчид ямар нэгэн юм хиймээр байна, бизнесээ өргөжүүлэх юм сан гэсэн маш их хүсэлтэй байна. Энэ бол үнэхээр сайшаалтай. Тэгэхээр төрийн зүгээс ямар нэгэн зүйл хийж өгөх хэрэгтэй. Монгол Улсад сүлжээ дэлгүүрээ оруулж ирэхэд үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бараа бүтээгдэхүүн гэсэн гурван үндсэн зүйл бидний хувьд хамгийн чухал байсан. Ер нь худалдан авагч болон хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийг ямар ч эргэлзээгүйгээр, сэтгэлийн түгшүүргүйгээр худалдаж авах нь чухал. Тиймээс Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг харахад, бараа бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, сонголтоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэж санагдаж байлаа. Үүнээс гадна би нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Монголын дэд бүтэц буюу замын байдал үнэхээр хэцүү юм. Үүнийг хэлэх ёстой чухал зүйл шиг санагдлаа.” гэсэн юм.

 

IMG_1304-e1544177870429 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

Ийнхүү жижиглэн худалдаа эрхлэгчдийн 300 гаруй төлөөлөгчид МҮХАҮТ-д хоёр өдрийн турш чуулж, туршлагаа хуваалцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөлөө. Ингэхдээ тэд төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хэрэглэгчийн уялдаа холбоог улам сайжруулах тал дээр анхаарч, хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллах юм байна. Тухайлбал, төрийн байгууллагын зүгээс бодлогын бичиг баримтууд гаргах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, хариуцлагын тогтолцооны асуудлыг, харин ТББ нь дүрэм журам, стандарт, технологи, мэдээлэл, үйлчилгээ, ноу-хау, сургалт судалгааны асуудлыг илүү сайжруулж, хөгжүүлэн ажиллах юм байна. Тэдэнд дутагдаж буй эрх зүйн орчныг бий болгохыг тэд нэн чухалчилж байгааг энд онцлон тэмдэглэе.

 

IMG_1273 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

 

IMG_1306-1024x683 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

 

IMG_1282 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

 

IMG_1287 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

 

IMG_1290 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

 

IMG_1291 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

 

IMG_1293 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

 

IMG_1294 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

 

IMG_1296 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

 

IMG_1299 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

 

IMG_1300 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

 

IMG_1301 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

 

IMG_1302 Жижиглэн худалдаа эрхлэгчид: Бидэнд төрийн дэмжлэг, эрх зүйн орчин үгүйлэгдэж байна

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
    30 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    35 мин
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
    42 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
    43 мин
  • ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
    56 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    1 цаг 0 мин
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    16 цаг 54 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    16 цаг 56 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    17 цаг 21 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    18 цаг 34 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    18 цаг 35 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    18 цаг 44 мин
  • Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
    18 цаг 55 мин
  • “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд”-ыг Дэлхийн соёлын өвд бүртгүүллээ
    19 цаг 10 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов
    19 цаг 12 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    19 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 57 хувьтай байна
    19 цаг 56 мин
  • Есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулна
    20 цаг 12 мин
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    20 цаг 52 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 39 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК