УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ахлах ахлагч нарын дотроос ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучласан ахлагчийг шалгаруулж "15-ны Цагдаа" цом, өргөмжлөлийг гардуулдаг уламжлалтай. 11 дэхь удаагийн үагналын эзнээр Цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж буй Цагдаагийн газрын ахлах ахлагч, замын зохицуулагч Ш.Батжаргал тодорчээ.
"Төвшин сэтгэл сан"-гаар дамжуулан шалгаруулдаг тус цом өргөмжлөлийг нэг сая төгрөг дагадаг юм байна. Мөн Цагдаагийн газрын алба хаагчдын дотор шинээр мэндэлсэн 16 хүүхдэд 100.000 төгрөгийн хадгаламжийн дэвтрийг бэлэглэлээ.
Л.Сайнаа