зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Нацагдорж тэргүүтнийг хорьсон “Бат гүн” шоронгийн түүхээс...

2018-12-20
0
ЖИРГЭХ

Арван гуравдугаар хорооллын автобусны буудлын  өмнө байрлах “EAST” төвийг мэдэхгүй хүн үгүй. Тус байшин шатаад 8 жилийг ардаа үдлээ.

Энэ байшингийн суурь дээр Манжийн төрийн үеийн “Бат цагаан” гэх нэртэй шорон байсан гэгддэг.

Харин Манжийн төрөөс уг шоронд “гүн” цол шагнаснаас хойш “Бат гүн” хэмээн нэрлэх болсон аж.  Манжийн төрийн халааг авсан, Богдын төрийн үед ч уг байшинг яг шоронг зориулалтаар нь ашиглаж байжээ.

Ерөнхийдөө одоогийн Баянзүрх захын орчим Манж чин улсын Нийслэл хүрээн дэх шорон байсан аж. Тус газар Манжийн хууль хэрэгжиж, Монголын олон зуун шударга ард, шилийн сайн эрчүүдийг эрүүдэн шүүж байсан түүхтэй.  Мүглэн хэмээх ганц хүний шорон, хүзүүнд углан цоожилдог явуулын шорон ч байжээ.

Жанжин Д.Сүхбаатарын эцэг Цагаан дээлт Дамдин гэгч энэ шоронд 11 жил хуяг, хуяг нарын ерөнхий даамлаар ажиллаж байсан түүхтэй. Мөн 1920 онд энэ нүхэн шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай ван Дамдинсүрэнг хорьж байжээ. Манлай баатар Дамдинсүрэн “би гамингуудын нүдэн дээр хэвтээгээрээ үхэхгүй” хэмээгээд босоогоороо нас нөгчсөн түүхтэй.

Уг шоронтой холбоотой дуу ч төрөөд амжжээ.

Шар хадны энгэр дээр нь
Шар солонго татаад байна
Шар уурагаа шимүүлж өсгөсөн 
Эхийгээ бодоход санаа сэтгэл минь дэн дун гэх  мэт үгтэй дуу бий.  Энэ дууны түүхийг сөхвөөс цаазын ялтай хүнийг Бат гүн шоронгоос Шар хад руу буудахаар авч явах үед зохион дуулсан дуу гэдэг.

Хожим нь Ардын Засгийн үед ч уг шоронг ашигласаар л  байсан аж. 
Тухайлбал,  анхны долоогийн нэг Д.Бодоо, С.Данзан, хилс хэрэгт хэлмэгдсэн Ёнзон хамба, Тайж Рэгдэндагва, Жинон Ван Ширнэндамдин зэрэг язгууртнуудыг ч энд хорьж тамлаж, эрүүдэн шүүсний эцэст Шар Хаданд аваачин бууджээ. Мөн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг мөн л энд хорьж байсан гэх.

Тэр үеийн хүмүүсийн яриагаар хоригдлууд бөөсөнд баригдаж үхэж байсан агаад уг шоронгийн хашаанд газар шороо нь ч бөөстөж,  шороо нь хөдлөж байгаа мэт бөөс язганаж байсан гэдэг. Хожим сүүлд Ардын засаг хотоос зайдуу газарт шинэ шорон олныг барьсан тул уг байшинг Шоронгийн зориулалтаар ашиглахаа больжээ.

Мөн Нийслэл хотын комендантын чөлөөгүй явсан цэргүүдийг хорьдог газар болсон байна.  Гэвч сүүлд тэр байшинг бэлгийн замын халдварт өвчинтэй хүмүүсийг эмчлэх эмнэлэг болгон ашиглаж байв.
Тодруулбал, яр тэмбүү, бас бус өвчтэй хүмүүсийг албадан хэвтүүлж, эмчилж байжээ. Хожим нь тус эмнэлгээ нүүлгэн өөр байшинд оруулсан байна. Ингээд Бат гүн шорон нэг хэсэг эзэнгүй шахуу байв. Гэтэл гэнэт гал гарч Бат гүн шорон шатсан байна. Бүүр тодруулбал анх тус балгасны суурин дээр 1943 онд одоогийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 402 дүгээр хаалттай хорих анги, нэгдсэн эмнэлэг нь төв лагерийн эмнэлэг нэртэйгээр 35 ортой үүсгэн байгуулагдсан байна. 1948 оноос Засан хүмүүжүүлэх газрын эмнэлэг болон өөрчлөгдөж 45 ортой болсон, 1966 онд Засан хүмүүжүүлэх газрын эмнэлэг нь одоогийн Туул Жин Пангийн суурийн дээр Улаан байшин гэдэг газар 50 ортой болж байрласан аж.

1990-ээд оны дундуур яг тэр суурийн дээр нь, ялимгүй өнцөгдүүлэн одоогийн энэ байшин буюу “EAST” төвийг барьсан байна. Тухайн үед казино ч байсан гэж хүмүүс ярьдаг.

Ингээд нэг их удсангүй уг байшин 2011 оны нэгдүгээр сарын үеэр шатаж ийн балгас болсон түүхтэй.  Тус төвд гэр ахуйн цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, бар, ресторан, караоке гээд олон байгууллагууд байсан бөгөөд тухайн үед  тус төвд нүүж ороод удаагүй байсан барны хэсгээс гал гарсан байна.  Тус түймрийн утаа Зүүн дөрвөн зам орчмыг битүү бүрхээд байсан юм.

Тус газрын эзэн нь Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийнх байсан гэх яриа ч газар авч байлаа.

Ямартай ч түүхийн мөчлөгүүдэд энэ балгасны суурь дээр сайн сайхан зүйлүүд болоогүй аж. Хотын өнгө төрхийг гутаасан энэхүү балгасыг хэрхэх юм бол доо. Дуудлага худалдаа зэргээр газрыг нь зарлаа ч зориг гарган худалдаж авах нь хэн л бол.

Л.Сайнбаяр

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гэрэлт модны доор
Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Өндөр настан (103.212.117.26)
    Яр тэмбүүний эмнэлэг байсан. Тэнд барилга барих юм бол дахиад л шатна. Нүгэл зовлонгоор дүүрсэн газар. Тэнд дурсгалын цогцолбор байгуулж жуулчдад үзүүлэх нэгэн өвөрмөц байгууламж блго !
    2024 оны 01 сарын 28 | Хариулах
  • Сиси (150.129.143.86)
    Яасан их тус тус гэж бичдэг юм бэ?
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.55.188.41)
    Хуучин цэргийн төв эмнэлэгийн амбулаторийг бас шорон бсн гэдэг
    2018 оны 12 сарын 22 | Хариулах
  • монголын ард түмэн (103.229.122.247)
    нээрээ энэ газрыг хурааж улсын болгоод цэцэрлэгт хүрээлэн болговол таарна.
    2018 оны 12 сарын 22 | Хариулах
  • Zochin (64.119.20.73)
    Tsetserlegt xureelen baiguulval buyan bolox busuu.
    2018 оны 12 сарын 22 | Хариулах
  • гончиг (202.126.88.50)
    Манлаи баатар Дамдинсурэн гэдэг хун чинь одоогиин Цэргиин госпиталын хуучин амбултор буюу дээр уед хэгшчуулиин ярьдгаар Си лин пугиин яамны подвал дотор босоогоор энгэрсэн л гэж ярьдаг юм даа ! Бусад баримт нь харин мгуи юм. Монгол улсын тусгаар тогтонолын тэлээ тэмцэж бсан . Барга ястан хун гэж уншиж бсан юм бна.
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.160.15)
    Хүний хир угаахаас өөр бизнесгүй хүн яаж асар олон сая долларын хөрөнгөтэй олигархи болдгийг Ч.Ганзориг одоо хүү Ч.Тэмүүлэн нь хаоруулж байна. Яаж төрд гардагийг ч харуулж байна. Хүү тэмүүлэн нь М.Энхболдын бүлэгт багтаж Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж байгаагаас үзэхэд МАНАН-ийн эрх ашгийг хамгаалж бузар хэргүүдээ нуун амь тэмцэж байнадаа.
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.160.15)
    Ч.Ганзоригоос хурааж аваад газрыг нь дуудлага худалдаагаар зарж Эрдэнэтийн өрийг дар
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.160.15)
    Энэ байшин чинь Эрдэнэтийн луйварчин Ч.Ганзоригийн өмч шүү дээ. Хэдэн жилийн өмнө Ч.Ганзориг Сангийн дэд сайд байхдаа луйвардаж авсан тухай сонин хэвлэлээр бичигдэж байсан билээ. Одоо луйварчин авилгачин хулгайч оффшорчин ЖДҮ чин гээд бүх зүйлд холбогдож Батцагаан шорондоо суух болж байгаа нь сонин байна.
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.42.89)
    олон ардын зовлон шаналал нэвт шингэсэн газар болохоор өөдлөхгүй
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.176.183)
    "Бат цагаан" шоронгийн байшинг бага зэрэг өргөтгөөд 1960-аад онд арьс өнгөний эмнэлэг байсан. Энэ байшин одоогийн “EAST” төвөөс жаахан зүүн хойш байсан. Одоо ШТС байгаа. Дээхэн үед хоригдлуудын ийм дуу байсан: "Бат цагааны орой дээрээс Баруун урагшаа харахад минь Багын байсан колонийн сургууль Бас л байрандаа сүндэрлэж байна"
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
    • 90-д он хүртэл эмнэлэгээрээ байсаан
      2018 оны 12 сарын 20
  • zochin (139.5.218.26)
    Ganzorig naad gazaraar chini dutahgui niitiin ezemshliin talbai bologchihoo
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
    • Цэрэн
      Боломжиин санаа
      2018 оны 12 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОУХМ Магнайдоржийн Отгонбаяр “Монгол Улсын гавьяат тамирчин” цол хүртэхээр боллоо
    10 цаг 14 мин
  • Хууль бусаар 3 тонн шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна
    10 цаг 47 мин
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
    14 цаг 26 мин
  • Даваа гаргаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
    15 цаг 16 мин
  • Ж.Анударь хүрлийн төлөө шалгарч, Л.Энхрийлэн дагахаар боллоо
    15 цаг 19 мин
  • Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна
    15 цаг 42 мин
  • Ойрын 10 хоног цаг агаар хэрхэх вэ?
    15 цаг 48 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    16 цаг 1 мин
  • Завхан аймагт олон улсын стандартын хөлбөмбөгийн талбай байгуулах гэрээг үзэглэлээ
    Уржигдар 19 цаг 28 мин
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
    Уржигдар 18 цаг 28 мин
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
    Уржигдар 18 цаг 17 мин
  • “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
    Уржигдар 17 цаг 43 мин
  • Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    Уржигдар 16 цаг 37 мин
  • Гадаадын иргэний оршин суух хэвлэх, олгох цэгийн тоог нэмэгдүүллээ
    Уржигдар 15 цаг 15 мин
  • E-Geree систем “Maker in China 2025” олон улсын инноваци, стартапын тэмцээнээс "Excellence Award" хүртлээ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Нийслэлийн ИТХ 2026 оны төсвөө баталлаа
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Н.Учрал: Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо
    Уржигдар 14 цаг 11 мин
  • Өнөөдөр дэлхийн хөрсний өдөр: Эрүүл хөрс эрүүл амьдралын үндэс
    Уржигдар 14 цаг 03 мин
  • 2030 онд “30 хувь” зорилт
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилсан Гэгээн ширээт улсын тухай 24 баримт
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойн барилдаанд барилдах бөхчүүд
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • 12 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
  • Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • С.Баяр: Оюутолгойн сонсголд би очихгүй
  • Б.Мөнхтамир: Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-дөө өгчихсөн
  • МУГТ Л.Энхрийлэн их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
  • Х.Булгантуяа: Хүүхэдтэй айлд архидаж дараа нь хүүхэд хүчирхийлэлд өртвөл хамт архидан согтуурсан этгээд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • В.Путин: Европ бидэнтэй тулалдахыг хүсвэл бид одоо ч бэлэн байна
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • Уран бүтээлч 290 буюу М.Төгөлдөр таалал төгсжээ
  • " ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
24 баримт
  • "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • УСУГ-ын 2025 оны ОНЦЛОХ 12 үйл явдал
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилсан Гэгээн ширээт улсын тухай 24 баримт
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК