Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвлийн сорил: Монгол малчны амьдрал

2025-11-06
0
ЖИРГЭХ

Өвөлтэй нүүр тулах малчны нэг өдөр

Өвлийн өглөөний нар цаст уулсын цаанаас дөнгөж цухуйна. Тэнгэрийн хаяагаар улаавтар туяа татаж, цасны талст гэрлээр солонгорно. Агаарын сэрүүнийг сөрөн хээрийн салхи шивнэх мэт аяархан исгэрнэ. Энэ бол Монголын хөдөөгийн өвлийн өглөө. Малчид өглөөний 5 цагт аль хэдийн малын бэлчээр рүү мордож явна. Тэдний хувьд өвөл бол сорилтын улирал ч бас хамгийн үнэ цэнтэй цаг үе. Өвөл бол малчны ухаан шалгадаг улирал. Зун хадлангаа сайн бэлдсэн бол санаа амар, үгүй бол нойргүй шөнө л их байдаг байх.

 Малчны амьдрал

Өвлийн нар богинохон. Өглөөний хүйтэн арилахаас эхлээд үд хүртэл бэлчээрт, үдээс хойш тэжээл тарааж, орой нь халуун гэртээ орж амарна . Гэрийн эзэгтэй хүн цай хоол, идээ будаагаа янзлан суух зуур цасан цагаан талаар давхих нөхрөө  холоос харан суух. Гадаа хүйтэн ч гэрийн дотор дулаахан. Түлээний гал гэрийн доторх агаарыг улайсган, ханаар дамжин халуу дүүгэнэ. Малчны амьдралд технологи ховор ч ухаан, эвсэл, хөдөлмөрийн үнэ цэнэ хангалттай.

 Өвлийн бэлтгэл - намраас эхэлнэ

Малчдын өвлийн амьдрал намраас эхэлдэг. Намрын адаг сард өвс хадлангаа базааж, түлшээ бэлдэнэ.   Хадлангийн нэг боодол өвсний үнэ хотод хямдхан санагдаж болох ч, хөдөө бол нэг малаа өвөлжүүлэх баталгаа юм. “Намрын орой үдэш хүртэл хадлан хадаад, борооны өмнө овоолох тэр мөч бол малчдын  хувьд баяртай үе. Тэгэхгүй бол цасны дараа юуг ч хадаж чадахгүй шүү дээ. Хүйтний улиралд  түлээ ховордох, усны эх хөлдөх зэрэг асуудал олон. Гэсэн ч малчид бие биедээ тусалж, хамтдаа даван туулдаг уламжлалтай. “Өвөл ганцаараа бол амьдрал хэцүү. Гэхдээ айл саахалтаараа бүгдээрээ нэгэн айлын хүмүүс шиг байх нь өвлийг давах нэгэн том хүч болдог.

 Морьтон хүний ухаан Монголын талд

Өвөл морь бол зөвхөн унаа биш, харин анд нөхөр. Цасан шуурга тавьсан үед машин, мотоцикл юу ч биш болно. Морь бол хүний адилаар бүхий л зүйлийг мэдэрдэг амьтан. Салхи, цасны чигийг мэдэж, эзнээ хаашаа явахыг заадаг ухаантай амьтан.

Гэр

Өвлийн хүйтэнд хамгийн дулаахан зүйл бол малчны гэр. Тэнд хүүхдүүдийн инээд, галын дөл хоёр сүлэлдэнэ. Хотод бүх юм дөт ч хүмүүсийн сэтгэл хол байдаг юм шиг. Харин малчны хотод хүмүүсийн сэтгэл дулаан.

 Цасан шуурга- амьдралын сорилт

Өвөл бол зөвхөн цагаан өнгөөр дүрслэгддэг сайхан дүр зураг биш. Шуурга, зуд бол малчны хамгийн том дайсан. Өвлийн шуурганы дараах анхны нарны гэрэл малчны сэтгэлд итгэл өгөх мэт. Цасны дундаас малын мөр гарч ирэх тэр мөч тэдний хувьд амьдралын утга учрыг нь илэрхийлнэ.  Өвөл өнгөрөхөд хаврын салхи хөх тэнгэрийн доогуур уухайлан ирнэ. Хөдөөгийн амьдрал хүнд ч ухаан, эвсэл, сэтгэлийн уужимд суралцуулдаг. Малчны гэрийн үүднээс харахад утаа, хөл хөдөлгөөнгүй тал нутагт ч амьдралын утга учир тэнд л  оршдог.

Өвлийн шөнө цас нам гүмхэн орж,гэрийн үүдэнд утаа сэнгэнэж, гэр дотроос хүүхдийн инээд, галын дүрэлзэх чимээ сонсогдоно. Цасны ширхэг бүр хээр талд унаж, маргаашийн амьдралын шинэ мөрийг татаж эхэлнэ. Монголын хөдөө бол зөвхөн газар нутаг биш тэр бол амар амгалан, сэтгэлийн орон зай. Өвөл бол зүгээр нэг улирал биш тэр бол монгол хүний тэсвэр, ухааны сорил. Энэ бол монгол малчны амьдрал  цасан дороос ургах итгэл, салхинд сэргэх сэтгэл, гэрэлд харагдах хөдөлмөр.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.162.30)
    Mundag
    2025 оны 11 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    7 цаг 48 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    8 цаг 27 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    8 цаг 31 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    8 цаг 55 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    8 цаг 58 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    9 цаг 5 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    9 цаг 11 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    9 цаг 17 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    9 цаг 21 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    9 цаг 52 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    10 цаг 39 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    11 цаг 18 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    12 цаг 4 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    12 цаг 35 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    12 цаг 50 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    13 цаг 11 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    13 цаг 15 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    13 цаг 39 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    14 цаг 0 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    14 цаг 18 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК