Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хурдны замын хувь тавилан хаашаа эргэх вэ?

2026-3-22
0
ЖИРГЭХ

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн улс төрийн салхи Монголд сэвэлзэж эхэллээ. Хууль зүйн сайд Б.Энхбаярын хэлсэнчлэн энэ хаврын халуухан улстөр УИХ-ын дарга Н.Учралын чуулганы танхим дахь ганцаардал, Улаанбаатарт ажил нь эхэлсэн Туулын хурдны замын төсөл хоёр байх нь. Чухамдаа Туулын хурдны зам төслийн гол автор нь болсон Х.Нямбаатараас Хотын намын хороог авах гэсэн МАН-ын аль нэг фракцын санаархал уу, “Ривер гарден” хотхон орчмын оршин суугчдын эрх ашиг хөндөгдсөн үү, эсвэл үнэхээр Туул голд хайртай хүмүүсийн зүрх зөв цагаа олж цохилсон уу мэдэхгүй, юутай ч Туулын хурдны замын төслийг эсэргүүцэгчдийн хөдөлгөөн ойрын хоногуудад эрчимжиж эхлэв.

Аль нь ч байлаа гэсэн эхлээд бид интернэтэд бэлээхэн байгаа 2025 онд хийгдсэн “Туулын хурдны зам төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан”-г олоод уншчих хэрэгтэй байгаа юм. Бэлэн ийм тайлан байсаар байтал УИХ-ын зарим гишүүд нь энэ тайланг олж өг гэж Байгаль орчны яам руу, Байнгын хорооны дарга руугаа бичиг шидэн тэрийгээ өөрийнхөө сошиал хаягаар постлох нь бас л марзан.

Яахав манай улстөрчдийн байгаа царай нь л тэр. Аливаа төслийг хэрэгжүүлэхээс өмнө төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан, төслийг хэрэгжүүлэхдээ анхаарч авч үзэх байгалийн онцлог нөхцөлийг тодорхойлж, төслийг байгаль орчинд аль болох сөрөг нөлөөлөл багатай хэрэгжүүлэх үүднээс Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хуулиараа заавал хийлгэдэг. Тухайн үнэлгээгээр байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлэх үү, түүнийг хэрхэн бууруулах вэ гэдэг арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцон, төсөл хэрэгжүүлэгчийг биелүүлж ажиллахыг үүрэгддэг. Туулын хурдны замын төсөл ч энэ үе шатыг алгасаагүй ба тэрхүү үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэн тайланг нь Х.Нямбаатар “сейфэндээ хадгалаагүй” бидний өмнө ил тавьсан байна лээ.

ГЭР БА БУРГАС

Туулын хурдны зам төсөл уг нь аль 2013 оноос яригдаж эхэлсэн ч яг бодит ажил болж байгаа нь 2026 он юм. Цаасан дээрхи төслийг бодит ажил болгоно гэдэг үнэндээ ямар их нерв, хичээл зүтгэл, хөлс, хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү ордгийг “бүтээж” үзээгүй нэгэн бол ойлгохгүй. Харамсалтай сүүлийн жилүүдэд манайд бүтээгчид нь бус шүүмжлэгчид нь илүү амьдрахад хялбар болчихлоо л доо. Угтаа 2013 онд Улаанбаатар хотын автомашины тоо 325 мянга, Улаанбаатарчууд автозамын түгжрэл, тэг зогсолт гэх юмтай харьцангуй бага нүүр тулсан тэр үед энэ төслийг хэрэгжүүлэх тухай анх яригдаж байж. Яригдаж эхлэх яг тэр хугацаанд уг төсөл нь одоо эсэргүүцээд байгаа хүмүүсийн яриад байгаа шиг байгаль орчинд нөхөж баршгүй их хохирол учруулахаар байсан бол яригдаж эхэлсэн яг тэр цаг мөчдөө зогсох байсан нь зайлшгүй. Гэтэл өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 700 мянга хол давчихсан, хотын иргэдийн номер 1 тулгамдсан асуудал нь замын түгжрэл болчихсон, Улаанбаатар хотын 1 иргэн амьдралынхаа 5-ны 1-тэй тэнцэх хугацааг зам дээр өнгөрүүлж байгаа нь судалгаагаар тогтоогдчихсон, нийгмийн маш том зовлонтой хүүхэд, хөгшидгүй бүгдээрээ нүүр тулж буй энэ цаг үед түгжрэлийг бууруулах уг төслийг зогсоох ёстой гээд байгаа хүмүүс 2013 онд ч энэ хотод амьдарч л байсан нь бодит факт. Урин цаг ирж утааг мартдаг шигээ эдгээр хүмүүс дүн өвлийн хүйтэнд ажлаасаа тараад 2 цаг, 3 цаг, 4 цаг түгжрэн зам дээр зогсох үедээ гэртээ харих уу? бургасаа хайрлах уу? гэж өөрсдөөсөө харин шударгаар нэг асуучихмаар байгаа юм.

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТУУЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Туул голын нийт урт нь 888 км, туулын хурдны зам дайрч буй хэсэг нь 32 км буюу голын нийт уртын 3.6 хувийг эзэлж байна. Голын дагуу баригдах хурдны замын зурвас замын тэнхлэгээсээ 50 метр буюу 494.094 га талбайг хамрах аж. Үүнээс 40.817 га талбай нь бургасан ой, 13057 га талбай нь улиас бургас байгаа нь нийт замын трассын талбайтай харьцуулахад бургасан ойн хамрах талбай 10.1 хувь. Өөрөөр хэлбэл нийт талбайн 10 орчим хувьд л бургас огтлох, шилжүүлэх ажиллагаа явагдах бөгөөд төслийг эсэргүүцэгсдийн хэлээд байгаа шиг туулын хар шугуйг тэр чигт нь хядах зүйл байхгүй гэдгийг тоо өөрөө хэлж байна. Энэ 10.1 хувьд ногдох талбайд буй бургасан ойн хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллага ойролцоогоор 1.5 тэрбум төгрөг болно гэж тооцсон бөгөөд энэ мөнгөөр ойг нөхөн сэргээх, шилжүүлэх, шимт хөрсийг буцаан суулгах зэрэг ажлуудыг гүйцэтгэгч тал харин хийх ёстой. Мэдээж би үүгээрээ уг төслийг байгаль орчинд огт хор хохиролгүй төсөл гэж хэлэх гээгүй, харин Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарт хүртэл муугаар нөлөөлж эхэлсэн замын түгжрэлийн асуудлыг шийдэх нь төслийн байгаль орчинд үзүүлэх сөрөгнөлөөллөөс хэд дахин илүү нийгмийн ач холбогдолтой юм шүү гэдгийг л хэлэх гэсэн юм.

УС БА ЗАМ

Туулын хурдны зам төсөл хэрэгжснээр Улаанбаатарчууд бид уух усгүй болно гэж эсэргүүцэгчид бас дуугарна лээ. “Улаанбаатар хотын усны эргэлтийг хангах эдийн засгийн үр ашигтай шийдлүүдэд хийсэн усны эдийн засгийн шинжилгээ”-ний тайланд дурьдсанаар өнөөдрийг хүртэл хотын бидний ундны усны хэрэгцээг газрын доорх гүний усаар л хангаж байна. Ус цэвэршүүлэх зардал өндөр, түгээлтийн систем дутагдалтайн улмаас Туул голын гадаргын усны нөөцийг өнөөг хүртэл ашиглаагүй байна. Улаанбаатар хотын усны 1 жилийн нөөц 120 сая м3 байдаг бол үүний 104,86%-ийг газрын доорх гүний уснаас, үлдсэн 16.14%-ийг гадаргын уснаас бүрдүүлж байна гэж тайланд бичжээ. Тэгэхээр Улаанбаатарчууд бид өнөөдөртөө Туул голынхоо усыг хэрэглээнд оруулаагүй, зуны цагтшумбах, эрэг дээр нь  очиж мах шарахдаа ашиглаж байгаа юм байна лээ шүү. Нэг үгээр Улаанбаатарчуудын уух усанд уг төсөл нэг их хүртээлгүй гэж хэлж болох юм.

ТРАСС СУДЛААЧИД

Туулын хурдны зам төсөл эхлэхтэй зэрэгцээд бид нийтээрээ л ЗАМЫН ТРАСС СУДЛААЧ нар болж байх шиг байна. Зарим нь Улаанбаатар хотын MAP дээр улаан балаар зураас татан түгжрэлийн асуудлыг шийдэж байгаа бол зарим нь AI-аас Туул гол дээр замбарьж байгаа зураг гаргуулж аваад түүгээрээ хүмүүс айлгах, дагагчаа нэмэх ажлаа давхар хийж байгаа харагдана лээ. Гэхдээ эдгээр шүүмж дундаас олон хүн хурдны зам явах ёстой, хотын арын гэр хороолол дундуур явуулах, эсвэл Богд уулын урдуур тавих, бүр зарим нь одоо явж Улаанбаатар төмөр замын трассаар тавьж, төмөр замыг хотоос гаргая гэх мэт ажил хэрэгч аргумент дэвшүүлж байгаа нь талархууштай.

Тэгэхээр Улаанбаатар хотын араар гэр хороолол дундуур явах 1-р тойрог хурдны замын ажил 4 сард тендер нь зарлагдана, улмаар Туулын хурдны замтай огтолцоно гэсэн Хотын даргын мэдэгдэл нь Туулын хурдны замын хотоос авах замын ачааллыг хуваалцана гэсэн үндсэн санаа, гаргалгаа нь юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын түгжрэлийн нэг гол шалтгаан нь зүүн-баруун чиглэлийн урсгал хотын төвөөр шахагдаж ордогт байдаг. Туулын хурдны зам баригдвал энэ урсгал хотын төв рүү орохгүйгээр урд талаараа шууд гарах боломжтой болно.

Дараагийн алхам нь хотын хойд талаар тавигдах тойрог хурдны зам нь үндсэндээ Улаанбаатар хотыг урд, хойд хоёр транзит коридортой болгосноор түгжрэлийн асуудал дор хаяж 40-50 хувь буюу үндсэндээ шийдэгдэнэ. Бас нэг бодит жишээ гэвэл Баянзүрх дүүрэгт амьдарч байгаа миний бие, 1-р хороололд байгаа аавынх руугаа очихдоо Маршалын гүүр орчмын гарцнаас Хурдны зам руу ороод ТЭЦ 4,Сонсголон орчмын гарцаар хурдны замаас буугаад аавындаа очиход 15-20 минут, харин уламжлалт буюу одоо байгаа нөхцлийнхөө хүрээнд төв замаар түгжрээд, гэрлэн дохионы хүлээлгэн дээр саатсаар очиход дор хаяж 90-120 минут зарцуулна. Мэдээж би эхнийхийг сонгоно. Амьдрал дээр энэ төсөл ингэж л бууж ирэх юм. Харин уг хурдны замын төслийг Богд уулын урдуур явуулья гэсэн санаа бол энэ замыг бариад ч хэрэггүй гэсэнтэй агаар нэг юм. Хэрвээ уг зам Богд уулын урдуур явбал хотын замын ачааллаас огт авахгүй зүгээр л хөдөө цемент аваачаад булснаас ялгаагүй тийм л үр ашиггүй төсөл болно. Одоо байгаа Чойрын замаас Төв аймаг руу салдаг хоёр эгнээ зам нь жилийн аль ч улиралд ачаалал багатай байж л байна шүү дээ. Хурдны замаа одоо байгаа төмөр замын трассыг дагуулж хийлгэх, УБТЗ-ыг хотоос гаргах гэдэг дээр бол Оросуудаас зөвшөөрөл авна, оросуудын өгөх хариу нь тодорхой. NO.

THAT IS ALL.

Эцэст нь “Туулын хурдны зам төсөл нь техникийн хувьд хэрэгжих нөхцөл бүрдсэн, нийгэм-эдийн засгийн талаас ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтөй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар хэрэгжүүлэх боломжтой төсөл” гэж дүгнэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр энэ сэдвээ өндөрлүүлье. Жич. Үнэндээ Х.Нямбаатарын хэн байх нь 100 дугаар асуудал юм. Харин хувь хүнийх нь зүтгүүртэй, нэг ажлын ард гарч байж салдаг зан чанартай дээр нь энэ төсөл явчихаасай гэж түгжрэлээс түгшдэг хотын оршин суугчийн хувьд чин сэтгэлээсээ хүсч байна. Жичийн жич: Үүнийг бичигч би бээр Х.Нямбаатар гэдэг хүнийг танихгүй, холоос ч харж байгаагүй гэдгээ бас хэлье.

Нийтлэлч: Б.Олзвой

0
ЖИРГЭХ
Санал болгох
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
Баянгол дүүрэгт гэр хорооллын 500 өрхийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “ДУЛААЛГА” төсөлд хамруулж байна
No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ddavaa (103.168.34.60)
    N.Enhbayariig 1000-ni zam tusliig ehluulj baihad Manai zereg huchtniihen myanguujingiin zam gej bailaa Odoo bolohoor "Manai nam" buh aimgaa avtozamaar holboson gej yavaa daa mongol uhaan geech Ene boloi
    2026 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    14 цаг 18 мин
  • "АЙЧИ НАГОЯА-2026”: Х.Билгүүнсайхан хагас шигшээд шалгарчээ
    14 цаг 38 мин
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
    14 цаг 46 мин
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
    15 цаг 1 мин
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    15 цаг 3 мин
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
    15 цаг 45 мин
  • УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
    15 цаг 58 мин
  • М.Мандхай: 4.4 их наяд төгрөгийн зээлийг зарцуулахдаа нэг РД-тай хоёр өөр компанийн нэршлээр зээл авсан тохиолдол байна
    16 цаг 26 мин
  • Д.Даваабаяр: Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 10 хоногийн нөөцтэй байна
    16 цаг 44 мин
  • “Поло” хар салхи Мексикийг чиглэн ойртож, хүчтэй салхи, үерийн аюул дагууллаа
    16 цаг 59 мин
  • Сүхбаатар аймагт гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 9.6 хувиар өсжээ
    17 цаг 55 мин
  • Баянгол дүүрэгт гэр хорооллын 500 өрхийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “ДУЛААЛГА” төсөлд хамруулж байна
    17 цаг 55 мин
  • “Open Mongolia 2026 – World Children Championships” тэмцээн эхэллээ
    18 цаг 2 мин
  • Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
    18 цаг 14 мин
  • 100 сая ам.долларын санхүүжилттэй “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” албан ёсоор эхэллээ
    18 цаг 31 мин
  • Таван шарын Нүхэн гарц дээгүүр 90 метрийн урт явган хүний гүүрийн ажил хийгдэж байна
    18 цаг 40 мин
  • Монгол Улсад жилд дунджаар 147 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгддэг
    18 цаг 42 мин
  • Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна
    18 цаг 57 мин
  • Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
    19 цаг 10 мин
  • Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй тогтвортой санхүүжилтийн бондуудын мэдээллийг люксембургийн хөрөнгийн биржийн datahub-д нийтэлж эхэллээ
    19 цаг 20 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК