Азийн гимнастикийн холбооны ээлжит конгресс Катар улсын Доха хотноо зохион байгуулагдлаа. Уг конгрессын хуралд Монголын гимнастикийн холбооны Ерөнхийлөгч Б.Лхагважав, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат, Уран сайхны гимнастикийн техникийн хорооны Нарийн бичиг Б.Эрдэнэзаяа нар оролцлоо.
Конгресст 28 орны 60 гаруй төлөөлөгч оролцож, Азийн гимнастикийн холбооны сүүлийн хоёр жилд хийсэн ажлын тайлан, санхүүгийн тайлан, ирэх дөрвөн жилийн хугацаанд хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэж, Азийн гимнастикийн холбооны дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн 2019 оны зургадугаар сарын 10-аас 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо насанд хүрэгчдийн спортын гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Б.Лхам