зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ё.Баатарбилэг: Чуулганыг хуралдуулахгүй байх санаархал хэтэрлээ

2018-12-28
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-УИХ-ын гишүүд төрийн үйл хэргийг тасалдуулж, цалгардуулахгүй ажиллах үүрэгтэй хүмүүс. Гэтэл сүүлийн нэг сарын хугацаанд чуулган, зарим байнгын хороод хуралдсангүй. Үүнийг улс төр судлаачид болоод зарим иргэд бойкот зарласан гишүүдтэй холбон тайлбарлаж байна. Төрийн үйл хэргийг гацаасан хүмүүс хэн бэ гэдгийг та юу гэж харж байна вэ?

-УИХ-ын үйл ажиллагаа тасалдаад сар орчим болж байна. Нэлээн ярвигтай нөхцөл байдалд байгаа. Цаад уг шалтгааныг олон талаас тайлбарлах байх. Мэдээж УИХ-ын гишүүд, улс төр судлаачид, олон нийтийн зүгээс янз бүрээр тайлбарлах байх. Хэний зөв, хэний буруу гэдэг ч юм уу. Хувь гишүүний үүднээс миний байр суурь бол Монгол Улсад ардчилсан төр засгийн тогтолцоо үүсч, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 20 гаруй жил болж буй энэ цаг хугацаанд ийм хүнд нөхцөл байдалд орж байгаагүй гэж үзэж байна. Бид өнөөдөр эрх зүйт нийгэмд амьдарч байна. Бүх юм хуулийн хүрээнд явах ёстой. Хүн тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг. Тиймээс хуулийн хүрээнд бүх зүйл шийдэгдэх ёстой. Хуульд тодорхой заасан асуудлаар хууль бус, хуульд заагаагүй, хууль зөрчих юм нэхэж шаардаж, хэрэгжүүлж болохгүй. Тиймээс зарим УИХ-ын гишүүдийн тавьсан шаардлага хуульд тодорхой заасан асуудлаар хууль зөрчсөн үйлдлийг хийлгэх гээд байна гэж би хувьдаа харсан. Би өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаарх байр сууриа илэрхийлсэн. Хэрвээ бид ямар нэг албан тушаалтныг хууль зөрсөн гэдгийг нь тогтоогоогүй байж ажил албан тушаалыг өөрчлөх, чөлөөлөх асуудал яривал цаашид хэнийг ч тэгдэг болно. Өөртөө таалагдахгүй байгаа хэнийг ч ингэдэг болно. Тийм замыг нээх вий гэхээс болгоомжилж байгаа. Ер нь УИХ-ын чуулганы үйл ажиллагаа хэн даргалж байгаагаас үл шалтгаалж явж байх ёстой. Хоёр ч дэд дарга байна. Цаашид хуримтлагдсан олон асуудлыг хэлэлцээд явах боломжтой. Тиймээс л хүсэхгүй байна гэж харж байгаа. Ерөөөсөө чуулганы хуралдааныг хуралдуулахыг хүсэхгүй байна. М.Энхболд гэдэг хүндээ биш. Ерөөсөө энэ чуулганы үйл ажиллагааг гацааж, чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй байхаар зохион байгуулж байна.

-Чуулганыг хуралдуулахгүй гацааж байгаа цаад шалтгаан нь юу юм бэ. Үүнийг ЖДҮ-ийг халхлах халхавч, шалтаг шалтгаан гэж зарим судлаачид үзэж байна. Энэ хэр ортой таамаглал юм бол. Прокурорын газраас УИХ-ын зарим гишүүдийг ЖДҮ-ээс зээл авч мөнгө угаасан гэсэн мэдээлэл бий. Үүнд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Тэд юу бодож чуулганы хуралдаанд суухгүй, хуралдааныг явуулахгүй гэж бойкот хийж байгааг би мэдэхгүй. Үүнийг өөрсдөөс нь асуух хэрэгтэй. 40 гишүүн гарын үсэг зурсан гэсэн. Би гарын гарын үсэг зураагүй болохоор тэр талын байр суурийг мэдэхгүй байна. Бидний харснаар нийгмийн шүүмжлэлд өртсөн ЖДҮХС-тай нэр бүхий Засгийн газрын гишүүд холбогдсон асуудал мартагдах гээд байна. Шинэ жилийн уур амьсгал орсон. Дээр нь улс төрийн нөхцөл байдал ороо бусгаа байгаа нь хачир болж байна. Нөгөөтэйгүүр, өнөөдөр засаглалын тогтолцооны хямрал гэж ярих юм уу даа. Үндсэн хуулийг өөрчлөхөөс өөр аргагүй боллоо. Засгийн газар УИХ-аас томилогддог гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага. Гэтэл Засгийн газар төрийн эрх барих дээд байгууллагынхаа дээр гарч үйл ажиллагааг гацааж, шахалж үзүүлж байна. Энэ нь засаглалын тогтолцооны хямралын нэг илрэл болсоны хэлбэр. Дээр нь нам төрийн дээр гарлаа гэдэг шүүмжлэл маш их байна. УИХ-тай холбоотой УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдсан тийм шийдвэрийг намын хурал дээр гаргах гэж санаархлаа. Хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийсэн ийм нэг хөл толгойгүй зүйл рүү орлоо л доо.

-УИХ-ын гишүүд жагсаал цуглаан зохион байгуулж байгааг та юу гэж харж байна. УИХ-ын гишүүн нь эв нэгдлийг хангаж ажиллах ёстой байтал иргэдээ эмх замбараагүй байдал руу турхирсан үйлдэл нь хэр зохистой үйлдэл юм бэ?

-УИХ-ын гишүүд олон нийтийг уриалж жагсаал цуглаан хийх эсэх нь эрхийн асуудал. Жагсаал цуглаан зохион байгуулж болно. УИХ-ын гишүүний байр суурийг олон нийтээр дэмжүүлэхийн тулд олон нийтийн дэмжлэг авч буй нэг хэлбэр. Уг нь УИХ-ын чуулганы танхим угтаа мэтгэлцээний танхим юм шүү дээ. Танхимд байр сууриа илэрхийлж, мэтгэлцээд олонхоороо шийдвэр гаргаад явдаг нь ардчилсан засаглалын гол амин чухал зүйл. Ингэж явах ёстой. Олон нийтэд хандаж, бужигнуулах нь заримдаа буруугаар эргэх эрсдэлтэй. 2008 оны долдугаар сарын 1-нийг санаж байгаа байх. Тэнд УИХ-ын гишүүний мандатыг авсан байсан зарим нэг улс төрчид олон нийтийг жагсаалд уриалсан. Энэ үеэр мандат авч чадаагүй байсан зарим нөхдүүд бухимдлаа илэрхийлсэн. Тэгээд үймээн самуунд олон нийтийг турхирч энэ байдал даамжирч, эрдэнэт хүний аминд хүрсэн гашуун сургамж бий. Тэгэхээр УИХ-ын гишүүд жагсаал цуглаан зохион байгуулахдаа сөрөг үр дагавар гарах вий гэдгээс сэргийлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, уг нь бидэнд жагсаал цуглаан зохион байгуулахаас илүүтэй хийх ажил маш их байна. Хүлээгдсэн ажил их бий. Ерөнхийлөгчөөс агаарын бохирдлын асуудлаар нийтийн ерөнхий сонсгол хийе гэдэг санал 14 хоногийн өмнө УИХ-д ирсэн өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг хариуцсан байнгын хорооныхон хуралдсангүй. Би орж хүлээж байгаад гарсан. Нийтийн сонсгол хийе, агаарын бохирдол, утааны асуудлаар төр засгийн зүгээс юу хийж байна. Цаашид ямар арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна гэдэг юмнуудыг яримаар байна шүү дээ. Тэгэхэд байнгын хорооны гишүүд орж ирэхгүй ирцээ бүрдүүлэхгүй байна. Бид наана нь өвөл болж байна улам хүйтэрнэ өвөлжилт эд дундаа байна. Дээр нь бензин шатахууны үнэ, долларын ханшийн өсөлт, эдийн засгийн хүнд хүнд асуудал байна шүү дээ. Энэ бүх асуудлыг УИХ-аар хурдан хэлэлцмээр байна. Тухайлбал, манай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо УИХ-ын чуулган гацсан дөрвөн долоо хоногт тасралгүй үйл ажиллагаа явуулсан. Долоо хоног бүр хурлаа хийж асуудлаа хэлэлцлээ. Уржигдар болсон байнгын хорооны хурлаар утаа, агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсъё гэтэл сайд нар нь орж ирсэнгүй. Дэд сайдуудаа явуулсан байна лээ. Асуудалд ингэж хандаж болохгүй. Өнөөдөр бид асуудалд ингэж хандсан хэрнээ жагсч цуглаад явж байна. Нийгмийн асуудалд нийгмийн хариуцлага яриад байна. Яг жинхэнэ нийгмийн хариуцлага ярих, УИХ-ын гишүүн олон түмнээс сонгогдсон энэ гол статус, байр суурь, бодлогоо хэрэгжүүлэх юман дээр яагаад улстөржсөн өнгөнөөс яагаад хойрго хандаж байна гэдэгт өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. УИХ-ын гишүүд дүгнэлт хийх хэрэгтэй. Би хэлж байгаа шүү дээ. Хэрэв Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй яваад байх юм бол ийм УИХ байх хэрэг байна уу. Олон түмнээс уучлалт гуйгаад УИХ тарах тийшээ хандсан нь зөв байх.

-Утаанаас гадна УИХ-ын хуралдаанаар гурван сайдын асуудлыг хэлэлцэнэ. Сайдыг 30 хоногийн хугацаанд хэлэлцэж томилох ёстой. Гэтэл Ч.Улаан гишүүний томилгоог хэлэлцэх хугацаа өнгөрлөө. Ерөнхий сайдыг 45 хоногийн дотор томилох ёстой. Хэрэв заасан хугацаанд томилохгүй бол УИХ тарах нөхцөл бүрддэг хуулийн заалт бий. Хуульд заасан хугацаа өнгөрсөн юм чинь ямар гарц үлдсэн юм бол?

-ХХААХҮ-ийн сайдын асуудал өнгөрсөн байх. 30 хоног нь дууссан. Энэ асуудалд дахиж өөр хүн өргөн барих асуудал яригдах байх. Яагаад гэвэл өмнө нь оруулж ирсэн сайдаа томилоогүй. Сайдын асуудлыг чинь хэлэлцэж томилъё гэхээр өөрсдөө ирдэггүй. Зам тээврийн сайд, БСШУС-ын сайдын асуудал дээр мөн адил хугацаа яваад байна. Салбар нь эзэнгүй маягтай, сайд нар нь ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хариуцлагагүй асуудал УИХ-д оруулж ирчихээд тэрийг нь хэлэлцье гэхээр хэлэлцэхгүй байгааг огт ойлгомжгүй байна. Цаашид энд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал бий. Мэдээж гүйцэтгэх засаглал өөрсдөө хариуцлага хүлээнэ шүү дээ. Эндээс ямар нэгэн алдаа дутагдал гарвал гүйцэтгэх засаглалын асуудал. УИХ хэлэлцье гэсэн. 30 гаруй гишүүд байнга л чуулганд суугаад хүлээдэг. Үнэндаа асуудал их байна дөө. Сандал ширээний асуудлаас гадна сайдуудыг томилох, зарим элчин сайдуудыг эгүүлэн татахаас эхлээд олон асуудал бий. Улс орны эдийн засаг, олон түмний ахуй амьдрал, агаарын бохирдол болохоо байлаа шүү дээ. Ер нь энэ бүхний ард УИХ-ын зарим нэг гишүүдийн бойкотоос болж байгаа шүү дээ.

-Тодруулаач?

-УИХ-ын даргыг огцруулчихвал оронд нь орыг нь ахмад гишүүдээс залгах магадлалтай. Үүнийг би хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил хэлж байгаа. Яагаад гэвэл эрх мэдэл, албан тушаалын амтыг мэдэрсэн ахмад гишүүдээс сүүлийн үед дуугарсан хүн байна уу. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн эсэхийг нэг нягтлаарай. Нэг нь ч ил гарахгүй байгаа. Нэг нь ч хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөгүй. Яагаад гэвэл гэрэлд цохиулахаас эмээж байна.

-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдыг ямар шалтгаанаар огцруулсан юм бол?

-Б.Энхбаяр манай намын бага хурлын гишүүн. Намын бага хурал дээр УИХ-ын даргыг огцруулахтай холбоотой намын шийдвэр гаргах гэсэн юм. Тэгэхэд “УИХ-ын онцгой бүрэн эрхэд байдаг асуудлаар намаас тогтоол гаргаж болохгүй. Хэрвээ ингэвэл намын шийдвэр учраас хууль зөрчсөн шийдвэр болно. Шүүх дээр очихоор намын шийдвэр учраас нам хууль бус шийдвэр гаргасан байна гээд намыг татан буулгах асуудал хувирч магадгүй шүү. Намд нэлээн хохиролтой шийдвэр гарах гээд байна” гэж хэлсэн юм. Тэгээд намын бага хурлын шийдвэрийг Удирдах зөвлөлийнхөн эргэж хараад үг, үсгийг нь зөөллөж тогтоол шиг юм гаргасан. Үүнд нь дургүйцэж огцруулсан гэдэг яриа бий. Үндэслэл хэвлэлээр гарахгүй байгаа биз дээ. Зөвхөн чөлөөллөө гэж бий. Б.Энхбаяр дэд сайдыг би хууль зөрсөн гэж боддоггүй. Нэгдүгээрт намын гишүүний хувьд хоёрдугаарт, хуульч хүний хувьд хууль бус шийдвэр гаргахаас сэргийлж үг хэлсэн. Үүнээс болж ажлаа өглөө гэж харсан. Түүнээс биш Б.Энхбаяр дэд сайдтай ажил төрлийн холбоотой болохоос түүнийг өмөөрөөд сууж байх зэргийн дотно найз нөхөд биш.

-УИХ-ын даргынг солих гэж яагаад ингэж улайраад байгаа юм бол?

-УИХ-ын даргын эрх, үүргийг хуулиар тодорхой зааж өгсөн. 76 гишүүний нэг. Гишүүний адил эрхтэй. УИХ-ыг даргалах үүрэгтэй ийм л субект. Тэгэхдээ УИХ-ын дарга бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн гэж явдаг. Тийм агуулгаар Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүний статус, халдашгүй байдал, Монгол төрийн тогтвортой байдлын нэг үндэс болдог учраас хөдөлгөөнийг нь хуулиар маш хатуу хязгаарласан байдаг. Хэн дуртай нь хөдөлгөөд байж болдоггүй. М.Энхболд гэдэг хүндээ биш. Солигдоод өөрчлөгдөөд явдаг учир дараа нь өөр дарга гараад л ирнэ. Ингээд хууль зөрчөөгүй байхад өөрчилье гээд хэдэн нөхдүүд жагсаал цуглаан, акц хийж байгаад өөрчлөөд байдаг болчихвол төрийн эрх барих дээд байгууллагын тогтвортой халдашгүй тогтвортой гэдэг шинж чанар нь юу болох вэ. Байс хийгээд бужигнаад сандал ширээний тэмцэл болоод байвал яах вэ. УИХ-ын даргыг хууль зөрчөөгүй ч байсан огцруулчихдаг болбол дараа нь Ерөнхийлөгчийг ингэж огцруулъя гээд бужигнавал яах вэ. Ерөнхийлөгчийг бас л хуульд заасан хоёр гурван тохиолдлоор огцруулдаг. Нэг албан газрын ажилтнууд дарга таалагдахгүй байна гээд дарга нь хууль зөрчөөгүй байхад хэдэн хөдөлгөөнтэй нөхдүүд ажилчдаас гарын үсэг зуруулаад даргыгаа ажиллах нөхцөлгүй болговол ажил урагшлах уу. Хууль бус дураараа авирладаг улс төрийн ийм үйлдлийн хаалгыг нээх гээд байна.

-Таны хуьд улс төрийн энэ гацаанаас гарах шийдэл нь юу гэж харж байна вэ?

-Бүх хууль хуулиараа явна. Үндсэн хуулийн цэц дээр УИХ-ын даргын асуудлыг өгсөн гэсэн. Цэцээс дүгнэлт гараад Үндсэн хууль зөрсөн байна гэдэг нь тогтоогдвол огцорно. Одоо бойкотоос эхлээд бүх зүйл нь хууль зөрчсөн үйлдэл. Засгийн газар УИХ-ыг бойкотлоно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Аль ч парламенттай улс оронд ийм зүйл болж байсныг би мэдэхгүй юм байна. Тэгэхээр засаглалын тогтолцооны асуудлаас гадна давхар, дан дээлийн асуудлыг ярихаас өөр аргагүй. Хүчрэгдэхгүй Засгийн газар юм байна. Энд хэн хариуцлага хүлээх юм гэхээр хариуцах эзэнгүй болчихоод байна. УИХ-ын чуулганы хуралдаанд суугаагүй гэдгээр УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тогтолцоо нь байхгүй болохоор гишүүд дураараа авирлаж байна. Мань мэт нь ирц бүрдүүлээд байнга таслахгүй суугаад байдаг. Хэн дуртай нь хаяад яваад байдаг. Хариуцлага байхгүй байна шүү дээ. Тэгэхээр түмэн олон сонгогч нар харж байгаа байх. Хэн нь зарчим яриад хуулийн хүрээнд хуулиа хэрэгжүүлэх ёстой гээд явж байна. Хэн нь хууль ямар хамаатай юм, таалагдахгүй байна. Ёсзүй гэдэг нэрээр халхавчилж улс төр хийж байна гэдгийг ялгаж салгаж харж байгаа гэдэгт найдаж байна даа.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Зочин (112.72.12.8)
    Хар хүний төлөө шар хүн гэж одоо больчихоо Баатараа өөрийнхөө гуссан, хулгайлсан юмсаа аятайхан авч үлдэхээ л бод Бадамжунай ч зугтчихлаа олж ирээд 9 эрүү тулгаад 9 үеэр нь тонилгохоос нь өмнө аргаа бод Баатараа минь. Та нар энэ олон жилийн турш ард олноо яаж гомдоосноо одоо ойлгож байна уу? Олгохгүй байгаа бол ойлгуулнаа гэж нэг юм бий дээ
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • Бат (202.9.42.210)
    Энхболдыг бушуухан буулгачих тэгээд л гацаа арилана
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.106.101)
    Энхболд үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ганцаарддаг гээд байсан. Тэнд ямар шийдвэр гарах гээд түүнд нь Энхболд саад болоод байна гэдгээс л энэ бойкотын шалтгаан гарах байх
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • Zochin (150.129.142.223)
    60 ter bum zail tegvel hurald
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.160.77)
    Асуудлаа шийдээд яв! Тойрч зугатаад хол явахгүй
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • зочин (202.126.89.90)
    Баатарбилэг үнэн.зөв ярьж.дүгнэж бна.Төрийн дээр нам.засгийн газар бгаа нь хууль зөрчсөн дураараа.ёс зүйгүй авир юм.Албан тушаалын төлөө олон түмнээ хохироож бна.Хүрэлсүхтэнгүүд.Хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэйг.чуулганы хуралдааныг гацаагчид.таслагчид санууллаа.Олон түмний тархийг буруугаар угааж.талцуулж бна.Гарын таван хуруунуудаа.Болиочээ.Ичих нүүрээ элгэндээ наагсадаа
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • . (112.72.12.8)
    Их хурлаар шийдэж болдог байсан бол ард олны хүсэн хүлээсэн том луйвар хулгай Эрдэнэтийн 49, Дубай, Үнэ тогтворжуулах гээд тоолж баршгүй олон хулгай луйвар шийдэгдэхгүй яацан гэхийн. Засгийн газрыг огцруулах хуралдааны үеэр, намын бага хурлын үеэр хамгийн том гацаа нь Ми.Энхболд энэ этгээдийг байхадасуудлыг шийдэж чадахгүй байна гэж яригдаа биз дээ.Гэтэл Хаянхярвас гэдэг этгээд өмнө нь хуулийн дагуу шийдэх болом байсан мэтээр яриад ЖДҮ гэж орилоод байхын.ЖДҮ-ээр арга хэмжээ тооцно гэсэн ш дээ. Наадахаас чиньтом улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыгганхуулсан хулгай лувараа шийдээч. Өмнө нь тэр яриад байгаа хуулиараа асуудлаа шийдэж чадаагүй байж. Тархи угаана гэж горьдоод чарлаад байхын одоо ард олон бүгдийг нь ойлгоод яаж л хуурах гэж байна гээд хүлээгээд гараад ирмэгц нь нам хусах гээд сууж байна ш дээ хө
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • riven (66.181.190.111)
    zov hello bna shde.ih hurra huralduulj asuudluuda shiideech e, Hurelsukh tiim l shudarga yumbol hariutslagaa tootsooch e.
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • зочин (66.181.183.53)
    Хурлаа хэн нэг дэд дарга нь даргалаап Нэгдсэн хуралдаанаараа асуудлаа шийдэхгүй бол наад ЗГ чинь өөрөө дампуурлаа
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • БОДОЛ (112.72.12.9)
    БААТАРБИЛЭГЭЭ ХЭТЭРСАН ШҮҮ, ДАВАРСАН ШҮҮ, ДЭНДҮҮЛСЭН ШҮҮ ТА НАР ОДОО ХЭМЖЭЭ ДАМЖАА НЬ БОЛЦОН ЮМ БИШ ҮҮ? ОДОО ЦАГ ДОР МӨРГӨМ ҮҮ? МиЭНХБОЛДТОЙГОО ТӨРӨӨС АЛГА БОЛЖ ҮЗ ТЭР МУУ ХУРЛААР ЧИНЬ ЯАДИЙН. ЗАСГИЙН ГАЗАР БАЙНА ААН БОЛЖИЛ ТААРАА
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • zochin (66.181.182.233)
    enhboldiin erguu bool yumnuud l iimerhuu yumnuud yariad solioorood yavj bga. biee ih mongoor unelsen novshnuud. tolgoigoo zov heregt zoriulaach. zov tsemtsel hiij bgaa zaluusiig ard tumen demjij bn. chi bol chadahgui . yaria ug chn ch evlehgui muu bool min. enhboldiin adil hujaa ruugaa dald or. cham shig yumiig toroos tseverleh yostoi
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • zochin (66.181.182.233)
    enhboldiin erguu bool yumnuud l iimerhuu yumnuud yariad solioorood yavj bga. biee ih mongoor unelsen novshnuud. tolgoigoo zov heregt zoriulaach. zov tsemtsel hiij bgaa zaluusiig ard tumen demjij bn. chi bol chadahgui . yaria ug chn ch evlehgui muu bool min. enhboldiin adil hujaa ruugaa dald or. cham shig yumiig toroos tseverleh yostoi
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • zochin (66.181.182.233)
    enhboldiin erguu bool yumnuud l iimerhuu yumnuud yariad solioorood yavj bga. biee ih mongoor unelsen novshnuud. tolgoigoo zov heregt zoriulaach. zov tsemtsel hiij bgaa zaluusiig ard tumen demjij bn. chi bol chadahgui . yaria ug chn ch evlehgui muu bool min. enhboldiin adil hujaa ruugaa dald or. cham shig yumiig toroos tseverleh yostoi
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.26.92)
    иймэрхуу Долдойнууд энэ удаагийн УИХ - д мануухай болоод сууж байгаа нэгэн.
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Үндсэн хуулийн цэц асуудлаа хурдан шийдээчээ.ЗГ хууль зөрчөөд байхад хараад суугаад байх юм.Хуулийнхан хурдан ЖДҮ-гээ шалгаж асуудлыг олонд ил болгож энэ үхэх гээд байгаа Хүрэлсүхтэнгүүдийг амаарч өгөөч.Үнэ төрх нь илрэхээр эд нар нам дарагднан хэнч биш болно.60 тэрбумаас илүү ноцтой гэмт хэрэг олон гишүүд сайд хамрагдаж байгаа нь.Ямарч байсан их бага хариуцлага хүлээх ёстой шүү.Шударга шийдээрэй.Өчигдөрийн цугдааны толгойлогчийг санхүүжүүлсэн эзнийг ил болго.Ингэж байж энэ уйваагүй үйлдлүүд зогссоно.Хуулийнхан шударга шууорхай ажилла хэний ч талд бүү ор.Хүрэлсүх Нямдорж 2 хуулийнханыг дарамтлаж байгаа байх.Шууд хэлээд л ажлаа өгөөд бай Хуулийнхаан.Тэгэж л эд нарыг дарж авна.Ажилдаа байхын тулд эд нарын хэргийг дарж болохгүй.Ингэж дарамтласан гээд Нямдорж Хүрэлсүх Баттулгын үг үйлдлийг олонд шууд мэдээлэл хийгээд халахыг нь хар.Шударга тэмцье Монголчуудаа.
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • АРДАД ДУРГҮЙЦЭГЧИД (112.72.12.16)
    КККК ТЭГЬЕЭЭ ТЭГЬЕ ХҮРЭЛСҮХТЭЙГЭЭ ХАМТРААД УЛСАА ЗАРСАН, АРД ОЛНОО ЛУЙВАРДСАН ХУЛГАЙ НАРЫГ ТЭДНИЙ НӨГӨӨ ЮУТАЙ НЬ БАС ДАГАН ШУЛГАНАГЧ ЧУВУУХАЙНУУДТАЙ НЬ ХАМТ ЗАЙЛУУЛНАА ККККК
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Луйварчин бэ? (112.72.12.16)
    Ард түмэн аятай тохитой амьдармаар байна.Луйвардуулсан, залилуулсан, хулгайлагдсан он жилүүдэд дургүйцэж байна. Тийм болохоор идээч уугаач хулгайч нарын булхайтай будлиантай хэргийг нь шудрагаар шалгуулъяаа гэсэн бүтэхгүй болохоор л тэмцээд байна биш үү? Нөгөө Номтойбаяр гэгч шиг ард түмэний нэг өчүүхэн тоос ардыг хааш нь зайлуулах гэсэн юм бол энэ ардыг зайлуулах гээд байгаа луйварчны шүлс чи өөрөө амьд аятай байгаа дээрээ зайлаарай муу хөгийн хулгайчийн уяаны гөлөг өө
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.212.119.99)
    Мөнхбатыг дагаж гүлдийж байсан энэ нөхөр Архангайгаас ирсэн гэв үү.Мөнхбат Хаянхярваа нар анх Ардын Намд атрын хагалгаа хийгээ биздээ. Бүлгийн даргаас хусуулаад Хаянхярваа, мултарсан сайд Мөнхбаттай нийлээд Хүрэлсүхийг унагаах аянд мордсон ч бүтээгүй. Ер нь бол сандал шэрээ булаалдсан шүү.Үүнийгээ хүлээн зөвшөөр.
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    УИХ тарж байгаад дахин АИХ-ын төлөөлөгчдийг орон нутгаас сонгож байж ҮХ-даа өөрчлөлт оруулж шийдэх ганц зам л үлдлээдээ . МАН-ынхаан, МАН-ын дарга Хүрэлсүх сайдаа таны буруугаас бүх юм боллоо
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • АРД (112.72.12.9)
    28-Н ЖИЛИЙН СУРГУУЛЬД СУРЛАА ОДОО ИЙМЭРХҮҮ ЦӨӨХӨН ХЭДЭН ЛУЙВАРЧНЫ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨХ СУРТАЛ УХУУЛГАНД АВТДАГ ИТГЭДЭГ ХҮН БАЙНА ГЭЖ ИТГЭСЭЭР БАЙНА ГЭДЭГ ЯРЬЖ БАЙГАА ЭТГЭЭД ЯРИАГ НЬ ТҮГЭЭЖ БАЙГАА ТЭНЭ ХОЁР Ч ТААРЧ ДЭЭ? уӨӨХӨН ХЭДЭН ЛУЙВАРЧНЫ ҮГЭНД ҮЙЛДЭЛД АРД ОЛОН БИД ИТГЭХГҮЙ ЭЭ
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
    • ard tanaa
      tur zasgiin buh ajlig gatsaasan liduuchin daranguilauch hurelsuhteegee zailaa, gants ch uhaantaa ni yumuu, malaa
      2018 оны 12 сарын 28
  • зочин (139.180.196.37)
    YOUTUBE.COM/WATCH?V=VAN_7U3W5pE
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • ? (112.72.12.10)
    Тиймээ үнэн хуулийн дор амьдардаг гэтэл та бүгд өөрсдийн шунал хүслээ гүйцэлдүүлэхийн тулд хуулийг зөрчин улс эх орондоо хортой ард олондоо гайтай өчнөөн луйвар булхай хийж улс орон маань эдийн засгийн тусгаар тогтнолоо алдаж үндэсний аюулгүй байдалч бараг алдагдлаа ш дээ Баатарбилэгээ.Тийм учраас ард түмэн бухимдаад байна. Миний хувьд ч ялгаагүй чи хуулийн дор гэх мөртөө улаан цайм хууль зөрчсөн үйлдлүүдийг хаацайлан олон хүн шоронд явах учир хуулийн энэ заалтыг мөрдөж болохгүй хэмээн хэлээд сууж байсныг санаж байна. одоо хуулийн дор энэ тэр яриад биднийгээ дүлий сохор,тэнэг гэж бодоод л байдагийн биз дээ.Ерөөс чам мэтийн нөхөд өөрт л ашигтай бол юу ч хийхээс буцахгүй байдал чинь эцэстээ ийм байдалд хүргэлээ дээ. Хувийн өмч байлгүй яахав гэхдээ улс үндэстнийхээ эрх ашгийг хөсөр хаях болтлоо хувийн өмчөө хамгаалан капиталист араншин гаргах нь ард олны амьдралд уршиг тарьж хэрээс хэтэрснийг өөрийн дураар тайлбарлах нь хир бол. 2008 оны жагсаал бол хувийн зорилготой нөхдийн ажил байсан одоо бол нийт ардын эрх ашгийн асуудал 2008.07.01-ны жагсаалаар ард олныг айлгах гэвэл чадахгүй байхоо одоо зорилго нь өөр
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.26.92)
    нээрээ энэ Баатарбилэг Жунайгийн хун байсан одоо Миеэгийн УНЭНЧ боол болжээ. нутгийн нэр гутаасан муу Гуйлгачин
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.26.92)
    2 ЭЗНИЙ 1 ЗАРЦ. Т.БАДАМЖУНАЙ ГЭДЭГ ХУНЭЭС ЭНЭ БУХЭН ЭХЛЭЛТЭЙ
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    Цүнх баригч чи муу ардын дайсан. Чи хэн болоод солиороод байгаа юм. Ард түмэн шинэ цаг үеийг хүсч байна. Чам шиг новшнуудыг зайлуулахыг хүсч байна.
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • зочин (59.153.87.203)
    хэзээ та нар хуралдаа 100% сууж хийж байсын өчнөөн дуудуулж байж ордог гээ биз дээ ёр нь 2 жилд юу хийж гийгүүлсын энэ их хурал
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Dorj (202.126.89.98)
    УИХ тарах ёстой
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • зочин (202.9.42.24)
    Хуулиа бариач тэр 5тэнэг огцорч болно шүү дээ
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
    • .
      Тиймээ үнэн хуулийн дор амьдардаг гэтэл та бүгд өөрсдийн шунал хүслээ гүйцэлдүүлэхийн тулд хуулийг зөрчин улс эх орондоо хортой ард олондоо гайтай өчнөөн луйвар булхай хийж улс орон маань эдийн засгийн тусгаар тогтнолоо алдаж үндэсний аюулгүй байдалч бараг алдагдлаа ш дээ Баатарбилэгээ.Тийм учраас ард түмэн бухимдаад байна. Миний хувьд ч ялгаагүй чи хуулийн дор гэх мөртөө улаан цайм хууль зөрчсөн үйлдлүүдийг хаацайлан олон хүн шоронд явах учир хуулийн энэ заалтыг мөрдөж болохгүй хэмээн хэлээд сууж байсныг санаж байна. одоо хуулийн дор энэ тэр яриад биднийгээ дүлий сохор,тэнэг гэж бодоод л байдагийн биз дээ.Ерөөс чам мэтийн нөхөд өөрт л ашигтай бол юу ч хийхээс буцахгүй байдал чинь эцэстээ ийм байдалд хүргэлээ дээ. Хувийн өмч байлгүй яахав гэхдээ улс үндэстнийхээ эрх ашгийг хөсөр хаях болтлоо хувийн өмчөө хамгаалан капиталист араншин гаргах нь ард олны амьдралд уршиг тарьж хэрээс хэтэрснийг өөрийн дураар тайлбарлах нь хир бол. 2008 оны жагсаал бол хувийн зорилготой нөхдийн ажил байсан одоо бол нийт ардын эрх ашгийн асуудал 2008.07.01-ны жагсаалаар ард олныг айлгах гэвэл чадахгүй байхоо одоо зорилго нь өөр
      2018 оны 12 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  •  “Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ
    3 цаг 59 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
    4 цаг 17 мин
  • Нийт 259.5 мянган га-д улаанбуудай тариалжээ
    5 цаг 2 мин
  • Д.Отгонбаяр: "Хурд" бол ард түмний хамтлаг
    5 цаг 27 мин
  • Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна
    5 цаг 54 мин
  • ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг 2014 оноос хойш нийт 12 удаа өөрчилжээ
    5 цаг 56 мин
  • "Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай"
    6 цаг 6 мин
  • 18 аймгийн сонгуулийн хороонд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ
    6 цаг 15 мин
  • Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ний өдөр нээнэ
    6 цаг 48 мин
  • Б.Батцэцэг: Монгол Улсын тухай ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн
    6 цаг 59 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    7 цаг 48 мин
  • Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг лхагва гарагт болно
    8 цаг 0 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр ирэх долоо хоногт болно
    8 цаг 28 мин
  • АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт дараах бодлогын шаардлагыг хүргүүлнэ
    9 цаг 8 мин
  • О.Цогтгэрэл: Монголд шийдэх асуудал дуусаагүй ч УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болоод хувирчихсан
    9 цаг 31 мин
  • Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ
    10 цаг 39 мин
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
    10 цаг 39 мин
  • Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо
    10 цаг 46 мин
  • Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүсэх боловч цаашид ихэнх нутгаар халуун байна
    10 цаг 47 мин
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
    11 цаг 44 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Н.Алтанхуяг: Ганц нам, ганцаараа бүгдийг ялна гэсэн уриатай юм шиг байна
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК