Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо.
Тус барилдааныг 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэгтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага О.Хангай найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Хемон” констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Н.Батсуурь үзүүрлэлээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)