Гахайн мялзан өвчний тохиолдол Төв аймгийн ихэнх сумдаар гарсан байна. Тодруулбал өчигдөр орой уг асуудлаар Нийслэлийн Онцгой байдал хуралдаж аймгуудаас мэдээлэл цуглуулжээ. Харин өнөөдөр тус цуглуулсан мэдээллээ Засгийн газарт танилцуулах аж.
Гахайн мялзан өвчин нь зөвхөн гахайнаас гахайнд халддаг. Тиймээс “гахайн мялзан” хэмээн нэрлэжээ. Гахайн махнаас энэ өвний шинж тэмдгийг хялбархан мэдэх боломжтой. Эрүүл гахайны мах цайвар, өөх нь цагаан өнгөтэй байхад, мялзан өвчтэй нь хүрэн улаан өнгөтэй байдаг аж.
Уг халдвар нь хоол, тэжээлийн дутагдлаас сэдэрдэг байна. Бүх насны гахай энэ өвчинд мэдрэмтгий. Ялангуяа нэгээс дээш настай гахай өвчилсөн тохиолдолд нэг байрныхаа гахайг 100 хувь үхүүлдэг байна. Мялзан туссан гахайг 3-7 хоногийн дотор устгах арга хэмжээ авахгүй бол бусдадаа халдааж үхэлд хүргэдэг.
Өвчин тээгч вирусын нууц үе үүсгэгчийн чанараас шалтгаалаад дээд тал нь 10-15 хоног үргэлжилдэг. Хамгийн багадаа 3-6 хоногт илрэх юм байна. Харин халдвар авсан тоорой нэг өдөр ч тэсдэггүй юм байна.
Энэ талаар бид эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.