Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Ганзориг: Бодибилдингээр хичээллэнэ гэдэг төмөр өргөхийн нэр биш. Харин өөрийгөө ялан дийлэхийг хэлнэ

2019-1-15
0
ЖИРГЭХ

Анх “Монголын сайхан залуу” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан “Монголын Мистер”  тэмцээн өдгөө өргөжин тэлж түүнд оролцох залуусын тоо ч жил ирэх тусам нэмэгдэж байна. Тус тэмцээний 2013, 2014 оны болон энэ жилийн аварга Э.Ганзоригтой цөөн хором ярилцлаа.  

 

-Юуны өмнө гурав дахь удаагаа аваргуудын аварга болсонд тань баяр хүргэе. Та өмнө нь 2013, 2014 онуудад аварга болж байсан. Анх аварга болсон агшин, энэ жил аварга болсон агшин хоёрын ялгаа юу байв?

-Анхны юм болгон өөр байдаг. 2013 онд анх удаа аваргалж байхад сэтгэл хөөрч, маш их баярлаж байлаа. Харин 2014 онд аваргаа хамгаалж чадсан учраас дутахааргүй баярлаж байсан. Тэгээд 2015 онд аваргалж чадаагүй.  2016-2017 онуудад  спортоосоо хэсэг хөндийрсөн. Өнгөрсөн жил мөнгөн медаль хүртэж, энэ жил дахин аварга болсондоо баяртай байна.

-Энэ спортынхны хувьд үргэлж жин нэмж байдаг. Та өмнө нь 80 кг-ын жинд оролцож байсан бол энэ жил 85 кг-ын жинд оролцлоо. Жингээ нэмж оролцохын давуу тал юу вэ?

- Тийм. Хүний булчингийн масс жил ирэх тусам нэмэгдэж байдаг. Миний өөрийн хийсэн хөдөлмөр жил ирэх тусам томорч байна гэсэн үг. Одоо 85 кг-ын жинд орсон бол хэдэн жилийн дараа 90 кг-ын жинд оролцоно гэсэн үг л дээ.  Би өмнө нь хоёр жил түрүүлэхдээ хоёуланд нь 80 кг-ын жинд аваргалж байсан. Спортын онцлогоор жин нэмж орох ёстой байдаг. Тэр утгаараа жин нэмэгдэх тусам илүү их хөдөлмөр гаргаж илүү их тэсвэр хатуужилтай байх шаардлагатай болдог.

-Эр хүн болгон л биеэ хөгжүүлж, булчинлаг болохыг хүсдэг. Таныг юу энэ спортод хөтөлсөн юм бэ?

-Би анх хүүхэд байхдаа тэмцээн үзээд сонирхож эхэлсэн. Ер нь хөвгүүд болгон булчинлаг болохыг хүсдэг. Тэр мөрөөдөлдөө хөтлөгдөж явсаар байгаад энэ чиглэлээр БНСУ-д мэргэжлийн академид суралцсан. Би 16 дахь жилдээ хичээллэж байна.

-Тэнд суралцах ямар байсан бэ? Хоёр жилийн хугацаанд суралцсан гэж сонссон. Солонгос Улсад суралцсанаа тодруулж болох уу?

-Бололгүй яахав. Суралцаж ирснээс хойш миний амжилт нэлээд ахисан. 2010 онд улсын аваргад анх түрүүлсний дараа Солонгос явсан. Ирээд хоёрхон жилийн хугацаанд “Монголын мистер” болж байлаа.  Тэнд суралцсан маань намайг амжилтад хүргэсэн гэж хэлж болно

-Таны авга ах Д.Бат-Эрдэнэ саяны тэмцээн тантай өрсөлдөж хүрэл медаль хүртлээ. Өмнө дөрвөн удаа аваргалж байсан хүн. Та хоёр удаа аваргалчихсан. Ахтайгаа өрсөлдөхөд ямар мэдрэмж төрөв?

-Ах маань намайг энэ спортод оруулсан. Надаас түрүүлж хичээллэж эхлээд дараа нь би хичээллэсэн гэсэн үг. Спорт гэдэг хэн илүү хөдөлмөрлөсөн нь ялдаг талбар. Мэдээж нэг тайзан дээр хамт гарна гэдэг сайхан. Өнгөрсөн жил ахтайгаа ороход ах маань аваргсан. Харин энэ жил миний бэлтгэл сайн байсан болохоор түрүүллээ. 

-Таны дүү бас энэ спортод амжилттай яваа гэж сонссон. Ах тань таныг “уруу” татсан шиг та бас  дүүгээ “уруу” татсан уу?

-(инээв). Уруу татахын хувьд татсан, татсан.  Ах нарын үлгэрээр дүү нар дагана л даа. Дүү нар маань энэ спортоор хичээллэж байна. Ихэнх тамирчид маань хамаатны дүү нар.  Бага дүү Э.Чинзориг энэ спортоор хичээллээд таван жил болж байна. Дороос хүч түрэн гарч ирж байгаа залуу тамирчин. Энэ тэмцээнд 75 кг-ын жинд  “Боди”, “Атлетик” гэсэн хоёр ангилалд тус тус мөнгөн медаль хүртлээ. Түүнээс гадна дотоодын тэмцээнүүдэд олон сайн амжилт үзүүлсэн.

- Таныг 2014 онд Азийн аваргад оролцож байсныг санаж байна.  Олон улсын тэмцээнүүдэд хэр амжилт үзүүлж байсан бэ?

-Азийн аваргад 80 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм. Дараа нь 2015 онд манай холбооны мэргэжлийн “Про” тэмцээнд хоёрдугаар байранд орж мэргэжлийн эрхээ авсан. Түүний дараа эрүүл мэндийн шалтгаанаар хоёр жил завсардсан л даа. Эргэн ирж өнгөрсөн оны гуравдугаар сараас тууштай бэлтгэлээ хийж байна.

-Дийлдэнх хүмүүс булчин шөрмөс нь зангирсан хүнээс гоо сайхныг нь харахаас илүүтэйгээр жийрхдэг юм шиг ээ. Таны энэ том булчингийн цаана юу ямар хүн байдаг вэ?

-Булчин нь зангирсан хүн их ширүүн харагддаг байх. Гэхдээ энэ спорт гоо сайхан, тэвчээр хатуужлын спорт гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн хүний хөдөлмөрөөс айгаад яахав дээ. Ерөнхийдөө бусад спортын хүчний бэлтгэлийн суурь болж өгдөг. Харин миний хувьд айлын том хүү болохоор хүлээцтэй, тэвчээртэй зантай. Тийм болохоор маш тайван хүн гэж өөрийгөө хэлнэ. Хоолны дэглэм барьсан ч уур хүрдэггүй.

-Энэ спортоор хичээллэх залуусын тоо нэмэгдэж байна. Гэхдээ дийлэнх залуус дундаас нь шантарч орхидог. Танд ч гэсэн шантрах үе олон байсан байх. Тэр үед шантралаа давах хүчийг юу өгдөг байсан юм бэ?

-Урлаг, спорт аль аль нь л шантрах үе ихтэй. Хамгийн гол нь зорилготой байх нь чухал. Тэгж байж шантарсан үедээ зорилгоо санаж босдог. Миний хувьд шантрах үе их байсан. Бэртэл гэмтлээс л эхэлнэ шүү дээ. Тухайн үед би яах гэж эхэллээ гэдэг үгийг өөртөө хэлж босдог байлаа. Эхлүүлсэн бол төгсгөлийг нь үзнэ гэж өөрийгөө зоригжуулсаар ирсэн. Би одоогоор өөртөө  хамгийн том тайз руу гарах зорилго тавьсан. Энэ зорилгодоо хүрэхийн тулд гурван жил тууштай бэлтгэл хийнэ.

-Мэдээж энэ спортоор хичээллэдэг хүний хувьд байнгын бэлтгэлтэй байх ёстой. Хажуугаар нь хувийн амьдралаа зохицуулах шаардлагатай болно. Таны хэрхэн зохицуулж байна вэ?

Зарим хүний хувьд спортынхоо хажуугаар амьдралаа зохицуулна гэдэг хэцүү байдаг. Харин миний хувьд спортоо амьдралтайгаа хамт авч явдаг учраас хэцүү зүйл байхгүй. Би өөрөө “Чийрэг Монгол” гэдэг хувийн фитнесстэй. Эндээс тодорхой хэмжээний орлого олж амьдралаа залгуулдаг. Мөн энэ спортыг авч явахын тулд хичээллэнэ. Өмнө нь спортын хажуугаар хүмүүнлэгийн ажил хийдэг байсан. Гэхдээ түр зогсчихсон байгаа.

-Нууц биш бол ямар хүмүүнлэгийн ажил хийдэг байсан бэ. Үргэлжлүүлэх бодол байгаа юу?

-Үргэлжлүүлэх бодол бий. Арван жилийн хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй залуусыг үнэ төлбөргүй сургах сургалтаа эхлүүлнэ. Манайх одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа. Харин арван жилийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт явуулдаг байсан. Гэвч миний хэрэгжүүлсэн төсөл 2016 онд зогсч, хөрөнгө мөнгөний асуудалд ороод байна. Гэхдээ энэ төслөө удахгүй хэрэгжүүлж, нэмээд ахмад настангуудыг үнэ төлбөргүй хичээллүүлнэ гэж бодож байгаа. Тийм учраас би амьдрал ажил хоёроо зэрэг авч яваа хүн.

-Энэ клубээ хэзээ байгуулсан юм бэ. Клубээрээ ямар амжилт  үзүүлж байв?

-2012 онд байгуулсан. Түүнээс хойш улсын дөрөв дэх удаагийн шигшээ клуб болж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр гуравдугаарт орсон гэж зарлагдсан. Өнөөдөр өглөө шүүж үзтэл манай клуб багийн дүнгээрээ таван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж нэгт орсон байсан. Ингэхээр магадгүй манай байрыг холбооноос нөхөн олгож байх шиг байна.

-Та клубийнхээ ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байгаа юу. Эсвэл багшлаж байна уу?

-Ерөнхий дасгалжуулагчаар нь ажиллаж байна. Заалны багш хийдэг өөр дөрвөн багш бий.

-Танаас уургийн талаар асуумаар санагдлаа. Сүүлийн үед уургийн хэт хэрэглээ бөөрний дутагдалд хүргэж байна гэх юм. Та уургийнхаа хэрэглээг хэрхэн зохицуулдаг вэ. Тамирчид болон хичээллэгчдэд юу гэж зөвлөдөг вэ?

-Би бол бодибилдингийн хүн. Мэргэжлийн тамирчдын хувьд өөрийн жингээ гурваар үржүүлж уураг хэрэглэх ёстой. Жишээлбэл,  миний бие энгийн үедээ 94 кг-тай байдаг гэж үзвэл би бараг 290 грамм уургийг нэг өдөрт хэрэглэнэ. Гэхдээ хүний бие гурван цаг тутамд 30 грамм уураг задлах чадвартай байдаг. Тэгвэл гурван цаг тутамд 30 грамм уураг хэрэглэх ёстой гэсэн үг. Мөн мах, өндөг, хүнсний ногоо зэргээс бага зэргийн уураг авдаг. Энгийн хүн өдөрт 50-100 грамм уураг авчихаад бэлтгэл хийхгүй яваад байж болно. Харин 50 граммаас доош уураг авбал тухайн хүн булчингийн дутагдалд орж турдаг. Бэлтгэл хийдэг бол ачаалалдаа, биеийн жиндээ тааруулж хэрэглэх нь зүйтэй.  Гэхдээ бэлтгэл хийдэггүй хэрнээ минийх шиг өндөр тунтой уураг уувал мэдээж тэр уураг задрахгүйгээр өтгөнөөр гадагшилна. Витамины илүүдэл шээсээр гадагшилдаг шиг. Нэгдүгээрт, хий дэмий мөнгө урсгаж байна гэсэн үг. Хоёрдугаарт, элгэнд хэт ачаалал өгнө.

-Манай улсад фитнесс клубүүд олширч байна. Гэхдээ мэргэжлийн  хүн багшлахгүй байна уу даа гэх айдас байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүний биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг зөвлөхгүй байгаа зүйл ажиглагддаг. Мэргэжлийн хүний хувьд үүнд ямар бодолтой байдаг вэ?

-Олширсон нь үнэн шүү. Яахав, зарим нь ашиг олох гэж нээсэн, зарим нь сонирхлоороо нээсэн байгаа. Дан тамирчдын клубүүд ч бий. Хамгийн гол нь багш нар нь сайн байх хэрэгтэй. Багш нар нь сайн байж нэгдсэн системээр заана. Дөнгөж төмөр өргөж эхэлж байгаа хүн багшлах тохиолдол байна. Тэд нар мэдлэггүйгээсээ болоод буруу зөвлөгөө өгдөг. Тэгэхээр хүмүүст хандаж хэлэхэд юун түрүүнд сайн судалж байгаад мэргэжлийн багштай газар хичээллэж үз. Тэгээд бүх зүйлийг нь мэддэг болчихоод хүссэн газраа оч гэж хэлмээр байна. Хол газар явахаас битгий залхуураасай гэж хүсч байна. Хэрвээ надаас ирээд зөвлөгөө авъя гэвэл би татгалзахгүй.

-Энэ спортод насны амралт гэж байдаггүй байх. Миний бодсон зөв үү?

-Зөв. Энэ спортод хөгшин, залуу гэсэн ангилал байхгүй. Нас ахих тусмаа л илүү хичээллэх хэрэгтэй. Булчинлаг бие хаа гэдэг өөрөө хүний эрүүл мэнд, дархлаа, залуу нас шүү дээ. Тийм учраас энэ спортоор хичээллэхэд нас ерөөсөө хамаарахгүй. Харин би энэ спортыг орхилоо гэх юм бол амарч болно. Хэдэн ч настай хүн ирээд заалгаад хичээллэвэл хожимдохгүй гэж хэлмээр байна.

-Тэгвэл та энэ спортоор насан туршдаа хичээллэх үү?

-Тэгнэ. Би өөрөө төлөвлөгөө гаргадаг учраас 2021 он хүртэл бүх дэглэмээ бариад тэмцээний бэлтгэлдээ явна. Түүний дараагаар өөрийгөө болоогүй гэж үзвэл цаашаа явна. Өөрийгөө харна. Ерөнхийдөө тэмцээн уралдаанд оролцох тоо багасна гэсэн үг.

-Энэ спортоор хичээллэх гээд зав чөлөө нь болохгүй, зориг нь хүрэхгүй байгаа залуус зөндөө юм байх. Тэдгээр залуусыг энэ спортод уриалж зоригжуулах үг хэлээч?

-За. Энэ спорт хүний гадаад биеийг хөгжүүлэхээсээ илүү дотоод сэтгэхүйд их нөлөөлдөг. Тиймээс залуус маань өөртөө хөрөнгө оруулалт хийж фитнессээр хичээллээрэй. Фитнессээр хичээллэдэггүй юм аа гэхэд ямар нэгэн спортоор хичээллэж өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй. Маргааш гэж хойш тавилгүй яг одооноос эхлээрэй гэж хэлье дээ.

Л.Сайнбаяр

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    1 цаг 0 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    2 цаг 22 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    2 цаг 54 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    4 цаг 18 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    4 цаг 18 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    4 цаг 27 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    4 цаг 31 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    7 цаг 11 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    7 цаг 40 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    7 цаг 56 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    8 цаг 1 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    8 цаг 16 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 42 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    9 цаг 5 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    9 цаг 7 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    9 цаг 15 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    9 цаг 19 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    9 цаг 40 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК