Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингын шатлалыг нэмэгдүүлэхээр боллоо. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Засгийн газарын хуралдаанаар төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалин найман хувиар нэмэгдсэн. Тухайн үед эрүүл мэндийн салбарын бүх ачааг нуруундаа үүрдэг сувилагч нарын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлж, 123-130 мянган төгрөгөөр цалингаа нэмэгдүүлсэн. Эмч нар цалин нэмэгдлээ хүлээж байсан. Өнөөдрийн байдлаар эмч нарын цалингын шатлал дөрөв, тав дугаар шатлалд байгаа. Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр эмч нарын цалингын шатлалыг дөрөв, тав дугаар байраас зургаа, долоо руу урагшлууллаа. Өөрөөр хэлбэл, эмч нарын цалин 21.3-47.1 хувиар нэмэгдлээ. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 122-270 мянган төгрөгөөр цалин болж байна. Түүнчлэн түргэн тусламжийн 511 жолоочийн цалинг 400 мянган төгрөг байсныг 142 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Ингэснээр энэ салыбарын 8696 хүн шатлал ахиж байна. Цалингийн хувьд 646-844 мянган төгрөөр нэмэгдлээ” гэдгийг дурдлаа.
Р.Хишигжаргал