Прокурор асан Д.Дорлигжав Цагдан хорих 461 дүгээр ангид нэг сарын хугацаатай хоригдож буй. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчид эсэргүүцэл бичсэн юм. Энэ дагуу уржигдар шүүх хурал болсон ч Д.Дорлигжавын өмгөөлөгчид шинэ нотлох баримт танилуулах хүсэлт тавьсны дагуу шүүх хурлыг хойшлуулсан байсан юм. Тэгвэл шүүх хурал өнөөдөр болсон бөгөөд шүүхээс Д.Дорлигжавыг үргэлжлүүлэн хорих шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
С.Нацаг
Сэтгэгдэл (3)