Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Ганболд Ерөнхий прокурор М.Энх-Амгалантай холбоотой юу

2019-1-17
0
ЖИРГЭХ

-Сергей Паушокийн Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргасан өргөдөлд юу өгүүлэв-

Найман жилийн өмнө “Алтан дорнод Монгол” компанийг ОХУ-ын иргэн Сергей Паушокоос худалдаж авсан Т.Ганболд гэх эрхмийг өнөөдөр Монголд танихгүй хүн үгүй болжээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа “Эрдэнэт”-д ган бөмбөлөг шахсан дуулианд холбогдохдоо ч, хожим Хөдөлмөрийн үндэсний намыг хувааж, сонгуульд оролцуулахгүй болгох үедээ ч тэр ийм нэр алдартай байсангүй. Харин телевизийн дараалсан хоёр ярилцлага өгөөд л тэр өнөөдөр ардын баатрын хэмжээнд үнэлэгдэж, Сүхбаатарын талбайд болсон МАНАН-г тараах улс төрийн жагсаалд “урилга”-аар үг хэлэх хэмжээнд тодорч ирлээ. Тэгвэл “Алтан дорнод Монгол” компанийн захирал Тордайн Ганболд гэж чухам хэн бэ? Тэр үнэхээр ярьж байгаа шиг шударга хүн мөн үү?

Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байхад нь 4 сая ам.долларын авлига өгч байсан гэж телевизээр зарлаж тодорсон Т.Ганболдтой холбоотой нэгэн ноцтой мэдээлэл ОХУ-ын “Коммерсантъ” сонинд (https://www.kommersant.ru/doc/3854651?fbclid=IwAR06G0pW1lH3m9vRoZRDU5awWFAeYNvzhY_kyZ5h1xxOVQDF2sDX7BhoU4c) нийтлэгджээ. “Алтан дорнод Монгол” компанийн эзэн асан Сергей Паушок “Газпромбанк” болон тус банкны топ менежерүүдээс 2.25 тэрбум ам.доллар нэхэмжлэн Нью-Йорк мужийн Дээд шүүхэд хандсан тухай энэ нийтлэлийн мөрөөр манай сурвалжлах хэсэг зарим баримт олсноо хуваалцъя. Учир нь, Сергей Паушок “Газпромбанк”-ийг Монгол Улсын Засгийн газартай хуйвалдан өөрийнх нь бизнесийг унагасан, энд Т.Ганболд оролцсон гэх маш ноцтой баримтуудыг Нью-Йоркийн Дээд шүүхэд 2019.01.08-нд (http://iapps.court.state.ny.us/nyscef/ViewDocument?docIndex=gUUpnWZc4A6MPMpX5t10pw)

 

гаргаж өгсөн байна.  Мөн энэ хэрэгт Монголын хууль, хүчний байгууллагуудын одоогийн удирдлага ч холбоотой гэдгийг тэр өргөдөлдөө онцлон тэмдэглэжээ.

Юун түрүүнд энэ нэхэмжлэлийн талаар өгүүлэхээс өмнө “Алтан дорнод Монгол” компани ОХУ-ын иргэн Сергей Паушокоос Монгол Улсын иргэн Т.Ганболдод шилжсэн түүхийг цухас өгүүлэх нь зөв биз ээ. Учир нь, энэ талаарх мэдээлэл одоог хүртэл зөрүүтэй байсаар ирсэн бөгөөд Т.Ганболд болохоор 300 сая ам.долларын өртэй компанийг 18 сая ам.доллараар нийт өр төлбөрийнх нь хамт худалдаж авсан гэдгээ удаа дараа ярьсан байдаг. Харин Сергей Паушок Монголд үйл ажиллагаа явуулж буй алтны хоёр дахь том компани болох “Алтан дорнод Монгол”-ыг Т.Ганболдод 23 сая ам.доллараар шилжүүлж өгсөн тухайгаа арай өөрөөр тайлбарладаг юм.  Тодруулбал, 5 ил уурхайд үйл ажиллагаа явуулж, 52 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, 1500 орчим ажиллагсадтай байсан олон тэрбум ам.долларын үнэлгээтэй “Алтан дорнод Монгол” компанийн нөхцөл байдал Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хуулийг УИХ баталснаар хүндэрч эхэлсэн гэдэг. Энэ бол 2007 оны үе юм. Тухайн үед Сергей Паушок уул уурхайн хөрөнгө оруулалтад зориулж “Газпромбанк”-наас 30,000,000 ам.долларын зээл авч, барьцаанд нь хамгийн багаар бодоход 55 сая ам.доллараар үнэлэгдэх уул уурхайн лиценз болон тоног төхөөрөмжөө тавьсан ажээ. Харин үүний дараа дээр өгүүлсэнчлэн Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын тухай хууль батлагдаж, нөхцөл байдал хүндэрсэн учраас “Алтан дорнод Монгол”-ыг Т.Ганболдод бүх өр төлбөрийнх нь хамт зарахаар тохирчээ.

Монгол Улсын Засгийн газраас уурхайг нь төдийгүй Улаанбаатар хот дахь оффиссыг нь битүүмжилж, дотоодын цэрэг хамгаалалтад гарч, асар өндөр татварын өр төлбөрт унагасан учраас Сергей Паушок бизнесээ бусдад шилжүүлэхээр болсон гэдгээ Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргасан өргөдөлдөө дурджээ. Иймээс ч 2011 оны 08-р сарын 04-нд “Phoenix Sino Limited” компанийн захирал Т.Ганболдтой Санамж бичиг байгуулж, 2011 оны 09-р сарын 09-нд “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан юм байна.  Ийнхүү 23 сая ам.доллараар “Алтан дорнод Монгол” компанийг Т.Ганболдод шилжүүлж өгсөн бөгөөд хамгийн сонирхолтой нь компаниа зарах тохиролцоонд хүрэнгүүт нь Монгол Улсын Засгийн газраас түүнд тохож байсан хэргүүдээ эхнээсээ хаасан байна. Иймээс л Сергей Паушок бизнесийг нь булаахын тулд Монгол Улсын Засгийн газар зохиомол хэргүүд өөрт нь тохож, бизнесийг нь Тордайн Ганболдод булааж авч өгсөн гэж үзэж байгаа аж. Гэхдээ энэ талаар нуршилгүй Сергей Паушокийн Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргасан гол үндэслэл рүү оръё.

“Алтан дорнод Монгол”-ын эзэн асан Сергей Паушокийн “Газпромбанк”-ийг шүүхэд өгсөн гол үндэслэл нь 4 сая ам.долларын хэргээр тодроод буй Тордайн Ганболдын хууль бус үйлдэлтэй холбоотой бололтой. Учир нь харилцан гэрээ байгуулж, бүх өр төлбөрийнх нь хамт “Алтан дорнод Монгол” компанийг маш хямдхан үнээр өөрийн болгосон Т.Ганболд тохиролцооноосоо буцаж Сергей Паушокоор “Газпромбанк” дахь “Алтан дорнод Монгол”-ын өрийг төлүүлэх гэж ажиллажээ. Ингэхдээ “Газпромбанк”-ныхантай хуйвалдаж, өөрийнх нь бизнесийг үнэгүйдүүлж аваад зогсохгүй өр төлбөрт унагалаа гэж буруутгаж байгаа юм байна. Тиймдээ ч хуйвалдаанд оролцсон “Газпромбанк”, тус банкны дэд захирал Александр Муранов, үнэт металлын зах зээл хариуцсан захирал Олег Титаренко, асуудалтай актив хариуцсан хэсгийн ажилтан Владимир Протасов нарын эсрэг Нью-Йоркийн Дээд шүүхэд гомдол гаргасан юм байна. “Коммерсантъ”-д энэ тухай бичихдээ “Энэ удаагийн Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан шинэ заргадаа Сергей Паушок “Монголын Засгийн газрын гэнэтийн ашгийн шинэ татварын дараа “Газпромбанк”-ны төлөөлөгчид лиценз, тоног төхөөрөмжийг барьцаа болгон хадгалахад оролцоогүй, Монголын Засгийн газар бүх активийг хураан авсан тул олон тэрбум ам.долларын бизнесээ 23 саяхан ам.доллараар зарахаас өөр аргагүй болсон. “Газпромбанк” нь “Phoenix Sino Limited” компанийн захирал Т.Ганболдтой үгсэн хуйвалдаж, надаас 25 сая ам.доллар луйвардан авах гэж оролдсон” гэж тайлбарлажээ” гэж бичсэн байна.

Эндээс л Т.Ганболдын ярьж буй зарим мэдээлэлтэй зөрж эхэлж байгаа юм. Тэр “Ам нээвэл”-д орохдоо ч, “Цензургүй яриа”-гаар гарахдаа ч “Алтан дорнод Монгол”-ыг бүх өр, төлбөрийнх нь хамт 18 сая ам.доллараар худалдаж авсан, өрөө төлж дууссан гэж удаа дараа мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр 23 сая ам.доллараар “Алтан дорнод Монгол”-ыг худалдаж авсан бөгөөд магадгүй тухайн үеийн Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавд 4 сая ам.долларын хахууль өгсөн гэх мөнгөн дүнгийн тайлал нь ч энэ байж болох талтай аж. Өөрөөр хэлбэл, тэр 18 сая ам.долларыг нь Сергей Паушокт, үлдэгдэл 4 сая ам.долларыг нь “Алтан дорнод Монгол”-ыг худалдаж авах хэлцэл хийгээд урьдчилгаа төлсөн байсан компанийн данс руу буцааж хийсэн байх талтай. Д.Дорлигжав ч тэгж мэдэгдсэн. Тэгэхээр Сергей Паушок, Тордайн Ганболд хоёрын хэн нь үнэн, хэн нь худал ярьж буй нь “Алтан дорнод Монгол”-ын “Хувьцааг худалдах, худалдаж авах” гэрээнээс тодорхой болох буй за. Учир нь, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өгсөн ярилцлага, Сергей Паушокийн Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргаж өгсөн тайлбар хоёр яг мөргөж байгаа юм. Харин Т.Ганболд л ганцаар өөрийг ярьж байна. Ямар боловч Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргаж өгсөн өргөдөлдөө Сергей Паушок 23 сая ам.доллараар бизнесээ зарсан гэсэн бол “Цензургүй яриа”-нд орохдоо Т.Ганболд 18 сая ам.доллараар худалдаж авсан гэдгээ дурдсан гэдгийг дахин тодотгоё.

Сергей Паушокийн Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргаж өгсөн өргөдөлд дурдагдсан бас нэгэн ноцтой баримт бол Монголын хууль, хүчний байгууллага, тэр дундаа Улсын ерөнхий прокурор Л.Энх-Амгалантай холбоотой байж болох хэсэг юм. Тодруулбал Сергей Паушок өргөдлийнхөө 15 дугаар хуудасны 66-р зүйлд “… 2018 оны 03-р сард ноён Т.Ганболд надад аливаа хуулийн хэрэгжилтийн үйл ажиллагаагаатай холбоотой “БҮХ АСУУДАЛ”-ыг би шийднэ. Монгол Улсын Ерөнхий прокурор болон Нийслэлийн прокурорын шийдвэрт би нөлөөлнө гэж хэлсэн…”,

мөн 16 дугаар хуудасны 67-р зүйлд “…Миний бодлоор Ерөнхий прокурор болон Нийслэлийн прокурор нь намайг луйвардсан хэргээр олон нийтэд ил тодоор ямар нэгэн мөрдлөг шалгалт явуулаагүй…” гэж онцлон бичсэн байна.

 

Үүнээс үзэхэд хууль хүчний байгууллагаас айсандаа өнөөг хүртэл дуугүй байсан гэх Т.Ганболд хууль, хүчний байгууллагын хамгаалалтад орсон учраас “Ардын баатар” болтлоо тодорч буй юм болов уу. Тэр үнэхээр Сергей Паушокийн хэлсэнчлэн Улсын ерөнхий прокурортой холбоотой юу?

Ямар боловч Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргасан Сергей Паушокийн зарга хэрхэн шийдэгдэхээс “Ардын баатар”-аар тодроод буй Тордайн Ганболдын үнэн төрх улам тодорч мэдэх нь. Харах л үлдлээ…

 

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН /2019.01.17/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • чимэддорж (182.160.39.91)
    Гэрээ хийж хөрөнгөө шилжүүлчихээд АНУ-ын дээд шүүхэд хандсаны учрыг гаргаж бичээгүй зүгээр л муулах зорилго барьжээ Ганболдын бурууг олж харсангүй Сэтгүүлчид хэн нэгэн хүний даалгавраар юм эрээчдэг болждээ
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
  • Ард (150.129.142.173)
    Энэ оросд 18 сая Завсраас нь Дорлигжав - 4 сая ойлгомжтой байна шүү дээ. Ганболд Энх-Амгалан хоёр үнэн дуугарсан болохоор Дорлигжавын хариу үйлдэл юм бишүү
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
  • Баасансүрэн (202.126.89.201)
    Ийм том наймаа хийсэн гэрээ гэж нэг юм байгаа биздээ.
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Иргэн (119.40.98.162)
    Одоо энэ хүнийг балбаад эхэллээ. Зүгээр л ажлыг нь хийлгээд үр дүнг нь харах хэрэгтэй. Хүн болгонд таалагдах албагүй. Хуулиа зөв бүрэн хэрэгжүүлж л байвал энэ хүний үүрэг. Харин дэмжээд өгөх нь зөв гэж бодож байна. Хууль хэрэгжээд явбал бидний яриад байгаа шударга ёс тогтоно оо л гэж бодож байна.
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • gggg (73.241.40.250)
    golomt aluivarchidtai hamtardag bolchison um uu? avilgachdiin mongiig ugaadag gazar um?
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • зочин (150.129.140.94)
    Алтан дорнод хууль их зөрчдөг талаар үе үе мэдээ хэвлэлээр гарч байсан даа. Паушек Ганболдод компаниа худалдсан баримт эрхбиш цаасан дээр байдаг юм байгаа биз дээ. Тэр хүмүүсийн амаар биш баримтыг нь үзэж нийтэд мэдээлэх нь чухал. Даварсан Паушек монголыг шулчихаад эцэст ОУ-ын шүүхэд өгч мөнгө луйвардах арга сэджээ. Дээрхи 1 хуудсыг баримт гэхэд хэцүү л юм байна.
    2019 оны 01 сарын 20 | Хариулах
  • Irgen (113.118.195.168)
    Golomt banknii nohduud ha bna, ted nariig horij bj todorhoi yum garna daa
    2019 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.24.239)
    khudlaa on tsag zorj bna
    2019 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (183.90.37.210)
    24tsag.mn bol hulgaich luivarchdiin gar hol yum bna gedgiig ni harj avzgaa!!! Bidniig iimerhuu hudal gutgelgeer tarhia ugaalgana gj bitgii gorid!!! Ter uy chn ard hozorson. Harin mongonii toloo nudee uhahaas buzahgui iimerhuu site , sonin, setguulch nar hezee neg zagt uilee edleh bh gj harj bna
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.113.176)
    Алтан дорнод Монголын газар нутгийг монгол хүнд зарна гэхээр төр засаг оролцсон гэсэн үг үү
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    21 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    1 цаг 42 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    2 цаг 15 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    3 цаг 39 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    3 цаг 39 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    3 цаг 48 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    3 цаг 52 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    6 цаг 32 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    7 цаг 1 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    7 цаг 17 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    7 цаг 22 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    7 цаг 37 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 3 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    8 цаг 26 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    8 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    8 цаг 36 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 цаг 40 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    9 цаг 1 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК