УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороог өнөөдөр 18.00 цагт хуралдуулж уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, маргааш өглөө чуулганы нэгдсэн хуралдааны хамгийн эхэнд хэлэлцэж батлахаар төлөвлөсөн байна.
Р.Хишигжаргал