зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЖДҮ-г шалгах Түр хороо байгуулахыг ЖДҮ-чин гишүүд татгалзлаа

2019-1-17
0
ЖИРГЭХ

ЖДҮХС-гийн зээл олголттой холбоотой асуудлыг шалган судлах чиг үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” тогтоолыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж санал хураалаа. Санал хураалтад 56 гишүүн оролцсноос 36 гишүүн нь Түр хороо байгуулах шаардлагагүй гэж үзсэн юм. ЖДҮ-г шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нарын гишүүн санаачлан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй нөхцлөөр олгодог ЖДҮХС-гийн зээлээс УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан нь нийтэд ил болсон. Тиймээс уг асуудлыг нарийвчлан шалгаж, хуул зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох, нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх зорилгоор Түр хороо байгуулах тогтоолын төсөл боловсруулснаа Н.Номтойбаяр гишүүн танилцуулаад байсан.

Тэгвэл гишүүдийн олонхийн саналаар ийнхүү Түр хороо байгуулах боломжгүй болсон юм. Чуулганы үеэр Н.Номтойбаяр “Нийгмийн захиалгын дагуу Түр хороо байгуулах гэтэл 56 гишүүнээс 36 нь эсэргүүцлээ. ЖДҮ-чид үнэхээр дийлэдэхгүй юм байна. Харамсалтай байна. Цөөнхийн бүлгээ дэд даргаар ахлуулъя. Намайг эсвэл түр хорооноос хасчих. Шалгах нь буруу гэж үзэж байгаа бол. Их хурал ажлаа хийх хэрэгтэй. З.Нарантуяа гишүүнээ тогтоолын төслийг дахиж оруул ир. Намайг гэхдээ хасчихаарай. АН бүлгээрээ хуралд” гэв. Үүний дараа З.Нарантуяа гишүүн “ЖДҮХС-гийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан нь эрүүгийн хэрэг. Эрүүгийн хуульд заасан байгаа. Би аль нэг бүлэглэлийг дэмжих гэсэнгүй. Ийм илт зохион байгуулалттай зүйлийг гэмт хэрэг гэж үзэхгүй юм бол юуг гэмт хэрэг гэх бэ.

Ийм зүйлийг хайцаалдаг Засгийн газар байх ёстой юм уу. УИХ хяналтаа тавьж чаддаг байх хэрэгтэй. Түр хороо байгуулбал байнгын хороотой адил эрхтэй байдаг юм байна. ЖДҮ-г шалгах боломжтой болох юм байна. Түр хороо байгуулах тогтоолын төслийг дахиж оруулна” гэсэн юм.

Харин Түр хороо байгуулахын эсрэг кноп дарсан Л.Болд гишүүн “Биднийг ЖДҮ-г дэмжлээ гэж албаар харагдууллаа. Гэтэл 20 гаруй гишүүд эрүүгийн хариуцлага хүлээх болчихсон байгаа. Хэрвээ Түр хороо байгуулбал энэ хэрэг замхарна. Хуулийн байгууллага ажиллах боломжгүй болно.

ЖДҮ-г шалгах эрүүгийн арга хэмжээг зогсоох гэж байсныг чинь бид болиулж байна. Түүнээс биш ЖДҮ-чдийг дэмжсэнгүй. Ийм түр хороо байгуулна гэдэг чинь хуулийн байгууллага ажиллах боломжгүй болно. Та нар ингэж болохгүй” гэхэд УИХ-ын дарга М.Энхболд “Л.Болд гишүүн ээ, ам, хуруу хоёроо нэг байлга л даа. Өгсөн санал чинь тодорхой байна шүү дээ” гэснээр ЖДҮ-г шалгах Түр хороо байгуулахаас татгалзсан тогтоолын төслийг баталлаа.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.179.31.39)
    Новш . Хог шаарууд . Эх орныг минь дуусгачихаад гадаад руу зайлах бх даа . Энэ янзаараа бвал сүйрэл ойрхон бна даа.
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • зочин (66.181.177.212)
    энэ нөхдүүд номтой баярт үхтлээ атаархчих юмаа энэ хүн шиг амьдраагүй бол хохчино эээ
    2019 оны 01 сарын 18 | Хариулах
  • зочин (202.9.42.216)
    Нэр цэвэр 1 гишүүн ч алгаа ман намд
    2019 оны 01 сарын 18 | Хариулах
  • зочин (202.9.42.216)
    Хичнээн зөв асуудал байсан ч чи нустай баяр аа чамайг ярихад хүн итгэхгүй чи энэ асуудлыг яриулахгүй түр хороо бсагуулахгүй болгоод байна.ард түмэн чамайг үзэн ядаж хүлээж авахгүй байгааг нийгмийн шаар чи...
    2019 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.167.54)
    40 УИХ-н гишүүд чинь ЖДҮ-чдээ хамгаалаад байгаа биздээ.Юу шударга ёс тогтоох бэ Болдоо Батзанданаа Оюунэрдэнээ Нямдоржоо Аюурсайханаа ич.Удахгүй та нар хэрэгтэн болноо тун удахгүй бага баярла 40 нөхрөө тэр тусмаа С.Жавхланаа ЖДҮ-г өмөөрч байгаа чинь шударга ёс тогтоож байгаа юм байна дөө С.Жавхлан.
    2019 оны 01 сарын 18 | Хариулах
  • зочин (150.129.143.16)
    28 төрлийн сан байдаг юм байна 28 санг бүгдийг нь 2012 оноос хойшихийг шалгах хэрэгтэй, Гэхээр 27 гийхан болохоор ганцхан ЖДҮ-г шалгана, Ингэхдээ 2016-2018 оны хоорондохыг шалгана бусдыг шалгахгүй гээд байна шүү дээ,
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
  • zochin (202.179.26.1)
    m enh bold gishuud doromjloh erh bhgui shuu Dolir tsarai gargachihaad Bat zandand goe doromjluulsan bi ih bayarlasan shuu Ene buzrig yu ch gej doromjilson goe shdee
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
  • zochin (202.179.26.1)
    ene nomtoi bayar gej zavaan tsaraitai yum tur samarch duusahgui yumaa hurdhan dald orood ard tumnii amraagaad uguusei Gaduur hun bolgon haraasan muu helsen bh yum hunii haraal ideh tiim ch saihan ed bishdee huur
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
  • Zochin (103.212.116.28)
    БОЛД БАТЗАНДАН 2 ЖДҮЧИН ЯЛЛАГДАГЧ ГИШҮҮДИЙГ УЛАЙРАН ХАМГААЛЖ БАЙНА НАМААСАА ХӨӨГДЧИХӨӨД ОРОХ ГАЗАРГҮЙ БОЛЖ НҮХЭЭ МАЛТАЖ БАЙХ ШИГ.БОЛДЫН ЗЭВСГИЙН НАЙМААГ ШАЛГААЧ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН. ХУУЛЬ БУС ЮМ ХИЙЧИХЭЭД ОЛОНХООС АВРАЛ ХАЙГААД БАЙГААМ БИШ ҮҮ БОЛДОО. БАТЗАНДАН 7-1 ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛЧИХААД БАС АВРАЛ ГУЙГААД АН-Д ОРЖ БАЙСАН ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ ГЭЖ БИ ДЭЭ.
    2019 оны 01 сарын 17 | Хариулах
    • Тийм шүү энэ 2 хаана тэнд байдаг явж бдаг. 5 залуугийн амь насыг одоо хэн ч хариуцдаггүй
      Зочин
      2019 оны 01 сарын 17
    • zochin
      khudlaa
      2019 оны 01 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    13 цаг 2 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    14 цаг 42 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    14 цаг 47 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    14 цаг 52 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    14 цаг 56 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК