Хотын дарга асан Э.Бат-Үүл албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдоод буй. Үүнтэй холбоотойгоор прокуророос түүнд холбогдох хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Э.Бат-Үүл нарт холбогдох хавтаст хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болно.
Хэргийг нэхэн сануулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, “Гэр хорооллын хөгжлийн газар”-ын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан. Тэгвэл Э.Бат-Үүл нарт холбогдох хэрэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагаас хэлэлцэх гэж байна.
С.Нацаг
Сэтгэгдэл (1)