Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах тухай хууль энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ

2019-1-18
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тус хуулийн хэрэгжих хугацааг нэгдүгээр сарын 25-наас хэрэгжүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн юм. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, үг хэлснийг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: УИХ-ын удирдлага өөрчлөгддөг, чөлөөлөгддөг, гишүүдийн олонх нь тэгж үзэж байвал чөлөөлөгддөг байх ёстой. УИХ-ын даргыг өөрчлөх нь УИХ дархлаагүй болж байгаа юм шиг яриад байх юм. Гэтэл УИХ-ын дарга инстутиц биш. УИХ-ын Тамгын газар УИХ-ын газрын тамгын газар шиг ажилладаг болсон. УИХ-ын Тамгын газрын дарга нь, УИХ-ын дарга нь инстутиц мөн гэж ярьдаг болсон. УИХ-ын дарга бол зүгээр л хурал удирддаг хүн.

Image result for Т.Аюурсайхан

Дэд дарга нь ч удирдаад л явдаг. Үүнд төрийн дархлаа сулраад, тогтворгүй байдал үүсэх юм байхгүй. УИХ-ын даргыг чөлөөлснөөр гишүүд төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна гэлээ. Энэ хууль батлагдаад хэрэгжээд явах байх. Дараа дараагийн УИХ-ын гишүүн хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Нэгдүгээр хэлэлцүүлгийн үед олон асуултад хариулсан. Киргиз Улс УИХ-ын даргын дархлааг нэлээд сайн зааж өгсөн. Манайд Их хурлын хууль, Дэгийн хуулиар зохицуулж өгсөн. УИХ-ын дарга бол Ерөнхийлөгчийн түр эзгүйд орлодог, УАБЗ-ийн гишүүн, Монголбанк, Аудитын удирдлагыг их хуралд оруулдаг. 

Image result for Лүндээжамцан

АТГ-ын даргыг УИХ-ын дарга томилдоггүй. Манай Их хурлын дарга бусад улс орны дарга нараас арай өөр. Хууль тогтоох дээд байгууллага гэж их ярих юм. Монголд Улсад хуульд тогтоох ганцхан байгууллага бий. Үүний тэргүүн гэж явна. Харин цаашид спикерийнхээ шинжийг олбол энэ спикер нь төвийг сахисан, нам бус, санал хуралд оролцдоггүй горим руу орох байх.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хууль санаачлахгүйгээр явах боломжгүй. Гадаа 50 мянган хүн жагссан нь худлаа юм байна лээ. Цагдаагийн байгууллага бүртгэсэн юм байна. Сэтгэлийн хөөрлөөр төрийн эрх мэдлийг явуулж болохгүй. Хууль тогтоох засаглалыг Дэгийн хуулиар шийдэх эрхтэй Ерөнхийлөгчтэй болсон. Нэг гишүүн сайдад хариуцлага тооцох асуудлыг Цэц хүчингүй болгосон. Яагаад 2, 3, 19 гишүүн нэг сайдтай хариуцлага тооцож болдоггүй юм.

Related image

Өнөөдөр хэн чанга ярьсандаа биш, хэн үнэн ярьсныг нь цаг хугацаа тогтооно. АТГ-ын дарга болон УИХ-ын даргыг та нар л тавьсан. 65-уулаа орж ирээд “Дарга минь, та УИХ-ын дарга болоорой, Ерөнхийлөгч болоорой” гэж мэдэгдэл хийж байсан. Гэтэл одоо жил гаруй хугацаа үлдээд байхад энэ хүн болохоо байчихлаа гэх юм. Энэ хуулиа хурдан батлаад Цагаан сараас өмнө асуудлаа шийдээд явмаар байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Д.Лүндээжанцан гишүүн УИХ-ын даргыг спикер гэдэг албан тушаалаасаа хальсан гэдгийг саяхнаас яриад байна. УИХ-ын даргыг өөрчлөх асуудал шийдэгдээд М.Энхболд даргыг солилоо гээд төрийн хүч сулрахгүй. УИХ-ын даргын албан тушаал бол төгс спикер биш институц гэдэг хэв шинж хадгалагдаж ирсэн. Энэ институц хэв шинжээс нь салгая.

Image result for Х.Нямбаатар мэдээлэл

Их хурлаас томилох байгууллагын дарга нарын нэрийг Их хурлын дарга оруулж ирдэг, хууль хяналтын байгууллагын дарга нарын мэдээллийг хэзээ сонсохыг Их хурлын дарга шийддэг. УИХ-ын дарга өөрчлөгдөнө. Институц гэж шүүмжлүүлээд байгаа гажуудлыг засах хуулийн төсөл танай байнгын хорооноос өргөн барих уу. Энэ парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх үү?

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хууль бол эцсийн хэлэлцүүлгийн шатандаа очсон байгаа. Үзэл баримтлал ярих үедээ энэ асуудлуудаа яримаар байгаа юм. Тогтолцооны хувьд инерц байлгүй яах вэ дээ. 70 жил явсан тогтолцооны инерц байна шүү дээ. Би 1978 оноос хөрөнгөтөн орнуудын эрх зүй гэдэг хичээл үзээд, заагаад явсан. Энэ асуудалд маш ул суурьтай хандах хэрэгтэй. Улс орнууд 20 гаруй жил ярьж байж л ганц хоёр өөрчлөлт хийдэг юм билээ. Манайх бол арай хурдан явахгүй бол болохгүй юм билээ. Төрийн байгуулалтын байнгын хороо дангаараа шийдчихдэг юм биш. Органик хуулиуддаа өөрчлөлт оруулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ хуулийг батлах гэж олон өдөр, шөнө гишүүд хэрэлдсэн. Уг нь хууль нь байгаа юм. Энэ хуулийг батлахгүйгээр УИХ-ын дарга өөрөө өргөдлөө өгөх боломжтой. Аргаа ядаад Ерөнхийлөгч энэ хуулийг оруулж ирсэн. Албан тушаалаас болоод авгай хүүхдээсээ салаад яах вэ гэж сонгогчид маань дамжуулж байна. Ахмадууд их санаа зовж байна шүү. Энэ хууль бол УИХ-ын дотоод асуудлын тухай хууль. Дотоод асуудлаа шийдэж чадахгүй 40 хонож байна. Манай дарга юу гэж бодож байгааг би мэдэхгүй байна.

Related image

Монголоо бодож байгаа бол өөрөө өргөдлөө өгөх хэрэгтэй. УИХ-ын үйл ажиллагаа 40 хоног гацлаа. Хуулийн хэрэгжилт хэрэгжих хугацаа 25. Өчигдөр Сүхбаатарын талбайд Сүхбаатар аймгийн 50 гаруй иргэн цугласан. Нутгийн хөвгүүд манай хүргэн гэж ярьж байна лээ. Аргаа бараад. Нутгийн хүүхдүүд надаас асууж байна. “Нөгөө хүргэн чинь юу гэж байна. “Сална гэж байна” гэсэн. Ер нь Цагаан сар гарч байж нэг юм болох гээд байна. Манай дарга юу гэж бодож байгааг мэдэхгүй байна. Монголоо бодож байвал огцорч болно. Ухаан гаргая. Өнгөрсөн жил ярих уу, байх уу гэдэг байсан. Одоо салах уу, байх уу гэдэг болсон байна. Битгий салаарай. Гэр бүлээ бодоорой УИХ-ын дарга аа.

УИХ-ын гишүүн М.Энхболд: “Батзандан гишүүн Та одоо миний гэр бүлийн амьдрал дэндүү орж байна шүү. Хоёр өдрийн хуралдаанд энэ асуудлыг хөндөж тавилаа. Ийм хүргэнтэй байх юм уу гэж ярьсан. Би хариуд нь салах юм уу яах юм гэсэн. “Нутгийн олон түмэн маань битгий салаарай” гэж хэлсэн юм шиг гуйвуулахаа боль. Та Сүхбаатарт аймагт нэр дэвшиж үзсэн юм уу. Улаанбаатараар амиа аргацаагаад явдаг биз дээ. Би Таныг бодвол Сүхбаатарт аймагт очоод уяачидтайгаа нийлж байгаад тав арван санал цуглуулчихна. Битгий ийм юм ярьж бай. Таны юм юмнаас зугтаадаг гэдэг чинь үнэн. Өнөөдөр өчигдрийнхөө ярьснаас зугтаах гээд ярьж байна. Оюу Толгойн ажлын хэсгээс өөрөө өргөдөл бичээд ашиг сонирхлын зөрчилтэй гээд зугтаасан биз дээ. Би таныг 2018 онд шүүхэд өгөхөд өөрийнхөө хаягаас зугтаасан байсан. Тэр чинь үнэн. Юмыг эхлүүлдэг дараа нь зугтаадаг. Хүний ар гэр рүү орох юм. Арай дэндүү дээрэлхэж байна шүү, Ж.Батзандан та.

            Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Иргэн (202.126.89.162)
    М.Энхболд дарга жинхэнэ монгол эр хүний жудаг нуруу эрдэм чадал төгс төрийн хар хүн мөнөөсөө мөн?! Монгол төрд одоогоор түүн шиг туршлагажсан, тулхтай улс орныхоо төлөө нугарашгүй хүн алгаа?! Өнөөдөр түүнийг гүтгэж гүжирдэж муулж байвч маргааш түүний хийсэн бүтээсэн зүйл булавч бултайж даравч дардайн гарч ард олон түүнийг улам сайн ойлгох болно?! Шинэ цагийн Лхүмбийн хэрэг зохион гаргаж тэр муу муухай хүн гэж, харагдуулж ойлгуулахын тулд ямарч үнээр хамаагүй өөрийг буулт хийлгэх гэж яаж бачимдавч тэр буулт хийхгүй байгаагаараа тэр буруугүй, эх орон ард түмнийхээ төлөө гэдгээ батлаж тэр ялж байна?! Цаашдаа ч тэр ялах болно?!
    2019 оны 01 сарын 19 | Хариулах

  • Баасанхүү гэжх Хурцын уяаны гөлөг (192.82.65.56)
    Энэ бузар новш ХУРЦЫН уяаны гөлөг болж ихээхэн зоолж бүдүүрсэн бөгөөд Дээрэмчдийн угаадсыг долоогоод овоо цадсан БАЙНА.
    2019 оны 01 сарын 18 | Хариулах
  • Баасанхүү гэж насаараа ГУЙЛГАЧИН явсан (192.82.65.56)
    Баасанхүү гэж насаараа ГУЙЛГАЧИН явсан Хиристин хүү Монголчуудад өс санаж ямар ч үнээр хамаагүй НЭР ТӨР олох, өөрийг нь ИХ-д хар машины луйвараар гаргасан МИ овогтыг хамгаалах гэж улайрч байна!! Энэ бузар новш ХУРЦЫН уяаны гөлөг болж ихээхэн зоолж бүдүүрсэн бөгөөд Дээрэмчдийн угаадсыг долоогоод овоо цадсан БАЙНА.
    2019 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Энэ Батзандан Болд 2-н мэдрэл зүгээр үү.Ахиж ингэж ярих боломж байхгүй л дээ.Сайн ярьж аваг.Өөрийгөө л таниулж сурталчилж байгаа Болд Батзандан Аюурсайхан Нямбаатар Оюунэрдэнэ.энэ УИХ-н танхимаас өөр эд нарыг тоож байгаа хүн алга даа.Танхимаас гарлаа хэнч биш эд нар.Удахгүй бүр гудамжинд гарч уйлан дуугарна.Хуулийнхан намайг УИХ-н даргыг огцруулсан гээд шалгаад гүтгээд байна гээдл орилно наад 5 чинь.Үлдсэн 35 ч бас тэгээд гоншигноно харж байгаарай.Тэгэх тусам эд нарыг ахиж бүү төрд оруул Хүрэлсүх баттулгатай нь хамт арчих хэрэгтэй.
    2019 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    1 цаг 1 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    1 цаг 34 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    2 цаг 58 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    2 цаг 58 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    3 цаг 7 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    3 цаг 11 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    5 цаг 51 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    6 цаг 20 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    6 цаг 36 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    6 цаг 41 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    6 цаг 56 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 22 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    7 цаг 45 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    7 цаг 47 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    7 цаг 55 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 59 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    8 цаг 20 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК