Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн хэлэлцүүлэг хойшлогдлоо. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон ч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх ирээгүй байна. Тиймээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 11-ний өдрийн 8.30 минут хийхээр хойшлуулсан байна.
Сэтгэгдэл (1)