Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Жавхлан: Албан тушаалаас нь буулгаснаа шийтгэл, хариуцлага гэж тооцсон нь алдаа

2019-1-21
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн С.Жавхлантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай хууль болон УИХ-ын чуулганы хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Зарим гишүүд энэхүү хуулийг парламентын дархлаатай холбож ярьж байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Ийм хэрүүлийн газар юуныхан дархлаа байх билээ. Хүн ажлаа хийж чаддаг, дарга шиг дарга байдаг бол тэр өөрөө дархлаа юм. Харин хор найруулдаг, нэгнийхээ бөгсийг ухаж, хэрүүл өс зангиддаг, хараал жатгатай ийм хуралд дархлаа гэж байхгүй. Тиймээс ямар ч зүйлийг юу ч гэж тайлбарлаж болно. Наадах чинь өөрсдийгөө хамгаалсан яриа юм биш үү. Ажлаа хийж чадахгүй байгаа бол чаддаг хүнд нь ажлаа өгч сурах хэрэгтэй. Монголчууд энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа энэ хэрүүлчид. Дараагийн УИХ-ын дарга хэн байх гэдэг асуудал яригдана. М.Энхболдыг буулгаад зайлуулчихвал Монгол сайхан болчих гээд байгаа юм шиг эндүүрээд байна. Эд бүгд зайлж байж Монгол цаашид цэвэршинэ, мандана. Нэг хүнээр тогтохгүй.

-Тэгвэл УИХ-ын дарга огцорсон ч орыг нь залгах чадвартай хүн 75 гишүүн дунд байхгүй гэсэн үг үү?

-Харж л сууя. Дараа дараагийнх зүйлүүд нь яах нь уу. Нэг намын асар том ашиг сонирхлын зөрчилтэй бүлэглэлүүдийн хоорондох зодоон болж байна. Үүнээс үүдэж Монголын түмэн олныг хувааж байна.

-Энэ сарын 25-наас дээрх хууль мөрдөгдөж эхэлнэ. Хууль мөрдөгдөж эхлэхээр одоогийн УИХ-ын дарга суудлаа өгөх байх гэсэн таамаг байна. Та хэнийг УИХ-ыг даргалах чадвартай хүн гэж харж байна. УИХ-ын гишүүн Н.Энхболдыг дараагийн УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ гэсэн яриа байна лээ. Хэрвээ Н.Энхболд гишүүнийг УИХ-ын дарга болгохоор ороод ирвэл та дэмжих үү?

-Үүнийг тухайн цаг үед нь хэлье. Харж л сууя. Наад мэдээлэл чинь хэр бодитой вэ. Энэ хүмүүсийн яриа урьд нь дөрөв, дөрвөн жилээр хувирч хулхиддаг байсан бол одоо дөрөв, дөрвөн хормоор хувирч хулхиддаг болчихоод юунд нь ч итгэлтгүй болсон. Тиймээс энд тодорхой мэдээлэл алга. Тухайн үед нь яръя. Би өмнө нь асар их юм болно гэж хэлж байсан. Энэ зүйлүүд дээр хамгийн зөв үнэлэлт дүгнэлт, зөв шийдвэр, чиглэл мэдээллүүдийг бие даагч ганц гишүүн С.Жавхлангаас өгөөд явна гэсэн. Би энэ гол ч байр суурин дээрээ байгаа.

-Улсын Ерөнхий прокуророос ЖДҮ-ээс зээл авсан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх санал оруулсан. Гэтэл Халдашгүй байдлын байнгын хороо, чуулганаар хэлэлцээд авч үлдлээ. Энэ хэр зөв шийдвэр байв?

-Шалгуулах хэрэгтэй. Зөвхөн ЖДҮ биш 28 жилийн түүхэнд дандаа өрмийг нь хамж идэж явсан. Энэ чинь “Даравч далдайна. Булавч бултайна” гэдэг шиг гараад ирж байна. Хичнээн гүрийх тусмаа энэ хүмүүст өөрт нь хэцүү. Тэрбум тэрбумаар нь авч идчихээд “Энэ хүмүүс байж байг. Манай талын хүмүүс учраас байж л байг, идэг идэг...” гээд толгойг нь илдэг ийм амьдрал гэж хаана ч байж болохгүй. Энэ үнэнд нийцэхгүй. Хичнээн аваад үлдсэн ч гэсэн энэ хүмүүст хэцүү дээ. Энэ гахай жил хадруулна даа. Ярдаг нохой жилд хар яр хийж амныхаа шүлсийг дуустал хэрэлдэцгээлээ шүү дээ. Эдгээр хүмүүсийг хадардаг гахай жилд хадруулна л гэсэн үг, хэцүү дээ. Ер нь энэ хүмүүс драмын театрт очмоор юм. Нөгөө талаасаа иргэд сонгогчид маань сонгоод уйлж байна. Монголчууд маань энэ цагаас хойш сонгоод уйлдаг бус зөв сонголт хийгээд ард талд нь баярлаж, инээж суудаг байх ёстой. Монголын цаг үед тулгарч байгаа зовлон бэрхшээл, асуудал болгоныг хэлэлцээд суудаг ийм хуралтай байлгах алтан сонголтыг хийж сурах хэрэгтэй байна. Энд сонгогчийн үүрэг хариуцлага яригдаж байгаа шүү. Ямар хүмүүс сонгохоор ямар болдгийг өнөөдөр хүн бүр дор бүрнээ харж суугаа байх. Улс төрд үүссэн эдгээр асуудлууд цааш зөндөө хөвөрнө. Зурагтаар их гардаг савангийн дуурь, “Ши-Янгу”-ны үлгэрээр бол 100 ангитай гэж бодоход дөнгөж тавдугаар анги дээрээ явж байна. Цаана нь 95 анги явна. Зөв цагтай золгох уу, эс золгох уу, санаа зовж байна. Зөв байгаасай зөв тал руу эргээсэй гэдэгт бодол ухаан их чилээж байна.

-Таныхаар ямар шийдлээр зөв тал руу эргэх юм бэ?

-Бүх хүний сэтгэл зүрхэнд Монгол бадарч, эх орон гэсэн үзэл булиглаж, бүх хүн өөрийн орон гэрийг цэвэр байгаасай хэмээн бодож хичээсэн сэтгэлээр Монгол эх орон босно. Түүнээс биш хэдэн хулгайчдыг хөөж явууллаа гэхэд араас нь ахиад хулгайчид гараад  л ирнэ. Тэгэхээр ийм зүйлд маш сонор сэрэмжтэй байж, Монгол түмэн Монгол гэдэг үзэл дээр нэгдэх ёстой. Өнөөдөр нам гэдэг үзэл дээр нэгдэхээр яаж намхан болдгийг бид бүгдээрээ харлаа шүү дээ. Энд оюун сэтгэлийн соён гэгээрэлт явж байж Монгол сайхан цаг руу орно. Энэ ухаан салаагүй цагт дахиад ороо бусгаа цаг руу явах болно.

-Та яагаад Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй юм бэ?

-Тухайн үед би хэлж байсан. Гуравдугаар ээлжийнхнийг хоолломооргүй байна гэж. Сая миний түрүүчийн өгүүлбэр дээр хүртэл гарлаа. Дахиад шүдээ ирлэчихсэн цөөвөр чоно гарч ирээд ЖДҮ гэдэг зээлийг дахиад аваад л иднэ шүү дээ. Тэгсэн дор одоо энэ ЖДҮ авсан нөхдийг байлгаж байгаад хариуцлага тооцох ёстой. Энэ бол монголчуудад бөгөөд цаг үеийн зөв шийдвэр гэдэгт итгэлтэй байгаа. Өмнө нь нь нэг хэсэг нөхөл идээд огцорч буй нэрээр сайхан цадаж аваад зугтаадаг. Үүний хойноос хэн ч хариуцлага тооцдоггүй. Сандал албан тушаалаас нь буулгаж байгааг шийтгэл, хариуцлага гэж тооцсоны алдаа. Гэтэл тэр хүмүүс цаана очиж инээж, идээд, голийтлоо таргалаад, цадаад гарлаа шүү. “Заа сайхан боллоо” гэдэг шиг. Үлдсэнээрээ бузар булай нь баа бээгүй илчлэгдэж маш тодорхой болж байна.

-Тэгвэл УИХ-ын даргын хувьд ч адилхан юм биш үү. Байлгаж байгаад хариуцлага тооцох хэрэгтэй биш гэж үү?

-Энэ хүний хувьд одоо явах цаг болжээ. Зүгээр нэг бусдын амаар, даалгавар гүйцэтгэгч өөрийн гэсэн толгойгүй хүн.

-Даалгаврыг гүйцэтгэгч ээ. Хэний даалгаврыг гүйцэтгээд байна гэж?

-Өөрийн гэсэн толгойгүй хүн шиг харагдаж байна. Ангийн дарга ийм байж болдог юм уу. Бүгдийг нь зангидаж, базаад, бүгдийг нь уриалан дуудаж, эрч хүчтэй явах ёстой хүнийг ангийн дарга гэдэг биз дээ. 10 жилийн сургуульд ангийн даргыг мундаг сурагчаар сонгодог биз дээ. Гэтэл одоогийн энэ анги, анги шиг байж чадахгүй дээр нь дампуурч байна. Монгол Улс УИХ-ын зонхилох засаглалтай улс орон. Тиймээс чамбай байх ёстой. Цаашдаа Монголын чуулган, чуулаан гэдэг зүйл маш чамбай эрч хүчтэй, монголлог сэтгэлгээтэй, газар, шороогоо дээдэлдэг, уул усаа хамгаалдаг хүмүүсийн чуулаан байх ёстой. Хулгай хийдэг, хууль зөрчдөг, газар усаа зардаг ийм газрыг чуулаан гэхгүй.

-Тэгвэл Ерөнхий сайдыг хэр сайн удирдагч гэж харж байна вэ. Хоёулаа сая М.Энхболд даргын талаар ярилаа. Тэнцвэртэй байх үүднээс хоёуланг нь л яръя?

-Энэ хүмүүс нэг намын хүмүүс. Бас хоорондоо найзууд байсан. Одоо найзууд биш болсон гэж яриа бий. Өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Шадар сайд байхдаа Монгол морийг амьдаар нь хилээр гарахыг хориглосон. Би тэр үед Монголоо хайрладаг, бас Монгол минь гэсэн сэтгэлтэй хүн байна гэж харсан. Энэ муу цагийг засах арай илүү боломж нь Ерөнхий сайдад байсан. Чадах эсэх нь өөрөөс нь л шалтгаална. Жилийн дараа өнөө М.Энхболдоосоо муу хүн болчихсон байж ч мэднэ. Ийм торгон үе л явж байна.

-“МАНАН бүлэглэлийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалын УИХ-ын нэр бүхий гишүүд хоёр ч удаа зохион байгууллаа. Үүнийг О.Баасанхүү гишүүн хуучин МАНАН-ийн эсрэг шинэ МАНАН-гийн тэмцэл гэж дүгнэсэн. Та үүнийг хэрхэн харж байна?

-Бүдүүвч зургаар нь харах юм бол энэ намын дотоод хагарал. Миний хувьд намаас гарч ирээгүй учраас намын хагарал, бутрал надад огт хамаагүй. Би аль нэг талд орох шаардлагагүй. Гэхдээ бие даагч ганц гишүүний хувьд зөв гаргалгаа, үнэлэлт дүгнэлтийг нийгэмд илэрхийлэх сууринаас хандаж байгаа. Урд нь олон жагсаал цуглааныг С.Жавхлан зохион байгуулж байсан. Тэр үед хагарсан нам, нийт хүмүүс энэ талын мэдээлэл авч байсан уу, очиж байсан уу гэдэг сонин. Үсээ хусч байлаа, Монгол дээлээ өмөрч жагсаж байлаа. С.Жавхлангийн хувьд энэ зүйлийг баримтжуулж, үнэлэлт дүгнэлт өгөөд зөв гарц гаргалгааг хийгээд сууж байгаа. Үндсэндээ Монголоо гоё болгоё, зөв байя гэж босон тэр хүмүүстэй сэтгэл зүрх нэг байгаа. Энд С.Жавхлан бүх зүйлд оюун сэтгэлийг маш их ажиллуулж байгаа гэдэгт хүмүүс маань итгээрэй.

-Сонгуулийн жил ойртож байна. Та 2020 оны сонгуульд өрсөлдөх үү?

-2019 онд ч сонгууль болж магадгүй. Наана нь ч УИХ тарах магадлалтай. Энэ цагийн хөврөлийг харна. Энэ бол нийгмийн захиалга гэж үздэг.

-Наана нь болсон ч гэсэн нэр дэвшинэ гэж ойлголоо. Бие даах уу, эсвэл?

-Тухайн цагт нь л шийднэ. Урьдчилж хэлэхэд хэцүү байна. Юм хаашаа ч эргэж мэдэхээр байна. Ингэнэ, тэгнэ гээд урьдчилж ярихаар дахиад шал өөр байдлаар цаг үе өнгөрвөл яах юм.

-Өчигдөр батлагдсан Сонгуулийн тухай хуулийг та юу гэж харж байна. Төрийн албан хаагч сонгууль болохоос дөрвөн сарын өмнө албан тушаалаасаа, ажлаасаа гарч сонгуульд бүртгүүлэх журамтай байсан. Өчигдөр батлагдсан сонгуулийн хуулиар тэр зүйл заалтыг хаслаа?

-Бүх хүн эрх тэгш оролцох гэдэг утгаараа зөв. Нөгөөтэйгүүр өөрсдөө тоогдохоо байнгуут өөрсдийнхөө зүс хувилгасан өөр хүнээ оруулж ирэхийн тулд замын нь засч өгч байна уу гэсэн хардлага төрсөн. Энэ хүмүүсийг ард түмэн яагаад ч ахиж сонгохооргүй болсон. Тиймээс дараагийн ээлжиндээ үр хүүхдээ эсвэл хамсаатан саднаа дасгалжуулж байхыг үгүйсгэхгүй.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Зочин (150.129.142.72)
    Зев л ярьж байна. Юуг нь буруу гээд элдвээр хэлээд байгааг нь ойлгосонгуй. Бодвол атаархагчид л байх даа
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • МИ овогтын уяаны нохой, Хүзүүгүйн хар машинаар гишүүн болсон Хуурамч эх оронч Дүрвэд! Эрдэнэтийн 49% Луйварчдад өгөх гэж Хар машинаар ИХ орсон энэ бузар новшийн Жавхаланд хариуцлага үүрэх цаг ирнэ!!! Далд ор бузар урвагч !! (192.82.65.56)
    МИ овогтын уяаны нохой, Хүзүүгүйн хар машинаар гишүүн болсон Хуурамч эх оронч Дүрвэд! Эрдэнэтийн 49% Луйварчдад өгөх гэж Хар машинаар ИХ орсон энэ бузар новшийн Жавхаланд хариуцлага үүрэх цаг ирнэ!!! Далд ор бузар урвагч !!
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • зочин (103.212.118.222)
    энэ нэг учир ухаанаа олох нь байтугай суух сандлаа олдог юм уу өөрийгөө нэг л их сүрхий үнэд хүрнэ гээд бодчихсон
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • зочин (192.82.64.160)
    Засгийн хамгаалаад жаахан бинзийсэн байлгүй лав л үнэтэй байр луу нүүсэн сураг байсан шүү
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • зочин (202.131.245.69)
    Жавхлан дуучин, Баасанхүү, Наранхүү, Бат-Эрдэнэ аварга, Сүхбат аварга гэх мэт гишүүдээс УИХ-ын даргыг сонгоё.
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Цог жавхлант (78.49.51.178)
    Зүгээр л УИХ-ын хоол зооглов... гэнэ үү? Бусдын хоол булааж иддэг ЖДҮ-чидээс л гэмгүй хүн байна шүү дээ. Тойргийнхон нь анх сонгохдоо "Зүгээр л УИХ-ын хоол зооглоод ирээрэй. Хулгай хийж, худлаа хэлж болохгүй шүү л гээ биз дээ. Тэр захиасыг нь шударгаар биелүүлсэн л байгаа биз яадгийн.Мундаг гишүүн, үндэсний эрх чөлөө, тогтнолын төлөө тууштай тэмцээрэй.
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • ЦОГНАРАН (202.179.24.185)
    Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй" гэдэг мэргэн үг байдаг. С.Жавхлан 4 шахам жил юүч хийсэнгүй, ядаж урлаг уран сайхантайгаа холбоотой ганц хууль, журамч санаачилсангүй, зүгээр л УИХ-ын хоол зооглов. Гэхдээ эс үйлдэхийн буруу гэж бас байдаг. Сая талбай дээр 50000 эх орончид жагсахад ядаж ганц урмын үг хэлсэнгүй. Тар нь тараа таниулсан
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
    • Эрдэнэтийн49% хувийг зарсан БУЗАР жавхлан
      МИ овогтын уяаны нохой, Хүзүүгүйн хар машинаар гишүүн болсон Хуурамч эх оронч Дүрвэд! Эрдэнэтийн 49% Луйварчдад өгөх гэж Хар машинаар ИХ орсон энэ бузар новшийн Жавхаланд хариуцлага үүрэх цаг ирнэ!!! Далд ор бузар урвагч !!
      2019 оны 01 сарын 21
  • Зочин (64.119.18.25)
    Бусдыг муулдаг хүн ямар хүн вэ гэдэг ойлгомжтой шүү. Өөр хэлэх үг алгаа
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Халх (202.21.106.141)
    Энэ тэнэг дуучин бас дахиад УИХ д суух шуналтай дөрвөд болоод явчив. Нямдорж ахых нь турхиралт ч байж магадгүй. ............ . . . дөрвөн шийр мах биш ээ гэж!!!!!!!!!
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.52)
    Зарим ооркууд Жавхланг шүүмжлээд хэрэггүй. Өөрийнхөө эрүүл мэнд болоод банкныхаа өрийг хурдан дарж амьдрал ахуйгаа дээшлүүлхээ л бод. Хүн шүүмжлэхээс өөр юу хийж чадаад байгаам.
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Gungaa (64.119.20.114)
    Ene nokhor khuetsuu shuu dee bayanzurkhiinkhen songoj l bdag arai boloogui bolobsrol baga khelj ayrij bgaa ni arai bishee iim khumuus ikh khurald baij bolokhgui shuu dee
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • зочин (64.119.27.104)
    залуу хүн байж юм уншиж мэдлэг боловсролтой болох хэрэгтэй, мэдлэг чадвар ноль, тэгээд бас бөөрөнхий ухамсар дорой нөхөр шүү дээшал худлаа гар. яриа нь яг дээр үеийн өвгөчүүл шиг
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
    • жавхланг дэмжигч
      дээр үеийн өвөгчүүл гэхээр худлаа ярьдаг хог гэсэн үг юмуу
      2019 оны 01 сарын 21
  • Зочин (223.39.189.236)
    Та нар нэгэн цагт удахгүй дээ ...энэ хүнд талархана даа ...Жавхлан шиг МОНГОЛ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН бүү хэл МОНГОЛ ХҮН ХОВОР болсон цаг шүү ...Ганц хүн энэ аймшигт тулааныг бидэнд үүнээс илүү яаж бодитойгоор нь мэдээлэл өгөх юм !!! Эрх мэдэл Эрээн цаас Эвлэлдэн идэгч нар Энэ хүнд байхгүй шүү ...ард түмэн арай олонхийн олонхи нь ЖАВХЛАН ГИШҮҮН ээ дэмжиж байгаа шүү
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
    • Бузар новш Эх орноо худалдсан БУЗАР дүрвэдийг мэднээээ !! Чи бүү хуц далда ор!!! Нүүрээ нуусан УРВАГЧ нохой Жавхлан!!! Эрдэнэтийн 49% хахаж үхэнэээ чи!!
      2019 оны 01 сарын 21
  • Зочин (66.181.167.54)
    Энэ нөхөрийн хэлж байгааүг худлаа хуурамч гэдгээ л нотлоод байна.Жинхэнэ Хүрэлсүхтэй тохироо хийсэн нөхөртөө.Энэ булхай чинь гарч ирнэ.Ингэж жүжиглэхгүй Жавхлан гуай.Худлаа тэнгэр ярихаа боль.Харин худлаа зүйлийг тэнгэр өршөөхгүй эвлэрдэггүй гэдгийг мэдэрдээ.
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
    • Хуурамч эх оронч УРВАСАН ХУЛГАЙ
      МИ овогтын уяаны нохой, Хүзүүгүйн хар машинаар гишүүн болсон Хуурамч эх оронч Дүрвэд! Эрдэнэтийн 49% Луйварчдад өгөх гэж Хар машинаар ИХ орсон энэ бузар новшийн Жавхаланд хариуцлага үүрэх цаг ирнэ!!! Далд ор бузар урвагч !!
      2019 оны 01 сарын 21
  • МАН-ын (122.201.31.200)
    Мундаг гишүүн үндэсний эрх чөлөө, тогтнолын төлөө тууштай тэмцээрэй.
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.42.184)
    Хамаг Монгол төслийн төлөө итгэдэг гэхдээ засгийн газрыг огцруулахад эсрэг байр суурьтай байсанд итгэл жаахан суларч байна.
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
    • Засгийн газрыг авч үлдэх талд нь байсан даа
      2019 оны 01 сарын 21
  • Зочин (112.72.15.78)
    Уул нь жжахан шударга байх нөхөр боловуу гэсэн ёстой бөөрөнхий тэгээд улс төрийн санкци гэдгийг мэддэгүй, Тэгээд хүн болгоныг муу ярих дуртай. Яг Батзандан, Оюун-эрдэнэ, Аюурсайханы өрөөсөн гар. Хуулиа ч мэдэхгүй, бодит байдлаа ч ойлгохгүй гарууд даа
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • 12345666 (49.0.137.6)
    Нөгөө хэдийгээ Драмд очих хэрэгтэй гэжээ, өөрөө бол ярьсаныг харахад Хурц үедээ орчихсон юм байна, Ша хаданд л очих болчихсон юм шиг.
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Уншаач ээ (66.181.161.82)
    Жаахан Юм уншиж хэл яриагаа сайжруулаач ээ дараа нь улс төр ярь
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
    • Хүзүүгүйн хүчээр хар машинаар гишүүн болсон МӨНГӨНИЙ төлөө эхийгээ худалдах Жавхлан гэгч дүрвэд
      Хүзүүгүйн хүчээр хар машинаар гишүүн болсон МӨНГӨНИЙ төлөө эхийгээ худалдах Жавхлан гэгч дүрвэд
      2019 оны 01 сарын 21
  • энх60лд (202.21.124.133)
    Javhlan minee jaahan yum unshildaa
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.87.255.66)
    Бөөрөнхий амьтан. Чи ч төрд ямар ч хэрэггүй амьтан даа. Тайзан дээр бол харин хаан байх
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • мүс (139.5.216.141)
    Хийх ажилгүй сайхан гар шүү
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Жавхлан (202.21.127.142)
    Ярьхаас өөр юм хийж чаддаггүй амьсгаа. Хэдэн хүүхдүүдэд бэлэг тараагаал дуулаал явбал таарна. Энэний оронд Анужин ороод ирсэн бол арай дээр байсын.
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
    • Ануужинтайгаа далд ор
      2019 оны 01 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    1 цаг 0 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    1 цаг 32 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    2 цаг 56 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    2 цаг 57 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    3 цаг 5 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    3 цаг 9 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    5 цаг 49 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    6 цаг 19 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    6 цаг 34 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    6 цаг 40 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    6 цаг 54 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 20 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    7 цаг 43 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    7 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    7 цаг 54 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 57 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    8 цаг 18 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК