УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс өнөөдөр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс тайлбар авчээ. Цагдаагийн алба хаагчид С.Эрдэнийн Төрийн ордон дахь албан өрөөнд нэг цаг гаруй хугацаанд тайлбар, мэдүүлэг авсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр С.Эрдэнийн охин болох Э.Содгэрэлийг Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөгийн зээл авсан гэх асуудалтай холбоотойгоор ийн тайлбар авсан байж магадгүй юм байна.
Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ уг мэдээллийг үгүйсгээд “Хөгжлийн банк болон миний охин Э.Содгэрэлтэй холбоотой асуудлаар тайлбар өгөөгүй. Иргэнийхээ хувиар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Тэр дагуу тайлбар өглөө” гэв.
Г.Алимаа
Сэтгэгдэл (9)