“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн ирэх пүрэв гаригт эхэлнэ.
“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монгол Улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, гавьяат тамирчин О.Насанбурмаа, гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, Б.Шоовдор, Азийн наадмын аварга Г.Наранчимэг, Азийн аварга Д.Хүдэрбулга, Азийн АШТ-ий медальт О.Үйтүмэн, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Э.Цэвэгмид, А.Батцэцэг, Э.Гантуяа зэрэг 50 гаруй хүн зодоглохоор болжээ.
Б.Лхам