Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батламжлахаас татгалзсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ талаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуунаас тодруулахад “Миний мэдэж байгаагаар 16-ны тогтоолд он, сар тавигдаагүй, уламжлах бичигт гарын үсэг зураагүй байсан. “Батламжлахаас татгалзсан” гэх мэдээлэл өчигдрөөс цахимаар цацагдсан. Бичиг нь яваагүй байхад ийм мэдээлэл гарсан. Тэгэхээр энэ мэдээлэл ташаа. Дүрэм, журмын дагуу судлаад шийдвэрлэх нь Ерөнхий сайдын эрх хэмжээний асуудал. Батламжлах, эс батламжлах нь хуулиар Ерөнхий сайдад олгогдсон эрх. Гэтэл Ерөнхий сайдын эрхийг хангахгүйгээр зургаан өдөр барьж байгаад, очихоос нь өмнө шийдвэрийг нь гаргаад, өмнөөс нь ярих нь байж боломгүй асуудал гэж үзэж байна" гэлээ.
Сэтгэгдэл (8)