Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналыг УИХ-д хүргүүлсэн асуудлаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонгоос тодрууллаа.
-Ерөнхийлөгчийн зүгээс намрын чуулганыг сунгаж хуралдуулах санал гаргасан. Энэ боломжтой юу?
-УИХ-ын тухай хуулиараа ирэх сарын 10-нд завсарлана. Гэхдээ хуульд зааснаар сунгах боломжтой. Ийм зохицуулалт бий.
-Хэр хугацаанд сунгах боломжтой вэ?
-УИХ-ын даргын захирамжаар 14 хоногийн хугацаанд сунгаж болно.
-Чуулгандаа ирэхгүй байгаа гишүүдийн цалинг хасна гэсэн юу болсон бэ?
-Цалин хассан асуудал байхгүй.
Б.Лхам