Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Солийн Данзан: Миний энэ дээлийг надтай хамт байсан сохор орост өгөхийг ихэд захъя (1924.8.31)

2019-1-25
0
ЖИРГЭХ

 1924 оны МАХН-ын III хурлын тухай “НАМРЫН ХАЛУУН ӨДРҮҮД” гэдэг кино гарч байна. С.Данзангийн дүрд ЦЭРЭНДАГВА сартваахи тоглож байна. Тэрбээр, “Монгол улс мөхөхийн цагт намайг дурсана” гэж ярьж байна. Тэгэснээ хурганы арьс элдэж байгаад шазуураа зуураад, капиталыг ойлгодоггүй ...гэх мэтийн сонин юм ярьж байна. Би жигтэйхэн гайхлаа. Учир мэдэх хүмүүсээс асуулаа. Тэд “Наадах чинь /Ардын жүжигчин Цэрэндагва/ киноны зохиолч С.Удвал, Дожоодорж  үгээр жиргэж байж магадгүй. Гэхдээ, өөрийнх нь натур. Цэрэндагва бол Театр, киноны тайзыг Сүм гэж ойлгосон жүжигчин. Чи үнэхээр /намайг хэлж байна/ архивт суудаг дуртай газраасаа баримт олдог гэж омойтож байгаа юм бол Данзангийн дүрийг бүтээхдээ Цэрэндагвын уншсаныг олоод ир. Тэнд Шар хаданд С.Данзан буудуулахдаа хэлсэн далд утгатай нэг өгүүлбэр бий”  гэж байна...

Солийн ДАНЗАНГИЙН дүрийг бүтээхдээ ЦЭРЭНДАГВА сартваахийн надаас өмнө уншсан материалыг дор толилууллаа.

 

С.ДАНЗАНГ буудсаны дараа ялын тогтоолыг баталсан

1924 он. Их Хурлын ээлжит хуралдаан хэд хэд завсарлан сайд нарыг ихэд хүлээсний эцэст сая тэд Их Хуралд орж ирэв. Шүүх яамны дэд сайд Түвшинтөр комиссын тогтоолыг уншин сонсгов.

-- Данзан бол харьяат улсад зүйл зүйлээр туйлын хүнд хорлол хүргэж  тэрслүүгээр явахыг эрмэлзэн оролдож байсан нь элдэвлэвч уучилбаас үл болох туйлын хорт жигшүүрт муу ард лавтайяа мөн болох тул энэ хэргийн Данзанг тэрслүүгээр явсан хүнд зүйлийг дагаж үүсгэсэн хэргийн ёсоор даруй буудан цаазаар аваачсугай

-- Баваасан бол ... ийнхүү удаа дараа улс төрд тэрслүүгээр явах санаа агуулсан нь учир маш хүнд. Иймийн тулд энэ хэргийн Баваасанг үүсгэсэн хэргийн ёсоор даруй буудан цаазаар аваачсугай ...

(Комиссын тогтоолыг уншин сонсгосны дараа хурлын танхимд чимээ аниргүй байв. Энд тэнд хэд гурван хүн шивнэх сонсогдоно. Дараа нь алга ташив)

Их Хурлын дарга Минжүүр комиссын тогтоолыг батлуулах санал гаргав.

Хөдөөгийн нэг төлөөлөгч: Болчимгүйдэж хоёуланг нь алчихсан хойноо бид нараар батлуулахын хэрэг байна уу ...

Дээрх протокол бол Засгийн газрын орлогч сайд, Бүх цэргийн жанжин С.Данзан, Засгийн газрын нарийн бичгийн дарга Баваасан нарыг урьд шөнө нь Шархаданд буудаж алчихаад маргааш өглөө нь буудан алах тогтоол батлуулах гэж буй хуралдааных. Харин энэ хуралдаан нь  анхны Үндсэн хуулийг баталсан, хөрөнгөтний бус замаар хөгжихөө зарласан, улсын нэрийг Бүгд Найрамдах Монгол Ард Улс, нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэсэн 1924 оны түүхт МАН-ын III Их хурлын 23 дугаар чуулган байсан юм. С.Данзан, Баваасан нарыг тус оны наймдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө буудан хороосон бөгөөд энэхүү 23 дугаар чуулганы хуралдаан нь 31-ний өглөө болж  байгаа учраас хөдөөгийн төлөөлөгчийн асуулт дэгээ гэхээсээ логик утга учиртай байсан.

С.Данзан, Баваасүрэн нарыг гардан баривчилж дараа нь Шархаданд буудан хороолцсон Дотоодыг хамгаалах газар (ДХГ)-ын төлөөлөгч Цэвэгжавын Сандуйжав 1925 онд юу гэж бичиж илтгэснийг доор толилуулья.

51-тэй С.ДАНЗАНГ буудсан залуу дөнгөж 27-той байсан

-Данзан, Баваасан нарт “Та нарын хэрэг Оростой холилдсон хэрэг тул Оросын элчин дээр аваачиж байцаана” гэж хэлж хууран тусгай тэргэнд суулгаж хотоос гараад зүүн зүг Элчингээс өнгөрөн явахад Баваасан,

-Одоо алах уу гэхэд дарга Балжин болон бид,

-Тийм гэж хэлээд хоёр гарыг нь барьж цаазны газар хүргэлээ. Буудах үед Данзан, Баваасан нар,

-Бид дээлээ тайлаад үхэх ялаа хүлээе гэлээ. Бас Данзан “Миний энэ дээлийг надтай хамт байсан сохор орост өгөхийг ихэд захъя” гэсэн. Шүүх яамны түшмэл Балданцэрэн очиж өчиг явдлыг уншиж сонсгосонд Данзан барайснаа нэгэнт шулуудсан царай гаргаж,

-Та нар бага настай хүмүүс. Ардын хэрэгт үнэнчээр зүтгэхэд хэцүү биш үү гэхэд нь шууд буудан алав...

Ардын намын анхны долоогийн нэг С.Данзан нь буудуулахдаа 51 настай байсан бол Дотоодыг хамгаалахын газрын төлөөлөгч Ц.Сандуйжав дөнгөж  27-той идэр залуу байжээ. Тэрээр дараа нь тус тасгийн дарга, хэлтсийн дарга хүртэл дэвшин ажилласан бөгөөд Улаанбаатар хотын Залуучуудын эвлэлийн хорооны дарга байсан чекист билээ.

Дээрх үйл явдлын өнгөн талыг харахад Дотоод Хамгаалах газрын төлөөлөгч хэдэн монгол залуу туурга тусгаар улсынхаа батлан хамгаалахын нэгдүгээр хүн-Бүх цэргийн жанжинг устгасан мэт харагдана. Гэвч цаад эзэн нь Коминтерн, Орос улсаас манайд ажиллуулж байсан социалист коммунист онолыг экспортлогч мэргэжилтэн Элбэгдорж ринчино байсан гэж улстөр судлаачид дүгнэдэг юм. (Элбэгдорж ринчино нь “Who is who”  болохыг мэдье гэвэл интернэтэд Elbegdorj Rinchino нэрээр хайлт хийгээрэй)

Сэтгүүлч Б.Ерэнтэй

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • tumur (150.129.141.136)
    тэр үеийн баяр ,батүүл,элбэгдорж,дорлигжав гэм мэтүүдийн өрөөсөн дугуй байж дээ,тэр үед данзангууд ялсан бол "хөрөнгө оруулагч"япончууд,германчууд,алтны үнэрээр америк,англичууд орж ирж данзан фрийдландууд Моэнгол Орныг минь хуваах байж дээ,би ч гэсэн ийм гаруудыг нөгөө ертөнцөд нь очиход туслахад бэлэн л байна
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Түлхүүр (182.160.0.239)
    Хорвоод хоёрхон сартваахи төрсний нэг нь Ленин нөгөө нь Будда гэж есайд Гэндэн хэлсэн гэдэг. Одоо бас нэг хүн нэмэгдээд гурав болж байгаа юмдаг уу даа.
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • ХЭХЭ (203.217.139.225)
    УЛААН ХЯДЛАГА
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.166.36)
    sartvaahi gedeg ugnii utgyg tailbarlaval ihed bayarlana. Erdemtei hun, nomyn hun, ih bichgiin hun gej oilgodog. bayarlalaa.
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    14 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    14 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    22 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    26 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    3 цаг 6 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    3 цаг 36 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    3 цаг 51 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    3 цаг 57 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    4 цаг 11 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 37 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    5 цаг 0 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    5 цаг 3 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    5 цаг 11 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 15 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    5 цаг 35 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК