Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Сүүлийн үед Ерөнхий сайдад хайр зарлаад байгаа нэг хүн бий

2019-1-26
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ямар учраас хойшлогдсон юм бол?

-Гацсан шалтгаан нь алт олборлогчдын лоббитой холбоотой байх. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ядуу байгаа нь уул, уурхай байгалийн баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй. Тэгш хуваарилалт хийе гэвэл олон улсын жишгээр баялгийн сан байгуулах эсвэл татвараа зөв зохистой авч ард түмэндээ хуваарилах ёстой.

Монгол Улсад 1996 оноос Алт хөтөлбөр хэрэгжсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш эргээд харахад цөөн хэдхэн гэр бүл л баяжиж. Х.Баттулга, У.Хүрэлсүх, өмнө нь АМГТГ-ын даргаар ажиллаж байсан, одоо УИХ-ын гишүүн Л.Болд нар байгалийн баялгийн тухай их ярьж байна. Бид 30 жил энэ тухай ярилаа шүү дээ. Одоо бодитой болгомоор байна.

Жишээлбэл, алтны татварын 2.5 хувийг Ардчилсан нам санаачилсан. Татварыг 2.5 хувь хүртэл буулгавал улсад тушаах алтны хэмжээ нь эрс нэмэгдэнэ гэж төлөвлөсөн ч 20 мянган тонноос хэтэрсэнгүй. Алт тушаадаг компаниуд нь л өгч байна. Тиймээс алтны 2.5 хувийн татварыг хүчингүй болгоод тав хүртэлх хувь болгоё гэхээр хуулиа татаад зугтчихсан. Сүүлийн үед Ерөнхий сайдад хайр зарлаад байгаа “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Т.Ганболд гэж хүн бий. Хууль гацсан шалтгаан нь үүнтэй холбоотой л гэж боддог.

Уг нь Т.Ганболдыг шударга ёсны төлөө тэмцэж, авлигын хэргийг илчлээд явж байгааг нь дэмждэг. Гэхдээ алтны татварыг таван хувь, арван хувь болгох асуудалд үгээ хэлж, дуугарах хэрэгтэй. Шударга байна гэж үүнийг хэлнэ үү гэхээс бусдад алдсан мөнгө, бизнесийнхээ төлөө явбал хувийн ашиг сонирхолтой гэж харагдана шүү дээ.

-Энэ сарын 1-нээс алтны 2.5 хувийн татвар хүчингүй болсон. Ингэхээр хуучин зохицуулалтаараа таван хувийн татвартай болно гэсэн үг үү. Эсвэл иргэдийн хэлээд байгаа шиг ямар ч зохицуулалтгүй болох юм уу?

-Аль аль нь хүчингүй гэсэн үг. Алтны компаниуд татвар төлөхгүй гэдэг хандлагатай байгаа. Яг үнэндээ Их хурлын даргыг солино, огцруулна гэж зодолдож байх хооронд алтны компаниуд татвараас зугтаж, ашиг олж байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 1-нээс 2.5 хувийн татварын зохицуулалт байхгүй болсон. Үүнээс урьтаж өмнөх таван хувийн зохицуулалтаар явах уу эсвэл өөрчлөлт оруулах уу гэдгийг чуулганаар шийдэх ёстой байтал нэр бүхий гишүүд чуулганыг бойтлочихсон. Ингэхээр хэзээ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, татварын хувийг тогтооно. Тэр болтлох хугацаанд алтны компаниуд татвар төлөхгүйгээр зугтаах нөхцөл бий болчихоод байна. Нэгэнт хуулийн зохицуулалт байхгүй юм чинь татвар төлөхгүй гээд гүрийчихвэл бид яаач чадахгүй. Тиймээс энэ асуудлыг хурдан тодорхой болгох хэрэгтэй.

-Уг нь Монголбанкнаас мэдээллэснээр алтны татвар 2.5 хувьд хүрснээр сүүлийн жилүүдэд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж, дагаад ашиг нэмэгдсэн гэсэн шүү дээ?

-Үндэслэл нь нэг л зүйлд бий. Алтны татвараа багасахгүй бол Монголбанкинд тушаахаа болиод, хууль бусаар алтаа гаргана гэдгээс л сэрэмжилсэн хэрэг.

Гэхдээ Монгол Улс хил гаалийн хуультай шүү дээ. Алтны татварыг багасгахгүй бол хуулийн байгууллага ажиллаж чадахаа болих учраас айж байна гэсэн. Энэ зүгээр л худлаа үг. Монголын хууль, хүчний байгууллагыг хүчгүй болгож харагдуулж болохгүй. Алт хилээр гардаг асуудлыг цагдаагийн байгууллага биш харин тагнуул шалгадаг юм. Цагдаа гэмт хэргийг илрүүлж таслан зогсоодог бол тагнуулын байгууллага урьдчилан сэргийлж таслан зогсоодог. Ийм том байгууллага хянаж байгаа мөртлөө алт гараад явчихдаг гээд байна.

Тагнуулынхан ажиллаж чадахгүй бол цагдаагийн байгууллагад нь өгөх хэрэгтэй. Хулгайчууддаа буулт хийе. Алтны татварыг нь багасгахгүй бол хулгайчууд бууж өгөхгүй байна гэсэн хандлагаар ярьж болохгүй.

-Алтыг хууль бусаар хил нэвтрүүлдэг гэх асуудал байнга яригддаг. Уг нь хууль хүчнийхэн зарим гэмт хэргийг өдөрт нь илрүүлчихдэг. Тэгсэн атлаа том хүрээ хамарсан хэргүүдэд хойрго ханддаг гэж иргэд хардах нь бий. Магадгүй тагнуулынхан энэ асуудалд хойрго ханддаг юм болов уу?

-Судалж үзэх хэрэгтэй. Наандаж л өндөр байшин хаана баригдаж байна гэдгийг. Бүх зүйл мөртэй. Ний нуугүй хэлэхэд АМГТГ нь өөрөө гэмт хэргийн уурхай байж болохгүй. 25 жил болоход замаа тавиагүй байж болохгүй.

Тэнд байгаа Монгол иргэдийг юу ч хийлгэхгүйгээр байшинд хорьчихоод сард 300 орчим мянган төгрөг өгдөг. Түүгээр нь архиддаг. Ажлаа зааж өгдөггүй. Одоо бид үйлдвэр барина л гээд байна. Дахиад БНХАУ-ыг гуйх юм уу. Ийм байж болохгүй. Хувьсгал одооноос эхлэх ёстой. Тиймээс алтны татвар нэмэгдэх ёстой.

-Алтыг хилээр яаж нууцаар гаргадаг байна аа. Гаалийн байгууллагын хяналт, шалгалтыг сайжруулах хэрэгтэй юм болов уу?

-Эхлээд алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох ёстой. Мөн хяналтын системтэй болох ёстой. Тэгэхгүй бол нөгөө л байдгаараа популизм хийгээд явна. Ингэж болохгүй.

-Гэхдээ татвараа 2.5 хувиар барьсан нь одоо байгаа зах зээлээ хамгаалах юм биш үү?

-Тэгвэл татвараа тэглэе л дээ. Хилээр гаргахгүй, хулгайлахгүй гэсэн үг. Гэхдээ бид авах ёстой татвараа авах ёстой. Тавь байтугай арван хувь болгомоор байна. Ядаж таван хувьд байлгах ёстой гэсэн хатуу байр суурь барих ёстой. 

-Өчигдөр УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэх боломжтой байсан. Ингэж сунжруулах нь цаанаа учиртай гэж зарим гишүүд гэсэн. Хуульч хүний хувьд тухайн өдөртөө хэлэлцэх боломж байсан эсэхийг тодруулж өгөөч?

-Хуулийн хүрээнд тийм боломж байхгүй.

-Эрдэнэтийн 49 хувийг Сингапур Улсад зарах асуудал яригдаж эхэллээ. Өмнө нь Засгийн газраар хэлэлцэж байсан гэх юм?

-Төлөөлөн удирдах зөвлөлийн бичиг байна гэж байсан. Эрдэнэтийн 49 хувийг ард түмэндээ авч өгнө гэж амласан Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар аваад өгчих л дөө. Их Хурлын тогтоол батлаад авчихсан л гээд байсан. Бодвол авсан байлгүй дээ. Угаасаа Төрийн мэдээлэл сэтгүүл дээр тус хууль хэвлэгдсэнээр хуулийг хүчин төгөлдөр хэрэглэх эрх нь үүснэ гэдэг заалттай.

Улстөрчид энэ мэтээр популизм хийдгээ болимоор байна. М.Энхболд 30 жил төрийн эрх барих байгууллагад ажилласан. Тэр сайн хүн биш. Энэ хугацаанд зөндөө л зүйл байгаа байх. Би юуг шаардаж байна вэ гэхээр өөрсдийн сонгосон дараагийн хүнээ давхар оруулж ир. Нэгэнт л яаралтай горимоор сольж байгаа юм чинь дахиад хоорондоо хэрэлдэж төр гацааж яах юм бэ. Тиймээс М.Энхболдын оронд энэ хүнийг сонголоо. Ийм шалтгаантай юм гэдгээ зэрэгцүүл гэж хэлээд байгаа юм.

-УИХ-ын дараагийн даргаар сонгогдчихоор гишүүн байна уу?

-Нэг ч хүн байхгүй. Концессчин, ЖДҮ-чин, хонгил болсон хэдэн нөхдүүд л байна шүү дээ.

-Тэгвэл та яагаад УИХ тарах саналд гарын үсэг зураагүй юм бэ. Таны хэлснээр хангалттай тарах үндэслэл бий юм биш үү. Иргэдийн ч төрд итгэх итгэл ч алдарсан байна?

-Би ажил хийх гэж энд орж ирсэн. Энэ хүмүүсээс болж бууж өгөх юм уу. Эд нар ажлаа хийж чадахгүй байна. Би бууж өглөө  гэж хэлэх үү. Санасны гарз. Ийм байж болохгүй. Тэдний булайг харин ч дэлгэх ёстой.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • уншигч (202.21.124.134)
    Яг үнэндээ зөв ш дээ. Алтны татварыг өшөө ч нэмэгдүүлэх ёстой. Ил цагаанаар Баасанхүү л хэлж байгаагаас биш
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Ард (150.129.142.173)
    Баасанхүүд дахиж хэзээ ч ийм боломж олдохгүй учраас хугацаагаа дуусгахыг зорино доо хөөөөөөөө
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
    • Баасансүрэн
      Баасанхүү хорин онд байж л байна
      2019 оны 01 сарын 27
  • ч (112.72.11.117)
    Өмнө нь Эрдэнэ батын засгийн газрыг 49 хувийн талаар ажил хийгээгүй гээд огцруулсан шүү дээ.Тэгээд Хүрэлсүхийн газар юу ч хийхгүй байсаар байгаад алдчихаж байгаа юм биш үү Нямдорж худлаа баахан ярьсан, Оюун эрдэнэ тэргүүтэй 5 бас л энийг ярьсан ард түмэнд авч өгөн гэсэн яасан одоо бүр тавиад туучихаж байгаа юм биш үү худлаа шударга ёс гэж хашгирч байсан батзандан хаачиваа дуугарахгүй юм, цагтаа Элбэгдоржоор хамгаалуулж АН д орсон одоо юу боловоо
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
  • FUCK (49.0.184.38)
    O Baasanhuu-g baas otgon-r oort ni hool hiij OG!!!!!!!!!!!!!| BUZAR BAAS TUI!!!!!!!!!!!
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
  • Zochin (103.229.120.174)
    Ц. Нямдорж УИХ дарга болох юм бол ждүчин гишүүдээ хамгаалах нь гарцаагүй.ХЗДХ Сайд хүн нийгмээрээ үзэн ядаж байгаа яллагдагчаар татагдсан гишзздээ хамгаалж үлдэнэ гэхэд итгэмээргүй тэгээд шударга нэрийг ард олноосоо авсан Ц. Нямдорж сайдыг УИХ дарга бүү болгоорой . Баасанхүү тэмцээрэй дээ.
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Zochin (103.229.120.174)
    БААСАНХҮҮ ГИШҮҮН ЗӨВ ЗӨВ ХЭЛЖ ЯРИДАГ ШҮҮ.УИХ-Д БАЙХ Л ХҮНИЙ НЭГ.М.ЭНХБОЛДООС ӨӨР ИХ ХУРЛЫН ДАРГА ХИЙЧИХ ХҮН ХОВОРДОО ХОВОР Ц.НЯМДОРЖИЙГ БИ ИХ ШУДАРГА ХҮН ГЭЖ ОЙЛГОЖ БАЙСАН ЖДҮЧИН ГИШҮҮДЭЭ УЛАЙН ЦАЙМ ХАМГААЛЖ ҮЛДЭХЭЭР ҮНЭН ДУРГҮЙ ХҮРСЭН ДЭЭ.БАС Л АЛБАН ТУШААЛЫН АРААС ЁС ЗҮЙГЭЭ АЛДААД ТЭМЦЭЖ ХҮРДЭГ ХҮН БАЙНА ГЭЖ ОЙЛГОСОН ШУДАРГА ЮМ ЯРИЖ ШУДАРГА ДҮР ИСГЭГЧИД ХАМГИЙН ХУДАЛ БАЙДАГ ЮМ БАЙНА ГЭСЭН БОДОЛТОЙ ҮЛДСЭН ШҮҮ.
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • зочин (66.181.176.225)
    чи бол эрдэнтиин мапиин өмгөөлөгч хөгиин новш шүү дээ чамд нэг олигтой хууль санаачилсан юм байна уу
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • мрнгол (66.181.190.154)
    дараагийн их хурлын даргыг нам бус эсвэл нам харгалзахгүй тавихад яадагийн намын луйварчингууд хэрэггүй жинхэнэ ард түмнээ боддог ажилоадаг ухаалаг хүн хэрэгтэй бна
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
    • Баасансүрэн
      Намаас нэр дэвшүүлсэн хулгайч луйварчингаараа цоллуулчихсан хэдэн хүнд санал өгч дараа нь өөрийн чинь сонгосон хүншүүдээ гэж амаа асуулгаж байдгаа болъёо. Хүн бүрд төрд зүтгүүлэхсэн гэж товолсон мэдлэгэтэй үнэнч шударга хүмүүс байгаа.Тэднийгээ сонгож гаргаж ирдэг тогтолцоотой болъёо.
      2019 оны 01 сарын 26
  • зочин (202.9.43.144)
    УИХ дарга болчих м.энхболдоос дээр хүн үзээд өгье гэсэн ч байхгүй .чи үнэн хэллээ бахсанхүү .
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • зоо (202.9.43.144)
    Тэгээд тэнэг оюунэрдэнэ батзандан энэ тэрийн бойкот хийж байгаа шиг Нарантуул зах дээр хуушуур зарж байгаа шиг Синга-д зарчих юмуу өөрсөд шигээ дүүрсэн тэнэгүүд гэж өодоод байнаа энэ хэд !?Худлаа сенсаац хийж хүн амьтны амгалан байдлыг түвээж өухимдуөлж бжруу муу юм зохиохдоо сайн .очоодмөлсөөч хүн өлсгөж байхаар өёрсдөө гахай шиг тарган 5бойкотчид зайлаач
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.45.3)
    zuw xelj yarij bna shvv vnen um vneneeree l baig
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Хэхэ (103.229.121.56)
    Чи дахиж гарахгүйгээ мэдээд чачга алдаад зурахгүй байгаа л байхгүй юу.
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.12.5)
    Баасанхүү "...татвараа зөв зохистой авч ард түмэндээ хуваарилах ёстой" гэлээ гэхдээ Эрдэнэтийн 49%-ийг хувьчилснаар улсад төлөх татвар эрс багассан талаар Ц.Нямдорж нэг удаа ярьж байсан. Тэгвэл Эрдэнэтийн улсад төлөх татвар багассан, хувьчлал нь хууль зөрчсөн гээд байдаг? Баасанхүү татварын зөв хуваарилалт яриад байгаа мөртөө хувьчлал нь зөв юм уу? буруу юм уу? хууль бусуу? хуулийн дагуу юу? гэдгийг хэлчмээр л байхын.Заримдаа юу яриад юу гэх гээд байгаан ард түмний олонхийн төлөө ч юм шиг, ард олныхоо эсрэг ч юм шиг юм яриад учир нь олдохгүй хүн юм аа. Энхбаярын өмгөөлөгч байсныхаа шагналд л МАХН-аас гишүүн болсон дараа нь МАХН-аа хуваах гээд л төрийн ордныг төмөр хашаагаар тойруулж цагдаагаар хамгаалуулж байгаад л хурал хийгээд байсан олигтой амьтанч биш дээ. Юу ч гэж худалшаагаад санаагаа хэрэгжүүлж мэдэх амьтан.Дараагийн сонгуулиар чи будаа болоод модоо бариад өмгөөлөгчинцөр царайлаад салгалнаа чи. Одоо ч чадалтай залуу мэдлэгтэй өмгөөлөгч нар олон болсон доо
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.181.159)
    Баасанхуу гишуунээ та алт олборлогч компануудын хуралд 3 сарын 2 нд очиж суу . Алт олборлог ч аж ахуйн нэгж наад яриад байгаа онцгой татвараас гадна ашгиин, НОТ , НД. , усны , газрын , орон нутгын г.м нийлээд 40% н татвар толж байна . Дээр 150 нэр торлийн бичиг баримт бурдуулхэд хэчнээ хэмжээний толбор дээд нь хахуул гээд ямар их зовлон бэршээл дунд будчин явааг та мэдэх уу
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
    • Баасансүрэн
      Зөв шударга ажиллаж байгаа бол хахууль өгөх шаардлага гарахгүй.Наад татваруудыг чинь бүх үйлдвэрлэгчид өгдөг юм.Нөөцийн татвар 5% өгөхөөр ашиггүй байгаа бол алт олборлохоо больчихгүй юү.
      2019 оны 01 сарын 26
    • нөөцийг нь ашиглаж байж ашигт малтмалын нөөцийн төлбөрийг төлөх нь зөвш дээ
      я
      2019 оны 01 сарын 26
  • manan (188.22.179.51)
    zuv yarij bna shuu
    2019 оны 01 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    2 цаг 8 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    2 цаг 38 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    2 цаг 53 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    2 цаг 59 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    3 цаг 13 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 39 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    4 цаг 2 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    4 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    4 цаг 13 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 16 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    4 цаг 37 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК