Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЧИНГИС хаан 9 гэмийг өршөөх, Хүрэлсүх сайд 3 гэмийг өршөөх

2019-1-28
0
ЖИРГЭХ

Эзэн Чингис хааны өрлөгүүд нь өнөөгийн зарим хүний боддогчлон ес бус ердөө тав. Их хааны итгэлт таван шадар эрхмийг ес болгон олшруулж эндүүрсэн нь нэгд, өршөөгдөгч гэсэн утгатай “өрлөг” гэсэн үгийг  хожмоо албан тушаал гэж буруу ухаарсан, хоёрт, Хубилай хаан (1215-1294) ордондоо дотоод есөн сайдтай байсныг урагшлуулан жишиж түүнтэй адил есөн өрлөг сайдтай байсан хэмээн тооцсонд оршино. Энэ ташаа ойлголт лавширсаар дундат зууны үед зохиосон ардын уран зохиол “Чингис хааны есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастир”-аар сайхь есөн эрхмийн нэрийг “зарлахад” хүргэсэн байдаг. Худал үгийг зуун удаа давтахад үнэн болдгийн нэг жишээ нь энэ байх.

1976 он хүртэл монголчууд төдийгүй монголч эрдэмтэд бүгд “Чингис хааны есөн өрлөг нь: урианханы Зэлмэ, зүрчидийн Чуу мэргэн, татарын Шихихутаг, аруладын Боорчи,  үүшиний Борохул, жалайрын Мухали, сүлдэсүний Сорхон шар, тайчуудын Зэв, ойрадын Хар хирүгэ” нар гэж үзэж байв. Гэтэл “Монголын нууц товчоо”-г нэвтэрхий судалсан, эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба сартваахи (1924-1993) нь 1976 онд эрдэм шинжилгээний “Нууц товчооны нууцаас“ өгүүллээ гаргаж өнөөгийн бидэнд дэндүү ойлгомжойгоор, “өрлөг” гэдэг нь өршөөгдөгч гэсэн утгатай үг, Чингис хаанд онцгой гавьяа байгуулж есөн удаа алдаа эндэгдэл гаргахад нь хариуцлага үл тооцон өршөөгдөх дархан эрхтэй болсон таван хүнийг заасан оноосон нэр үг хэмээн тайлбарласан. Тэдгээр таван өрлөг нь: Шихихутаг, Боорчи, Зэлмэ, Борохул, Сорхон шар нар аж. Энэ бүтээл нь Ш.Гаадамба эрдэмтний Монголын түүх судлалд босгосон “гэрэлт хөшөө” болон мөнхөрсөн юм.

Уншигчдадаа Эзэн Чингис хаан зарлиг буулгаж өрлөг болгосон баримтыг “Монголын нууц товчоо”-ноос (1957 он. Ц.Дамдинсүрэн. 177-р, 187-р, 190-р, 191-р, 179-р тал) эшлэл болгон татаж сонирхуулъя. Үүнд:
---1. Шихихутагт хандаж “…Бас чиний хүргэсэн ач тусыг бодож, есөн ослыг хэлтрүүлэх болгоё” гэж зарлиг болов.

---2. Боорчид хандаж “… зөв явдлыг минь зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож энэ их сууринд хүргэв. Одоо бүгдийн дээр суулгаж, есөн удаа осол гаргавч ял хэлэлцэхгүй болгоё” гэж зарлиг болов.
---3. Зэлмэд хандаж “…Булган өлгийд төрсөн буянт нөхөр минь, хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр Зэлмэ минь чамайг есөн осол гаргахад буруушаан яллахгүй” гэж зарлиг болов.
---4. Борохулд хандаж “…Борохул надтай нөхөрлөж, уриалах дуунд минь уухайгаа нэмж, урагшлан зүтгэж явав. Борохулыг есөн осол гаргавч яллахгүй болгоё” гэж зарлиг болов.
---5. Сорхон шард хандаж “…Нутаг дархалж, мэргидийн газар Сэлэнгээр ургийн урагт хүртэл нутаг орноо эзэмшиж, нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундага сөнгөө түшилцэж явтугай. Есөн удаа осолдоход зэмлэхгүй болгоё” гэж зарлиг болов гэжээ.

Төгсгөлийн оронд

Нийслэлийн МАН-ын экс дарга Ц.Сандуйн ярилцлага өдөр тутмын сонин (ӨС.№254)-д өнгөрсөн оны төгсгөлөөр гарсан. Тэрбээр:-У.Хүрэлсүх дарга намайг өрөөндөө дуудаад “Чи намайг мэднэ дээ, би бол сэлэм эргүүлээд л ордог хүн шүү дээ. М.Энхболд дарга намайг ингэж болохгүй гээд дарах гээд байна. Чи л биднийг ойлголцуулж эвлүүлж чадсанаараа намдаа том үүрэг гүйцэтгэлээ. Чамд баярлалаа. Чи юмыг эвээр, зөөлнөөр зохицуулах гээд байдаг хүн. Заримдаа энэ намд, хамт олонд ташуур хэрэгтэй байдаг юм. БИ ЧИНИЙ ГУРВАН АЛДААГ ЧИНЬ АХ НЬ ӨРШӨӨНӨ гээд надад ташуур бэлэглэж байсан. Би баярлаж, бэлгэшээж л байсан. Тэр үеэ мартаагүй л байх“ гэжээ.

Ярилцлагыг уншаад нэг зүйлийг ойлгосонгүй. Тэрбээр гурван гэм үйлдээд У.Хүрэлсүх сайдын гурван өршөөлийн эрхээ эдлээд дууссан юм уу. Эсхүл ердөө нэгийг нь ч эдлээгүй юм уу?

 

Сэтгүүлч Б.ЕРЭНТЭЙ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.229.122.242)
    13-р зууны нүүдэлчин монголчуудын хууль цаазын зарчим 21-р зуунд яаж тохирох билээ дээ?!?! Гэмт хэрэг хийсэн хүнийг "өршөөвөл" Ерөнхий сайд өөрөө хам хэрэгтэн болно шүү дээ!!!
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.168.81)
    Бид эрхзүйт төрийн тогтолцоотой... юун гэм өршөөх бээ солиорцгоогоод байхын...
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    2 цаг 8 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    2 цаг 38 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    2 цаг 53 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    2 цаг 59 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    3 цаг 13 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 39 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    4 цаг 2 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    4 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    4 цаг 13 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 16 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    4 цаг 37 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК