Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Улаан: Сангаас зээлсэн мөнгөө төлөхгүй байж намайг шүүхэд өгөх асуудал гарсан

2019-1-28
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай ярилцлаа.

 

-Түүхий эдийн ханш сул байна гэж яригдаж байна. Ханш өсгөхөд яамнаас ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн жил түүхий эдийн хувьд мах, ноолуурын үнэ харьцангуй эерэг байсан. Харин арьс шир үнэгүйдэж байна. Яамны зүгээс малчид, тариаланчдын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнийг тогтвортой өсгөх, тогтвортой байлгах, үнэ ханшийг буурахаас сэргийлэх бодлогыг барьж ажиллах ёстой ч энэ нь эргээд малчдаас өөрсдөөс нь шалтгаална. Мөн малын тоо толгойгоо нэмэхийн зэрэгцээ түүхий эдийг чанартай бэлтгэх шаардлагатай байна. Түүнчлэн экспортод гаргах боломжийг нь нээж өгөх шаардлага бий. Тухайлбал, Монгол Улс 66 сая малтай. Тиймээс өвс тэжээл хүндрэх, бэлчээрийн даац хэтрэхээс сэргийлэх арга зам нь малаа эдийн засгийн байнгын эргэлтэд оруулах юм. Ингэхдээ жилд 20 сая мал эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоо байгаа юм. Үүнээс 10 орчим сая малыг дотоодын зах зээлд хэрэглэх, үлдсэн 10 саяыг эксдортод гаргах бололцоотой. Өөрөөр хэлбэл, жилд 20 сая малын мах борлогдоно. Үүнийг дагаад малчдын орлого нэмэгдэнэ. Мөн 20 сая малын ноос ноолуур, түүхий эд гарна гэсэн үг шүү дээ. Харин уг түүхий эдээр боловсруулах үйлдвэрүүдээ сэргээх, хөгжүүлэх шаардлагатай.

-Өнгөрсөн онд хэчнээн мал нэмж тоологдсон юм бэ. Үүнээс хэчнээн нь аж ахуйн эргэлтэд оров?

-Өнгөрсөн оны тооллогоор 66.2 сая малтай байсан. Хавар нь 16 сая бойжуулж авсан гэхээр  нийт 80 орчим сая мал тоологдсон. Монгол Улс арванхоёрдугаар сарын тооллоогоор 66.5 сая малтай боллоо. Тиймээс зөрүү 15, 16 сая мал аж ахуйн эргэлтэд орж байгаа гэсэн үг юм. Мөн өнгөрсөн жил 50 гаруй мянган тонн эксдортод гаргасан учраас малчдын орлого ч зохих хэмжээгээр нэмэгдсэн л дээ. Гэхдээ л мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж байна. Экспортод гаргаж, дотоодын зах зээлийнхээ эргэлтийг нэмэгдүүлвэл өвөл малчид тодорхой хэмжээний борлуулалт хийгээд, хуримтлалтай ч болно.

-Хэрэв дотоодын мах үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлбэл зах зээлийн ханш буурах уу. Хүн амаасаа хэд дахин их малтай мөртлөө мах үнэ нь өндөр гэх шүүмжлэл байдаг шүү дээ. Дээр нь сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан үнэ нь бүр л нэмэгдэх байх?

-Дотоодын зах зээлийнхээ эргэлтийг нэмэгдүүлчихвэл үнэ нь буурна. Энэ сарын 7-ны өдөр махны ханш өмнөхөөс өссөн. Зарим захуудаар явж үзэхэд үхрийн нэг кг махны үнэ 13 мянган төгрөг, хонины мах 10 мянган төгрөг хүрсэн байсан. Үүнээс хойш гурван долоо хоног өнгөрөөд байна. Энэ хугацаанд яамнаас зохицуулалт хийж ажилласны үр дүнд махны үнэ харьцангуй тогтворжсон. Ямааны ястай мах 6000 төгрөг, үхрийн мах 9000 орчим төгрөг болж тогтлоо. Ер нь махны үнэ өсч байгаа шалтгаан нь зах зээлийн нийлүүлэлтээсээ хамааралтай.

-Мөн махны үнэ хэдий өсч байгаа ч ашиг нь малчиддаа очихгүй, ченжүүдэд очдог асуудал бий. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Дундын зуучлал, үйлчилгээний хүрээнд нэг кг маханд 2000-3000 төгрөг нэмэгдэж байна гэсэн судалгаа гарч байна. Өөрөөр хэлбэл, ченж малчдаас нэг кг тутмыг 4000 төгрөгөөр худалдаж авсан бол 7000 төгрөгөөр борлуулж байна гэсэн үг. Харин зах зээлд шууд нийлүүлж байгаа махыг харьцангуй бага үнээр авч байна. Энэ нь бас л шүүмжлэл дагуулдаг. Тиймээс үйлдвэрлэгчдээс эцсийн хэрэглэгчид рүү бага зардлаар хүргэхийн тулд малын түүхий эд, хадгалалт, борлуулалт, тэээрлэлтийн нэгдсэн оновчтой сүлжээ гаргахаар зорьж байна. Одоогоор бодитой ажил болж байгаа зүйл гэвэл биржээр дамжуулж борлуулах систем орж ирж байна. Тухайлбал, ноос хаягдаад байна гээд нэг кг тутмыг нь 1000 мянган төгрөгөөр худалдан авдаг болсон шүү дээ. Гэтэл үүнд ямар гажуудал гарсан гэхээр нэгдүгээрт, ноосоо өгсөн малчдад урамшуулал нь очдоггүй. Мөн урамшуулал бодож гаргах явцдаа гажуудах асуудал гарсан. Төрийн бус байгууллагуудын оролцооны улмаас хийсвэрээр танил талдаа очдог асуудал байна. Бид угаах үйлдвэрт тушаагдсан ноосоо урамшуулж байгаа ч энэ нь угаагдаад хил гараад явчихдаг. Тиймээс урамшууллын системд байгаа гажуудлаа арилгах нь чухал байгаа тул бодлогын өөрчлөлт хийх хэрэгтэй. Тодруулбал, дотоодод бүтээгдэхүүн болж байгаа ноосыг урамшуулах хэрэгтэй. Энэ хүрээнд яамнаас ноосын урамшууллын систем, хэмжээг ямар байх талаар судалгаа хийж байна.

-Хэзээнээс уг системийг нэвтрүүлж эхлэх юм бэ?

-Энэ жилийн ноос бэлтгэлд шинэ системээ оруулах зорилттой ажиллаж байна.

-Энэ онд мал эмнэлгийн үйлчилгээг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж байна вэ. Зах зээлд мах нийлүүлэхэд чанарын асуудал ихээхэн хөндөгддөг шүү дээ?

-Мах экспортлож, иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд малаа эрүүлжүүлэх ёстой. 2017 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Генетик нөөцийн тухай хууль зэрэг чухал хууль батлагдсан. Энэ хүрээнд Мал эмнэлгийн албыг улсын хэмжээнд босоо тогтолцоотой болгосон. Ингэснээр хувийн мал эмнэлэгтэй хамтран ажиллахад төрийн оролцоо, зохицуулалтыг бий болгосон. Манай улс их онцлогтой улс шүү дээ. Мал бол төрийн баялаг. Тиймээс төрийн хамгаалалтад байдаг.  Малыг эрүүл байлгахад ихэнх ачааллыг төр үүрдэг бөгөөд малыг эрүүлжүүлэх, вакцин хийх зардлыг төлдөг юм. Тэгэхээр төр захиалга өгч, ажил гүйцэтгэлийнхээ хөлсийг төлж байгаагийн хувьд мал эмнэлэгтэйгээ үйл ажиллагаагаа оновчтой уялдуулж, малаа бүрэн эрүүлжүүлэх ажлыг энэ оноос эрчимтэй зохион байгуулж эхэлнэ. Уг хуулийн хүрээнд яамнаас таван ажлын хэсэг орон нутагт ажиллууллаа. Аймаг бүрт хөдөө аж ахуйн удирдах хэсэг гэж байдаг. Үүнийг хоёр хэсэг болгон, мал эмнэлэг үржлийн албыг бие даан гаргаж ирсэн.

-Малын вакцинжуулалт гэснээс малчид малаа вакцинжуулахад үйлчилгээний зардал нь өндөр байдаг тул  хойрог ханддаг гэж яригддаг?

-Үйлчилгээний хөлсийн ихэнх хувийг төр хариуцдаг. Мөн малчдаас тодорхой хэмжээний зардал гардаг л даа. Гэхдээ дааж давахгүй төлбөр гаргахгүйн тулд яамнаас зохицуулалт хийдэг юм.

-Сүүлийн үед бэлчээрийн доройтлын талаар их яригдах боллоо. Үүнээс сэргийлэхийн тулд малын хөлийн татвартай болъё гэх асуудал яригдаж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Малын хөлийн татвар бэлчээрийн доройтлыг бүрэн шийдэж чадахгүй. Харин бэлчээрийн доройтлыг багасгаж магадгүй юм. Тиймээс малаа эрчимжүүлж, тоо толгойгоо оновчтой тогтоох асуудал бий. Нөгөөтэйгүүр, бэлчээрийн хамгаалалт, арчилгааг сайжруулах шаардлагатай.

-Удахгүй хаврын тариалан эрхлэлт эхэлнэ. Энэ хүрээнд тариаланчдад хөнгөлөлттэй зээл олгодог шүү дээ. Харин эргэн төлөгдөхгүй байгаа асуудал хэр гарч байна вэ?

-Ийм асуудал их гарч байна. Сайдын ажлын хүрээнд гурван том сан бий. Үүнд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан гэж байдаг. Уг сангуудад судалгаа хийж үзсэн. Эдгээр сангуудад нэлээд хэмжээний өр үүссэн байна. Тиймээс зээлээ эргүүлэн төлөхийг шаардаж, зээл авсан аж ахуйн нэгжүүдийг шүүхэд хандана. Зайлшгүй бизнесийнх нь нэр хүндэд халдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байна. Жишээ нь, Мал хамгаалах сангаас сүү үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор сайн үйлдвэрийн үнээг авчраад зээлээр олгожээ. СХэдэн жилийн дараа төр буцааж авах ёстой. Гэтэл үнээ нь алга болчихсон явдал гарч байна.

-Дээрх сангуудын өрийн хэмжээ их байна гэлээ. Тухайлбал, тариалан эрхлэлтийн сангийн өрийн хэмжээ хэд байна вэ. УИХ-ын гишүүн аж ахуйн нэгжээрээ дамжуулан уг сангаас зээл авсан асуудал яригдаж байсан?

-Тариалан эрхлэлтийн санд 100 тэрбум төгрөгийн өрийн хэмжээ үүссэн. Төсвийн алдагдлыг тооцвол 200-300 тэрбум төгрөгт хүрсэн. Уг сангаас гишүүнийхээ нэр дээр авсан зээл байхгүй л дээ. Зээл авсан аж ахуйн нэгжүүдийн цаадах холбоо сүлбээг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ерөнхийдөө дээрх сангуудын данс, тооцоо нь цэгцэрч байгаа. Аж ахуйн нэгжүүдэд зээлээ эргэн төлөхөд нь тодорхой хэмжээний хугацаа өгсөн. Зарим компаниуд зээлээ төлөхөд санаачилгатай ажиллаж байхад зарим нь боломжтой мөртлөө өгөхгүй асуудал гарч байна. Зарим нь зээлээ төлөхгүй байж намайг шүүхэд өгөх асуудал ч гарсан.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг тухайн орон нутагт нь шийдээд өгчихөж болдоггүй юм болов уу гэсэн санал гарч байсан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Зөв санал. Би чуулганы хуралдаанаар уг байр суурийг ч илэрхийлж байсан юм. Сангийн сайд байсан учраас төсвийн олон сан барьж үзсэн л дээ. Засгийн газрын тусгай зориулалттай сан Төсвийн салшгүй хэсэг мөн гэсэн хуультай. Тиймээс дотор нь орж хэнд юу өгч байгааг нь хянахгүй ч гэсэн уг сан хаашаа явж байна, орлого нь яаж байна гэдгийг байнга хянадаг байсан. Тухайлбал, үйлдвэрлэгчийг дэмжих зорилгоор Япон Улсаас хоёр удаа зээл авч банкинд өгөөд, банк нь аж ахуйн нэгждээ өгдөг хоёр үе шаттай зээлийн системийг туршиж байлаа. 130 сая ам.долларын зээл өгөгдөөд төлөлт нь бүрэн дууссан. Тухайн үед ямар ч хэл ам гараагүй юм. Тэгэхээр уг механизмыг хэрэглэх ёстой. Өөрөөр хэлбэл, эх үүсвэрээ банкаар дамжуулна гэсэн үг. Засгийн газар бага хүүтэй эс үүсвэр олоод банкинд өгөх, банк үйл ажиллагааны зардал, эрсдэлээ тооцоод гурваас дөрвөн хувийн хүүгээс хэтрүүлэхгүйгээр аж ахуйн нэгжид өгдөг тогтолцоо руу шилжих ёстой.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • зочин (202.179.31.32)
    хүмүүсээ бид Улааны насан дээр ийм байж чадах уу бүү атаарах
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (202.9.43.206)
    Улстѳрчид бүгд сайхан ярьдаг. Үр дүнгийг нь л харъя. Хэрвээ мэдэгдэхүйц үр дүнг ѳѳрийн хариуцсан салбартаа авчирч чадаж байвал аль намын, хэн байхаас үл хамаараад дэмжих хэрэгтэй.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.180.247)
    UURHAIN NOOTSIIG HENCH ONOOD TOGTOOJ CHADDAGGUI TAAJ TOGTOODOG YUM ULAAN ALBAN TUSHAALAA URVUULAAGII
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зайл чи (64.119.24.164)
    Улайдаггуй егер евген
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.122.103)
    Үнэндээ монгол төрд хамгийн нэр цэвэр хүн шүү дээ. Ийм туршлагатай хүнээр завхарсан хөдөө аж ахуйн салбараа удирдуулсан нь зөв шийдэл болсон.
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Урвагч Улаан гэгч өвөө албан тушаал, алт мөнгө, авгай хүүхэнд нугасгүй шүү хөөрхий.
      2019 оны 01 сарын 28
  • Хувьтөгөлдөр (202.179.24.3)
    Ч.Улаан гэдэг хулгайч юу солиороод байна, Цайрт минералын тогтвортой байдлын гэрээ гэгчийг яагаад сунгаснаа тайлагнаж хариуцлагаа хүлээж шоронд орж монголын ард түмний өмнө нүглээ наманчил. Гэхдээ чамайг монголын ард түмэн хэзээ ч уучлахгүй.
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.17.234)
    Хөгийн хогийн төгцөг олон жил ажиллаад юу бүтээв чамд 2 зүйл үнэн төрсөн үхэх
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
    • Зээлээ төлөөгүй нөхөр бх дах
      2019 оны 01 сарын 28
  • Улаан (202.9.43.118)
    6 удаа сайд болохдоо юу ч хийж чадаагүй энэ нөхөрт одоо хэн ч итгэхгүй. Хар амиа бодож нам авгай хоёроо сольж урваж шарваж явсан хөгшин төгцөгөөс шинэчлэл өөрчлөлтийн үнэр ч гарахгүй бөгөөд боловсрол нимгэн хүрэлсүхд л таарсан хоцрогдлын туйл болсоноо ойлгохгүй тэнэгтэх ньичгүүртэй юмаа.
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
    • Иргэн
      6 удаа сайд хийхдээ өөрөө л тамтаггүй баяжсан хүн дээ. Өнөө цагийн энэ гажуудал, дампуурал Нямдорж, лүндээ энэ мэт луйварчидтай яалт ч үгүй холбоотой гэж боддог.
      2019 оны 01 сарын 28
  • Зочин (66.181.190.49)
    туухий эд боловсруулах уйлдвэруудийг дэмж. бутээгдэхуун авах европын туншуудийг олж ог
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.19.154)
    Танд амжилт хүсье! "Дотоодод бүтээгдэхүүн болж байгаа ноосыг урамшуулах" нь зүйтэй бодлого шүү!! Ингэснээр дотоодын үйлдвэрийг хямд түүхий эдээр хангах боломжтой болно.Одоогийн урамшууллын бодлого нь дотоодод үйлдвэрлэл хөгжүүлэхийн оронд хятадын түүхий эдийн бааз хэвээр байж богино хугацаанд ашиг олж баяжих гэснийг л дэмжиж байна ш дээ.
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.140.230)
    Улайдаггүй урвагч Улаан гэгч өгөр өвгөн дараагийн сонгуулиар аль нам руу жирийлгэх бол?
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
  • хөдөөний хүн (202.179.31.80)
    Санхүүгийн өргөн мэдлэг туршилгатай ийм л хүн энэ байгууллагыг удирдаж удахгүй хөл дээр нь босгоно доо босгоно. Та бүү шантраарай Амжилт хүсье
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Долигонуур пялдага
      2019 оны 01 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    1 цаг 9 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    1 цаг 38 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    1 цаг 54 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    1 цаг 59 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    2 цаг 14 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 40 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    3 цаг 3 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    3 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    3 цаг 13 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 17 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    3 цаг 38 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК