Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гишүүд УИХ-ын даргаар хэнийг дэмжих вэ

2019-1-31
0
ЖИРГЭХ

УИХ-ын дараагийн дарга хэн бэ гэдэг сунгаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нарын нэр яригдаж байна. Тэгвэл эдгээр нэр дурдагдсан гишүүдийн хэнийг нь дэмжих талаар УИХ-ын гишүүдээс тодрууллаа.

 

Related imageГадаад хэргийн сайд Д.Цогтбаатар: Би хоёр хүнийг бодсон байгаа. Гэхдээ хэлэхгүй

-Ямар хүндээ биш ямар шалгуур давах вэ гэдэгт байгаа юм. Мэдлэгтэй, туршлагатай, зарчимч, хүлээцтэй хүн байгаасай хэмээн бодож байгаа. УИХ-ын дарга хурлаа удирдаад, эв нэгдлийг хангаад явах ёстой. Мөн Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүний нэг гэдэг утгаараа шалгуур, босго өндөртэй алба. Би хоёр хүнийг бодсон байгаа гэхдээ хэлэхгүй”

 

 

Image result for Д.Тогтохсүрэн

Д.Тогтохсүрэн: Хэлэх боломжгүй

-Намын Удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргах байх. Учир нь манай намын дүрээр ч намын улс төрийн хуулиар ч улс төрийн албан тушаалтныг намын байгууллага заавал нэр дэвшүүлдэг. Парламентад олон сонгогдсон хүн байх ёстой. Өмнөх УИХ-ын даргыг огцруулахад тавьсан нийгэмд шударга ёсыг тогтоох, байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт, замбараагүй лицензийн асуудал, хууль шүүхийн байгууллагын талцдаг байдлыг шийдвэрлэж чадах хүн байх болов уу. Одоогоор тэр энэ гэж хэлэх боломжгүй

 

  Related image Л.Болд: Шаардлагатай бол сар бүр ч УИХ-ын даргыг өөрчилсөн болно

-Хүмүүс туршлага, насны шалгуур тавьж байна. Иймэрхүү дүрстэй хүн байх ёстой гэх маягаар. Үлдсэн жил гаруйн хугацаанд УИХ-ын хувь заяаг шийдэх амин чухал үед дараагийн УИХ-ын даргын үүргийг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд алдсан боломж, цагаа нөхөж гурван зүйлийг хийх хүн л УИХ-ын дарга болох ёстой. Юу хийхийг ард түмэн хэлээд өгсөн. Нэгдүгээрт, баялгийг ард түмэнд өгөх, хуулийн төлөө цуцашгүй явах. Хоёрдугаарт, хуулийн байгууллагыг шинэчлэх. Өнөөдөр шударга бусын хонгил хэмээн ярьж байна. С.Зоригийн хэргийг тогтоох. Үүнийг иргэд ард түмэн хоолойгоо сөөтөл ярьж байна. Гэтэл чихээ тагласан мэт байх юм ийм л байж болохгүй. Гуравдугаарт, улс төрийн тогтолцоогоо өөрчлөх. Нам, улс төрийн тогтолцоог шинэчлэх зэрэг энэ гурван үзүүлэлтийг би харна. Тиймээс эдгээрийг хийнэ гэж амлуулж УИХ-ын дарга болго. Хэрвээ хийхгүй бол бид дахин гудамжинд гарч тэмцэж дараагийн даргыг сонгуулна. Үүнийг хийх дарга гарч ирэхгүй бол, шаардлагатай бол УИХ-ын даргыг сар бүр өөрчилсөн ч болно. Надад нэр, жил, нас, туршлага нь сонин биш. Хамт нийгмийн өөрчлөлтийн төлөө тэмцсэн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар бий. Эдгээр залуу гишүүдийг нам нь дэмжээд гаргах юм бол баярлана. Туршлагатай парламентчдаас гэвэл энэ бүх зүйлд өнөөдрийг хүртэл бодитой байр суурь илэрхийлж байсан цөөхөн гишүүд бий. Тухайлбал, Ц.Нямдорж сайд багтдаг. Сонголт бий.

 

Related imageЦ.Гарамжав: Монголчуудыг сэрээсэн, тэмцэл хийсэн залуучууд байж болно

-10 гаруй хүний нэр яригдаж байна. Монгол Улсын Их хурлын дарга гэдэг бол маш өндөр хариуцлагатай албан тушаал. Түрүүчийн хүнээ албан тушаалын үүрэг хариуцлагын үүднээс чөлөөлсөн. Тэгэхээр УИХ-ын даргын үүрэг хариуцлага ямар үүрэг, амлалт ард түмэнд, эдийн засагт өгч чадах вэ. УИХ гэдэг бол Монголын нийгэм, эдийн засгийг зөв чиглүүлэх, өдөр тутам тулгамдаж буй эдийн засаг, аюулгүй байдал, үндэсний хөгжил, ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг зөв гарц, шийдэл, эрүүл ухаанаар удирдах шаардлага байдаг. Аль ч улс орны хөгжлийг ямар нэгэн улс төрийн бүлэг захирч болохгүй. Бид ардчилсан нийгмийг байгуулж байгаа учир эх оронч ард түмэн ч хүн гарч ирээсэй хэмээн бодож байна. Үүнээс гадна тухайн хүн улс төрийн туршлагатай, дэлхий дахины улс төрийн үйл амьдралын туршлага, мэдрэмж байх хэрэгтэй. Мөн улс орны өнөөдрийн байдлыг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс шударга тэмцлийг өрнүүлсэн, Монголчуудыг сэрээсэн, тэмцлийг хийсэн залуучууд байж болох талтай. 

 

Image result for М.ОюунчимэгМ.Оюунчимэг: Шударга ёс, хариуцлага УИХ-аас эхлэх учиртай

-Төрийн хамгийн том алба учир залуу, хөгшин настай гэдэг шалгуураар бус тухайн хүний чадварт анхаарал хандуулах хэрэгтэй

 

 

 

 

Image result for Ж.ЭнхбаярЖ.Энхбаяр: Гурваас дээш удаа сонгогдсон олон түмний итгэлийг хүлээсэн хүн байх хэрэгтэй

-УИХ-ын даргыг нам нэр дэвшүүлэх онцгой эрхтэй. Нам өнөөгийн түвшинд намын Удирдах зөвлөл бодлогын нэр дэвшилтийг хийж бүлэгт танилцуулдаг. Энд хэн нэгэн улс төрч өөрийгөө болгоно, улс төрийн сөрөг хүчнээс нэр дэвшүүлэх зүйл байхгүй. Өчигдрөөс зохион байгуулалттай дайралт идэвхжиж байна. Гэхдээ яахав, энэ бол байдаг л зүйл. Намын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг бид дагаж биелүүлэх үүрэгтэй. Түүнээс өөрөөр нэр дэвшүүлэх бололцоо хязгаарлагдмал байдгийг ойлгох хэрэгтэй.

 

Сэтгүүлч: -Намаас таны нэрийг оруулбал та хүлээн зөвшөөрөх үү?

Ж.Энхбаяр: Энэ намын шийдэл. Бид санал солилцож байгаа зүйл бий. Хамгийн гол нь өнөөгийн нөхцөл байдалд нийгмийн хүсэн хүлээсэн УИХ-ын нэр хүндийг босгох, нийгэмд УИХ-ын манлайллыг бий болгох, улс орны өмнө тулгамдаж буй нийгэм, эдийн засаг, хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын үүрэг чухал. Тиймээс үүнийг хэн хэрэгжүүлж, манлайлж чадах, хэн шинэчлэл хийж чадах вэ гэдэгт төвлөрөх хэрэгтэй.

-Та 64 гишүүнээс хэнийг сонгогдоосой гэж бодож байна. Залуу хүн байх хэрэгтэй юу. Эсвэл туршлагатай гишүүн байх хэрэгтэй юу?

-Энэ асуудал дээр ярьж байна. Өнөөдрийн байдлаар хүний асуудал яригдаагүй. Туршлагатай ахмад гишүүдээс энэ цаг, үеийг удирдуулах уу, эсвэл ирээдүйн шинэчлэл хөгжил талдаа шинэ удирдагч, улс төрийн лидерийг төрүүлэх хэрэгтэй юу гэдэг нь бодлогын том асуудал. Энд олон түмэн санал бодлоо хэлэх байх. Аль аль түвшинд нэр хүндтэй ахмад гишүүд олон бий. Мөн шинэ үеийн хүсэл шаардлагад нийцсэн, манлайлал шинэчлэл хийх чадвартай залуучууд байгаа. Эндээс боловсон хүний бодлогын хүрээнд олон шалгуур бий. Тухайлбал нэгдүгээрт, төрийн албаны туршлага хэрэгтэй. Төрийн албанд нэлээн ажилласан төрийн схемийг ойлгодог хүн хэрэгтэй. Хоёрдугаарт, гурваас дээш удаа сонгогдсон олон түмний итгэлийг хүлээсэн хүн байх хэрэгтэй.

УИХ болон Засгийн газрын түвшинд ажилласан үүний үүрэг ролийг ойлгодог хүн байх. Монгол Улсын гадаад, дотоод орчныг ойлгодог мэдэрдэг, улс орны аюулгүй байдал гадаад бодлогын талаар өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, байр суурьтай улс орны язгуур эрх ашгийг хангах талд зогсож чадах ийм хүнийг гаргах хэрэгтэй. Тиймээс сэтгэлийн хөөрөл хувь улс төрчийн өөрийн дур хүсэл биш томилогддог албан тушаал.

 

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • шүү (202.9.43.144)
    1Жилд юу ч хийхгүй тул энэ их хурал тарсан дээр
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    7 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    36 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    52 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    57 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    1 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 38 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    2 цаг 1 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    2 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    2 цаг 11 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 15 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    2 цаг 36 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    23 цаг 53 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    23 цаг 56 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК