Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Төрийн албаны тухай шинэ хуулиар нэмэгдсэн заалтууд

2019-2-01
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Төрийн албан тухай шинэ хуулийг дагасан журмуудыг батлах эсэхийг хэлэлцэнэ. Төрийн албаны тухай шинэ хуулийг 2017 оны арванхоёрдугаар сард баталсан. 2018 онд уг хуулийг хэрэгжүүлж эхлэхтэй холбоотой хөрсөө бэлдээд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхлээд байна. Энэ хуулийг дагаж батлах ёстой нийт 47 журмын есийг нь УИХ-аар батлахаас хоёрыг нь л батлаад буй. Харин энэ долоо хоногт үлдсэн журмуудыг нь батална. Журмууд нь төрийн албан хаагчдын ажлаас хууль бусаар халагдсан, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хэрхэн хянан шийдвэрлэх вэ гэсэн асуудлыг зохицуулж байгаа юм.

Монгол улсын төрийн албанд ажиллаж буй иргэдийн ажил, мэргэжилтэй холбоотой зохицуулалтыг хийж өгдөг Төрийн албаны тухай хууль хэрхэн шинэчлэгдсэн талаарх мэдээллийг доорхоос уншина уу. Төрийн албан хаагчдын тоо сүүлийн таван жилд дараалан тогтвортой өсөж байгаа /2013 онд 169 мянга, 2014 онд 183 мянга, 2015 онд 186 мянга, 2016 онд 188 мянга/ бөгөөд 2017 оны сүүлийн байдлаар 192 мянга гаруй төрийн албан хаагчтай байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ХУУЛЬ БУСААР ХАЛВАЛ АЖИЛГҮЙ БАЙСАН ҮЕИЙНХ НЬ ЦАЛИНГ БУРУУТАЙ АЛБАН ТУШААЛТАН ГАРГАНА

Төрийн албаны шинэ хуулиар төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь халбал түүнийг Төрийн албаны зөвлөл бие дааж хүчингүй болгох эрхтэй болж байгаа юм. Ингэснээр эрх барьж буй нам солигдох бүрт төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр олноор нь халах үйлдэл багасна гэж хууль санаачлагч үзэж байгаа юм. Үүнийг дагаж төрийн алба тогтвортой болж тэр хэрээр иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ чанаржих билээ.

Өнөөдрийн хувьд төрийн албан хаагчид ойр, ойрхон солигддогоос болж төрийн мэргэшсэн албан хаагчгүй болж түүнийг дагасан үйлчилгээний чанар, хүртээмж суларч байгаа. Сонгуулийн үр дүнгээр ажил мэдэхгүй нэг мэргэжилтэн төрийн албанд ажилладаг. Ажилтайгаа танилцаад, дөмөгхөн гаршаад ирэхийн үед дахин сонгуулийн үр дүнгээр нэг шинэ хүн өөрийнх нь оронд албан тушаалд нь ирж ажилладаг. Энэ зуурт иргэд л хохирдог билээ. Цаашид энэ хуулиар төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас нь халвал ажилгүй байсан үеийнх нь буруутай албан тушаалтан гаргах юм. Мөн Төрийн албаны санхүүгийн хариуцлагын тогтолцоог бий болгох тухай оруулж өгсөн байна. Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалт уг хуулиар бүрдэж байна. Төрийн албаны зөвлөл нь таван гишүүнтэй байх бөгөөд УИХ-ын Тамгын газраас нэг, Ерөнхийлөгчийн тамгын газраас нэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас нэг, Төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр гэсэн бүрэлдэхүүнтэй.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗААЛТУУД

ШИНЭЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ - Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх, Төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүй, Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүн, Олон нийтийн хяналттай холбоотой зохицуулалтыг шинээр зохицуулахаар хуульд тусгажээ. Тодруулбал, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас уг орон тоог нөхөх аж. Мөн ажилласан жилийн 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас нь өмнө шатлан дэвшүүлж болох боломжтой аж. Төрийн албаны зөвлөл чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийх боломжтой болж байна.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗАРЧИМД нэмж Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг зарчмыг шинээр оруулжээ.

БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖТАЙ ХОЛБООТОЙ ТОДОТГОЛ - Буцалтгүй тусламж авах алба хаагчаас “улс төрийн албан хаагч” хасагдаж, “төрийн үйлчилгээний албан хаагч” нэмэгдсэн байна. Мөн амь нас нь хохирсонтой холбоотой буцалтгүй тусламж олгох төрийн албан хаагчийн хүрээ улс төрийн болон үйлчилгээний албан хаагчаар нэмэгджээ. Амь нас нь хохирсонтой холбоотой буцалтгүй тусламжийн хэмжээ “36 сараас 60 болж” нэмэгдсэн гэжээ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА - Туршлагатай мэргэшсэн байх. Төрийн жинхэнэ албан тушаалд 15 аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, Монгол Улсын иргэн, Төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, Улс төрийн намын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан биш, сүүлийн нэг жилийн хугацаанд эдгээр албан тушаалд ажиллаагүй, Зөвлөлийн бусад гишүүнтэй нэг нутгийн болон нэг анги төгссөн, хамаарал бүхий этгээд биш байх ёстой.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХОРИГЛОХ ЗҮЙЛ: Бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүй үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах, сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгө, албаны унаа ашиглах, албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших, улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгэхийг хоригложээ.

Энэ мэт Төрийн албаны тухай шинэ хуульд олон өөрчлөлт нэмэгдсэн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (59.153.113.81)
    Мэргэжилтнээс илүү дарга нар гэж дандаа юу ч мэдэхгүй зарим нь бараг бичиг үсэгт тайлагдаагүй юм уу гэмээр залуучууд төрийн албанд ирдэг шүү дээ. Юу ч мэдэхгүй, мэдэхгүй байгаагаа өөрөө мэдэж мэдэрдэггүй жинхэнэ хөдлүү толгойтууд
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.24.130)
    Төрийн албанд «меритократ зарчим»-ыг хэрэгжүүлж чадвал Монголын төр засаг эрх биш эрүүлжинэ!!! Гэхдээ Монголын нөхцөлд хэцүү л дээ!
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    1 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    15 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    41 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    1 цаг 4 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    1 цаг 7 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    1 цаг 15 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 18 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    1 цаг 39 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    22 цаг 56 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    23 цаг 0 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    23 цаг 6 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    23 цаг 12 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    23 цаг 36 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК