Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ахмадуудтай уулзалт хийлээ

2019-2-04
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар энэ сарын 2, 3-ны өдөр уламжлал ёсоор сар шинийн босгон дээр сонгогдсон тойргийнхоо иргэд, ахмадуудтай уулзалт хийж, ажлаа тайлагналаа.

Тэрбээр “УУХҮЯ дээр таван төсөл хэрэгжүүлэхээр бид зорилт тавин ажиллаж байна. Хамгийн чухал нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, хувьцааг нь дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөлөө. Бид энэ оны зургаан сарын сүүлээр Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр хувьцааг нь гаргахаар сайтар судлан  ажиллаж байна.

Мөн нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 80 орчим хувьтай, үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх 9 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөсөн. Энэ сарын 7-9-ний хооронд Энэтхэг улсын Дэйли хотноо болох олон улсын Газрын тосны форумд оролцон, тус улсаас авч буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээг баталгаажуулна” гэлээ. 

Мөн өнгөрсөн сард Швейцари улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ ХБНГУ-ын холбогдох сайд нартай уулзаж, тус улсын Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолойг байгуулахад зарцуулах 400 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг өгөхөөр болсон тухай мэдэгдсэн юм. Иймээс Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, дамжуулах хоолойн төслийн ажил зэрэг эхлэхээр төлөвлөн ажиллаж буй юм. Түүнчлэн алт цэвэршүүлэх үйлдвэрийг
Сонгинохайрхан дүүрэгт байгуулахаар дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн газрын асуудлыг шийдсэн тухай уулзалтын үеэр дуулгалаа.

Сар шинийн босгон дээр хийсэн уулзалтын үеэр өнгөрсөн онд хийсэн ажлуудаа тайлагнав. Тухайлбал, дүүргийн 8-р хороонд сургуулийн спорт заал шинээр ашиглалтад оруулж, 25-р хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн юм. Мөн 127-р цэцэрлэгийн өргөтгөл болох 100 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад оруулж, мөн тус бүр 150 хүүхдийн ортой хоёр цэцэрлэгийг барихаар газар чөлөөлөлтийн ажлыг хийжээ. Үүгээр ч дуусахгүй “Оюунлаг ирээдүй” нэртэй номын сан, өдөр өнжүүлэхтэй хүүхэд хөгжлийн төвийг ашиглалтад оруулж, дүүргийн 21-р хорооны 361 гарам болон Ар гүнтийн 300 гаруй айлыг эрчим хүчний өндөр хүчдэлд холбосон гэх мэт олон бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Харин 2019 онд тойргийнхоо хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх эмнэлгийг ажиллуулж эхлэх, газар чөлөөлөлт болон барилгын ажил нь хийгдэж буй цэцэрлэгүүдийг барьж, ашиглалтад оруулах, дүүргийн гэрэлтүүлгийн ажлыг эхлүүлэх, зам болон далан барих зэрэг олон томоохон ажлууд хийхээр бэлтгэлээ хангажээ. 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг жил бүр ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлдэгт нь тойргийн ахмадууд талархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллахыг захин, ажилд нь амжилт хүслээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    1 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    16 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    42 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    1 цаг 5 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    1 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    1 цаг 16 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 19 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    1 цаг 40 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    22 цаг 57 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    23 цаг 1 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    23 цаг 7 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    23 цаг 13 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    23 цаг 37 мин
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    Уржигдар 13 цаг 38 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК