Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл, Абу Даби, Бакугийн Их дуулгын аварга, гавьяат тамирчин Г.Одбаярын эхнэр өнөөдөр няраалжээ. Сар шинийн босгон дээр анхны хүүхдээ өлгийдөн авсан гавьяатын хөл нь газар хүрэхгүй баяртай байгаа нь мэдээж. Баяр дээр баяр нэмсэн түүний эхнэр олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярын үеэл юм байна.
Сонирхуулахад, Г.Одбаяр гавьяатын охиныг эх барьсан их эмч Ш.Цэрэнсамбуу бол олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба, гавьяат тамирчин Т.Үйтүмэн, Д.Отгондалай зэрэг Монголын сор болсон тамирчдын хүүхдүүдийг эх барьсан билээ.
А.Жаргал
Сэтгэгдэл (2)