Улаанбаатар
Өнөөдөр / 2019.02.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
  • УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргийн дэд бүтцийн төвийн үйл ажиллагаатай танилцана
  • С.Мөнхчулуун: Дээрээсээ дэмжлэггүй хүн намын бодлого сөрсөн үндэслэлээр хөөгддөг юм байна
  • 1958 онд барьсан спортын ордныг шинэчлэн байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ
  • Хотын даргын суудлын горилогчоор Ж.Батбаясгаланг тодруулахаар төлөвлөжээ
  • Төрийн мөнгийг “саасан” Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын араас сайд асан М.Сономпил суллагдлаа
  • С.Мөнхчулуун хотын даргын сунгаанд дахин оролцоно гэжээ
Эдийн засаг
  • Худалдаа, хөгжлийн банк 3 үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүллээ
  • Монголбанканд тушаах алтны хэмжээ өнгөрсөн оныхоос 47 хувиар буурчээ
  • Монгол хүн нэг ч төгрөгийн хуримтлал үүсгэх боломжгүйг “тогтоолоо”
  • Монголбанк: Арилжааны банкуудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийн саналыг холбогдох газруудад хүргүүлнэ
  • “Монгол Базальт” ХК 56.4 саяг төгрөгийн ногдол ашиг тараана
  • Өнөөдөр ажиллах банкуудын цагийн хуваарь
Нийгэм
  • Дүүргүүдийн газрын албад дотоод ажлын өдөргүй боллоо
  • Нягтрал сайтай, 360 градусаар харах боломжтой хяналтын камер шинээр суурилууллаа
  • Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлнэ
  • 300 ортой төрөх эмнэлэг ирэх сарын нэгнээс дулааны эх үүсвэрт холбогдоно
  • Г.Ганбаяр: Ирэх онд ч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүссэн
  • Хууль бусаар такси үйлчилгээ эрхэлсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоолоо
Хууль эрх зүй
  • Маргааш хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
  • Гаальчид хар тамхины хэрэг дахин илрүүлжээ
  • Ч.Хосбаяр: 679 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний орлоготой хүн би биш
  • Сайд асан М.Сономпилын хэргийг өнөөдөр шүүнэ
  • Дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр үүдээ нээлээ
  • Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж Б.Гарамгайбаатар Н.Батбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа
Дэлхий
  • “Korean air”-ийн монополь эрхийг халахаар авиа компаниуд өрсөлдөж байна
  • Австралийн парламентын цахим сүлжээ халдлагад өртжээ
  • ОХУ-д барилга нуржээ
  • АПЕК-ын дараа алдагдсан автомашин эвдэрч хэмхэрсэн байдалтай олджээ
  • Нажиб Разакыг маргааш шүүхээр болжээ
  • Архи огт уухгүй байх нь богино наслах шалтгаан болдог гэжээ
24 баримт
24 Фото
  • Ерөнхийлөгчдийн "зодоон"-ы талаар хэн, юу гэж жиргэв
  • Их хүмүүний эгэл агшнууд
  • Спортын алдартнуудын 24 агшин
  • Хувьсгалаас өмнөх үеийн Монголчуудын төрх фото хальсанд
  • "Гоёл 2019" наадмын шилдгээр загвар өмсөгч Н.Сарнай тодорлоо
  • “Мөнх тэнгэрийн бичиг-2018” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ
Спорт
  • Шороон гахай жилийн эхний барилдаан Монгол бөхийн өргөөнөө товлогдлоо
  • Азийн спортын наадамд оролцохоор явсан албаны хүний бие муудаж, зүрх нь хоёр удаа зогсчээ
  • Чөлөөтийн охид Туркт бэлтгэл хийж байна
  • Австралын дэвжээнээс манай тамирчид ихэр алт, мөнгөн медаль хүртлээ
  • Гарьд Б.Гончигдамба "Болор цом"-ын эзэн Б.Баттулгад түрүү бөхийн шагнал гардууллаа
  • Ц.Удвал, Б.Хулан нар Сөүлийн тивийн аваргын төлөө хүч үзнэ
Нийтлэл
  • Ээдээгүй сэтгэл
  • Хойд эх
  • Б.Ганболд НҮБ-ын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвийн захирлаар томилогджээ
  • “МИАТ” компани “737 Max” загварын хоёр  онгоц худалдан авна
  • Шинэ жилийн шилмэл 24 мэндчилгээ
  • Хилийн боомтууд ирэх сарын 1-нд амарна
Видео
  • Э.Содномпилжээ энэ жил хоёр ДАШТ-д оролцоно
  • НМХГ: Олныг хамарсан учир шинжилгээг нарийвчилж хийнэ
  • Ж.Батзандан: Зөвхөн Л.Оюун-Эрдэнийг сайд болгосноор бидний тэмцэл зогсохгүй
  • Ассашёорюү Дагвадорж Өвөрмонголын их аваргад амрыг эрэв
  • У.Хүрэлсүх: Монголд байгаа ганц дайсан бол ажилгүйдэл
  • Ц.Элбэгдорж: Хууль бус үйлдэл хийсэн хүнийг Б.Хурц мэддэг юм шүү
Энтертайнмент
  • “Үүргэвчтэй аялал-2” нэвтрүүлгийг бэлтгэхэд Гадаад харилцааны яам дэмжлэг үзүүлнэ
  • Загас мэт
  • Яргуй нүдлэх цагаар
  • Хүрхрээгийн аманд өвлийн наадам болно
  • Сүнсэнд шингэсэн гэмшил
  •  “Дува” наадмын шилдэг киногоор “Нарны хүн” тодорлоо
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Хууль эрх зүй
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 Фото
  • Спорт
  • Нийтлэл
  • Видео
  • Энтертайнмент
  • Холбоо барих Сурталчилгаа байршуулах

Д.Лүндээжанцан: Сайд болох боломж байсан, гэхдээ мэргэшсэн парламентч байх замыг би сонгосон

2019-2-05
0
ЖИРГЭХ

Өдгөөгөөс гурван жилийн өмнө 2016 оны хоёрдугаар сарын 26-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн манай сэтгүүлчид өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

 

-Манай  “Хоймор” буланд зочлох урилгыг хүлээн авсан танд баярлалаа.

-Хоймортоо урьсан та бүхэнд талархъя.

-Лүндээжанцангүй парламент гэж байсангүй. Байнгын ажиллагаатай парламент байгуулсан цагаас тасралтгүй сонгогдсон ганцхан хүн нь та боллоо.

-Тийм л болж таарах нь.

-Тэр үеэс хойш 26 жил та түмний нүдэн дээр ил амьдарчээ. Улстөрч Лүндээжанцан ямархуу хүн бэ гэдгийг уншигчид гадарладаг болсон байх. Энэ удаа хувь хүн талаас тань уншигчидтайгаа илүү уулзуулъя гэж бодлоо. Лүндээжанцан гэдэг хүү таны дурсамжид яаж үлдэж вэ?

-Сүүлийн үед бага нас, идэр насаа дурсах зав чөлөө тун багатай байжээ. Хүний хамгийн сайхан нас, хамгийн сайхан үе аль вэ гэхээр идэр насаа гэж олонх хүн дурсдаг юм гэнэ лээ. Миний хувьд бол өөр. Бага нас минь сэтгэлд их ойр, дотно дурсамж үлдээж дээ. Би уяруу зөөлөн сэтгэлтэй хүн. Ээж, эмээ минь ийм хүмүүс байсан. Тэр занг нь бага боловч авсан юм шиг байгаа юм. Аавынхаа зоримог, ухаалаг чанарыг ч өв­лө­сөн. Тэгээгүй бол би парламентад өдий зэрэгтэй сууж чадах­­гүй байсан биз. Манай Ням­дор­жийн хэлдгээр “Тийм биз, мөн үү”. (инээв) Хамгийн сайхан нас залуу нас. Байгалийн хууль юм даа. Хүний физиологийн үйл ажиллагаатай холбож Фройд нарын эрдэмтэд тайлбарласныг хүмүүс их эш татдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, хамгийн их чадал тэнхээтэй, тэгширсэн, чадавх сайтай үе. Хэчнээн ядуу зүдүү явсан ч, тарчиг амьдралыг дайрсан ч гэсэн залуу явахад сайхан байж дээ гээд хүн болгон л ярьдаг даа. Гэхдээ миний хувьд энэ сайхан үе нь бага нас байж. Тэр цаг хамгийн сайхан дурсамж үл­дээсэн. Бага залуудаа эцэг эхээ­сээ хагацсантай холбоотой байх.

-Аав, ээж тань ямар хүмүүс байв. Ажилчин хүний хүүхэд шүү дээ гэж дурсахыг тань сонсож байснаас илүүг мэдэхгүй юм.

-Манай аав, ээж ажилчин байсан. Урт цагаанд, дараа нь гутал засварын газарт гутал тахалдаг байлаа. Гутал загнах гэж ярина шүү дээ. Аав, ээжийнхээ дунд суучихаад гутлын хадаас тэгшилж байсан үе хамгийн жаргалтай. Тэр үед богинохон хадаасыг тэгшлэх надад амаргүй л байсан байх. Гэхдээ бага насны ийм л зураг хамгийн сайхан байж дээ.

Манай аав цэргийн дарга байсан. Шавилж сууж байсан ном эрдэмтэй хүн. Гэлээ гэхдээ тухайн үеийнхээ нийгмийн ороо бусгаа цагийн бүтээгдэхүүн болж зовлон жаргалыг туулж ирсэн. Манай ээж малчин байгаад хотод ирээд аавтай ханилсан жирийн эмэгтэй. Улаанбаатар хотод 50 оны сүүлч, жараад онд Хүүхдийн парк, Их дэлгүүр баригдаж байх, дараа нь микро, Сансар, 19 дүгээр хороолол яаж боссон, энэ бүгдийн гэрч би юм даа.

-Танайх яг хаана байсан юм бэ?

-Эхлээд Гандангийн дэн­жид, дараа нь Нарангийн дэнжид байдаг байлаа. Гэр хорооллын хүүхэд шүү дээ. Манай гэр хорооллынхон “гар нь сайртайгаас биш гавал нь сайртайгүй алдрайнууд аа” гээд бэсрэг найраглал бичиж байлаа.

-Хэддүгээр ангидаа тэр вэ?

-Аравдугаар ангиа төгсөөд бичиж байсан. “Нарангийнхан” гэдэг нэртэй. Сурвалжлагч болно гээд Монголын радиогийн “Гавш­гайч сурвалжлагч” дугуй­ланд Мөнгөний Чимид багшийн удирдлагад хичээл­лэдэг үе надад байсан. Шүлэг зохиол бичнэ. Гээд зохиолч болж гавьсангүй. Тэр үед гэр хороолол гэдэг их сайхан байсан. Гудамж бүрээс хөлбөмбөгийн баг гардаг. Арай ах эгч нь гар бөмбөг тоглодог, өвлийн цагт нь бүгдээрээ хоккей тоглодог байлаа. Айл болгон шахуу л малтай байсан. Ганц хоёр үнээ, ямаатай, тэрийгээ адгуулдаг ажилчин ангийнхан голцуу байж дээ. Тэр л амьдралаас Монголын сэхээтнүүд өсч өндийсөн. Манай гудамжнаас хөгжмийн зохиолч, яруу найрагч, инженер, багш гээд алдартай хүн их төрсөн дөө. Манай 28 дугаар сургуулийнхан гэхэд намайг аравдугаар анги төгсөж байхад нийслэлийн нэгдүгээр сургууль, 52 дугаар сургуультай л математик, физикийн олимпиадад өрсөлддөг байсан. Хувцас гологдохоос биш толгой гологддоггүй ийм л хүүхдүүд байсан. Чой хамба байна. Манай сургуулийн хүүхэд. Надаас зургаан анги дээр. Ээж нь манай аав, ээжтэй хамт Урт цагаанд ажилладаг Сэрээтэр эгч гээд байлаа. Хамба багадаа том биетэй, барилддаг хүүхэд байсан. М.Мөнгөн арслан эд нартай л ноцолдож өссөн байх. Тэгээд шашны сургуульд ороод ноцолдохоо больсон. Р.Раш, Ч.Улаан хоёр нэг анги. Надаас гурван ангийн ах. Тэдний ангийнхан мундаг сурлагатай хүүхдүүдтэй байсан. Гээд тоочвол манай сургуулиас том сэхээтнүүд гарсан.

-Чой хамба таныг бас барилддаг, шаггүй байсан шүү гээд дурсаж байхыг би сонссон.

-Яахав 57 кг-д барилддаг байсан. Чөлөөт бөх л дөө. Гэтэл 52 кг-д барилд, жин хас гээд болдоггүй. Жижигхэн дээрээ жижигхэн болчихно биз дээ. Тэгээд орхисон. Угаасаа манай жинд мундаг хүүхдүүд байсан. Д.Оюунболд гээд мундаг амьтан байлаа. Би хэзээ ч дийлэхгүй гэдгээ мэддэг байсан болохоор нэг их ч хүчлээгүй.

Зун нь манайх нутаг руугаа явна. Манайх Өвөрхангай аймгийн айл. Нутаг харьцангуй ойр болохоор зундаа нутагтаа очдог, тэгээд мал хуйтай хөөцөлддөг ийм хүүхэд явжээ. Би 16 наснаасаа эхлээд зуны амралт болгоноор дэлгүүрт ачигч, мах цавчигч гээд янз бүрийн ажил хийж явсан. Хичээлийнхээ зав чөлөөгөөр барилгын ажил ч хийж үзсэн. Хоёр үнээндээ хадлан бэлтгэх гээд намар нь гардаг, гэхдээ байгалийн шалгарал гэдэг шиг чоно шиг явж байж л хэдэн бухал өвс олж авдаг байв. Аав ээж минь ажлыг хар боргүй хийж сур, тэгж байж л амьдрал авч явна гэж их багаас сургадаг байсан. Өөрсдөө ч их хөдөлмөрч улс. Тэр зан чанар нь надад чамгүй сууж өгсөн гэж боддог. Гандангийн дэнжид 60 айлын хоёр цагаан байр баригдаж, манайх Нарангийн дэнжид очсон. Дараа нь тэнд одоогийн гурав, дөрөвдүгээр хороолол босохоор болж бас л нүүсэн. Манайх ер нь хотын нүүдэлчин айл байлаа. Эхлээд Гандангийн дэнж. Дараа нь Наран, Дамбадаржаа руу нүүсэн, эргээд Зурагтын эцсийн буудалд ирсэн. Гэх мэтчилэнгээр их нүүсэн.

-Гандангийн дэнж дээр, Нарангийн дэнжид мал хуйтай айл олон байсан гэхээр бидний үеийнхэнд их л хол сонсогдож байна.

-Намайг бүүр бага байхад Дэнжийн мянга, Ногоон нуурын хөвөөнд айлууд гүү барьдаг байсан. Дамбадаржаагийн рашааны хөлд гүү барьсан айлууд багширч байдаг байсан. Аав, ээжтэйгээ авахуулсан зураг байдаг юм. Улаанбаатар хот тийм байх үед авахуулсан зураг байх.

-Таны ховор нандин зураг их байх юм. Бага залуугийн зураг тэр болгон хад­галагддаггүй. Аав, ээж тань их айхтар хүмүүс байж дээ?

-Зарим хүн ичдэг юм шиг байгаа юм. Ажилчин ангийн хүний хүүхэд гэж хэлэхээсээ. Эцэг эхээсээ ичнэ гэж байж болох уу. Би бол бахархдаг. Манай аав, ээж бол ажилчин хүмүүс. Амьдрах гээд л бүх л юмыг хийсэн дээ. Эцсийн эцэст цаад санаа нь биднийг л өсгөж хүмүүжүүлж, хүний зэрэгт хүргэх гэсэн их том бодлого байсан. Ардынхаа тууль, үлгэр магтаалыг сонсож өссөн, манай нутгийнхан бэлэн цэцэн үгтэй улс. Намайг бага байхад манай аав надад сампин, шатар, монгол бичиг заасан. Харамсалтай нь би монгол бичгийг сайн сураагүй байх. Тэр бүү хэл төвд хэл бичгийг лам багшид шавилан оруулж долоо хоногт хоёр удаа заалгадаг байлаа.

-Хэдэн настайд тань вэ?

-Сургуульд орохоос өмнө өө.

-Танай аав их номтой хүн байж ээ?

-Төвд хэл бичгийг бол өөр хүнээр заалгаж байсан л даа. Том лам багш байсан юм. Ээж 35 үсэг, тоо заасан. Цээжээр бодохдоо гайгүй л хүүхэд байсан. Хэдэн зуун мянгын дотор нэмж хасаад, хэдэн зуугийн дотор үржүүлж хуваадаг байв.

-Сургуульд орохоосоо өмнө гэсэн үг үү?

-Тийм, тэгээд сургуульд ороод л цээжээр тоо бодох чадвараа алдсан. Тэр үед хөгжүүлсэн бол одоогийн оюун ухааны Хатанбаатар нар шиг л ой тогтоолт сайн байх байсан юм билээ. Цаастай харьцаад эхлэхээр л цээжээр бодохоо больчихдог юм билээ. Ингэж бэлдэж байгаад намайг аав ээж хоёр 1965 онд XIII сургуульд оруулсан. Өмнө нь дөрвөн жил нэг анги төгсөгчихсөн, туршлагатай багш Ж.Дашдондог гэдэг хүний шавь болсон. Сайн багштай учирна гэдэг их том хувь тохиол байдаг. Сургууль номондоо дуртай хүүхэд байсан ч аав, ээж маань зөвхөн эрдмээр “нүдээд” байя гэж бодоогүй. Цанаар гулгуулж сургах гээд цана авч өгч байлаа. Хөгжим авч өгч байлаа. Даанч түүнийг нь сурсангүй. Үлээвэр хөгжмийн дугуйланд явлаа. Шатрын дугуйланд явлаа, дээр хэлснээр бөхийн дугуйланд ч явлаа. Бөхөөрөө жаахан явах байсан боловч номоо илүү харах замыг сонгосон доо. Манай гэрт “Шидэт хүүрийн үлгэр”, “Гучин хоёр модон хүний үлгэр”, “Зуун билгийн дээж оршвой” гээд монгол бичгээр бичсэн олон ном байдаг байсан. Ааваасаа анх удаа Жуков жанжин, Дандар баатар, Чингис хааны тухай сонсч байлаа. Манайд “Монголын нууц товчоо” байдаг байж. “Нууц товчоо” гэсэн болохоор нууцалдаг ном юм байх гээд жаахан байхдаа нууцаар уншиж явлаа. Гэрийнхээ цавган доогуур хийчихээд нууж байгаад уншдаг байсан. Тэгсэн чинь дараа нь найм, есдүгээр ангид уран зохиолын хичээл дээр үздэг, Монголын уран зохиолын гурван оргилын нэг гэдгийг мэдэж авч байгаа юм. Миний аав, ээж хоёр хүүхдийнхээ боловсролд ингэж анхаардаг байсан. Ээж бол дунд аж ахуйтан. Малтай хөрөнгөтэй, дунд чинээний хөрөнгөтэй айлын охин. Аавын тал гарал үүслээсээ болоод хэлмэгдсэн хүмүүс байв. Аавын талыг феодал гэдэг байсан юм. Нэг зүйлийг онцолж хэлэхэд манай өвөг дээдэс МАН-тай салшгүй холбоотой. 1921 оны арванхоёрдугаар сард Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд Асар зүлэгтэй гэдэг газарт Ардын намын хоёрдугаар үүр байгуулагдсан. Нэгдүгээр үүр нь Архангайн Хашаат суманд, хоёр дахь нь Өвөрхангайн Баян-Өндөрт байгуулагдаж байж л дээ. Анхны гишүүд нь манай өвөг дээдэс байсан. Аавын аав, эмээгийн дүү элсэж байжээ. Тэр үүрийг Д.Сүхбаатар жанжны найз, цорж лам, мэргэн шовгор гэж алдаршсан Санжаажамц, ардын засгийн төлөөлөгч Жамъян гэдэг хоёр хүн очиж байгуулсан байдаг. Эцсийн эцэст манай намын түүх бол тусгаар тогтнолын түүх. Тийм учраас манай гэрт хар хайрцагны бодлого байсан. Орой болохоор ойр тойрныхон, манай хөгшчүүл цуглаад л хоорондоо ярьдаг байсан. Тэр үед тэгсэн гэнэ, ингэсэн гэнэ гээд л. Улс орны байдал ийм байсан гээд ярилцдаг байлаа. Орой болгон би ийм яриа сонсож өссөн. Тэгээд үлгэр домог ярина. Бүгд бичиг мэднэ, төвд бичиг мэддэг хүмүүс байсан. Сэхээтнүүд байж дээ. Гол нь тухайн үеийн цаг үе нь нуугдаж амьдрахыг шаардсан. Хүн харахад ажилчин анги, цаанаа бол сэхээтнүүд байлаа. Манай гудамжны лам нар гэхэд ихэнх нь манаач, гудамжны цэвэрлэгч. Үнэн хэрэг дээрээ том зурхайч, том оточ, маарамба, гавж хүмүүс. Зарим нь шоронд арван жил суугаад гарсан, зарим нь яахав амжаад хар болчихсон ийм л хүмүүс байлаа. Гаднаас нь харахад муухан хувцастай үрчгэр өвгөн л харагдана, цаанаа бол оюуны том ертөнцүүд л байсан байхгүй юү. Аав Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын хүн. Ар гэр нь хөрөнгөө хоёр, гурав ч хураалгасан. Арван хоёр хамжлагатай айл байж л дээ. Тайж удамтай. Манай Гаравынхан гэдэг овогт их том лам нар байсан. Өвөг эцэг Намжил хүүдээ (манай аавд) хэлсэн байгаа юм. Манай хүүхдүүдээс юм сурах нь чи. Бусад нь мал маллаад орон гэрээ тусгаарлаад явна биз. Чи шашин номынхоо ажлыг орхиод яв гээд 17 настайд нь жинчин дагуулаад хот руу явуулсан гэдэг юм. Бие томтой байж л дээ аав минь. Тэгээд 18 настайдаа цэрэгт татагдаад, тэндээсээ Цэргийн ерөнхий сургууль төгсөөд офицер болсон хүн. Дээд үе нь хэлмэгдсэн учраас мэдээж хэрэг орон шорон бүх л юмыг дамжсан. Сүүлд нь нутагтаа очоод дахиад хотод ирээд ээжтэй учирч гэр бүлээ зохиосон. Ээж Өвөрхангайн Бүрд сумынх.

-Танай аав, ээж тань удам судраа их ярьж өвлүүлсэн хүмүүс байсан бололтой. Та бичиж тэмдэглэж авч байв уу?

-Би нэг их бичиж тэмдэглээд байдаггүй юм. Ихэвчлэн цээжиндээ тогтооно. Мэдээж хэрэг айл болгонд хар хайрцагны бодлого явдаг байсан байж таарна. Аавын минь олон захиас байдаг. Ном эрдэмд халширч шантарч болохгүй гэнэ. Ном эрдэм сурах гэж байгаа бол шантарч ерөөсөө болохгүй. Нэг юм эхлүүлчихээд л дутуу дутуу хаяад байвал оройд нь хүрдэггүй гэж аав захидаг байсан юм. Дайны үеийн хортой утаа, ус, юу байдаг юм тэр бүгдээс болоод богино насалсан л даа. 59 хүрээд л бурхан болсон.16-тайдаа ааваасаа хагацаж байсан.

-16-тай гэхээр та сургуу­лиа төгссөн байсан уу?

-Аавыгаа өнгөрөхөд наймдугаар ангид байв.

-Тэгээд ээжтэйгээ үлдээд…

-Ах эгч тусдаа гарчихсан. Би ээж, дүүтэйгээ үлдсэн дээ. Их сургууль төгссөний дараа ээж бурхан болсон. Ээжийгээ олигтой баярлуулж чадаагүй, жаахан ч гэсэн амсхийлгэж чадаагүйдээ л их харамсдаг юм. Миний ээж “Оргилд” ч амарч үзээгүй. Хоёр үнээтэй, аав өвчтэй, би оюутан, дүү жаахан. Хүмүүс Хужиртын амралтанд амарлаа л гэдэг. Ээж минь тэгж ч үзээгүй. Ээжийгээ ганц өдөр амсхийлгэж үзсэн бол доо гэж одоо харамсдаг. Анхны цалин, амралтынхаа мөнгийг аваад ээждээ өгөхөд их баярлаж байсан даа. Би дөрөвдүгээр курсээсээ хичээл заасан. Таван жилээр төгсдөг байв. Тэгээд анх багш болчихоод илүү цагийн хичээл их орсон. Амралтын мөнгө гэж 5500 төгрөг авчихаад миний ээж үүнийг авдрандаа хийж байгаад өөрийн хүссэнээрээ зараарай гээд өгсөн. Харамсалтай нь маргааш нөгөөдрөөс эхлээд өөрөө цувуулж аваад л дууссан байх даа.

-Тэр үеийн 5500 төгрөг гэдэг их мөнгө биз?

-Их мөнгө өө. Би дунд сургуульд байхдаа ч, Их сургуульд ороод ч гайгүй сурдаг байсан. Сүхбаатарын цалинтай оюутан байв. Тэр болгонд ээж сэтгэл өег л байсан л байх. Олон ач зээтэй хүн байсан даа. Гэхдээ миний хүүхдийг бас хүлээсэн. Үзэж амжаагүй.

Би усандаа байгаа загас шиг л жаргалтай явсан 

-Та хуулийн сургууль, МУИС төгссөн байх аа?

-Би ер нь их олон сургууль төгсөөгүй хүн ш дээ. Ерөнхий боловсролын сургууль, Их сургуулийн хуулийн анги төгссөн. 1989 онд дэд доктор, 2000 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Ажлын хажуугаар л бүх юм хийгдсэн.

-Сурлага сайтай хүүд гадагшаа сургуульд явах боломж яагаад гараагүй юм бэ?

-Байсан л даа. Би эдийн засагч болно гээд шийдчихсэн байсан. Тэр жил гадаадын эдийн засгийн хуваарь ирээгүй. Тэгээд л Их сургуулийн хуулийн ангийн хуваарь авсан. Дотоодын дээд сургуулийн өндөр оноотнууд нь гадаадын дээд сургуульд элсэх эрх авдаг. Намайг Эрхүүд металлын орд хайх инженерийн ангид явах уу л гэж байсан. Одоо бол жинхэнэ хэрэгтэй, моодонд ороод байгаа мэргэжил биз дээ. Тийм хуваарь өгөхөд нь би хуулийнхаа ангид оръё гээд яваагүй. Нэгдүгээр курс төгссөний дараа Москвагийн их сургуульд шинжлэх ухааны коммунизмын онолоор суралц гэсэн, бас яваагүй. Хувь зохиол байсан биз. Дараа нь Их сургууль төгсчихөөд хоёр гурван жил болоод аспиран­турын шалгалтад тэнцсэн. Явах гэсэн чинь хариу ирээгүй. Зөвхөн Монголдоо сурах хувь тавилантай байсан юм байгаа биз. 1996 онд харин нэг боломж тохиосон. Аль нэг сангийн шугамаар Америк юм уу, Германд шинжлэх ухааны докторт явах боломж.

-1996 он гэхээр та аль хэдийнэ УИХ-ын гишүүн болчихсон үе байх нь. Улс төрийн хаалгыг хаагаад эрдэм ном руугаа яагаад алхаагүй юм бэ?

-Яг сонгуулийн үе таарсан. Намаас нэр дэвших нь зүйтэй гэсэн даалгавар ирсэн. Нэгэнт улс төрд орчихсон, гурав дахь удаагаа нэр дэвших гэж байсан учраас сонгуульд нэр дэвших замаа сонгосон. Тэгээд л улс төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Хоёргүй сэтгэлээр зүтгэсэн учраас парламентад долоон удаа сууж байна.

-Ардын Их Хурлын депутатаа оруулаагүй юм байна, тийм үү?

-Тэгж тоолбол найм болно.

-Дээд үе нь хэлмэгдсэн, өв хөрөнгөө хураалгасан хүмүүс ихэвчлэн Ардчилсан хүчнийг сонгосон байдаг. Та бол эргэлзээгүйгээр Ардын намыг сонгосон байсан уу?

-Монгол Улсын тусгаар тогтнол хамгийн том эрх ашиг. Манай аав, манай бас нэг том зурхайч өвгөн байлаа. Тэр хэд юу ярьдаг байсан гэхээр Монгол Улс оршин тогтнож байна гэдэг асар үнэтэй шүү гэдэг байсан. Надад тэгж л ойлгуулж өгсөн. Монгол Улсын тусгаар тогтнол асар их үнээр олдсон. Түүнийгээ хэмжээлшгүй их үнээр хамгаалж үлдсэн л байхгүй юү. МАН, АН хоёр нийгмийн захиалгаар гарч ирсэн л гэж би ойлгодог. Тиймээс нэгийгээ нухчин дарж болохгүй ээ. Хоёрдугаарт, нэгийгээ нухчин дарж хиншүү хярвас болговол Монголын тусгаар тогтнол мөхнө. Энэ хоёр нам чинь тусгаар тогтнолын хөл нь. Тэрнээс энэ нам хэлмэгдүүлсэн, тэр нь хэлмэгдүүлсэн гэсэн юм ярихгүй байх хэрэгтэй. Харин тэр хэлмэгдлийг дахин гаргахгүй байх гэгээн ухаарал гэж том зүйл байна шүү дээ. Ийм зүйлийг л ухаарсан орнууд хөгждөг гэж би боддог. АНУ гэхэд анхны Үндсэн хуулиа батлахдаа гурван боолын хэдийг нь иргэн гэж үзэх вэ гэж маргаж байсан л гэдэг биз дээ. Хоёрыг нь иргэн, нөгөөг нь боол гэж үзнэ гээд л. Үүнийгээ асар том дэвшил гэж үзэж байсан. Гэх мэтчилэнгээр газар бүр, тухайн түүхэн цаг үед нь том дүр зургаар нь харж байж дүгнэлт хийхээс биш нэгнээ муулах гэсэн явган хэрүүл хэнд хэрэгтэй юм.

-Та Ардын намын хэдэн оны гишүүн юм бэ?

-1979 онд элссэн.

-Оюутан байхдаа гэсэн үг үү?

-Оюутан байсан.

-Сонголт нь аль талаас гарсан юм бэ. Тухайн үед намын гишүүнээр сурлага сайтай, нийгмийн идэвхтэй оюутнууд, ажилчдыг элсүүлдэг байсан гэдэг. Нам таныг сонгов уу, та намаа сонгож байв уу?

-Би нийгмийн идэвхтэй, Сүхбаатарын цалинтай оюутан байсан. Тиймээс л лимитэд багтсан. Түүнээс биш намын гишүүнээр элсье гэвэл оочер дугаар нь олдохгүй тийм л үе байлаа. Ний нуугүй л хэлье. Би багаасаа улстөрч болно гэж мөрөөддөг хүүхэд байсан. Одоо бол хүн бүр улстөрч болохыг мөрөөддөг болж дээ. Маний багад бол олон хүн улстөрч болъё гэж боддоггүй байсан байх аа. Сансрын нисгэгч, онгоцны жолооч болъё гэж л мөрөөддөг байсан. Ихэнх нь. Би бол улс төрийн зүтгэлтэн болно л гэж боддог байсан. Тийм учраас дөрөвдүгээр курст байхдаа намд элссэн. Өөрөө л сонголтоо хийсэн дээ.

-Оюутан байхдаа хичээл заадаг байсан хүн сургуулиа төгсөхөд ажлын байр бэлэн биз дээ. Дээр нь намын гишүүн…

-Яг албан ёсоор багшилсан нь таван жил байдаг юм. Хөдөө аж ахуйд, Анагаахад, Полийн дээдэд багшилж байлаа. Мэдээж хуулийн сургуулийнхаа мэргэжлийн ангиудад хичээл ордог байсан. Бас л том аз л даа. Мундаг хуульчид миний багш шүү дээ. Э.Авирмэд, Г.Совд, Б.Чимид гээд манай хуулийн гурван бурхан байна. Бүгд миний багш. Намайг оюутан болоод явж байхад академич Ж.Амарсанаа, С.Нарангэрэл багш, С.Төмөр багш гээд залуу багш нар хичээл орж байсан. Ийм мундаг багш нараар хичээд заалгасан хүн л дээ би. Боловсролын докторын ажлыг 1989 онд Б.Чимид багш удирдаж байлаа. Хамгийн анхны хичээлийг Э.Авирмэд багш, Б.Чимид багш нар минь зааж байсан. Шинжлэх ухааны докторын ажлыг Г.Совд багш, Т.Сэнгэдорж багш нар удирдсан. Би усандаа байгаа загас шиг л азтай явсан. 1982 оны гуравдугаар сарын 5-нд хуримаа хийсэн. Тэр үед Б.Чимид багш Шүүх яамны сайдаар ажиллаж байв. Хуримын гэрчилгээг хуримын ордонд ирж багш гардуулж байсан. Зурагтын эцэст гэртээ хуримаа хийж байгаа юм. Ээж бие нь тааруухан, амьд дээр нь хуримаа хийх гээд яарсан даа. Багш маань улаан номертой машинтай ирж оролцоод явж л байлаа. Гоё л дурсамж.1990 оны дөрөвдүгээр сард багш намайг дуудсан. Байнга л харилцаатай байсан л даа. “Нийгэм өөрчлөгдөөд бужигнаж байна. Төслүүд дээр чи суу” гэж Б.Чимид багш хэлсэн. Тэгээд Улс төрийн намын тухай хуулийн төсөл, 1990 оны чөлөөт ардчилсан анхны сонгуулийн төсөл дээр сууж байсан. Зарим үед үсэг тавина, зарим үед техник ажлыг нь хийж гүйнэ. С.Төмөр багш, Б.Шаравнямбуу багш хоёрыг тэр үед албан ёсоор ажилд авчихсан байсан. Д.Дэмбэрэлцэрэн, С.Төмөр, Б.Шаравнямбуу багш нарынхаа өрөөгөөр их явдаг байжээ. Тэр үеэс л ордноос гараагүй хүн шүү дээ би. Хуулиуд гарлаа, хөдөө орон нутгаар сурталчлах ажилд дайчлагдлаа. Дараа нь орой болгон телевизээр хуулиа таниулах ажил хийлээ. Өөрөө дэвшлээ. Сонгуулийн тойргийн хорооны дарга ч болж үзсэн.

-Аль тойргийн даргаар ажиллаж байв. Хэн хэн дэвшиж байсан юм бэ?

-Нэгдүгээр хороололд. Тэр тойрогт М.Энхсайхан, Гадаад яамны тэргүүн дэд сайд Ж.Чойнхор, талийгаач Д.Батсүх Шинэ дэвшилт холбооноос өрсөлдсөн. Их завгүй ээ. Дээрээс нь би өөрөө Сансарт өрсөлдөж байгаа юм.

-Ардын их хуралд уу?

-Тийм, тэгээд депутат боллоо. Депутатын тэмдгийг маань Захиргааны эрх зүйн багш байсан Б.Шаравнямбуу багш зүүж өгч байсан. Ажилтай байж байгаад өдөр нь авч чадаагүй. Шөнө авч байсан. Ардын их хурал хуралдана гээд 1990 оны зунжингаа төсөл дээр суусан. Байгуулагдахаар Ардын их хурлын хуралдааны дэг гэж хэрэгтэй болно. Бага хурлын тухай хууль хэрэгтэй болно. Ерөнхийлөгчийн хууль, Засгийн газрын тухай хууль хэрэгтэй болсон. Байнгын хороо байгуулна, дүрэм нь хэрэгтэй болсон. Бид тэр бүгдэд дайчлагдаад анхны нооргийг нь гаргаж байлаа. Арван хоног хуралдсан. Ингээд Улсын бага хуралд сонгогдлоо. Улсын бага хурлын нэг дугаартай үнэмлэх надад байдаг юм. 1990 оны есдүгээр сарын 13 гэсэн огноотой.

-Яаж дугаарладаг байсан юм бол?

-Ардын Их Хурлын 430 депутатын 370 гаруй нь МАН-ын бүлгийн гишүүн байсан. Бүлэг хуралдаад хэн хэний нэрийг дэвшүүлэх вэ гээд хуралдаад нууцаар санал хураахад би хамгийн өндөр санал авсан байдаг юм. Тэгээд надад нэг дугаарын үнэмлэх бичиж байлаа. Түүхтэй ээ бас. Ардын Их Хурлын хуралдаан болоод Бага хурлын орлогч дарга, нарийн бичгийн даргад нэр дэвшсэн. К.Зардыхан гуай, Б.Чимид багш хоёр болсон л доо. Бид бүгдээрээ нэрээ татаад авчихсан юм. Дөнгөж 30 гарч байсан залуус байлаа. С.Баяр, Н.Жанцан, Л.Цог гээд бүгдээрээ нарийн бичгийн даргад нэр дэвшээд нэрээ татчихсан. Хамгийн сүүлд би үлдээд нэрээ татсан. Тэр гал тогоог Б.Чимид багш л авч явна уу гэхээс мань шиг нусгай юу хийх билээ дээ. 1990 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш ер нь ордноос гараагүй. Тухайн үед Бага хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Баяр дарга ажиллаж байлаа. Бид зун хийсэн ноорог дээрээ ажиллаад Бага хурлын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг баталсан. Бүгд БНМАУ гэсэн нэртэйгээ явж байгаа юм. Тэгээд л шууд Үндсэн хууль руугаа орсон доо. Үндсэн хуулийн нэг хувилбар гээд 1990 оны аравдугаар сард П.Очирбат гуайд өргөн барьсан. Тэр нь Монгол Улсын тулгар цааз гэдэг нэртэй. Хуульч Ч.Энхбаатар, Л.Чинбат, Ж.Элбэгсайхан, Б.Мандахбилэг, түүхч З.Лонжид гуай бид хэд нийлээд өргөн барьж байв. Үндсэн хуулийн нэр маргаантай байсан. Их цааз гэдгээр ард түмнээр хэлэлцүүлээд бөөн шүүмжлэлд орсон. Шүүмжлэлийн бай нь Б.Чимид багш, үнэн хэрэг дээрээ маний хийсэн л юм байхгүй юу. Тэгээд тэр хуулийн заалтуудаас маш олон зүйл заалт төсөлд суусан л даа. Ер нь Үндсэн хуулийн төсөл 1987-1988 оноос эхэлсэн юм чинь. Б.Чимид багш бүх үе шатанд нь байсан. Гадаадынхан ирээд хийгээд өгчихсөн гэж ярьдаг юм. Үгүй шүү дээ. Ганц нэг хүн ирж уншиж л байсан, ер нь гол тулгуур нь монголчуудын өөрсдийнх нь оюуны бүтээл. Би өөрөө гэрч нь юм чинь. С.Төмөр багшийг, Ж.Амарсанаа академичийг төсөл дээр яаж сууж байсан, Б.Чимид багш өөрөө яаж бичсэн гээд бүгдийг нь би мэднэ шүү дээ. Үе шатны хэлэлцүүлэгт нь манай Г.Совд, С.Нарангэрэл багш цөмөөрөө л оролцсон. Үндсэн хуулийг яг хэлэлцүүлэх үед бол эхийг баригч гэж албан ёсоор томилсон. Тэр нь Б.Чимид багш, бид хоёр. Би Депутатын хорооны нарийн бичгийн дарга, Депутатын хорооны дарга нь Ж.Гомбожав гуай байсан. 21 гишүүнтэй байлаа. Эх цаазынхаа төслийг тайлбарлах барих бүх ажлыг Б.Чимид багш хийсэн дээ. Дараа нь бид маш олон хуулийг өдөр шөнөгүй үйлдвэрлэсэн. Субботник хийж байлаа. Ардын Их Хурал, Улсын Бага Хурал чинь таван жилийн хугацаатай сонгогдсон. Хоёр жилийн дотор хоёрхон удаа хуралдаад Үндсэн хуулиа батлаад хугацаанаасаа өмнө тарсан.

-Одоо бол хугацаанаасаа өмнө тарна гэж ярихгүй дээ?

-Одоо тэгж эрх мэдлээсээ татгалзана гэж байхгүй байх. Улсын Бага Хурал Сонгуулийн хууль дээр бараг хоёр сар үзэлцсэн. 17 хавтас материал одоо Архивын газар байж л байгаа. Толгойгоо эргэтэл загнуулна, маргалдана, тэгсээр байгаад л хамгийн сүүлийн засвараа хийгээд л Б.Чимид багш засаад л Сонгуулийн хуулийг батлуулж байлаа. Тэгж л 1992 оны сонгуулийг хийж байсан. Би наймдугаар ангиас буюу 1973 оноос 1990 оны хооронд илжиг шиг зүтгэж байсан. Багшилж байгаад 1985 онд хуулийн байгууллага руугаа шилжсэн. Нэг жил Хэлтсийн прокурор хийгээд гурван жил хэлтсийн дарга хийсэн. Тэр үед дэд докторынхоо ажлыг ажлын бус цагаар бичнэ. Б.Чимид багшийн санаанд юм таарахгүй. Дессертациа орос хэлээр бичдэг байсан. 200-гаад хуудас юмыг орос хэлээр бичнэ. Үзэж тарна даа. Тэгээд байж байсан чинь Төр эрх зүйн хүрээлэн гэж байгуулагдаад Г.Совд багш захирлаар нь очсон. Хүний багш гэдэг өөр шүү дээ, чамайг прокуророос чинь салгаж авна, ном эрдэм рүү чинь хандуулна гээд секторын эрхлэгчээр авч байсан. Дээгүүр доогуур ч их ярьж хөөцөлдсөн байх. Тэнд байхдаа дэд докторын ажлаа гүйцээсэн. Прокурор хийснээр их зүйл мэдэж авсан. Хатуу хөтүүг тэндээс л ойлгосон. Шинжлэх ухааны хүрээлэнд нэг жил болоод Чимид багшид дайчлагдаад энд суучихгүй юү. Тэгээд л улс төрийн эргүүлгэд эргэлт буцалтгүй орж дээ. 1988 оны үед шүү дээ. Тэр үед бас судлаач ухаантай юм чинь радиогоор ярина, сонинд юм бичнэ, энд тэндхийн аман ухуулгуудад орно. Олон ургалч үзэл, хууль цаазат төр гээд ярьдаг байлаа. 1989 онд хүрээлэнд оччихоод “Эх орон” нэртэй улс төрийн клуб байгуулсан. Долоо хоног болгон нэг хүн урьж уулзана.

-Санал солилцох уу?

-Монголыг яаж хөгжүүлэх вэ гээд л ярина шүү дээ. Бас нэг зүйл нэмж хэлэхэд тэр үед Шинжлэх ухааны академи дээр Монголын хөгжлийн концепци боловсруулах том ажлын хэсэг байгуулагдаж П.Нэргүй доктор удирдаад Б.Дэлгэрмаа бид хоёр Төр эрхийн хүрээлэнгээ төлөөлж оролцсон. Ардын эрхт хууль цаазат төрийг төлөвшүүлэх нь гэсэн хэсгийг нь бичиж байсан. Тэгээд байж байтал 1989 оны сүүлчээр улс төрийн хөдөлгөөнүүд үүслээ. Тэрэнд нь оролцоод л адилхан явлаа. Клубын нэг хэсэг нь ардчилсан холбоо, нэг хэсэг нь социал демократ болоод явчихлаа. Үлдсэнийгээ аваад Монголын ард түмний эх оронч нэгдлийн фронт гэж байгууллаа. Хуушаан гуай, “Хөдөлмөр” сонины эрхлэгч С.Жамбалдорж гуай С.Дулам доктор бид хэд явдаг байлаа. Их хардана аа, энэ нөхөд ардын намын даалгавартай нөхөд байх гээд. Гэтэл бидний гол зорилго эв нэгдэл л байсан. Монголчууд эв нэгдэлтэй байж л тусгаар тогтнолоо авч үлдэнэ гэсэн санаатай. Ялангуяа Д.Ламжав багш их харддаг байсан. Д.Ламжав багш тэр үед Социал демократ намын орлогч дарга байсан. Бид үргэлж л хамт байлаа л даа. 1980-аад оны сүүлчээр маний ярьж байсан юм хоёр гурван жилийн дараа моодноос гарсан . Тухайн үедээ бол их шинэ юм ярьж байсан учраас л 1990 онд сонгогдсон байх.

Хууль тогтоох ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэхэд биеэ бэлдсэн хүн л УИХ руу орж ирэхээр өрсөлддөг болоосой 

 

-Намдаа ч бас Удирдах төвшний ажилд очиж байсан билүү. Удирдах зөвлөлийн гишүүн гэдэг тухайн үед том албан тушаал биз дээ?

-Намын 20, 21 дүгээр Их хурлаас намын тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. Намын шинэчлэлийн үйл ажиллагаанд оролцохоос аргагүй болсон. Бага хурал төлөөлсөн намын төв хорооны тэргүүлэгч гишүүн. Тэр үедээ есөн хүн байсан. Одоо бол олон болж ээ. 1992 онд манай нам 70 суудал авлаа. Бас л хүн уйдамтгай шүү дээ. Дөнгөж Удирдах зөвлөл гэдэг нэртэй болсон байсан тэргүүлэгчээрээ бид хоёр жил л ажиллаж байсан. Хүний тоо нэмсэн. Халж солих өөрчлөх хэрэгтэй гэсэн санал гарч эхэлсэн. Ерөөсөө л маш хурдан өөрчилж байвал бүх юм сайхан болно гэж боддог байж дээ. Тэгсэн чинь би гараа өргөөд л бид Удирдах зөвлөлд орохоо байя аа, оронд нь аль нэг хуульчийг оруулаач ээ гээд татгалзсан. Н.Багабанди дарга УИХ-ын дарга болчихсон, Шадар сайд Ч.Пүрэвдорж бид гурав саналаараа гарсан. Гурав нь гарчихаар бусад хүмүүс орж ирээд л тайвшраад л болсон доо. Дараа нь 2000 онд Удирдах зөвлөлдөө дахин орсон. Тэгэхэд заалнаас өрсөлдөж байж орсон. Хүний амьдралд үргэлж ялна гэж байхгүй, унана тусна. 2000 онд Их хурлын дэд даргад нам дотроо өрсөлдсөн, Их Хурлын даргад гурван удаа өрсөлдсөн. Хоёр удаа унаж байсан. Байнгын хорооны даргаар бол арваад жил ажилласан. Жил бүр өрсөлдөж, нууцаар санал хураагаад л байнгын хорооны дарга болж байсан.

-Албан тушаалын томилгоог нууц санал хураалтаар шийддэг байсан Үндсэн хуулийн заалтын дагуу нууц санал хураалт явуулдаг байсан байх нь.

-Тийм, байнгын хорооны даргаар арваад жил ажиллахдаа эхний зургаан жилд нь дандаа өрсөлдөөнөөр сонгогдсон. Нууц санал хураалтаар явуулна, заримдаа тэнцэнэ, дахин санал хураана. Одоо тэгсэн чинь байнгын хорооны дарга гэдэг бялуу л болж. Нам дотроо нэг яривал яриад л томилдог болчихож.

-Парламентын бүх албан тушаалыг та хашжээ. Бүлгийн дарга, Байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга, УИХ-ын дарга гээд. 26 жил улс төрийн халуун цэгт явахдаа яагаад сайд болоогүй юм бэ?

-Өөрийгөө цэгнэж үзнэ шүү дээ. Би бол сайдад тохирохгүй хүн юм байна гээд. Би нэг л зүйлд тууштай байхыг бодсон. Аавын захиас байдаг. Хүн нэг л юмаараа тууштай байвал амжилтанд хүрнэ гэдэг байсан. Надад сайд болох боломж байсаан, гэхдээ би мэргэшсэн парламентч байх замыг сонгосон. Би өөрөө Үндсэн хуулийн эрх зүйн мэргэжилтэн.

Нэг л зүйлийн төлөө тууштай байх гэдэг миний багаас толгойд суусан. 1992 онд жишээ нь би Төв хорооны тэргүүлэгч гишүүн байлаа. П.Жасрай гуай Ерөнхий сайд болчихоод Хууль зүйн сайдын асуудал яригдсан. Хууль зүйн сайд нь ажлаа өгчихсөн байсан үе л дээ. Би өөрийгөө тэгэхэд цэгнэж үзэж байгаа юм. Нас залуу байна, нэг юмныхаа төлөө л тууштай байя гэж шийдсэн.

-Тэгээд хэн боллоо. Н.Лувсанжав дарга билүү?

-Н.Лувсанжав тэр үед Очирбат Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгээд санал болгоод Хууль зүйн сайдаар томилж байсан. Дараа нь Ц.Нямдорж УИХ-ын дарга болоод Хууль зүйн сайд бол гэсэн. Би бол нэгэнт л парламентыг сонгосон энэ чигээрээ явъя гэдэг байр сууриа тэр үеийн Ерөнхий сайд, Намын дарга М.Энхболдод хэлсэн. Су.Батболд болсон, дараа нь дахиад санал болгосон, Д.Одбаяр болсон. Би Хууль зүйн сайд болох саналаас гурван удаа татгалзсан. Ард түмэн намайг хууль батал л гэж сонгосон. Тиймээс хууль боловсруулах ажлын хэсэгт ороод, батлах үйл ажиллагаанд оролцох нь надад илүү чухал байсан. Би цалингаа авч байгаа үндсэн ажилдаа оролцдоггүй, хааяахан тойрогтоо ажилладаг, пиар хийдэг, хуралдаа бараг суудаггүй тийм хүмүүст үнэхээр дургүй. Үе үеийн парламентад ажлын төлөө зүтгэдэг хүмүүс олон байсан. Харамсалтай нь тийм хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй орхих нь бас олон харагддаг. Нэр дэвшсэн ч янз бүрийн зүйлээс болоод унадаг. Үүнд л их харамсдаг. Маш хайран санагддаг. Тэд чинь Монголын парламентын асар их хөрөнгө оруулалтууд байхгүй юү. Мэргэжлийн хуульчид, сайн эдийн засагчид, салбарын сайн мэргэжилтнүүд дутагдаж байна.

Байнга эмээлтэйгээ, эмээлийг нь авсан ч чөдөртэйгөө байдаг морь шиг амсхийдэггүй хэдхэн хүн энэ төрд байдаг. Зүтгэснээрээ турдаггүй, эзнээ хаяад явгалдаггүй тийм морь шиг л юм уу даа, бидний ажил. Ийм нь даанч цөөхөн байгаа нь харамсалтай. Зүтгэдэг нэг нь өнгө мөнгө эрх мэдэл хор найруулгад цохиулаад нэг л мэдэхэд парламентаас зайлуулагдсан байдаг. Ц.Нямдорж, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Р.Амаржаргал гээд хэдхэн хүн торж үлджээ. 76 дотор ядах нь ээ 10 гаруй ийм зовлон үзсэн туршлагатай, тууштай парламентч байгаасай билээ. Гэтэл мөн ч их ад шоо үзэх юм. Сонгогч олон бол үгүй шүү. Харин эрх мэдэлд харвасан сум мэт очих хүсэлтэй хэдхэн хүн л ийм яриа гаргаад байна. Алдаа дутагдал гарвал бурууг нь хэлдэг, засдаг, гал хамгаалагч хийдэг ийм хүмүүс парламентад хэрэгтэй. УИХ-ын гишүүн, сайд гэдгийг даанч амархан ажил гэж бүгд боддог болжээ. Тийм биш шүү. Үнэхээр зүтгэвэл чөмөг дундлах ажил. Харин хааяа нэг үзэгдээд хурал таслаад гадуур пиараа хийгээд явдаг хүмүүс ойлгохгүй л байх. Гол үндсэн ажил чинь хууль тогтоох. Пиар хийх биш шүү дээ. Хууль тогтоох ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэхэд биеэ бэлдсэн хүн л УИХ руу орж ирэхээр өрсөлддөг болоосой. Хэн дуртай нь, хэн мөнгөтэй нь хийдэг ажил биш юм шүү. Ашиг хонжоо олох нүдээр парламентыг хардаг болчихсонд харамсаад баршгүй.

-Долоон парламентад суусан гэхээр найз нөхөд олон биз дээ?

-Би найзархаг, долоон ангийнхантай хүн ш дээ. Дутуу хэлээд гомдоочихож магад. Онцолж болохгүй байна. Ө.Энхтүвшин, Н.Ганбямба бид гурав их сургуулиас л хамт явлаа, Ц.Нямдорж байна. 1985 онд намайг прокурорт очиход ахлах дэслэгч, хүндэт самбарт зураг нь тавиатай нөхөр л байлаа. Миний өөдөөс харсан өрөөнд байдаг байсан. Тэр үеэс хамт байсан гэхээр 31 жил болж байна. Үзэлцэх үедээ үзэлцэнэ, тоглох үедээ тоглоно. 31 жил хамт байсан хүнээ хайрлахгүй, хүндлэхгүй гээд яах юм. 1996 онд манай нам ялагдаад 25-уулаа болсон. С.Төмөр багш, Р.Содхүү, С.Гончиг бид хэд их нийлнэ. Би яахав залуу хүүхэд дагаад л явна. Олонх цөөнх маш их зөрчилдөөнтэй. Бүлэг дотроо ч үзэлцэнэ. Бүлэг дотроо үзэлцэж үзэлцэж ганц хүнээр ялаад л дүгнэлт гарна. УИХ дээр очоод нууц санал хураалт явуулна. Яг л 25-уулаа нэг талд санал өгсөн байдаг байсан. Яаж ч өөрсдөө дотроо муудаж сайдсан нууц санал хураалтын үед товчлуураа худалдаж үзээгүй дээ манай бүлгийнхэн. Тийм л сахилгатай, жудагтай байсан.

-Одоо бол нууц санал хураалт дээр танай бүлэг тэгж зангидагдах уу?

-Гайгүй болов уу л гэж горьдож байна. Би хэлж мэдэхгүй байна. Тэр үед бол асар олон удаагийн сорилтыг даваад л гарч байсан.

-Нууц санал хураадаг байсан тэр үед хоёр хүн бүлгийнхээ эсрэг дарлаа гэхэд л бүх зүйл олонхийн талд ирнэ биз дээ?

-2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлт бол манийг их зовоосон доо. Манай Чимэд багш их шүүмжлэлтэй ханддаг, их дургүй байсан. Хоёр засаглал холино гэдэг хяналтгүй болохын цондон. Цаашдаа юу ч авчрах юм билээ гээд их дургүйцэж байсан. Нууц санал хураалтыг ил болгосноор гишүүний эрхэнд халдлаа гэдэг байсан. Би ч Б.Чимид багштайгаа зарим зүйл дээр нь санал зөрдөг байсан. Тэгж байтал 213 дугаарт өрөөнд манай бүлэг хуралдаад АН-ынхан Э.Бат-Үүлийн баланк дээр, Социал демократынхан Н.Алтанхуягийн бланк дээр гарын үсгээ зураад ирүүлсэн байсан. Үндсэн хуулийг ингэж өөрчилье өө гээд.

-Яагаад заавал тэр хоёрын бланкийг сонгосон юм бол?

-Үсгийн дарааллыг л харсан байх. Манайх бол Адилбиш ги­шүүний бланк дээр зурах байсан. Гэтэл би бүлгийн хурал дээр Үндсэн хуулийг өөрчлөх эсэх дээр зөрүү байр суурь гаргаад байсан болохоор Ц.Нямдорж санал гаргаад эсэргүүцээд байгаа Лүндээгийн бланк дээр гарын үсгээ зурцгаая гээд шийдчихсэн. Намайг бланкаа авчир гэлээ. Намын дарга нар ирчихсэн хүлээгээд байдаг. Би түлхүүрээ хаячихжээ гээд хоёр цаг гаруй саатууллаа. Түлхүүрээ гээсэн чинь худлаа гээд баригдчихаж байгаа юм. Аргагүйн эрхэнд бланкаа авчирч зурсан. Б.Чимид багш их уурласан даа. Үүндээ сэтгэлийн гахуутай л явдаг юм. Чуулганы индэр дээрээс хоёр ч удаа би уучлал гуйсан, ард түмнээсээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөд эерэг зүйл ч бий, сөрөг зүйл ч бий. Гэхдээ сөрөг зүйл нь давамгайлжээ, уучлаарай гэж хэлж байсан.

-Гэхдээ тэр долоон өөрчлөлтийг хийгээгүй байсан бол одоо засаглалын хямралд автчихсан байх байсан юм биш үү. Томилгоонуудаа хийж чадахгүйд хүрнэ, хуралдаж, ирцээ бүрдүүлж чадахгүйд хүрэх нь байна шүү дээ.

-Харин тийм. Эерэг зүйл ч байна гэдэг маань наадах чинь л дээ. Сөрөг зүйл гэдэг нь давхар дээл байна. Үүнийг Засгийн газрын хуулиар зохицуулж болно гэсээр байгаад л өөрчилсөн. Бас тийм боломж байгаа гэж горьддог юм билээ. Одоо бол горьдлого тасарсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр л үүнийг хийхээс өөр аргагүй. Яамдын тоог заавал зааж өгөхгүй бол болдоггүй юм байна. Чимэд багштай маргаж л байсан. Та яахаараа ингэж хэт нэг талаас нь авч үзэж байгаа юм. Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно гээд заачихад л болоод явчихна гээд маргалдаж байсан. Гэтэл багш, ингээд хийчихээр яамдынхаа тоог хорь гуч болгочихдог юм гээд л хэлж байсан. Үндсэндээ яам нь хорь хүрэх гээд л байж байна. 14-15 жилийн өмнө хэлж байсан багшийн үг үндсэндээ зөв байжээ. Тийм учраас яам­дын тоог Үндсэн хуульд тодор­хой зааж өгөх хэрэгтэй гэдэг нь зайлшгүй. Манай багш Монголын хуулийн архитектор байсан. Түүх түүнийг төрүүл­сэн. Төрөлхийн гоц хүн. Зөв­хөн их сургуулийн хуулийн ангийг л төгссөн хүн байсан. Г.Совдын Эрүүгийн эрхийн курс, Э.Авирмэдийн Төрийн эрх, Б.Чимидийн Захиргааны эрх гурав бол хууль зүйн цагаан толгой, хуулийн хэлзүйг бий болгосон.

 

Ярилцсан: С.Ононтуул

0
ЖИРГЭХ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Өгөртолгойгүрсэд
    Лундаа, Нямка хоёр 30 жил суудлаа өмхийртөл суулаа ,Монголын ард түмэнд юу гийгүүлэв УИХ дарга ч болж үзсэн,байхын бараа, байхгүйн сүнс ямарч нэмэргүй суусаар өмхийрч байгаа зовлогонууд . үтэр түргэн зайлуулбал таарна .
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Лүндээжанцан гэгч энэ өгөр өвгөнийг Төрийн банкны захирал Баярсайхан гэгч дүүтэй хамт 20 тэрбумын хэргээр шалгах хэрэгтэй.
    2019 оны 02 сарын 09
  • зочин
    Шавь Нээрээ тийм шуу. Одоо би ийм гэж хэлэхдээ ичих хэрэгтэй. Ийм олон жил гишүүн байж ямар хуульд эсэргууцэл илэрхийлж ард тумнээ бодсон бэ гэж асуумаар. Ичмээр юм аа энэ олон жил хувийн сургуулиа л эхнэртэйгээ хөгжүүлсэндээ хөөрхийц...
    2019 оны 02 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Лүндээжанцан гэгч энэ өгөр өвгөнийг Төрийн банкны захирал Баярсайхан гэгч дүүтэй хамт 20 тэрбумын хэргээр шалгах хэрэгтэй.
      2019 оны 02 сарын 08
  • санж
    Сүүнд орж үхсэн хулгана царайлсан новш энэ их мөнгө яаж олов шалгах Хувийн сургуулиас тэгж их ашиг олохгүй Оюутан цөөхөнтэй
    2019 оны 02 сарын 08 | Хариулах
  • Содов
    5 давхар орон сууцны иргэдийг мөнхөд нар үзэх эрхгүй болгож 12 давхар сууц бариад суугчдын заргыг хэрэгсэхгүй болгуулсан тухай хэвлэлд гарсан
    2019 оны 02 сарын 08 | Хариулах
  • цэрэндагва
    олон жил УИХ-д сууж иргэдээ ядуу амьдруулах гайхалтай хууль боловсруулжээ Гадаадын эрдэмтэд ийм баян орны иргэдийг ингэтэл ядуу байлгах ямар арга эрхэм гишүүд олсон байна вэ гэж гайхдаг Аргагүй мэргэшсэн гээд өөрийгөө байн байн тодорхойлжээ
    2019 оны 02 сарын 08 | Хариулах
  • Готов
    Новш
    2019 оны 02 сарын 08 | Хариулах
  • Иргэн
    Мэргэшсэн парламентчин биш , мэдэмхийрсэн парламентчин болсон байна .
    2019 оны 02 сарын 07 | Хариулах
  • Үнэн
    Хуучин коммунистуудыг магтахаа больж үз. Тэдний хийсэн гайгаар ард түмэн ядуу байгаа юм. МАНАН гэдэг чинь энэ шүү дээ. Лүндээжанцан бол МАНАН-гийн хуульч тэднийг хамгаалагч.
    2019 оны 02 сарын 07 | Хариулах
  • 123
    Үхсэний чинь мэргэшсэн паралментэч бузрын хорчин адгийн шаар олон жилийн хулгайч..Монгол улсын хууль, төрийн тогтолцоог дампууруулсан, эх оронч биш дагаж далдагнаж явсан, үндсэн хуульд санаатайгаар дордохын долооэ өөрчлөлт хийж улсын төсвөөс ичихгүй 76 сая төгрөг хуссан, дээр нь бас гавьяат гэж байгаа ичиж зовж амьдар. Чамайг хэнч хуульч эрдэмтэн гэхгүй чи бол монголын ард түмний өмнө гэм буруутай
    2019 оны 02 сарын 07 | Хариулах
  • Ингэж үндсэн хууль зөрчихгүй шүү. Үхсэн хүн болгоныг эсвэл ингэж үд. Ялгаварлал шүү. Нэг тамхичин шүлэг бичдэг л өвгөн шүү дээ.
    2019 оны 02 сарын 07 | Хариулах
  • Сайхан ярилцлага байна, Онон
    2019 оны 02 сарын 07 | Хариулах
  • Иргэн
    Хууль боловсруулсан нэрээр амьдралаа үржээ. Хэрэггүй мэргэжил эзэмшжээ. Үр дүнгүй ажил хийснээ мэдэхгүй байгаа нь харамсмаар ...
    2019 оны 02 сарын 06 | Хариулах
  • Бат
    Үхсэний чинь мэргэшсэн паралментэч бузрын хорчин адгийн шаар олон жилийн хулгайч
    2019 оны 02 сарын 06 | Хариулах
  • Мэргэшсэн хулгайчийн хамсаатан
    Мэргэшсэн хуульчийн боловсруулсан хуулиуд монголын хуулийн орчинг маш дорой болгож төрөөс тэрбумтнууд төрөх нөхцлийг бий болгосон нүгэлтнүүдийн нэг дээ
    2019 оны 02 сарын 06 | Хариулах
  • zochin
    Монгол улсын хууль, төрийн тогтолцоог дампууруулсан, эх оронч биш дагаж далдагнаж явсан, үндсэн хуульд санаатайгаар дордохын долооэ өөрчлөлт хийж улсын төсвөөс ичихгүй 76 сая төгрөг хуссан, дээр нь бас гавьяат гэж байгаа ичиж зовж амьдар. Чамайг хэнч хуульч эрдэмтэн гэхгүй чи бол монголын ард түмний өмнө гэм буруутай
    2019 оны 02 сарын 06 | Хариулах
  • одоо нямдорж лүндээжалцав н.энхболд та хэд харьж өвгөнөө хий. болно.
    2019 оны 02 сарын 06 | Хариулах
  • Бөөрөнхийлөгч амиа бодогч та бол
    Харамсалтай шүү ийм олон жил хууль боловсруулсан одоо улс орныхоо байдал хуулийн орчин. ямар байна гэдгийг боддог бол ичмээр халагламаар Нямдорж та хоёроо даанч дээ
    2019 оны 02 сарын 05 | Хариулах
  • Бөөрөнхийлөгч амиа бодогч та бол
    Харамсалтай шүү ийм олон жил хууль боловсруулсан одоо улс орныхоо байдал хуулийн орчин. ямар байна гэдгийг боддог бол ичмээр халагламаар Нямдорж та хоёроо даанч дээ
    2019 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шавь
    Нээрээ тийм шуу. Одоо би ийм гэж хэлэхдээ ичих хэрэгтэй. Ийм олон жил гишуун байж ямар уйлд эсэргууцэл илэрхийлж ард тумнээ бодсон бэ гэж асуумапр. Ичмээр юм аа энэ олон жил хувийн сургуулиа л эхнэртэгээ хегжуулсэндээ хеерхиц
    2019 оны 02 сарын 05
  • Yo
    Их л олон удаа гишүүн байж улс орноо удирдан чиглүүлж байснаа гайхуулсан хүн байх юм. Улс орныхоо одоогийнхоо төрхийг нэг харчих. Харин ч ичиж явахад яадаг байнаа энэ суудлын бөглөөснүүд.
    2019 оны 02 сарын 05 | Хариулах
    • Шавь
      Нээрээ тийм шуу. Одоо би ийм гэж хэлэхдээ ичих хэрэгтэй. Ийм олон жил гишуун байж ямар уйлд эсэргууцэл илэрхийлж ард тумнээ бодсон бэ гэж асуумапр. Ичмээр юм аа энэ олон жил хувийн сургуулиа л эхнэртэгээ хегжуулсэндээ хеерхиц
      2019 оны 02 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-д хуулийн дагуу болон хууль бусаар ажиллаж байгаа иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгнө
    5 цаг 3 минутын өмнө
  • Дүүргүүдийн газрын албад дотоод ажлын өдөргүй боллоо
    6 цаг 33 минутын өмнө
  • УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргийн дэд бүтцийн төвийн үйл ажиллагаатай танилцана
    7 цаг 0 минутын өмнө
  • Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын ээлжит хуралдаан Ром хотноо болно
    7 цаг 14 минутын өмнө
  • Нягтрал сайтай, 360 градусаар харах боломжтой хяналтын камер шинээр суурилууллаа
    7 цаг 43 минутын өмнө
  • С.Мөнхчулуун: Дээрээсээ дэмжлэггүй хүн намын бодлого сөрсөн үндэслэлээр хөөгддөг юм байна
    7 цаг 49 минутын өмнө
  • Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлнэ
    8 цаг 6 минутын өмнө
  • 300 ортой төрөх эмнэлэг ирэх сарын нэгнээс дулааны эх үүсвэрт холбогдоно
    8 цаг 9 минутын өмнө
  • Шороон гахай жилийн эхний барилдаан Монгол бөхийн өргөөнөө товлогдлоо
    8 цаг 52 минутын өмнө
  • Г.Ганбаяр: Ирэх онд ч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүссэн
    9 цаг 15 минутын өмнө
  • Хууль бусаар такси үйлчилгээ эрхэлсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоолоо
    10 цаг 32 минутын өмнө
  • 1958 онд барьсан спортын ордныг шинэчлэн байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ
    10 цаг 59 минутын өмнө
  • Хотын даргын суудлын горилогчоор Ж.Батбаясгаланг тодруулахаар төлөвлөжээ
    11 цаг 4 минутын өмнө
  • Худалдаа, хөгжлийн банк 3 үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүллээ
    11 цаг 36 минутын өмнө
  • Бүргэдийн баяр болно
    11 цаг 47 минутын өмнө
  • “Korean air”-ийн монополь эрхийг халахаар авиа компаниуд өрсөлдөж байна
    12 цаг 5 минутын өмнө
  • Маргааш хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
    12 цаг 6 минутын өмнө
  • Төрийн мөнгийг “саасан” Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын араас сайд асан М.Сономпил суллагдлаа
    12 цаг 34 минутын өмнө
  • М.Адъяа: Ээж бүхэн миний зовлонг битгий туулж амьдраасай гэж хүсч сууна
    12 цаг 53 минутын өмнө
  • Г.Төмөрбаатарыг “Хүний эрхийн төлөө” тэмдэгээр шагналаа
    12 цаг 59 минутын өмнө
  • “Үүргэвчтэй аялал-2” нэвтрүүлгийг бэлтгэхэд Гадаад харилцааны яам дэмжлэг үзүүлнэ
    13 цаг 0 минутын өмнө
  • Мал эмнэлгийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв
    13 цаг 2 минутын өмнө
  • Хоёрдугаар сарын 19-нд болох үйл явдлын тойм
    13 цаг 38 минутын өмнө
  • Австралийн парламентын цахим сүлжээ халдлагад өртжээ
    Өчигдөр 18 цаг 02 минутад
  • С.Мөнхчулуун хотын даргын сунгаанд дахин оролцоно гэжээ
    Өчигдөр 17 цаг 42 минутад
  • Гаальчид хар тамхины хэрэг дахин илрүүлжээ
    Өчигдөр 16 цаг 58 минутад
  • Азийн спортын наадамд оролцохоор явсан албаны хүний бие муудаж, зүрх нь хоёр удаа зогсчээ
    Өчигдөр 16 цаг 40 минутад
  • Чөлөөтийн охид Туркт бэлтгэл хийж байна
    Өчигдөр 16 цаг 20 минутад
  • Э.Содномпилжээ энэ жил хоёр ДАШТ-д оролцоно
    Өчигдөр 15 цаг 59 минутад
  • Н.Учрал: Төрийн мэдээллийн сайт халдлагад өртсөн
    Өчигдөр 15 цаг 06 минутад
  • Х.Тэмүүжин: Шударга бусын хонгилоо нураахгүй бол Ерөнхийлөгч Х.Баттулгад ч ийм зүйл тохиохыг үгүйсгэхгүй
    16751 үзсэн
  • Ц.Элбэгдорж: Х.Баттулгад “Улс төрөөс гар. Чамд зохихгүй. Хаана мөнгө, эрх ашиг байна гэж хайж болохгүй" гэж би хэлсэн
    11930 үзсэн
  • “Гүзээгүй төрийн албан хаагч” хөтөлбөр эхэллээ
    10274 үзсэн
  • Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй гэв
    7618 үзсэн
  • "Хулгайч"-ийг барьж өгөх лоозонтой Ерөнхийлөгчдийн дайн албан ёсоор эхэллээ
    7458 үзсэн
  • Ерөнхийлөгчдийн "зодоон"-ы талаар хэн, юу гэж жиргэв
    5684 үзсэн
  • Ц.Элбэгдорж: Хууль бус үйлдэл хийсэн хүнийг Б.Хурц мэддэг юм шүү
    5511 үзсэн
  • Гарьд Б.Гончигдамба "Болор цом"-ын эзэн Б.Баттулгад түрүү бөхийн шагнал гардууллаа
    4325 үзсэн
  • Хохирогчийн аав Т.Лхагвасүрэн: Хүүхдийн амь хөнөөчихөөд яаж давж заалдаж чаддаг байна аа
    4265 үзсэн
  • Ч.Хүрэлбаатар: Борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага бол төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авна
    4259 үзсэн
  • Ассашёорюү Дагвадорж Өвөрмонголын их аваргад амрыг эрэв
    3389 үзсэн
  • Христийн шашныг сурталчилж, санхүүжүүлж байжээ
    3252 үзсэн
  • С.Эрдэнэ: Хүний амьдралд тохиосон хүнд зүйлээр шантаажлах шиг хэцүү зүйл байхгүй юм билээ
    3218 үзсэн
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ
    3163 үзсэн
  • KFC-гийнхэн шат ахиж, “ЭРСДЭЛТЭЙ” бүлэгт хамрагдах зуур удирдлагууд нь ичээндээ бүгэв
    3118 үзсэн
  • У.Хүрэлсүх: Монголд байгаа ганц дайсан бол ажилгүйдэл
    3040 үзсэн
  • С.Мөнхчулуун: Дээрээсээ дэмжлэггүй хүн намын бодлого сөрсөн үндэслэлээр хөөгддөг юм байна
    2994 үзсэн
  • УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргалаа
    2991 үзсэн
  • Төрийн томчуудыг “эвийлж суудаг” шүүх засаглалын “буянаар” суллагдсан авлигачид
    2836 үзсэн
  • Ж.Батзандан: Зөвхөн Л.Оюун-Эрдэнийг сайд болгосноор бидний тэмцэл зогсохгүй
    2538 үзсэн
  • Л.Эрдэнэчулуун: KFC-гийн бүх салбарыг тодорхойгүй хугацаагаар хаахаар болсон
    2531 үзсэн
  • ЖДҮ-чин гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг УЕП Б.Энх-Амгалан дахин оруулах хэрэгтэй гэв
    2508 үзсэн
  • Төрийн мөнгийг “саасан” Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын араас сайд асан М.Сономпил суллагдлаа
    2488 үзсэн
  • Ч.Хосбаяр: 679 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний орлоготой хүн би биш
    2461 үзсэн
  • Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн дэвжээнд зодоглох бөхчүүд тодорлоо
    2397 үзсэн
  • Путины мэдэгдэл онцлох сэдвээр тодроод байна
    2392 үзсэн
  • Ц.Баатархүү: Нийслэлийн Засаг даргыг нийслэлчүүдээс сонгодог болох ёстой
    2270 үзсэн
  • Монгол бичгийн гар "Юникод" стандартад орох эсэх нь хэрэглэгчдээс хамааралтай гэв
    2234 үзсэн
  • М.Адъяа: Ээж бүхэн миний зовлонг битгий туулж амьдраасай гэж хүсч сууна
    2186 үзсэн
  • Монгол хүн нэг ч төгрөгийн хуримтлал үүсгэх боломжгүйг “тогтоолоо”
    2098 үзсэн
  • Ц.Элбэгдорж: Х.Баттулгад “Улс төрөөс гар. Чамд зохихгүй. Хаана мөнгө, эрх ашиг байна гэж хайж болохгүй" гэж би хэлсэн
    99 сэтгэгдэл
  • "Хулгайч"-ийг барьж өгөх лоозонтой Ерөнхийлөгчдийн дайн албан ёсоор эхэллээ
    79 сэтгэгдэл
  • Ц.Элбэгдорж: Хууль бус үйлдэл хийсэн хүнийг Б.Хурц мэддэг юм шүү
    77 сэтгэгдэл
  • Ж.Батзандан: Зөвхөн Л.Оюун-Эрдэнийг сайд болгосноор бидний тэмцэл зогсохгүй
    56 сэтгэгдэл
  • Х.Тэмүүжин: Шударга бусын хонгилоо нураахгүй бол Ерөнхийлөгч Х.Баттулгад ч ийм зүйл тохиохыг үгүйсгэхгүй
    39 сэтгэгдэл
  • У.Хүрэлсүх: Монголд байгаа ганц дайсан бол ажилгүйдэл
    37 сэтгэгдэл
  • “Гүзээгүй төрийн албан хаагч” хөтөлбөр эхэллээ
    33 сэтгэгдэл
  • Төрийн мөнгийг “саасан” Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын араас сайд асан М.Сономпил суллагдлаа
    30 сэтгэгдэл
  • Ерөнхийлөгчдийн "зодоон"-ы талаар хэн, юу гэж жиргэв
    27 сэтгэгдэл
  • С.Мөнхчулуун: Дээрээсээ дэмжлэггүй хүн намын бодлого сөрсөн үндэслэлээр хөөгддөг юм байна
    27 сэтгэгдэл
  • Ерөнхий сайд аа, хаврын тэргүүн сар гарчихлаа. Хот хэзээ “толгойтой” болох вэ
    25 сэтгэгдэл
  • Хохирогчийн аав Т.Лхагвасүрэн: Хүүхдийн амь хөнөөчихөөд яаж давж заалдаж чаддаг байна аа
    23 сэтгэгдэл
  • С.Эрдэнэ: Хүний амьдралд тохиосон хүнд зүйлээр шантаажлах шиг хэцүү зүйл байхгүй юм билээ
    23 сэтгэгдэл
  • Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй гэв
    22 сэтгэгдэл
  • Т.Мөнхболд: Шатахуун түгээх станцуудад удахгүй шалгалт хийнэ
    19 сэтгэгдэл
  • Ч.Хүрэлбаатар: Борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага бол төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авна
    18 сэтгэгдэл
  • Л.Эрдэнэчулуун: KFC-гийн бүх салбарыг тодорхойгүй хугацаагаар хаахаар болсон
    18 сэтгэгдэл
  • Хотын даргын суудлын горилогчоор Ж.Батбаясгаланг тодруулахаар төлөвлөжээ
    17 сэтгэгдэл
  • Н.Лхагвадорж: “Ам асууя” хөдөлгөөн АН-ын даалгавраар ажилладаггүй
    15 сэтгэгдэл
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ
    14 сэтгэгдэл
  • АНУ-аас импортлосон тахианы маханд ижил төрлийн нян агуулагдаж байжээ
    14 сэтгэгдэл
  • Ассашёорюү Дагвадорж Өвөрмонголын их аваргад амрыг эрэв
    13 сэтгэгдэл
  • Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж Б.Гарамгайбаатар Н.Батбаяр нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа
    13 сэтгэгдэл
  • УИХ-ын гишүүд сурагчдад ирээдүйд хэрхэн ажилтай, орлоготой Монгол хүн болох зөвлөгөө өглөө
    13 сэтгэгдэл
  • С.Мөнхчулуун хотын даргын сунгаанд дахин оролцоно гэжээ
    13 сэтгэгдэл
  • Ц.Баатархүү: Нийслэлийн Засаг даргыг нийслэлчүүдээс сонгодог болох ёстой
    12 сэтгэгдэл
  • Д.Цогтбаатар: Венесуэлийн ард иргэдийн амьдралын гашуун жишээ дэлхийд ямар бодлогыг баримталж болохгүйг харуулж байна
    12 сэтгэгдэл
  • Гарьд Б.Гончигдамба "Болор цом"-ын эзэн Б.Баттулгад түрүү бөхийн шагнал гардууллаа
    11 сэтгэгдэл
  • ЖДҮ-чин гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг УЕП Б.Энх-Амгалан дахин оруулах хэрэгтэй гэв
    9 сэтгэгдэл
  • Христийн шашныг сурталчилж, санхүүжүүлж байжээ
    9 сэтгэгдэл
24 баримт
  • С.Эрдэнэ: Хүний амьдралд тохиосон хүнд зүйлээр шантаажлах шиг хэцүү зүйл байхгүй юм билээ
  • Зэрэг нэмж байгаа Г.Занданшатар
  • М.Энхболд: Над руу цацсан хар будаг цагийн эрхэнд, нар салхины аясаар арилах биз ээ
  • Чачиртын шар ширэнгийн буурал бичээч
  • Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Хууль эрх зүй Дэлхий 24 баримт 24 Фото Спорт Нийтлэл Видео Энтертайнмент
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.