зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Баярцогт: Швейцарийн тал хуулийн дагуу хандсан

2019-3-19
0
ЖИРГЭХ

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн холбооны улсад айлчлал хийсэн бүрэлдэхүүнд багтсан Т.Аюурсайхан гишүүн Засгийн газрын хэрэг Эрхлэх газрын дарга асан С.Баярцогтын оффшор бүс дэх банкны дансны хуулгыг авчирсан тухайгаа мэдэгдсэн билээ.

Уг асуудалтай холбогдуулан С.Баярцогт тайлбар хийсэн юм. Тэрбээр “Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсч, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн зүйл ярих боломжгүй. Монгол Улсын төрийн байгууллага, хууль хүчний байгууллагууд Швейцарийн холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан үйл ажиллагааг нэг хүний хийсэн ажил мэтээр ойлгуулж, тайлбарлаж байна. Нөгөө талдаа Швейцарийн холбогдох байгууллагуудад буруу ойлголт төрүүлэх болов уу гэж төрд ажиллаж байсан хүний хувьд бодож байна. 2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн н.Туяацэцэг гэдэг хүний хүсэлтээр 2013 онд нээгдээд, 2014 онд хаагдсан миний оффшор данстай холбоотой энэ хэргийг АТГ-т нээсэн юм билээ. Тухайн үед н.Туяацэцэг гэдэг хуульч 9.2 сая ам.доллар орсон байна, үүнийг шалгах ёстой гэдэг асуудлыг тавьсан байдаг. Үүнтэй холбогдуулан зарим улс төрчдийн болон Швейцарийн тодорхой хувь хүмүүсийн оролцоотойгоор Швейцарийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж, Швейцарийн талд хандсан юм билээ. Энэ үйл явцтай холбогдуулан 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулан Швейцарийн талд данстай холбоотой мэдээллүүдийг болон холбогдох бүх баримтыг Монголын талд өгөөч гэдэг асуудлыг тавьсан юм билээ. Швейцарийн холбооны улс болон Монгол Улс хоёр эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас өгөх үүрэггүй юм билээ. Энэ хэрэг нь албан тушаал, авлига, мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гэдэг үндэслэлүүдийг тавьсан. Дээрээс нь хэвлэл мэдээллээр гарсан учраас Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллага нь 2017 оны аравдугаар сард эрүүгийн хэрэг нээсэн байсан. Энэ нь Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх, эсэх асуудлаар эрүүгийн хэрэг нээсэн. Үүний дараа холбогдох банк, данс нээгдсэн банкны хоёр менежерээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Би ч тухайн үед швейцарь өмгөөлөгч авсан. Банк болон гэрчүүдээс мэдүүлэг авах бүх хугацаанд миний өмгөөлөгчийг байлцуулсан. Энэ бүх материалыг Монгол руу явуулах Швейцарийн холбооны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сард гарсан. Хэрвээ эсэргүүцвэл Швейцарийн холбооны улсын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх гээд гурван шатны шүүхээр явах боломжтой ч  бараг хоёр жил энэ процесс үргэлжилнэ. Үүний үр дүнд Монголд материал ирэхгүй ч байж болох нөхцөл байдал үүссэн байсан. Тэгээд  өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөөд  энэ материалыг Монгол руу явуулах хүсэлт тавьсан. Ингээд надад Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллагаас материалыг ирүүлсэн. Харин би бүх материалыг АТГ-т 2019 оны нэгдүгээр сарын 11-нд  өгсөн. Гэхдээ өмнө нь би энэ бүх мэдээллийг АТГ-т өгч байсан ч надад итгэхгүй, өөрсдөө Швейцарийн талын хуулийн байгууллагаар дамжуулж авахыг хүссэн байх.

Миний ойлгосноор УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы баатарлаг үйлсийн талаар бодоход дипломат шууданг задалж уншсан, эсвэл шуудан дамжуулж байгаа хүн нь энд ийм материал байгаа гэж тайлбарласан байх гэж бодож байгаа юм.  Швейцарийн тал ямар нэгэн улс төрчид, тэмцэгчдэд өгөх боломжгүй бөгөөд хуулийн байгууллага шалгаж, хуулийн байгууллага шалгасны дараа мэдээллээ өгнө. Дипломат шууданг маш сайн нууцалж, дипломат паспорттай хүнд өгөх ёстой байдаг.

2017 оны дөрөвдүгээр сард Швейцарийн банканд манай хуулийнхан хандсан. Гэхдээ Швейцарийн банк Монголын банк санхүүгийн байгууллагын хүсэлтээр юм уу, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний хүссэн зоргоор мэдээлэл гаргаж өгдөг газар биш. Өөрийн улсын иргэддээ ч хатуу байр суурьнаас ханддаг. АТГ-ын байцаагч Ганзориг гэдэг хүн надтай холбогдох 104 хуудас материал бүрдүүлж, Швейцарийн талд өгсөн юм билээ. Үүнийг нь Швейцарийн прокрор хянаж үзээд “Наад шугмаараа шалгуул” гэсэн хариуг өгсөн гэсэн.

Үүнийг би өмгөөлөгчөөрөө дамжуулж мэдсэн. Би дансны хуулгаа авах хүсэлтээ Швейцарийн талд өөрөө гаргасан. Үүнийгээ аваад АТГ-д өгсөн. АТГ-аас одоогоор ямар нэг хариу өгөөгүй байна. Т.Аюурсайхан гишүүний ярьсан зүйл нь уг нь хоёр сарын өмнөх асуудал. Өөрөөр хэлбэл, хоёр сарын өмнө АТГ-д ирсэн мэдээлэл гэсэн үг. Гэтэл Т.Аюурсайхан гишүүн өөрөө авчирсан мэтээр ярих нь ёс зүйгүй үйлдэл юм” гэлээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Таны нэр дээр долларын гурав, еврогийн гурван данс байсан гэдгийг Т.Аюурсайхан гишүүн хэлсэн. Үнэхээр тийм данс байсан уу. Яаж мэдсэн юм бол?

-Дахин хэлье. Байгууллагын болон хувь хүний нууц гэж байдаг. Тэрийг Т.Аюурсайхан гишүүн мэдээд ярьж байгаа бол ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байна гэсэн үг. Хоёрдугаарт, дансны хувьд олон мэт харагдаж байгаа байх. Хятад явах гэж байгаа бол бид төгрөгийн дансны хажуугаар юанийн данс нээдэг. Хэрэв европ руу явах гэж байгаа бол еврогоор гүйлгээ хийх учир еврогийн данс нээж таарна. Тиймээс данс нь олон юм шиг харагдаад байгаа юм. Хэрэгтэй холбоотой детал зүйлс ярихгүй. Хамгийн гол нь Т.Аюурсайхан УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд хийгээд УИХ-ын даргыгаа хүртэл оролцуулан байж буруу мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг тэмцлээ хийх хэрэгтэй. Гэхдээ хуулийн хүрээнд хийх ёстой юм.

-Т.Аюурсайхан гишүүний авч ирсэн гээд байгаа баримт нь таны үзүүлсэн баримттай яг ижилхэн үү?

-Яг л үүний нэг хувилбар нь. Дипломат шуудангаар ирсэн зүйлийг АТГ л задлахг ёстой. Түүнээс хэн нэгэн хүн задлах ямар ч үндэслэл байхгүй.

-Тантай холбоотой оффшор дансны асуудлыг явуулахад Ц.Мөнх-Оргил гишүүн сайд байхдаа замаас нь задлаад уншдаг байсан гэж Т.Аюурсайхан гишүүн ярьсан байна лээ?

-Тэгж ярьсан учраас би баталгаажуулж байгаа юм. 2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд АТГ руу, хоёр сарын дараа прокурор Швейцарийн холбооны улс руу албан бичиг явуулсан. Швейцарийн холбооны улсад хоёр сар болсон юм билээ. Яагаад хоёр сар болсон бэ гэхээр материалыг нь Герман хэл рүү орчуулсан юм байна лээ. Манай консул “Энэ дотор тийм материал байгаа шүү” гэж хэлснийг нь Т.Аюурсайхан гишүүн өөрөө их мэдээлэлтэй хүн болох гэж эсвэл өөрөө хөөцөлдөж ирсэн мэт харагдах гэсэн юм болов уу гэж бодож байгаа. Маш амархан үгүй гэдэг нь батлагдана.

С.Сүл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Сумъяа: Гагнуур хийхэд маш нарийн мэдрэмж шаарддаг
Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
"Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (178.165.128.97)
    Швёйцарьт бүх юм хууль дүрмийн дагуу хэньч худлаа зүйл хийхгүй худлаа ярих хүн заллих тийм юм байхгүй Бүгд хууль дүрмийн дагуу ажилладаг .......ийм байж энэ улс хөгжиж байна
    2019 оны 04 сарын 28 | Хариулах
  • СОНГОГЧ (103.26.194.91)
    НӨГӨӨ ИХ ОЛОН ХУВЬСАГЧТАЙ ТООЦОО ЯАСАН БЭ? ОДОО НЭГ ОЛНЫ ӨМНӨ ГАРЧ ИРЭЭД ТЭР ТООЦООГОО АМЬДРАЛ ДЭЭР, ХӨРСӨН ДЭЭР БУУЛГААД БИДЭНД НЭГ ХАРУУЛААД ӨГӨӨЧ. ТЭХДЭЭ ХУДАЛ ХЭЛЖ ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭЛГҮЙ ШҮҮ
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • зочин (103.57.92.230)
    Баярцогт худлаа ярьж болохгүй зальдаж болохгүй ёс зүйтэй бай хүмүүсийн толгойг эргүүлэхдээ сайн монголын ард түмнийг тэнэг гэж бодоогүй биз буруу зүйл хийж улс орноо хохироосон бол зүгээр хариуцлагаа хүлээж сур төрд учруулсан хохирлын тооцоо гаргасан уу
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.24.144)
    Энэ муу офшор Баярцогт хужааг яагаад хорихгүй байнаа?
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    GEMT HEREGTEN OORIIGOO OMOOROOD L TAILBAR ENE TER HIIGEED L TOR ARD TUMNIIG DOROMJLOOD SUUJ BHAD HUULI HYANALTIINHAN TAG L BH YUMAA ARAI CH DE IIM YUMNUUDIIG END TEND HUN TSUGLUULJ YARIA MEDEE OGDGIIG NAM ZOGSOOJ HOROIND NI BAILGAACHEE HEREG NI HEREG BISH HUULI HUULI BISH GUULI BOLLOO SH DE MONGOTEI HUNII OMNO HUULI TOR NAM UNAAD SUUJ BH UU SHUDARGA YOS BNA UU MONGOLD
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Бор (202.9.45.185)
    Хужаа Баярцогт оо тонил.хулгайч,луйварчин
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • азаа (64.119.19.178)
    үхээч
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.19.178)
    үзээч сда
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.212.118.173)
    Элбэгдорж тэргуутэй хэсэг булэг хумуус одоо хийсэн уйлдлийнхээ лайг амсаж байна . Аюурсайхан жилийн дараа бас л уусан эдсэн нь илэр ч уунээс долоон дор юм болно. Монгол улсаа гэсэн хун оноодор тороогуй л байна . Энхбаяр ямар аймаар худал ярив . Энэ хун TDB банкыг унэгуйдэлж авах гэж байхад нь сахал илуу унээр авсан гэдгийг хумуус мэднэ . Энэ бас л хумуужээгуй юм байна
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • ИРГЭД (66.181.176.48)
    Олон атаархагч дайсантай хүн юм даа.Түүнийг буцаад төрд гаравий гэхээс МАН, АН бусад жижиг намыхан хүртэл айж баас шээсээ гоожтол атаархдаг бололтой. Яг энэ хүний буянаар өнөөдөр Монголчууд иргэд цалинтай, төрийнхөн ЖДҮдэж хувааж залгих мөнгөтэй байгаа. МУНХАГИЙН ХАРАНХУЙГААС БОЛЖ БУРХАНАА БУРГАСААР ГУЯДАВ ГЭДЭГ ШИГ ЮМ МАНАЙ УЛСАД НҮҮРЭЛСЭН, ҮНЭН МӨН ХУРЛАН ТОГДООГДООСОЙ ДОО! Эсвэл тэр Оюу толгойг зогсоогоод улстөржүүлж турхираад байгаа хүсэн хужаа нарт нв өгвөл таарна.
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • ters uzelten (175.223.11.99)
    naadahaa ta nar yachij chadahgui naadah chin bayr ahtaigaa mgliin shuuhiig hudaldaad avchihsan shuu dee mgl uls gej bhgui bayr bayrtsogt elbeg dorj gej l uls bgaa shuu dee mgl uls gej bdag bol shorond bh estoi
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • KK (202.131.254.170)
    JAAHAN UIL HODLOL NI HULGAICH YM SHIG HARAGDAHIIN KK HULGAICH HULGAICH GESEER BGAAD TEGEED BGM BOLU
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.24.169)
    энэ нохойн гөлөг одоо бас Монголын ард түмнийн тэнэг гэж боддог юм байхдаа.Ийм ч хуул шүүх прокурортой байх гэж.
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Швеицарь надад эрүү үүсгээгүй, тийм юм байхгүй гээд орилоод байсан Баярцогт шал өөр зүйл ярьж байх чинь юу вэ??? (192.82.65.56)
    Швеицарь надад эрүү үүсгээгүй, тийм юм байхгүй гээд орилоод байсан Баярцогт шал өөр зүйл ярьж байх чинь юу вэ???
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • ХУЛГАЙЧ ХУЛГАЙГАА ОЛНЫ ӨМНӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ТОХИОЛДОЛ ТҮҮХЭНД ҮГҮЙ Л ДЭЭ!! ЛУЙВАРЧИН БАЯРЦОГТ ЗҮГЭЭР Л ЖАНГАА ИДЭХДЭЭ БЭЛД (192.82.65.56)
    ХУЛГАЙЧ ХУЛГАЙГАА ОЛНЫ ӨМНӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ТОХИОЛДОЛ ТҮҮХЭНД ҮГҮЙ Л ДЭЭ!! ЛУЙВАРЧИН БАЯРЦОГТ ЗҮГЭЭР Л ЖАНГАА ИДЭХДЭЭ БЭЛД!!!!!!! ЧИНИЙ ТАЙЛБАРЫГ ОДОО ЗӨВХӨН ШҮҮХ Л СОНСОЖ ХАРИУЦЛАГА ҮҮРҮҮЛНЭ!!!!
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.106.153)
    ene 1godron bnaa
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эрдмин”, “Ачит Ихт”, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
    4 цаг 56 мин
  • Нийслэлийн Чингэлтэй дэд төв, 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг шинэчлэх ажил эхэллээ
    5 цаг 1 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    5 цаг 49 мин
  • Хэмнэсэн цагаараа...
    6 цаг 5 мин
  • Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна
    6 цаг 40 мин
  • Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа
    7 цаг 8 мин
  • Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа
    8 цаг 56 мин
  • Фото сурвалжилга: Шинэ жилийн баярыг угтан Улсын Хүүхэд Залуучуудын театрын гадна талбайд мөсөн хотхон барьж байна
    9 цаг 19 мин
  • Н.Номинчимэг: Дөрвөн нэр дэвшигчийг дөрвүүлэнг нь сонгох ёстой гэсэн үг биш
    10 цаг 17 мин
  • СОНСГОЛ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд дөрвөн хүн нэр дэвшиж байна
    10 цаг 58 мин
  • Фото сурвалжилга: Төв талбайд “Крисмасс маркет” өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд ажиллаж байна
    11 цаг 0 мин
  • Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
    11 цаг 18 мин
  • Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
    11 цаг 48 мин
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
    12 цаг 10 мин
  • Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнайг томилно
    12 цаг 21 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13719 болжээ
    12 цаг 41 мин
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
    13 цаг 2 мин
  • ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ТӨЛБӨРИЙН КАРТЫН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН PCI DSS СТАНДАРТЫГ 9 ДЭХ ЖИЛДЭЭ БҮРЭН ХАНГАЛАА
    13 цаг 8 мин
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
    13 цаг 13 мин
  • Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа
    13 цаг 20 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат VS Улсын заан Б.Серик
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа
24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК