Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Хүний язгуур эрх ашгийг зөрчиж байгаа хууль, шүүхийнхэнд хамгаалалт дархлаа байх ёсгүй

2019-3-28
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит бус чуулган Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталснаар хаалтаа хийлээ. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.


-Ээлжит бус чуулганаар татварын шинэчлэлийг гүнзгийрүүлж, татварын багц хуулийг баталлаа. Татварын багц хууль Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөхүйц байх, татварын хууль тогтоомжоо олон улсын татварын харилцааны нийтлэг жишигт нийцүүлэх, бизнес эрхлэгчдийн татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын бааз суурийг өргөжүүлэх, татвараас зайлсхийх, зугтаах явдлыг багасгахад чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-УИХ орон нутагт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих, одоо үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд учирч байгаа татварын ачааллыг багасгах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулсан. Энэ ч үүднээс Улаанбаатар хотоос 500 болон 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаагаа явуулж, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгж, хувь хүний орлогын албан татварыг 50 ба 90 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.

-Татвар төлөгчдөө дэмжсэн, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулсан эдгээр хуулиуд иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашигт бүрнээ нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-Баялаг бүтээгчид бол хөгжлийн хөдөлгүүр юм. Хөдөлгүүр гацаа саадгүй, жигд тасралтгүй ажиллаж байх ёстой. Ийм нөхцөлийг бүрдүүлэх нь хууль тогтоох байгууллагын, хууль тогтоогч бидний иргэд, баялаг бүтээгчдийн өмнө хүлээсэн эрхэм үүрэг мөн. Үүргээ сайн биелүүлэх нэг алхмыг эдгээр хуулиар бид хийж чадсан гэж бодож байна.   

-Тендер тойрсон маргаан хугацаа хязгааргүй үргэлжилсээр байна. Ийм маргаанаас болж иргэнээ эмчлэн сувилах эмнэлэг, ирээдүйн эзэн бяцхан үрсийн минь эрдэм боловсролд суралцах сургууль, өсөн торниж, хүмүүжин төлөвших цэцэрлэгийн барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа эхэлж, ашиглалтад орж чадахгүй байгаа нь нэг ёсны эмгэнэл юм. Энэ арчаагүй байдлыг арилгаж, тендерийн хуудууг хуулийн хүрээнд хязгаарлах зорилготой Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.

-Дотоодын үйлдвэрээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол худалдан авах ажиллагаанд гадаадын этгээдийг оруулахыг хориглож, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болохуйц эх оронч худалдан авалтыг дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж өглөө.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулиар алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, нэмэлт төлбөрийн хувь хэмжээ 0 хувь байх юм.

-Ээлжит бус чуулганы явцад иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн 10.000 өрхийн орон сууц барьж, гэр хорооллын 100 га талбайг холимог ашиглалт бүхий нийтийн эзэмшлийн зам, талбай болон ногоон байгууламж болгох, Улаанбаатар-Дарханы чиглэлийн хатуу хучилттай автозамыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэхэд шаардагдах зээлийн болон санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, хэлэлцээрүүдийг зөвшилцөж, энэ чиглэлээр хүлээгдэж байгаа ажлаа түргэтгэх боломжийг Засгийн газарт олголоо.

-Аливаа томилгоо хийхийн өмнө нийтийн сонсгол заавал зохион байгуулж байх тухай санал, санаачилгыг зарим гишүүд гаргасан. Саналаа ажил хэрэг болгох талаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх эрх гишүүдэд нээлттэй байгаа гэдгийг сануулъя.

-“Ардын ухаанаас төрийн ухаан төрнө” гэсэн онч мэргэн үг бийг санаж, сонгогч иргэдээ төлөөлөн төрийг түшиж яваа гэдгээ ямагт ухамсарлаж байх учиртай.  

-Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрхийг хангах явдал мөн. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь хүний эрхийг хамгаалахын тулд харилцан бие биедээ хяналт тавьж байх учиртай. Үүнийг Үндсэн хуулийн хяналт тэнцэл гэдэг. Ийм ч учраас үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, монгол хүнйи амьд явах эрхэд халдаж байгаа аливаа үйлдлийг таслан зогсоож, хууль шүүхийн байгууллагад, цаашлаад төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх нь шударга ёсны төлөөх иргэдийн хүсэмжлэлд хариулт өгөх нэг үндсэн нөхцөл мөн гэж үзэж байна.

-Монгол Улсын, монгол хүний язгуур эрх ашгийг зөрчиж байгаа хэнд ч, тэр тусмаа хууль, шүүхийн байгууллагын ажилтанд хуулийн хийгээд өөр ямар нэг хамгаалалт дархлаа байх ёсгүй гэж үзэж байна.

-Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй байж, хууль зөрчсөн хэн ч хариуцлага хүлээдэг байх нь эрх зүйт төрийн мөн чанар билээ.      

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хөдөлмөрийн тухай, Өмгөөллийн тухай гэх мэт хуулиудын өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (150.129.142.141)
    "Хүний язгуур эрх ашиг" г.м. гоё үгийг хэн нь зааж өгсөн юм бол доо, энэ хүүхэлдэйд????
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Дарь (202.126.89.46)
    Ажлаа шудрагаар гүйцэтгэж байгаа та нарт баяр хүргэе.
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • иргэн (66.181.160.70)
    хамгаалалт бтугай мнглд гишгэх газар ч олдохгүй яргачидыг түмгий нүдэн дээр дүүжилвэл таарна
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • зочин (103.20.152.50)
    -Монгол Улсын, монгол хүний язгуур эрх ашгийг зөрчиж байгаа хэнд ч, тэр тусмаа хууль, шүүхийн байгууллагын ажилтанд хуулийн хийгээд өөр ямар нэг хамгаалалт дархлаа байх ёсгүй гэж үзэж байна.
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    21 цаг 50 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    21 цаг 50 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    21 цаг 54 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    22 цаг 7 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    22 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    22 цаг 21 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    22 цаг 29 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    22 цаг 35 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК