Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Гансүхийн гараас “чөлөөлөх хуудас”-аа авах эхний эрхэм хэн бэ

2019-3-28
0
ЖИРГЭХ

Хуульд зааснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхийлөгч даргалдаг. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар багтдаг. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, тэр нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллагыг өдгөө Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гэсэн гурван хүн бүрдүүлж байна.

Харин Зөвлөлийн нарийн бичгийн даргаар А.Гансүх ажиллаж байгаа юм. Тэрбээр Зам, тээврийн сайд, УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан гэдгээрээ улс төрд эчнээ танил. Магадгүй эдгээрийг яагаад тодотгоод байна вэ гэсэн асуулт төрж болох, заримд нь. Тэр нь шалтгаантай. УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийх товтой зэрэгцэн Ерөнхийлөгчийн зүгээс Авилгын эсрэг, Прокурорын байгууллагын тухай, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан нь МАН-ын бүлэг, Байнгын хорооноос дэмжлэг хүлээж, чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлав.

Ингэснээр ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу АТГ, прокурор, шүүх байгууллагын удирдлагыг чөлөөлөхөөр болж байгаа юм.

Хууль санаачлагчийн зүгээс уг нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар ҮАБЗ-ийн гишүүдийн үзэмжээр томилгоо явна гэж ойлгож болохгүй. Тухайн байгууллагаас татгалзсан санал ирүүлэх боломжтой хэмээн тайлбарлаж буй. Тийм ч байж болох. Гэхдээ хүссэн ч, эс хүссэн ч хуулийн хяналтын байгууллагын удирдах төвшний томилгоо Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван хүний үзэмжээр явах нь хэн бүхэнд ойлгомжтой асуудал.

Гагцхүү ҮАБЗ-ийн зөвлөмж гарахаас өмнө түүнийг боловсруулах, хянах, судалгаа хийх ганцхан субъект бий нь нарийн бичгийн дарга А.Гансүх байгаад асуудлын зангилаа оршиж байгаа юм.

Учир нь, Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг нь нарийн бичгийн даргад харьяалагддаг. Мөн Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлдэг. Үүгээр АТГ, прокурор, шүүх байгууллагын томилгоо нарийн бичгийн дарга А.Гансүхээр дамжиж холбогдох газруудад хүргэгдэнэ гэсэн үг.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн “АТГ, прокурор, шүүхэд өмнөх Ерөнхийлөгчийн үед захиалгаар томилсон 40 хүн байна” гэж ярьсан нь үнэн л юм бол ҮАБЗ-ийн эхний зөвлөмж тэдгээр хүн рүү чиглэх нь тодорхой. Харин хэн рүү?.

Х.Баттулга Төрийн тэргүүний тангараг өргөснөөсөө хойш ажлаа өгөхийг шаардсан ч “бараагүй” АТГ-ын дарга Х.Энхжаргал уу, эрүүдэн шүүлт үзүүлэх замаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гурван хүнд ял ногдуулсан гэх шүүмжлэлийн бай болоод байгаа шүүх байгууллагын тэргүүн Ц.Зоригт уу. Эсвэл бүр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан уу.

Энэ бүгд нарийн бичгийн дарга А.Гансүхийн гараар шүүгдэж, АТГ, прокурор, шүүх байгууллага руу “чөлөөлөх хуудас” очиж таарна.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудын ёс зүйгүй байдал, гэмт хэргийг гэмт хэрэг биш болгож хаацайлдаг жишиг олон жилийн турш үргэлжилж өнөөдөр хэвийн мэт ойлгогддог боллоо.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэг, мөн “Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулан “Стандарт” банкнаас зээл авч олон зуун сая ам.долларын өрөнд оруулсан хэрэг, Тавантолгой нүүрсний ордыг хуйвалдан гаднынханд олон жилээр өгөхийг завдсан хэрэг, эзэд нь тодорхой, үнийн дүн нь тодорхой олон зуун тэрбум төгрөг зарцуулсан боловч утаа буураагүй “утаагүй зуухны” хэрэг, төрийн албыг мөнгөөр арилжсан “60 тэрбум”-ын хэрэг, Шинжан Шинфан компаниар 20 тэрбум төгрөг гаргуулж 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуульд зарцуулсан хэрэг, Багануур ДЦС-ын концесс, Салхитын мөнгөний орд болон түүнтэй холбоотой шүүгч нарын хэрэг, төрийн тэргүүн байсан хүний гэрээс хулгайгаар алдагдсан зураг гарч ирсэн гэх хэрэг, оффшор бүсэд мөнгө байршуулсан хэрэг гэх мэт иргэдийн эрх, эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах олон хэргийг хууль шүүхийн байгууллага илрүүлж, шийдэж чадахгүй байна” хэмээн чуулганы индэрээс зүгээр ч нэг хэлээгүй нь лав. Үүн дээр 280 сая ам.долларын төмөр замын хэргийг 40 сая төгрөгийн торгуулиар хаасан гэх гишүүдийн шүүмжлэлийн хүрээнд хариуцлага нэхэгдэх болов уу.

УИХ-аас баталсан хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэл сэтгүүлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болдог заалттай. Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих хугацаа бий ч өөрөө өргөн барьж, батлуулсан хуулиа “хазаарлах” нь юу л бол. Гэхдээ ингэлээ гээд тайвширч болохгүй. Цэц хэмээх Үндсэн хуулийн манаач бийг санах хэрэгтэй. Хэдхэн албан тушаалтныг чөлөөлөхийн тулд Үндсэн хуулиасаа давж, шүүх засаглалаа хөрөөдсөн нь үнэн л юм бол Цэц энэхүү нэмэлт өөрчлөлтийг унагаана. Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг бол шүү дээ. Түүнийг нь УИХ нэг удаадаа аргацаагаад өнгөрөх ч Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдгийг мартаж болохгүй.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Балт (64.119.25.139)
    Энэ 24 цаг. С1 нтр чинь жанхуугиин тархи угаадаг машин билүү. Өөриин нь хэлсэн хэргүүд ч яахав. Буух эзэнтэй буцах мөртэй. Гансүх жанхуу нарын хамтарсан хэргүүдииг яахыг 21 оны намар гэхэд дараагиин еөк босгож ирж таарна даа. Эхлээд АН ын толгой хулгайч нарыг сарьслаад өгөх шаардлага бна. Харан байж болье. Бусдыг нь
    2019 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.169.50.121)
    Ийм олон асуудалд маш олон хүн хэлмэгдэх магадлалтайгаас гадна нэг хэсэг өөрөөр хэлбэл 20 оны сонгууль цаашлаад 21 он хүргэж магадгүй яагаад гэвэл нотолж илрүүлэхэд асар их хугацаа хэрэгтэй. Хууль хяналтынханы хүн хүрэхгүй нь ойлгомжтой. Тэгээд удирдлагаасаа аваад ажлын гүнд нь ажиллаж байсан олон хүнийг ажлаас нь өөрчилвөл шинэ хүн бүүр дахин шинээр авч үзэх учраас цаг их алданадаа.
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.44.10)
    Цэц ээ ч хат
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (64.119.18.247)
    Хэрэгтэн Гансүхээс гардаж авах уу.
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
    • hereg hiiseng yaj medej bgaa. hun uur shgee l setgedg n unen uym bn
      zochn
      2019 оны 03 сарын 28
  • Зочин (59.153.115.105)
    энэ гансүх монголыг муухай харагдуулж байна
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Хохригч (64.119.16.112)
    Хууль шүүхийн хэдэн дарга солигдоод , Жэнко өөрийн хүнийг тавийд эрүүдэн шүүх арга зогсохгүй !!! Магадгүй хэзээ нэгэн цагт чамайг ч гэсэн эрүүдэх бх!!! Шинэ систэм, сайн цогц хуулиар л өөрчлөн ! Үүнийг шудрага нямка 27 жил зориуд хийлгэхгүй бгаад учир нь бгаа!!!
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.142.141)
    Энэ Гансүх гэгч этгээд чинь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн холбогдогч шүү дээ!!!!! Гэмт хэрэгтнүүд монгол төрийг удирддаг болоо юу?!?!?!?!
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
    • saihn naaj bn aa chi
      zochn
      2019 оны 03 сарын 28
  • Зочин (64.119.21.206)
    Шүүхийн шүүгч нар би буруу хууль бус шийдвэр гаргавал хуулийн хариуцлага хүлээдэг шүү гэдэг ойлголт би болсон үеээс л Шүүгч нар хэргийг шударга шийднэ. Одоо бол нэг ёс зүйн хороо гэдэг хэдэн хүмүүс л худал үнэн ёс зүйтэй бай гэж хэлдэг. Түүнийг нь Захиргаанйи хэргийн Шүүхийн шүүнч нь хүчингүй болгодог Ер нь Шүүх нь шүүгчээ шүүнэ гэдэг бол зүгээр л хэлбэр төдий л зүйл юм шүү дээ.
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Иргэн (64.119.22.40)
    Монголд хууль дээдлэх асуудал алга болох зам руугаа явж байна?! Харин ҮХ-мйн Цэц гэж нэг байгууллага яаж хөдоөхийг нь л харах үлдлээдээ?!
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • тогтох (202.21.100.210)
    Ямар ч байсан дэвшил гарна харин цаашдаа нэг ноёнг нөгөөгөөр сольсон үйлдэл болбол ард түмэн удаан тэсэхгүй байхөө
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.64.76)
    зоригтой алхам хийгээрээ дээ үндэсээр нь булга татна гэж найдаж байна
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Бек ах нь (202.21.106.118)
    УГ ХУУЛИЙН ТУЙЛЫН ЗОРИЛГО ЗОВ Ч ХУУЛИЙН ЦООРХОЙГ АШИГЛАН ХОНЗОН АВАХХЭРЭГСЭЛИЙГ БУУ ОЛГООСОЙ. ХЭДХЭН АВИЛГАЧ ШУНАЛ АЙ ХУУЛЬЧИДААС ШАЛТГААЛАН ОЛОН САЙХАН МОРДОН ПРОКУРОР ШУУГЧИЙН АЛДАР НЭРХУНД УНАЛАА. ДЭЭДЭХЭЭСЭЭ АЙГААД ХЭРГИЙГ НЭГ ТАЛД ШИЙДДЭГ АСУУДАЛ УГУЙ БОЛОХ БИЗ. ОДОО БУХХУУЛЬЧИДЫГ АЙЛГАДАГ АЖИЛГУЙ ЬОЛГОНО ГЭДЭГ АЙДАС БАГА Ч БОЛОВ СИЙРЭГЖИХ БАЙХ ДАА. ЭНЭ АЙДАСААС НЬ БОЛЖ ОЛОН Ч ХУВЬ ХУН ЯЛЫН ЗОЛИОС БОЛСОН ДОО. ТЭГЭХДЭЭ АЙДАС АМЬ БОХТЭЙ ШУУУ
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.24.113)
    Эрүүдэн шүүсэн бичлэгтэй бичлэггүй энэ хууль шүүхийнхэнд даруулга өгөх цаг нь болсоон. Өнөөгийн нөхцөлд "Зорилго нь аргаа зөвтгөдөг" гэдэг зарчмаар явах ёстой. Тэртэй тэргүй угаасаа алга болоод удаж байгаа шүүүхийн дархлаа энэ тэр гэж хуцацгаах хэрэггүй.
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
    • ЗОЧИН
      хуугаар нь цэвэрлэгээ хийх хэрэгтэй,ямар бүгдийн жалганд авч очоод буудах гэж бгаа биш
      2019 оны 03 сарын 28
    • Жоомоо устгах гээд гэрээ шатаав даа, чи?!?!?!?
      2019 оны 03 сарын 28
  • Bold (66.181.185.142)
    Ene eruuden shuusen ni unen bol odoo khurdan oorchlokh kheregtei shuu dee ard tumen khuleej bna shuu dee elbegdorj gedeg khuniig shalgakh kheregtei shuu
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • mongol (49.0.135.43)
    heregtnuud ulsiin tolgoi deer suusan aidas huidestei tsag irev
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
    • "Ирэв!" гэснүү? Хэрэгтнүүдийн жигшмээр үйлүүдийг илрүүлэн устгах ЗГ-тай болж буй сайхан цагт айдас хүйдэстэй явах хүмүүс ингээд ѳѳрсдийгѳѳ нэрээ бичээд илчлээд байгаач! Чацгаа савируулах цаг чинь ирж байна даа!
      2019 оны 03 сарын 28
  • зочин (103.229.123.61)
    Өөрсдөө өргөдлөө өгөөд гараач эрүүдэн шүүгч дээ Төв аймгийн мөрдөнг цэвэрлэх цаг нь болсон анхааралдаа аваачээ
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    21 цаг 49 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    21 цаг 49 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    21 цаг 53 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    22 цаг 6 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    22 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    22 цаг 21 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    22 цаг 28 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    22 цаг 34 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК