Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуурамч тариа тарьснаас болж хөхөө авахуулсан эмэгтэйн гомдлыг шийдээгүй байна

2019-4-01
0
ЖИРГЭХ

Орчин үед гоё сайхан бие, хөөрхөн царайтай болохын тулд эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд хүртэл багагүй золиос гаргах болсон. Гоё сайхан бүхний араас нийгмээрээ ийнхүү давалгаалах болсон нь ашиг хонжоо олох гэсэн зарим нэг этгээдэд өгөөш болж, тэр хэрээрээ иргэд эрүүл мэндээрээ хохирох нь олширчээ. Хамгийн сүүлд гэхэд л хөх томруулж, хэлбэр засах ид шидтэй филтер тариа хийлгэсэн эмэгтэйчүүдийн нэг нь хөхний хорт хавдартай болж хөхөө тайруулжээ. Хохирогч эмэгтэй өнгөрөгч 2017 оны дунд үеэр уг тариаг хийлгэсэн бөгөөд үүнээс төд удалгүй халуурч, биеийн байдал эрс муудсан учир эмчилгээ хийлгэсэн боловч бүх зүйл нэгэнт оройтсон байжээ.

Учир нь эмэгтэйг хөхний хорт хавдартай болсон. Үүний шалтгаан нь хөх томруулах зориулалттай гэх тарианаас болсон гэдгийг эмч дуулгасан байна. Хөхний хорт хавдар химийн эмчилгээгээр эмчлэгдэх эс бөгөөс хөхөө авахуулах, бүр үгүй бол амиа алдах гэсэн гуравхан сонголттой нүүр тулгардаг аюултай өвчин. Хохирогч эмэгтэй эл гурван сонголтоос хөхөө тайруулахыг сонгосноор хүүхэдтэй болсон ч ангир шар уургаа хөхүүлж чадахгүйд хүрчээ. Ийнхүү эрүүл биеэ буруу сонголтын улмаас сэглүүлсэн бүсгүй өөртөө гомдох уу, эс бөгөөс өөрийнх нь гоё сайхан болох гэсэн хүслийг нь ашиглаж, эрүүл мэндийг нь золигт гаргасан “эмч” нэртэй ашиг хонжоо хайгчтай тэмцэх үү гэдгийн аль нэгийг нь сонгох болж.

Бүсгүй энэ удаа ашиг хонжоо хайгчийн эсрэг тэмцэж, бүсгүйчүүд өөр шиг нь хохирч үлдэхээс сэргийлэн цагдаад хандсан байна. Гэтэл буруутай этгээдэд Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулаад л өнгөрчээ. Үүнээс хойш төд удалгүй эмэгтэйн бие дахин муудсан байна. Тиймээс 2017 оны зургадугаар сар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин гомдол гаргаснаар эл хэрэг олны анхааралд өртсөн юм. Тухайн үедээ олны анхаарлын гол цэгт өртсөн эл хэрэг өнөөдөр таг мартагдаж, даагад хэрэг шийдэгдэлгүй өнөөг хүртэл гацжээ.

Эмнэлгийн байгууллагаас хийсэн шинжилгээгээр хохирогч эмэгтэйн хөхөнд тарьсан тариа нь хөхний уутанцарыг дүүргэх зориулалттай бус харин ч Монгол Улсын эмийн бүртгэлд огт бүртгэгдээгүй, юу гэх нь тодорхойгүй бүтээгдэхүүн байсан аж. Хохирогч эмэгтэйн тухайн үед хэлж, ярьсан мэдүүлгээр тариа тариулахаар очих үед салон нь засвартай байсан тул тариаг гэрийн нөхцөлд хийхээр болжээ. Үүнийх нь хариуд тарианы үнийг 50 хувь хямдруулна гэж хэлсэнд хохирогч эмэгтэй хууртсан нь хамгийн том алдаа болсон байгаа юм. Ингээд гэрт нь очиж, тариагаа хийлгэж. Гал тогооны өрөөндөө тариагаа соруулан ирэх үед анх харуулсан шилтэй тарианаас их хэмжээтэй харагдсан ч хохирогч эмэгтэй өвчиндөө зовуурласнаасаа болж нэг их тоогоогүй байдаг. Ингээд тариа хийлгэснээс хойш халуурч, хөх нь хавдаж эмнэлэгт хэвтснээр уг хэрэг мандсан түүхтэй. Бүхэл бүтэн 18 сар өнгөрчихөөд байхад хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.

 

Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад “Улсын Ерөнхий прокурорын газраас энэ хэргийг анхааралдаа авч, хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байгаа” гэдгээс өөр мэдээлэл олдсонгүй. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “Хохирогч эмэгтэй манай байгууллагад хандаагүй. Хэрвээ манайд хандсан бол бид хяналт шалгалт хийх боломжтой. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа” гэв.

Энэ мэт ганцхан удаа тариа хийгээд л гоё сайхан болгоно, нэгхэн сар уугаад л гоолиг биетэй болно гэсэн сурталчилгаагаар иргэдийг хуурч, эрүүл мэндээр нь хохироож байхад хууль хяналтынхан болоод мэргэжлийн хяналтын газраас дорвитой арга хэмжээ авахгүй байна. Түүнчлэн ашиг хонжоо хайсан гэмт хэрэгтний буруугаас болж бүхэл бүтэн нэгэн эмэгтэй хөхөө тайруулчихаад байхад Эрүүгийн хуулийн 11.6 буюу бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар хэрэг үүсгэх нь зөв гэж үү. Уг хэрэгт Улсын Ерөнхий прокурорын газраас хяналт  тавин ажиллаж байгаа ч прокурорын байгууллагын тэргүүн нь ажлаа өгсөн. Ийн дотооддоо хөл хөдөлгөөн ихтэй байгаа ч гэлээ хууль журмынхаа дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, бусдын эрүүл мэндээр тоглосон дээрх хэрэгтэнтэй хариуцлага тооцох ажлыг яаравчлуулахад цагдаагийн алба хаагчдад анхаарал хандуулаач гэж хүсэе.

Учир нь дээр хэлсэн шиг эмэгтэйчүүдийн гоё сайхан болох гэсэн хүслийг мөнгө болгон харах этгээдүүдийн огтлолцох цэгт гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тодруулбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 123 эмэгтэйчүүдийн эмнэлэгт хяналт шалгалт хийсэн юм. Шалгалтаар эмнэлгүүд нь тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт хангалтгүй, нийтлэг стандарт удирдамжийн хэрэгжилт хангалтгүй зөрчлүүд илэрсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар нийт 22 эмнэлэгт торгуулийн арга хэмжээ авч, нийт хоёр нэрийн 370 ширхэг тун шил эм хурааж, устгуулахаар комисст шилжүүлсэн байдаг. Мөн ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй "Содмед", "Гурван гэгээ мед", "Эрхэм үйлстэн", "АСЯ", "Амьдрал бэлэглэгч" эмнэлгүүдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлжээ.

Түүнчлэн арьс, гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналтыг эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, эм биобэлдмэлийн хяналт, эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд цөөнгүй зөрчил илэрсэн байдаг. Үүнээс гадна Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй, үйлдвэрлэсэн хугацаа дууссан гоо сайхны гэх зориулалттай тарилга улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн оролдлого сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна.

Эндээс үзвэл, иргэдийн гоё сайхан болох гэсэн хүсэл. Нөгөө талаас нь ашиг хонжоо олох гэсэн иргэдийн хүсэл хоёр хоёрын огтлолцолд гэмт хэрэгт үйлдэгдэж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагын алба хаагчид энэ мэт үйлдлийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх, иргэдийн зүгээс найдвартай, баталгаатай эмнэлэг, гоо сайханы газраар үйлчлүүлэх нь зүйн хэрэг биз ээ.

Гоо заслын эмнэлгүүдийн орчин стандарт хангахгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй эм, тариа хэрэглэж байхад гоо сайханы хагалгаагаар гоо сайхан болох хүсэлтэй охид бүсгүйчүүдийн тоо олширсоор байна. Гоо сайхан болох нь хүслийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ ямар хүний гарт эрүүл мэндээ, өөрийн төрөлх гоо сайханаа даатгаж байгааг эргээд нэг харахад буруудахгүй биз ээ. 

Бидний сайн мэдэхээр БНСУ, Тайван, Тайлан зэрэг улсад гоо заслын мэс ажилбарыг дээд зэргээр хийдэг гэх. Өөрөөр хэлбэл, амжилттай болсон мэс ажилбар буюу 1-2 жилийн хугацааанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлээгүй мэс ажилбарын тоог харвал эдгээр улс гоо заслыг чадамгай хийдэгт тооцогддог. Гэвч албан бус судалгаагаар мэс ажилбарт орсон эмэгтэйчүүдийн 10 хүртлэх хувьд нь ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэг учир уг гажгийг засуулахын тулд дахин хагалгааны ширээн дээр хэвтдэг байна.  

Бид нийтлэлийнхээ эхэнд баталгаагүй тариа хийлгэсэн эмэгтэй эрүүл мэндээрээ хохирч хөхөө тайруулсан гэдгийг хэлсэн. Хохирогч эмэгтэйтэй холбогдож, энэ талаар тодруулах гэсэн боловч “тодорхой хариу өгөх боломжгүй” гэсэн юм.

Г.Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    20 цаг 53 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    20 цаг 53 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    20 цаг 57 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    21 цаг 10 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    21 цаг 17 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    21 цаг 24 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    21 цаг 32 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    21 цаг 38 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК