зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын цэнхэр дуулгатнуудын оролцоог үнэлэв

2019-4-03
0
ЖИРГЭХ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч улс орнуудын батлан хамгаалахын сайд нарын Бага хуралд оролцсоны дараа Вашингтон хотод очиж, АНУ-ад хийсэн албан ёсны айлчлалаа үргэлжлүүллээ.

Айлчлалын эхний өдөр АНУ-ын Төрийн департаментад ажиллаж, Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Мерфи, Цэрэг, улс төрийн газрын дарга М.Стринг нартай албан ёсны уулзалт хийлээ.  Уулзалтанд Монголын талаас төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, хурандаа Т.Наранхүү, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх  нар байлцлаа.

Уулзалтын үеэр талууд саяхан хоёр талын харилцааны түвшингээ Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн хүрээнд хүргэснийг тэмдэглэж, улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалахын харилцаа тогтвортой хөгжиж байгаа онцлон, хамтран хэрэгжүүлж байгаа харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний чадавхийг бэхжүүлэхэд АНУ-ын Засгийн газраас үзүүлж байгаа дэмжлэгт талархаж байдгаа илэрхийлж, бидний энэхүү харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэж байна, ялангуяа хоёр талын хамтран зохион байгуулдаг хэдийнэ олон улсад танигдсан “Хааны эрэлд” дадлага, сургууль бол бидний хамтдаа бий болгосон хүүхэд, цаашдаа өсгөн, торниулах нь бидний хамтын үүрэг гэж ойлгож байна, мөн шинээр эмхлэн зохион байгуулсан агаарын цэрэг зэрэг төрлийн цэргийг хөгжүүлэхэд бидэнд дэмжлэг хэрэгтэй байгааг дуулгав. Харин АНУ-ын талаас олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт Монгол Улсын оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлж, Монгол Улсын зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ нотолж, цаашдаа харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Үүний дараа Стратеги, олон улс судлалын хүрээлэнд зочилж, тус хүрээлэнгийн судлаач нартай уулзаж, Зүүн хойд Азид Монгол Улсын баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлж, тус бүс нутаг дахь АНУ-ын бодлого, стратегийн талаар харилцан ярилцав.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрийн үдээс хойш Анаполис дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн академиар зочилж, тус академийн захирал дэд адмирал Т.Картертай уулзсаны зэрэгцээ тус академид Монгол Улсаас суралцаж байгаа сонсогч Г.Тэгш-Ерөөлт, С.Брижит, Б.Буянтогтох нарын сурлага хөдөлмөртэй танилцаж, аав, ээжийнх нь мэндийг уламжилж, амжилт хүсч, сайн сурч, өндөр мэргэжлийн боловсон хүчин болоорой гэлээ.

4200 сонсогчтой Анаполис дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн академид анх удаа Монгол Улсаас суралцаж байгаа  сонсогч Г.Тэгш-Ерөөлт, С.Брижит, Б.Буянтогтох нар маш өндөр шалгуур, тэсвэр тэвчээрийг давах туулж энэ хүрчээ. Өндөр босготой  Тэнгисийн цэргийн академид тэнцэж чадвал ямар ч төлбөргүй бөгөөд өндөр нэр хүнд ирдэг юм байна.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    11 цаг 57 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    13 цаг 37 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    13 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    13 цаг 47 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    13 цаг 51 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК