Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгойг “оршуулах” төлөвлөгөө

2019-4-03
0
ЖИРГЭХ

“20 мянган хувьсагч” гэсэн нэр томъёо гарсныг эс тооцвол Оюутолгойг эсэргүүцдэг идэвхтэй төлөөлөл өмнөх парламентын үед байдаг л байв. Өөрсдийгөө “Бие даагч”-дын зөвлөл хэмээн нэрийдэж түүгээрээ дамжуулан парламент, Засгийн газрын төвшинд зөвхөн товчлуурынхаа хэмжээнд ашиг сонирхлын зөрчлөө ил тодоор илэрхийлж явсан тэдгээр гишүүнээс өдгөө С.Ганбаатар МАХН-ын дэд дарга, Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болжээ. Үлдсэн нэг нь буюу Х.Болорчулуун гишүүн ямар нэгэн албан тушаалд очоогүй ч мэдээлэл ойр, албан тушаалын давуу эрхээ ашиглан ЖДҮ-ээс гурван хувийн хүүтэй, урт хугацааны зээл авсан нь олон нийтийн зүгээс хэдийнэ хар тамга дарахад хүргэчихсэн сууж буй.

Харин энэ удаагийн парламент бүрэн эрхээ дуусгавар болохоос жил хүрэхгүйн хугацааны өмнө бие даагч гишүүдийн хэмжээнд бус УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн хэмжээнд Оюутолгойн тойрсон асуудал дахин орж ирлээ.

Сонирхолтой нь, “Дубайн гэрээ” байгуулсан асуудлаар Ч.Сайханбилэгийн танхимыг огцруулах бичиг өргөн барьсан 2016 оны үетэй харьцуулахад үнэмлэхүй олонхиор засаглаж байгаа МАН-ынхан өөрсдөө Оюутолгойг дэнслэх нь.

Үе үе сэдэрдэг, улстөрчид, иргэний нийгмийн байгууллагуудыг тугаа болгодог, болгосоор ирсэн Оюутолгойн асуудал энэ удаад өмнөхөөсөө илүү маргаан шүүмжлэлийг дагуулах учраас тэр.

УИХ-ын гишүүн М.Энхболд парламентын спикерээр ажиллаж байхдаа захирамж гаргаж Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байдаг. Тухайн үед Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа багтаж байв. Гэвч Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өөрийн хүсэлтээр Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс татгалзаж байлаа шүү дээ.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга дахин захирамж гаргаж Ажлын хэсгийн ахлагчаар Д.Тэрбишдагва гишүүнийг томилж, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг нэмж томилсон юм. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцуулах эсэх, М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгах зэрэг асуудал өрнөснөөр Оюутолгойд шалгалт хийсэн дүгнэлт, тайлан хэсэгтээ бүдгэрсэн юм. Хажуугаар нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх явцад эрүүдэн шүүсэн болон шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр чөлөөлөхөөр болсон нь гал дээр тос нэмсэн явдал байв.

Хачирхалтай нь, Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгийн 13 гишүүний найм нь Дубайн гэрээг цуцлах шаардлагатай гэсэн санал дүгнэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн нь өчигдрийн гол сенсаац болов. Өнөөдөр ч олон нийтийн дунд маргаан дагуулаад байгаа уг асуудлаар Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва гишүүн “Ажлын хэсгийн санал дүгнэлтэд найман гишүүн гарын үсэг зураад УИХ-ын даргад албан ёсоор гардуулж өгсөн. УИХ-ын даргаас чиглэл өгөх байх. Үүний дараа Байнгын хороогоор оруулах уу, УИХ-ын чуулганаар оруулах уу, Ажлын хэсгийг өөрчилж, нэмж сайжруулах уу гэдэг нь тодорхой болох байх.

Засаж сайжруулах зүйл нэлээд их байгаа учраас “Оюутолгойн гэрээ”-нд нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Ялангуяа, далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах ёстой гэсэн дүгнэлт гарч байгаа. Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад дотоодынхонтой холбоотой асуудлаар гэрээ хэлэлцээнд өөрчлөлт оруулах, зарим гэрээг хүчингүй болгох асуудал гарах учраас ҮАБЗ-өөс чиглэл авах нь зөв гэж үзсэн тул ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүлсэн. Гэрээг сайжруулах ёстой гэсэн дүгнэлтэд бүгд Ажлын хэсэг хүрсэн тул Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын гишүүд санал дүгнэлттэй бүрэн танилцаж, няхуур хандаасай. Мэдээж гадаад, дотоодын шахалт гарах байх. Гэхдээ гэрээг зөв талаас нь засаж сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байна” хэмээн тайлбарлажээ.

Чухам яагаад ийм дүгнэлтэд хүрч ҮАБЗ-д хүргүүлснийг нь судлаад үзэхээр сонирхолтой дүр зураг бууна.

Учир нь, Ажлын хэсэгт багтсан гишүүдийн олонхи нь Оюутолгой төслийн анхны болон Дубайн гэрээг хүчтэй эсэргүүцэгчид байгаа юм. Жишээ нь, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагваас эхлээд Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, О.Баасанхүү, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын хувьд энэ төслийн хүчтэй эсэргүүцэгчид, цуцлах ёстой хэмээн парламентын индэрээс дуугардаг хэсгийн тод төлөөлөл. Гагцхүү Ажлын хэсгээс Дубайн гэрээг цуцлах шаардлагатай гэсэн шошго бүхий санал дүгнэлтээ ҮАБЗ-д хүргүүлсэн мэдээ түгэхтэй зэрэгцэн Рио Тинтогийн хувьцааны үнэ дэлхийн зах зээлд унаж эхэлжээ. Цаашлаад Рио Тинто Монголоос гарах тухай мэдээлэл түрүүчээсээ хөвөрч эхлээд байна. Оюутолгой, Рио Тинтогийн хувьцааны үнэ унадаг, тэгсгээд хэвийн төвшинд очдог нь зарим нэгэнд танил мэдээ, байдаг л асуудал болов уу. Угаасаа С.Ганбаатар УИХ-ын гишүүн байхдаа чуулганы индэрийг ашиглаж Оюутолгойтой холбоотой мэдэгдэл хийж хувьцаа унагаадаг жишиг тогтоож байлаа шүү дээ. 

Гагцхүү энэ удаад үе үе сэдэрдэг, тэгээд намждаг Оюутолгойн гэрээ тойрсон асуудал парламетын төвшинд жин дарах хэмжээнд хөндөгдөх бололтой. Нэгэнт УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулсан Ажлын хэсгээс санал дүгнэлтээ гаргаад ҮАБЗ-д хүргүүлсэн учраас Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцэх нь ойлгомжтой. Харин тэр үед УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлж, шийдвэр гаргах нь сонин.

Оюутолгойг хөдөлгөхөд анх хийсэн болон Дубайн гэрээнд алдаатай, засч сайжруулах зүйл бий юу гэвэл бий. Үүнийг нь Засгийн газрын төвшинд бодлогоо тодорхойлж, УИХ-аараа хэлэлцүүлж засах л асуудал. Түүнээс жоомоо алах гэж байна гээд байшингаа шатааж болохгүй. Эрхбиш 2019 оны босгон дээр Тавантолгойн ордыг түшиглэн шинээр цахилгаан станц барих томоохон гэрээг Рио Тинтотой үзэглэсэн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ асуудалд хувийн амбийцаар бус танхимын зарчмаар ажиллана гэж найдъя. 

Г.Сонор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Igen M (203.91.115.42)
    Erdenet- n asuusalaa shiidej chadaxgui. Ulsiin tomooxon uildveree avaad yvj chadaxgui baij Oyu Tolgoin gunii uurxaig avch yvna gedeg yu l bol? Gashuun suxait deer ochood xar? Negiig tungaa
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • харамсаж байна (122.201.22.245)
    Оюу толгойг авлигачид байгуулсан. АВЛИГАЧИД их баяжсан. МОНГОЛД бүх талаараа ашиг муутай гэрээ болосн. САЙЖРУУЛЖ чадвал монголд л хэрэгтэй. ГАДНЫ ХӨРӨНГӨ оруултад нөлөөлнө гэж жүжиглэгч, авлигачдыг дэмжигч нар дуугүй байх хэрэгтэй
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.126.88.58)
    Сэтгэгдэл бичигч нар дуөайн гэрээгиуншиж судалсан уу. Өө яахав хужаа ахинар худалдаад авах байлгүй дээ. Дарга нарын халаас түнтиынэ бид харин хятадын боолчлолд хэдэн үeэрээ орно
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • ард (103.57.94.115)
    Монголын ард түмний өмч
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • mongol (150.129.141.94)
    Gereegee saijruulah tuhai l yaria bn uu gehees tsutslah tuhai yamarch yaria baij bolohgui zarim humuus uursduu avaad zuun huvi ashig hurteed l bh yam shig oilgoj bn tiim yam baihgui ur dagavariig ni tootsohguigeer uls turchid uursduu songogdohiig bodood teneg alham hiivel naad uls oron chini ediin zasgiin huvid suirene shuu iim undur mergejil medleg shaardsan asuudliig ard tumneesee asuuna gej tenegtehgui bh gej naidaj bn
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Ард (49.0.212.233)
    Ямарч байсан гэрээ эх орондоо боломжийн үр дүнтэй байх хэрэгтэй дээ, мэдэх мэдэхгүй олон дуулиан таригчид үүний дараа гар хөл л бодог доо ... нохойн юу юм даа
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Zochin (103.26.193.250)
    Ene gereeg nen dariu zasakh esbel tsutslakh estoi shuu dee ingeed aybaad baij bolokhgui shuu dee khuuli gargaad l oorchlokh erkh ni ikh khurald bna shuu dee ard tumen khuleej khusej bna shuu
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зөв ш дээ ийм балай гэрээ гэж хаа байсан юм (202.126.89.88)
    Мэргэн
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зөв ш дээ ийм балай гэрээ гэж хаа байсан юм (202.126.89.88)
    Мэргэн
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зөв ш дээ ийм балай гэрээ гэж хаа байсан юм (202.126.89.88)
    Мэргэн
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
    • Dubain gereeg tsutslah n zuv shuu dee Hedhen hun ashig avdag Ard tumniig basamjilan doromjilj baina Ene olon jil
      2019 оны 04 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    19 цаг 25 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    19 цаг 25 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    19 цаг 29 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    19 цаг 42 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    19 цаг 49 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    19 цаг 57 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    20 цаг 4 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    20 цаг 10 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    22 цаг 53 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    23 цаг 3 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК