Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Мөнхболд: Хий алдсан “Синчи газ” ХХК газ зөвшөөрөлгүй худалдаж байсан

2019-4-04
0
ЖИРГЭХ

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчимд үйл ажиллагаа явуулдаг “Синчи газ” шатахуун түгээх станцаас энэ сарын 2-нд хий алдагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүч /газрын тос, хийн/ хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдоос зарим зүйлийг тодрууллаа.


 

 -“Синчи газ” ШТС хэр хэмжээний газ алдсан юм бол?

-Тухайн өдөр шатахуун түгээх савнаас хэр хэмжээний газ гарсан тоог авсан. Тоолуураас харахад тухайн өдөр 630 орчим литр газ борлуулсан байна лээ. Харин хэр хэмжээний газ алдагдсаныг бүрэн тодорхойлох боломж тааруу. Учир нь саармагжуулах бодис цацсан үед үүнийг баримжаалах хэцүү. Өөрөөр хэлбэл, хамрах хүрээг нь тогтоох боломжгүй болчихож байгаа юм. “Синчи газ” ШТС-аас өгсөн мэдээллээр тухайн өдөр 600 орчим литр газ худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

-Газыг зөвшөөрөлтэй худалдсан уу?

-Зөвшөөрөлгүй худалдсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй худалдсан газын орлогыг улсын орлогод хурааж авахаар прокуорын газарт хүсэлт явуулсан. Тэндээс хариу ирэхийг хүлээж байна.

-Газ агуулах сав ямар багтаамжтай юм бэ?

-Багтаамж нь есөн тоннын багтаамжтай. Тухайн үед яг хэдий хэр хэмжээний газ агуулж байсан нь тодорхойгүй байна.

-Тэгэхээр худалдсан 600 орчим литрээс бусад газ нь агаарт цацагдсан гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Хэдий хэмжээний газ алдагдсаныг сав хэр дундарч вэ гэдгийг өдрөөр нь тооцож гаргах ёстой.

-Зөвшөөрөлгүй борлуулсан гэхээр анхнаасаа зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэсэн үг үү?

-Улсын комисст байнгын ажиллагаатай барилга байгууламжийг хүлээлгэж өгснийхөө дараа үйл ажиллагаа явуулах ёстой. “Синчи газ” компани барилга байгууламжаа зөвшөөрөлгүй барьсан. Уг нь барилга байгууламж барихдаа нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажлаа эхлүүлсэн учир манай байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоосон.

-Тэгэхээр одоо болтол зөвшөөрөл аваагүй гэсэн үг байх нь ээ?

-Яг тийм. Энэ компани “Синчи ойл” ШТС нийт долоон салбартай.

-Хэзээнээс зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ?

-Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш.  

-Осол гарсан газар нь сууршлын бүс юм байна лээ. Газар нь зөвшөөрөлтэй юм болов уу?

-Газрын албанаас газар эзэмших эрхийг зориулалтаар нь олгосон байна лээ. Зай талбайны хувьд шаардлага хангасан учраас нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зураг төслийг нь баталсан. Одоо яригдаж байгаа гол асуудал бол Улсын комисст хүлээлгэж өгөөгүй асуудал. Хэрвээ туршилт, тохируулга хийх бол өмнө нь заавал мэргэжлийн байгууллагад хандах ёстой. Гэтэл өөрсдийн дураараа туршилт хийх үед осол гарсан. Өөрсдөө техник эвдэрсэн гэж тайлбар өгсөн.

-Тухайн үед хажуугаар нь явж байсан хүн гал гаргасан бол гал гарах эрсдэлтэй байсан. Хэрвээ дэлбэрэлт болсон бол хэдий хэмжээний газрыг хамрах байсан бол?

-Үүнийг тооцоолдог мэргэжлийн байгууллага бий. Тоног төхөөрөмжөөс хий алдаж, аюулгүй ажиллагаа зөрчсөн. Мөн тухайн объект зөвшөөрөлгүй байсан тул Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авна.

-Тухайн үед газнаас хордсон хүн бий юү?

-Тийм зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж байгаа.

-Саармагжуулалт хийснээр бүрэн аюулгүй болсон гэж ойлгож болох уу?

-Агаарт хий цацагдах үеэр ойр орчимд хийн холимог бий болдог. Үүнийг усаар саармагжуулж, агаарыг цэвэрлэдэг юм. ШТС-ыг байгуулахдаа бетоноор цутгасан хатуу хучилттай байгуулах стандарт баримталдаг. Нийслэлийн Онцгой байдлын газраас шороо асгаж, цэвэрлэгээ хийсэн.  

-Одоо яг ямар шалгалт хийж байна вэ?

-Цагдаагийн байгууллагын шалгалт явуулж байгаа. Цагдаагаас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулж, шинжээч ажиллах шаардлагатай гэвэл бид дүгнэлт гаргаж өгнө. Өөрөөр хэлбэл, шинэ цууралт байсан уу эсвэл өмнө нь байсан цууралт уу гэдэгт шинжилнэ гэсэн үг.

-Осол гаргасан байхад үйл ажиллагааг зогсоохгүй гэж үү?

-МХЕГ-т энэ асуудал яригдаж байгаа байх. НМХГ-аас хуулийн дагуу арга хэмжээ авна. Авсан арга хэмжээгээ Ерөнхий газарт танилцуулна. Хамгийн гол нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тусгай зөвшөөрөл цуцлах саналыг хүргүүлэх эсэхийг шийддэг.

-“Синчи газ” байгуулагдаад удаагүй болохоор харьцангуй шинэ тоног төхөөрөмжтэй гэсэн. Хилээр оруулж ирсэн тоног төхөөрөмж шаардлага хангаж байгаа эсэхэд хэн хяналт тавьдаг юм бэ?

-Туршилт, тохируулга хийх хүмүүс өөрсдөө мэргэжлийн хүмүүс байх ёстой. Түгээгүүрийг импортоор оруулж ирэхдээ Стандартчилал, хэмжил зүйн газраас загварын туршилтын гэрчилгээ авдаг юм. Үүнийг дараа Улсын комисст хүлээлгэж өгөх журамтай. Түүнчлэн тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн компани тоног төхөөрөмжиндөө баталгаа гаргаж өгөх ёстой.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Иргэн (45.117.35.184)
    Бүхэл бүтэн түгээгүүр бариад, 6 сар газ зарж байхад мэдээгүй ээ зөвшөөрөлгүй байсаан гэж хэлэхээсээ ичдэггүй юм бна л даа. Нэг л өнгөрсөн борооны хойно цув нөмөрсөн хүмүүс... Сүртэй2 ярина шүү дараа нь.
    2019 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зөвшөөрөөлгүй гэхээр юу гэсэн үг үү (202.21.124.17)
    Арай том уу үгүй юу. Зөвшөөрөл аваагүй хэрнээ газ зардаг. Мундаг юмоо. Монгол ялначуудаа. тэр олон салбар нь бүгдээрээ л айлуудтай ойрхон байж таараа. Тэнд тэнд дэлбэрбэл яаанаа. Ямар аймаар юм бээ
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • ахаххахах. ТЭнэг юмнууд ингээд дэлбэрч үх (202.21.124.17)
    Үх үх. Ийм новшийн компаниудаас болж ядуу иргэдээ ал. тэгээд араас нь бид буруугүй гээд өөрсдийгөө өмөөрөөрэй. Аюулгүй байдлаа хангаж чадахгүй компанид зөвшөөрлийг нь өг. тэгээд бүгдээрээ дэлбэрэг
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • bbolikchee. (202.21.124.17)
    novshuudig shuud hooh heregtei shdee
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • арай ч дээ (202.21.124.17)
    Дэлбэрэлт болсон бол яаанаа. Газ нэг дэлбэрвэл үлдсэн нурамнаас дахиад гал гардаг юм билээ. Ямар аймаар юм бээ. имй юмнуудын эрхийг цуцлах хэрэгтэй ш дээ
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    18 цаг 34 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    18 цаг 34 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    18 цаг 38 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    18 цаг 51 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    18 цаг 58 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    19 цаг 5 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    19 цаг 12 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    19 цаг 19 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    22 цаг 2 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    22 цаг 12 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК