Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Прокурорын мөрдөнг сэргээх сэдэл дахин өдөллөө

2019-4-08
0
ЖИРГЭХ

Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж байдаг байлаа. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, тагнуул, прокурор, шүүгчийн холбогдсон хэргийг шалгах нь энэ албаны чиг үүрэг байсан болоод ч тэр үү Монголын хуулийн салбартаа хамгийн хариуцлагатай, шударга ёсны луужин болж, чигийг зааж байв. Гэвч 2014 оны нэгдүгээр сарын 9-нд Ш.Түвдэндорж, Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, Л.Цог, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, А.Тлейхан нарын есөн гишүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Эдгээр есөн гишүүнээс Ч.Хүрэлбаатар, А.Тлейхан нар гарын үсгээ зураагүй ч үүнээс 15 хоногийн дараа буюу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны босго давж, тэр өдөртөө чуулганы нэгдсэн хуралдаанаар “ногоон гэрэл”-ээр баталж байсан юм.

Ингэснээр Мөрдөн байцаах албаны харьяаллын томоохон чиг үүргийг АТГ-ын мөрдөн шалгах хэргийг харьяалалд шилжүүлж, ахуйн чанартай хэргүүдийг цагдаагийн байгууллагад өгч байв. Одоогоос таван жилийн өмнө л дөө.

Гагцхүү Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаар шүүгч, мөрдөн байцаагч, тагнуул, прокурор, АТГ-ын алба хаагчдын ёс зүйтэй зөрчил, гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд дэвшил гарсан уу. АТГ өмнө нь явж ирсэн уламжлалыг хадгалсан уу, түүнээс хойш юу болж өнгөрөв гэдэг нь сонин.

 

Энэ тухай Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг олон жил удирдсан Б.Галдаа “Прокурорын Мөрдөн байцаах албыг улс төрийн зорилгоор татан буулгав уу. Ерөөсөө эрүүдэн шүүлтийг чөлөөтэй болгохын тулд энэ албыг татан буулгая гэдэг мэдээлэл дээд хүмүүст очсон юм болов уу гэж боддог. Тухайн үед би хэлж байсан. “Энэ албыг улс төрийн зорилгоор татан буулгасан бол эцэст нь нийгэмд тэсрэлт үүснэ шүү, аюултай” гэж. Одоо тэсэрч байгаа нь энэ. Хяналтын систем алдагдсан, түүнийг шалгадаг системийг нь татан буулгачихсан нөхцөлд хэцүү, эвгүй болчихож байгаа юм. Олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ Монгол ухарсан.

Үнэн хэрэгтээ намайг байхад хуулийнхантай холбоотой 300-400 хэрэг бүртгэдэг байлаа. Прокурорын мөрдөнг татан буулгаснаас хойш энэ тоо эрс буурсан.

Тухайн үед би “Манай хуулийнхан хуулиа маш сайн сахиулдаг болжээ, тийм учраас хэрэг ч гарахаа больж, мөн сайхан байна шүү” гэж шоглож хэлж байлаа. Шүүх, прокуророос жилдээ 50-60, тэр хэмжээний шүүгч, тагнуулаас 20 гаруй ажилтан, бусад нь цагдаагийнхан байсан. Сүүлдээ хэргийн тоо нэмэгдсэн. Нэгэнт ийм алба ажиллаж байгаа учраас иргэдийн зүгээс ч гомдол мэдээллээ гаргах нөхцөл бүрдэж байсан юм” хэмээн ярилцлага өгчээ. Өнгөрсөн долоо хоногт.

Цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан М.Энх-Амгаланг огцруулж, Б.Жаргалсайханыг томилохоос хэд хоногийн өмнө. Сонирхолтой нь, үүрэгт ажилд нь өөрийг нь нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг УИХ-аар хэлэлцэх үеэр Б.Жаргалсайхан прокурор Мөрдөн байцаах албыг сэргээх шаардлага бий болсныг хэлчихэв. Тэрбээр “Нийгмээрээ бүх  талын хариуцлагыг нэхэж байна. Прокурорын байгууллагын дэргэд өмнө нь Мөрдөн байцаах алба гэж байсан. Үүнийг дахин сэргээх эсэх эрх нь та бүхэнд бий. Харьяа чиглэлийн тухайд прокурорын байгууллагын дэргэд мөрдөн байцаах алба байх нь зөв” гэсэн юм.

“Шударга бусын хонгил”, МАНАН-гийн эсрэг тэмцэл гэсэн уриа лоозон, нэр томъёо нийгэм, улс төрийн хүрээнд бий болсон уу гэвэл бий болсон. Хамгийн сүүлд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ захиалгаар томилсон, эзэндээ үйлчилдэг, хууль бус шийдвэр гаргадаг 40 гаруй прокурор, шүүгч байгаа тухай мэдэгдсэн. Улсын ерөнхий прокурорын тамгаа гардаад удаагүй байгаа Б.Жаргалсайхан ч “Сүлжээний прокурор, шүүгч гэж ярьдаг. Хэвлэл мэдээллээр яригддаг сүлжээний гэх хэргүүдийг шийдсэн байдлыг дахин шалгаж үзэх нь зүйтэй байх” гэдгээ хэлсэн.

Эндээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас эхлээд Улсын ерөнхий прокурорын төвшинд ч энэ тухай тодотгож, улс төр, нийгэмд цэгцрэх, шударга ёсны тэмцэл эхэлсэн бололтой. Харин шийдэл нь юу байх вэ, Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба уу.

 

Санаж байгаа бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн байхдаа нийгэмд ялангуяа хуулийн салбарынхны “захиалга”-аар ажилладаг байдлыг халах үүднээс Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх хуулийн төслийг өргөн барьж байв. Хуулийн төслийг холбогдох Байнгын хороо, Засгийн газрын төвшинд дэмжсэн байдаг ч тодорхой шалтгаангүйгээр хэлэлцэх асуудлын дарааллаас хасагдаж, бүр хав дарагдсан билээ. Харин энэ удаад Прокурорын мөрдөнг сэргээх сэдэл дахин өдөлж байна.

Хуулийн байгууллагынхны хуудуутай үйлдэл, “Шударга бус”-ын гэх хонгилтой тэмцэх ажилд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн ҮАБЗ-ийн гурван гишүүн нь эв санаагаа нэгтгэсэн нь үнэн л юм бол Мөрдөн байцаах албыг сэргээх магадлал нь өндөр, цаг хугацааны л асуудал юм.

 

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (64.119.23.98)
    Хууль шүүхийнхний ажилд хөндлөнгөөс улс төрчид, төрийнхөн оролцоод байхаар яаж ч бодсон хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх нь эргэлзээтэй болоод явчихдаг. Зоригийн хэрэг гэхэд л Багабанд ерөнхийлөгчийн үед гарсан хэрэг. Тэр үед энэ асуудалд ерөнхийлөгч Багабанд, С.Баяр, Бат-үүл, Ш.О, Б.Булган нарыг хамгийн их холбоотой гэж ойлгогддог. Одоо үүнийг ойлгож ядаад байх юу бна? Элбэгдорж яагаад Бат-үүлд ямар учраас улсын баатар цол олгов? Зоригийг хөнөөсөн болоод олгосон хэрэг үү??? Ойлгодоггүй юм чинь энэ. Тэгвэл захиалагч нь Элбэгдорж болж таарах уу??? Сая Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа" нэвтрүүлгээр нөлөө бүхий хүмүүс Амгаланбаатарыг эргэж очсон тухай ярьж бна. Тэд даалгавар өгдөг байх нь. Тэгэхээр Зоригийн аллага улс төрчидтэй холбоотой нь батлагдаж бна бус уу??? Улс төрчдөөс л завшаан юмнууд хийгддэг нь харагдаж бна. Хууль шүүхийнхэн өөрсдөө дотроо тэмцэлдээд хэрэг илрүүлэх сонирхолгүй ч юм шиг.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.92.233)
    Яаралтай байгуулах хэрэгтэй
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Би (66.181.187.119)
    Хонхрэйдийн Энхбат гэж шударга бөгөөд бүхнийг мэддэг хүнээр прокурорын мөрдөнг толгойлуулж хэд хэдэн орлогчоор Галдаа Алтанхуяг Пүрэв генерал нарыг томил
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Гастр (66.181.187.119)
    Хүнийн онц ноцтой хүнд гэмт хэрэгт гүтгэж хэлмэгдүүлэн ялласан /Зовхон Зоригийн хэрэг/ шүүх прокурорынхныг нэн даруй баривчилна. Үүнд нэг бол тусгай хүчнийхэн эсвэл прокурорын дэргэдэх МБА хэрэгтэй Яаралтай байгуул
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.191.177)
    Прокурорын хэргийг тэгээд прокурор шалгаад, хянах уу битгий балайраад бай мөрдөх албад нь шалгаад прокурор хяналтаа л сайн тавь !!!!
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Иргэн (66.181.191.177)
    Хэрэг цавчсан, хахууль авсан, хүн дарамталсан прокурорыг хэн шалгах вэ нөхдөө ?? !!!
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочинh (202.179.25.245)
    одоо л зөв ярьж байна. хийх эсэхийг л харж сууъя даа
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    улс төрийн нөлөөгөөр прокурорт шургасан аймгийн прокуроруудыг солих хэрэгтэй. ялангуяа нам улс төрд хутгалдсан хувийн ашиг сонихрол нь дэндэж прокурорын нэрийг барьж хууль бусаар хөрөнгжсөн хогийн новшнуудыг
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    Энэ албыг сэргээн байгуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа, шинэ прокурорт ажлын амжилт хүсье. Шинэ хонгилоос сэргийлэх нэг алхам болно.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.112.100)
    байх хэрэгтэй дээ түүнээс биш ажилдаа дарагдсан өөрсдөө хяналтанд нь байдаг байгуулагага шүүгч прокуроруудыг шалгана гэж худлаа тиймээс дахин байгуулах нь зөв
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • хуульч (103.9.90.98)
    үнэхээрийн хэрэгтэй байгууллага шүү. Иргэдэд маш нөмөртэй
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Улс төрийн шуурганаар томилогдсон ашиг сонирхлын зөрчилтэй Эбигийн "аймгийн прокурорууд"-ыг яаралтай солих хэрэгтэй байх.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Элбэгдорж болон До гийн үед олон новшнууд " улс төрийн амбицээр " прокурорт "шургасан" . одоо тэд "прокурор" нэртэй хууль заврхуулагчид болчихоод байна.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.185.224)
    Прокурорын хэргийг хэн хянаж хэн илрүүлэх вэ???!!! Дээрээ хөх тэнгэрээс өөр юмгүй болоод Дорлигжав олон хүн дээрэмдсэн шүү.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
    • Прокурорын байгууллагын тухай 1993 оны хуульд Ерөнхий прокурорын шийдвэрийг Дээд шүүхэд гомдол гарган хянуулж цуцлуулж болох тухай заалт байсныг сүүлдээ нөхдүүд үгүй хийсэн байна лээ!! Тэгэхээр Ерөнхий прокурорын дээр "Хөх тэнгэр"-ээс өөр зүйлгүй болж байгаа юм л даа!!!
      2019 оны 04 сарын 08
  • Зочин (49.0.135.43)
    temuujingiin baiguulsan gazar shuude. Zandan gej pop poporsoor bgaad taatn buulgasan odoo l uhaan orj gene
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Хангай (103.9.90.98)
    Прокурорын дэргэдэх иөрдөн байцаах албыг яаралтай байгуулах хэрэгтэй. Яаралтай шүү
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • болд (64.119.20.15)
    прокрорын дэргэдэх мөрдөн байцаах албыг яаралтай байгуулах хэрэгтэй
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    17 цаг 37 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    17 цаг 37 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    17 цаг 41 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    17 цаг 54 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    18 цаг 1 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    18 цаг 9 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    18 цаг 16 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    18 цаг 22 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    21 цаг 5 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    21 цаг 15 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК