Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Батнасан: 40 сая ам.доллароор хохирч байна гэж ойлгож болохгүй

2019-4-08
0
ЖИРГЭХ

УИХ-аас өнгөрөгч тав дахь өдөр Улсын ерөнхий прокурорыг томилсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 

-Улсын ерөнхий прокурорын томилгооны үйл явцыг Та юу гэж харж байгаа вэ. Нүдээ олсон томилгоо байж чадав уу?

-Үндсэн хууль, Прокурорын тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорыг УИХ-тай зөвшилцөн томиллоо. Нэр дэвшигч субъектын хувьд дэмжиж байсан. Учир нь прокурорын байгууллага онцлогтой. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүрээнд төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдсэнд дээд зэргийн хяналт тавьж байх ёстой газар. Тиймээс энэ байгууллагын удирдлагаар томилогдож байгаа субъект тус салбартаа олон жил ажилласан, мэргэшсэн гэж хэлж болохоор хүн орж ирсэнд талархалтай байна. Энэ томилгоо хуулийн дагуу явагдсан. Хэрвээ УИХ-ын олонх нь нэр дэвшигчийг дэмжихгүй тохиолдолд буцаадаг. Ерөнхийлөгч дараагийн хүнийг оруулж ирдэг. Тиймээс төрийн эрх мэдлийн хуваарилалтын дагуу явсан, ямар нэгэн зөрчил байхгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-тай зөвшилцөхөөр нэр дэвшүүлсэн, олонхийн саналаар томилсон.

-“Шийдвэрлэгдэхгүй олон том хэрэг байна” гэж гишүүд хэлж байсан. Томоохон хэргүүдийг аль ч прокурорын үед шийдэхгүй орхиж байна гэсэн шүүмжлэл бий. Шинээр томилж прокурор яаж ажиллавал илүү үр дүнд хүрэх бол?

-Шинээр томилсон Улсын ерөнхий прокурорт анхаарах хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт Прокурорын байгууллагын тухай хуулийг 2017 оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж байна. Тиймээс энэ хуульд анхаарч ажиллах, хуулийн эрхзүйн орчин хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалж чадаж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь, Ерөнхий прокурорт томилогдоход өндөр шаардлага тавигддаггүй. Прокурор хүн гэж ямар хүн байх вэ гэдэг шаардлага тавьдаг. Тэр нь хуульч мэргэжлээр аль ч салбарт гурван жил ажилласан эсвэл прокурорын туслахаар хоёр жил ажилласан хүнийг прокурор гэж байгаа юм. Энэ тогтолцоо, шаардлагаас эхлээд хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад хяналт тавихдаа хүнийг хэлмэгдүүлэхгүй, хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаас нь хуулийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, иргэдийн дунд эргэлзээтэй байгаа хэргүүдийг хурдан шуурхай шийдэх хэрэгтэй. ЖДҮ, 60 тэрбум зэрэгт үнэхээр асуудал байвал шийдэх хэрэгтэй. Дээр нь Монголбанкны, Хөгжлийн банк, Чингис, Самуурай бонд, Оюутолгой, Дубайн гэрээ, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, “Эрдэнэт”-ийн 49, 51 хувь зэрэг  байна. Ард түмэн дунд нэлээн хүлээлт үүссэн энэ асуудалд Ерөнхий прокуророор томилогдож байгаа хүн шуурхайлан ажиллах хэрэгтэй. Учир нь нийгэмд хүлээлт үүсгэснээс иргэд хуулийн байгууллагад итгэл алдрахын зэрэгцээ хууль, шүүхийн байгууллагад эрхээ хамгаалуулахад эргэлзээ төрөх асуудал үүсээд байна. Тухайлбал, шат шатанд төрийн байгууллагын нэр хүнд унж байгаа энэ үед чин шударга үнэнчээр ажиллаж асуулыг нэг тийш нь болгох хэрэгтэй.

Гуравдугаарт, Хүний хууль ёсны эрхтэй холбоотой нэг асуудал бий. Прокурорын байгууллага гүйцэтгэх ажлын шугамаар зарим хэрэг дээр хүнийг чагнаж, тагнах ажиллагаа явуулдаг. Үүнийг хавтгайруулан хүний хууль ёсны эрхэд халдаж байгаа юм биш биз гэсэн болгоомжлол байдаг. Ерөнхий прокурорын хувьд энэ асуудалд мониторинг хийж эргэн мэдээлж, танилцуулж, үнэхээр хүнийг хууль бусаар чагнаж, тагнасан тохиолдолд тэр хүний хууль ёсны эрхийг сэргээх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, цагдан хорихын тухайд хуулийн үзэл баримтлалтай байдаг байх. Аливаа нэг асуудалд хувь хүнийг гэмт хэргийн нотлох баримт цуглуулах, мөрдөн шалгах явцад хамгийн түрүүнд цагдан хорьдог асуудлыг бодолцож үзэх хэрэгтэй. Хуулийн байгууллагууд хүнийг хэдэн сараар, бүтэн жилээр цагдан хорьдог. Тэгснээ энэ хүн гэм буруугүй юм байна гээд гаргаад явуулчихдаг. Тэгэхээр тэр хүн сэтгэл санаа, бие махбодийн асар их дарамтад ордог. Ийм зүйлд хуулийн байгууллага эргэж уучлалт гуйдаггүй. Яаран сандран цагдан хорихоосоо илүүтэй хилийн хориг тогтоох, батлан даалтад гаргах, хувь хүнтэй нь ярилцаж  шаардлага тавих зэргээр хүн ёсны үүднээс хуулийн байгууллага иргэнд хандахгүй бол цаашид ямар нийгэмд амьдарч байгаад эргэлзээ төрж, асуудал үүснэ.

Тавдугаарт, эрүүдэн шүүдэг явдал. Ялангуяа хорих байгууллагын түр тусгаарлаж байгаа байрны асуудал, хүнээс хуулийн дагуу байцаалт, мэдүүлэг авахдаа эрүүдэн шүүдэг байдал газар аваад байна. Ер нь эрүүдэн шүүлт байна. Өнөөдөр Монгол Улс ардчилсан нийгэмд амьдарч, ардчиллын замаар явж байгаа улс орон. Тиймээс эрүүдэн шүүдэг байдлыг таслан зогсоох ёстой. Саяхан сэтгүүлч та бүхэн харсан байх. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгахдаа хүний ёсноос гадуур байцаалт авч, зодож, жанчсан. Тиймээс хүний эрхийг хөсөрдүүлдэг асуудал байж болохгүй. Манай улс 1993 оноос хойш дэлхийн олон улсын хүний эрхийн олон тунхаг, пактад нэгдсэн. НҮБ-ын гишүүн, дэлхийн улс оронтой ардчиллын замаар харилцдаг улсын хувьд эрүүдэн шүүлт хэзээ ч байж болохгүй асуудал. Тиймээс энэ асуудалд прокурорын байгууллагын удирдах албан тушаалтан анхаарах хэрэгтэй. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад хяналт тавьдаг, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс ордог энэ байгууллагын ажлын тайлантай УИХ-ын гишүүд жилд нэг удаа танилцах хэрэгтэй. Тиймээс энэ асуудлыг цаашид тавина.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгахдаа холбогдох этгээдүүдийг эрүүдэн шүүсэн нь байж болохгүй зүйл. Тиймээс нийгмийн тодорхой хэсэг эрүүдэн шүүгдсэн Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг суллах ёстой гэж үзсэн. Энэ зөв үү, суллах боломжтой юу?

-Эрүүгийн органик хууль, процессын хууль, зөрчлийн хуулиудыг хэлэлцэж байхад шүүхээс хэргийг буцаахгүй гэдэг конвенц орсон. Тиймээс С.Зоригийн амь насыг хөнөөсөг хэргийг шийвдэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явагдаж, прокурор хяналт тавьж төрийн нэрийн өмнөөс орж яллах дүгнэлтээ бичиж, гурван шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хэрэг. Гэтэл шинэ нөхцөл байдал ийн илэрч байна. Энэ асуудалд хуулийн байгууллага хурдан шуурхай ажиллах ёстой. Ямар гарц гаргалгаа байна олох хэрэгтэй. Үнэхээр хүнийг хэлмэгдүүлсэн зүйл байвал тухайн хүний эрх зүйн байдлыг хурдан хугацаанд дээрдүүлэх хэрэгтэй. Хэнийг ч эрүүдэн шүүгээд ял тулгаж ялтан болгодог ийм асуудал хэрхэвч байж болохгүй. Энэ ардчилсан нийгэмд л лав байх ёсгүй. Энд хүн бүр хичээл зүтгэж гаргаж ажиллах ёстой. мөрөөрөө ажиллаж амьдарч байгаа иргэний эрхийг Ямар нэгэн байдлаар байдлыг дордуулахгүй гэсэн баталгаа алга. Энэ асуудлыг хуулийн байгууллага хурдан шийдэх хэрэгтэй. Хуулийн байгууллагын шийдэх асуудал.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Авлигын тухай, Прокурорын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуулийг баталсан даруйд М.Энх-Амгалан прокурорыг огцруулчихлаа гэсэн хардлага байна. Үүнээс гадна саяын баталсан хууль хэр оновчтой, зөв хууль юм бэ?

-Аливаа нэгэн субъектэд тааруулж хууль баталж байна гэдэг бол эмзэг асуудал. Хуулийн дархлаа гэж байх хэрэгтэй. Энэ хуулийн тухайд нөхцөл байдалд асуудал байгаа учир хуулийг баталсан. Хамгийн наад захын жишээ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг. Эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан байхад хуулийн байгууллагын дарга нар арга хэмжээ авахгүй байна гэдэг зохимжгүй. М.Энх-Амгалан прокурорыг огцруулсан асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбарласан байна лээ. Түүнийг нь харах хэрэгтэй.

-Эрдэнэтийн 51 хувийн асуудлыг шийдэхдээ Стандарт банканд “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг өгсөн байна. Өр төлж байгаа мэт боловч хууль бус үйлдэл хийсэн хүмүүсийн өмнөөс татвар төлөгчид хариуцлага хүлээх нь зөв үү?

-Хууль шүүхийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа юм билээ. Хэрэг ойрын хугацаанд шийдэгдэх байх. 40 сая ам.долларыг Стандарт банканд өгснөөр 51 хувь ямар ч маргаангүй Монголын төрд байгаа юм байна гэж ойлгосон. Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаж өгсөнтэй холбоотойгоор Стандарт банканд 40 сая ам.доллар төлж байгаа юм шиг байна. Гэхдээ 40 сая ам.долларыг хохирол учруулсан нөхдүүдээр төлүүлнэ гэж Шадар сайд Бүлгийн хурал дээр мэдээлсэн. Иймээс 40 сая ам.долларыг Эрдэнэтийн Эрсдэлийн сангаас гаргаж байгаа боловч улс 40 сая ам.доллароор хохирч байна гэж ойлгож болохгүй. 40 сая ам.долларыг улсад хохирол учруулсан хүмүүсээр төлүүлэх юм байна гэсэн ойлголт авсан.

-Гэм буруутай этгээдийг тогтооно, түүгээр төлүүлнэ гэж ярьсаар өдийг хүрлээ. Цаашдаа энэ хэвээрээ байх вий гэсэн болгоомжлол байгаа шүү дээ?

-Үүнийг сая томилогдсон Улсын ерөнхий прокуророос очиж асуух хэрэгтэй. Бид мэдэхгүй шүү дээ. Ер нь УИХ-ын танхим бол шүүх, хэрэгт бүртгэл мөрдөн байцаалт явуулдаг шүүхийн танхимын ажлыг татаж авч ирж ярьдаг зүйл биш. Хууль тогтоох байгууллага. Нийгэм, ард түмний хүссэн мэдээллийг өгөх шаардлага байгаа учраас бид яриад байгаа юм.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • хангай (202.21.127.206)
    нэг л их хувь хүнрүү нь дайрч шүүмжилсэн хүмүүс! энэ гишүүний ямар утга учиртай зүйл ярьж байгаа эсэхэд нь анхаараач
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.88)
    Манайхан биенийгээ барьж идчих гээд л хэмлэдэгээ больмоор байна. Эхлээд учир начирыг нь олдог тунгаадаг дүгнэдэг гарц хайдаг болох хэрэгтэй. Үнэн л юм ярьсан байна. Хүн ойлгохгүй гажуудуулж ярьсан юм алга. Учиргүү ичиж байна, үх барь гээд доор нэг хүн биччихэж юугжаагаанбэ аймшигтай юм ийм арчаагүү үзэл сурталаасаа болж бид хүмүүсийг хохироож нэр төрөөр нь тоглож байна. Эрүүдэн шүүж хэрэг тохсон сулла гээд л хашгираад байна. Дараа нь нөгөө хүмүүс нь ямар нэгэн байдлаар оролцоотой болж таарвал аягүүл бол цэхийчихээд тийм царайтай байсан юм л гэнэ. Ямарч үзэл сурталгүү!
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Иргэн (103.229.123.89)
    Батнасан гишүүнийг дэмжиж байна. Шударга, зөв яваарай, Амжилт хүсьe!
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Хогийн амьтан (66.181.177.47)
    Ямарч боловсрол мэдлэггүй чихэрний наймаачин Батнасан чи дут. Юу ч мэдэхгүй байж худлаа хуцахаа боль новш минь. Ийм ч Их хурлын гишүүн байх гэж, харахаар ой гутах юм, хирээ мэдэхгүй байж пээдгэр зантайг нь яана, өмнөөс нь ичиж үхэх нь.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
    • Монгол сэтгэлгээ
      Аливаа зүйлийг баримт нотолгоотой ярьж сурах нь боловсролтой хүний зан,аливаа зйүлийг мунхагаар харж бусдыг гүтгэх нь боловсролгүй дорой сэтгэлтэй хүний хамгийн том илэрдэг зан юмдаа.Амжилт болгоны цаан асар их хичээл зүтгэл байдаг.
      2019 оны 04 сарын 08
  • зоо (202.9.42.144)
    Баячуудынхаа өрииг нь ард түмнии хөрөнгөөр дарааад тэр шуналын бузаруудыг харж үзээд шоронгоос гаргаад .Ядарсан хүмүүсииг гүтгэж шорондоо хатаагаад байдаг нь ямар хууль вэ.Тэр тарган Хурц .Сугар Ганзриг. Батхүү Алтан нараа шорондоо хииж тураагаач. Дэндүү таргалсан бишүү.чи зөв буруугаа ялгаж байж чалчаарай
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • zochin (103.9.88.162)
    40 say USD-oo aldaj bhad ene maani neg iimerhuu oilgolttoi
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • зочин (66.181.191.92)
    тэгээд хохироогүй хожсон гэх н үү танай баяр нарын идсэн та нарын цусалсан мөнгийг ард түмнээр төлүүлчихээд хохироогүй болж бна уу
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    17 цаг 36 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    17 цаг 36 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    17 цаг 40 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    17 цаг 53 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    18 цаг 0 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    18 цаг 8 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    18 цаг 15 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    18 цаг 21 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    21 цаг 4 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    21 цаг 14 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК