Өчигдөр нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал болж, хурлаар Туул голын эрэг дагуу газар шорооны ажил эхлүүлсэн "Идэр интернейшнл" ХХК, “Зүүнбаян Рефайнери” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан юм.
Тодруулбал, нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан төрсөн ахынхаа "Зүүнбаян Рефайнери" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг үүрэгдсэн. Үүнээс өмнө "Зүүнбаян Рефайнери" ХХК Туул голын эргийн таван га газрын бургасыг хядсан тухай мэдээлэл гарч олон нийтийг шуугиулах үеэр энэ талаар мэдээлэл өгөхийг татгалзаж, өөрт нь хамааралгүй компани гэж үгүйсгэсэн удаатай.
Гэвч тэрбээр дээрх компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан нь өөрийнхөө хэлснийг үгүйсгэсэн явдал болов. Тиймээс БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатаас дээрх компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан эсэхийг тодруулахад “Зүүнбаян Рефайнери ХХК-ийн зөвшөөрлийг өчигдөр цуцалсан” гэлээ.
Б.Лхам