Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар олны анхааралд татсан эрүүгийн хэргийг татаж, хянах ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй эрүүгийн хэргийг татаж хянах юм байна.
Ингэснээр мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, шуурхай шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээг авахаар төлөвлөжээ. Түүнчлэн хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргуулахгүй байхад онцгойлон анхаарахыг даалгасан байна. Ажлын хэсгээс өгсөн чиглэл, даалгаврын хэрэгжилтийг хангуулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэт явуулж дууссаны дараа бодитой мэдээллийг нийтэд хүргэж байхаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (5)