Улсын Ерөнхий прокурорын орлогч прокуророор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ.
Тэгвэл М.Чинбатын нэрийг эгүүлэн татна гэсэн мэдээлэл цацагдсан юм.
Тодруулбал, МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэх байсан ч хойшлуулсан юм. Үүнээс улбаалж, М.Чинбат прокурорын нэрийг эгүүлэн татсан тухай мэдээлэл цацагдсан бололтой.
Энэ талаар М.Чинбат прокуророос тодруулахад “Ийм мэдээлэл цацагдсныг харсан. Гэхдээ миний нэрийг эгүүлэн татсан талаарх мэдээ ирээгүй байна” гэсэн юм.
Баттай эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Ийм зүйл яригдаагүй. Ташаа мэдээлэл” гэв.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (3)