Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Гарамжав: Хуулийг баталснаар наснаасаа эрт тэтгэвэрт гаргасан 17.1 мянган иргэний тэтгэврийг нэмэх боломжтой

2019-4-10
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын эмэгтэй таван гишүүн Нийгмийн хамгааллын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. НББСШУ-ны байнгын хорооны өнөөдрийн (өчигдрийн) хуралдаанаар хэлэлцсэн. Энэ хуулийн төслийн гол агуулга нь юу вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьсан. Дээрх хуулийн хоёрхон заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан ч өргөн цар хүрээг хамарсан зүйл заалт. 1990 онд Монгол Улс нийгэм, эдийн засаг шилжилтэд орж олон үйлдвэр, зовад, ферм хаагдсан. Тухайн үед зөвхөн Улаанбаатар хотыг тойрсон үйлдвэр 700 гаруй байсан. Үүнээс гадна улсын хэмжээнд жижиг цехүүдтэй цагаан идээ боловсруулах үйлдвэртэй байлаа. Гэтэл өнөөдөр нэг ч суманд сүүний үйлдвэр байхгүй байна. Тухайн үед төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засагтай, төвлөрсөн хангамж, зардалтай байсан үе. Гэтэл 1990 онд бүх зүйл өөрчлөгдөж, зах зээлийн нийгэмд шилжиж бүх үйлдвэр, зовадыг зогссон. Үүнээс үүдэж олон мянган иргэд ажлын байргүй болсон.

Төр засгаас иргэдээ орлоготой байлгах үүднээс наснаас нь, хүүхдийн тоог харгалзаж үзэх, ажилласан жилээс нь хамаарч наснаас нь эрт тэтгэвэрт гаргаж эхэлсэн. 1991 оны Тэтгэврийн багц хуулийн дагуу тухайн үед 288 мянган иргэн тэтгэвэрт гарсан. Үүний 83 мянган иргэн буюу 60 хувь нь наснаасаа эрт тэтгэвэрт гарсан бол 44 мянга нь дөрөв болон түүнээс олон хүүхэдтэй гэсэн үндэслэлээр тэтгэвэрт суусан. Наснаасаа эрт тэтгэвэрт гарсны хор хохирол нь нийгмийн халамжийн зорилтот бодлогод хамрагдаж чадаагүй. Тухайлбал, 35 настай 25 жил улсад ажилласан эмэгтэй дөрвөн хүүхэдтэй байлаа гэж бодъя. Дахиад нэг төрүүллээ гэхэд халамжид хамрагдаж чадахгүй. Учир нь “Тэтгэврээ тогтоолгосон” гэдэг үндэслэлээр олон жил хохирч ирсэн байна. Хоёрдугаарт, тэтгэврийн хүн гэдэг үндэслэлээр давхар олгогддог олон нэмэгдлээс хасагдаж ирсэн.

Энэ хуулийг боловсруулахаар 2018 онд судалгаа хийхэд тэдгээр иргэдийн тэтгэврийн доод хэмжээ 342 мянган төгрөгт хүрэхгүй байсан. Тэтгэврийн дундаж тооцоолоход өмнөх жил 342 мянга байсныг энэ жил 374 мянга болгосон. Ингэхээр тэтгэврийн зөрүү жилээс жилд ихэсч байгаа юм. 2017 онд наснаасаа эрт тэтгэвэрт гарсан, дөрвөн болон түүнээс олон хүүхэдтэй, 55 нас хүртэлх эрэгтэй, эмэгтэй бүх тэтгэвэр авдаг иргэдийн тоо нийлээд 18.6 мянга байсан. Энэ хуулийг өргөн барих хугацаа улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж, хойшилсоор байгаад энэ оны хоёрдугаар сард өргөн барилаа. Саяхан шинэчилсэн судалгаа хийхэд тэтгэвэр авдаг иргэдийн тоо 17. 1 мянга болсон байна. Өөрөөр хэлбэл, анхны судалгаа хийгдэж, хууль өргөн баригдах энэ хугацаанд 1470 иргэн хорвоог орхисон байна. НББСШУ-ны байнгын хорооны саяын хурал дээр Ц.Мөнх-Оргил гишүүн “Бид гэсэн мөн оролцох байсан юм. Яагаад хууль боловсруулахдаа бидэнд мэдээлэл өгсөнгүй вэ” гэж байна лээ. Бүх гишүүдэд энэ хуулийг засах сэтгэл байдаг. Тэр дундаа олон удаа парламентад сонгогдсон гишүүд энэ хуулийн гажуудлыг сайн мэддэг. Өмнө нь энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан ч дэмжигдээгүй юм билээ. НББСШУ-ны байнгын хорооны өнөөдрийн (өчигдрийн) хурлаар хуулийн төсөл дэмжигдсэнд баяртай байна. Энэ хуулиар наснаасаа эрт тэтгэвэрт гаргасан 17.1 мянган иргэдийн асуудлыг шийдэж, тэтгэврийг нь нэмэх боломжтой болж байна. Гэхдээ байнгын хорооны хурлаар энэ хууль хэлэлцье гэдгийг л дэмжлээ. Харин цаашид хэлэлцэж эсэх нь чуулганаар орно. Чуулганаас хэлэлцье гэж шийдвэл хэлэлцэгдэнэ.

-“Жаст”-ын Ш.Батхүү “Стандарт” банканд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж авсан зээлийг тус үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргасан. Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, бусдын тавьсан өрийг төлсөн нь таныхаар хэр зөв шийдвэр бэ?

-Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж зээл авсан жинхэнэ эзэн нь “Жаст”-ын Ш.Батхүү. Гэхдээ Эрдэнэт үйлдвэр Эрсдэлийн сангаасаа энэ зээлийг яаралтай төлсөн нь зөв. Учир нь Стандарт банкны зээлийн хүү өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдэж байсан. Миний сонссоноор нэг жилд нэг сая ам.долларын хүү нэмэгдэж байсан гэсэн. Нэг сая ам.доллар гэдэг ямар их мөнгө билээ. Эрдэнэт үйлдвэрийн блансыг үзэхэд энэ жил 400 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байсан. Ийм том ашигтай үйлдвэр Эрсдэлийн сантай байх ёстой. Тиймээс энэ сангаас 40 сая ам.долларыг төлсөн нь зөв. Хэдийгээр компанийн сангаас гарсан ч эцсийн дүндээ зээл авсан эзэн нь эргэж төлөх ёстой. Зээл авсан эзэн удахгүй хуулийн байгууллагаар тогтоогдоно. Үүнийг хурдан шуурхай төлж, зээлийн хүү зэрэг ихээхэн хохирлыг хурдан шуурхай таслан зогсоосон нь зөв юм.

-Энэ хэргийг шалгах хуулийн хугацаа нь дууссан юм билээ. Тэгэхээр буруутай эзэн хариуцлагаа үүрэхгүй байж магадгүй гэсэн болгоомжлол байна?

-Хариуцлага хүлээлгэх ёстой. Хэн нэгний буруутай үйлдлээс болж монголчууд хохирох ёсгүй. Би олон жил үйлдвэрлэлийн салбарыг хариуцаж ажилласан. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулж байгааг ойлгохгүй байна. Нөгөөтэйгүүр, Монголд мөнгө угаадаг гэмт хэргийн бүлэглэл бий болсон гэхээр гайхаж байна. Үүнийг устгаж, гэмт хэргийг таслан зогсоож нийгмийг эрүүлжүүлэх хэрэгтэй. Мөн ЖДҮХС, ТЭДС, Агаарын бохирдлыг бууруулах сан зэрэг сангуудын мөнгө эзэндээ хүрэхгүй бүлэглэлийн гараар орж байгаад харамсч байна. Буруу гараар орж байгаа энэ мөнгөөр бид хичнээн үйлдвэр хөгжүүлж болох байсан бэ. Энэ мөнгөөр социализмын үед бол 700 гаруй үйлдвэр сэргээх байсан. Аймаг, сум бүрт байсан цагаан идээ боловсруулах үйлдвэрийг сэргээж болохоор их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн байна. Тиймээс бүх сангийн зарцуулалтыг ил болгож, үрэгдсэн мөнгөө гаргаж авах хэрэгтэй. Тэгж байж манай улсын хөгжил зөв чиглэл гольдролд орно. Үүнийг зөв хүмүүсээр удирдуулах хэрэгтэй. Манай улсад хулгайн бүлэглэл үүсч, ард түмний мөнгийг идэж уун, улс орныг сорж байна. Бид бүгдээрээ энэ бүхнийг харахгүй, сонсохгүй байна гэдэг нь үүнийг дэмжиж байгаатай адил. Тиймээс мэдлэггүй, боловсролгүй байж болохгүй.

-Ээлжит бус чуулганаар Авлигын тухай, прокурорын тухай, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг баталсан. Хууль батлагдсанаар ҮАБЗ тэр дундаа Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрлөө гэдэг шүүмжлэлийг дагуулсан. Та энэ хуулийг дэмжсэн. Дэмжсэн шалтгаан тань юу байсан юм бэ?

-Энэ бол нэлээн том асуудал. Монгол Улс шинэ нийгэм, эдийн засгийн тогтолцоонд ороод 28 жил боллоо. Гэтэл улс орон дорвитой хөгждөггүй, ардчилсан нийгэм мөртлөө анархист маягаар бүх салбар хөгжиж байна. Уул уурхай, хууль эрхзүй, шүүх засаглал гээд бүх газарт дээр, дооргүй бужигнасан, доголдолтой байна. Бид зөв хөгжих юмсан гэж хүсдэг. Гэтэл ноцтой томоохон зөрчил, гэмт хэрэг, бүлэглэл аль ч салбарт үүсч байна. Тэр дундаа шүүх, прокурорын байгууллагад асар том гажуудал үүссэн болох нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэх явцад холбогдогчдыг нь эрүүдэн шүүсэн  явдлаар нотлогдлоо.

-Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзээд танд юу бодогдсон бэ?

-Маш хэцүү, хүнд юм билээ. Бичлэгийг үзсэний дараа зүрх өвдөж, хямарсан. Энгийн ард түмний эрх чөлөө хязгаарлагдаж, хүний эрхэд тамлагдан байцаалтад орж байгааг хараад цочирддог юм байна. Зодож нүдэж, сэтгэл санааны дарамтад оруулж, хүний эрхэд ноцтой халдсан байна лээ. Үүнээс үүдэж Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Яг үнэндээ, ийм зүйл байгааг мэдсэн нь нэг талаасаа олзуурхууштай. Ингэснээр прокурор, шүүх засаглал, мөрдөн байцаах газрыг засч сайжруулах хуулийн өөрчлөлт хийх шаардлага тулгарсан. Тиймээс ҮАБЗ-ийн зөвлөмжөөр энэ хуулийг яаралтай боловсруулж, батлах эхний арга хэмжээг авлаа. Ингэхгүй бол бидний мэдэхгүй маш олон гэмт хэргийн үүр уурхай Монгол Улс болох нь.

-“Капитал” банк татан буугдсанаас болж нийгмийн даатгалын 340 тэрбум төгрөг тус банканд гацсан гэсэн мэдээлэл гарлаа. Үүнийг яаж шийдэх вэ?  

-Итгэмээргүй асуудал боллоо. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд ажил олгогч 20 хувь, ажилчид цалингийнхаа 10 хувийг төлдөг. Тухайн иргэн тэтгэвэртээ суусны дараа авах ёстой мөнгийг ямар нэгэн банк өөрийн эрх, ашгийн төлөө завшиж байна гэдэг бол байж боломгүй асуудал. Хэрвээ үнэхээр ийм асуудал болсон, эрх бүхий хүмүүс улсын төсвөөс тэрбумаар хэмжигдэх мөнгө авсан байвал энэ бол ноцтой хэрэг. Гэхдээ энд нэг зүйлийг нухацтай ярих хэрэгтэй. Албан бус мэдээллээр ЖДҮ-тэй харьцуулашгүй их мөнгө яригдаж байна лээ. 400 тэрбум төгрөгийг зөвхөн нэг банк авсан байна. Үүн шиг ард түмний татварын мөнгийг хэдэн ч банк шамшигдуулж байгааг мэдэхгүй. Үүнийг хатуу ярьж зогсоох хэрэгтэй. Баялаг бүтээгчид татвар төлж, ажилчид өөрсдийн эрүүл мэнд, нийгэмд зориулж татвар төлж байхад хэн нэгэн албан тушаалтан эрх мэдлээ ашиглаж дундаас нь мөнгө хүүлж, өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх нь хууль бус. Энэ бол эдийн засгийн том гэмт хэрэг.

-Хууль батлагдсанаар дээрх 17.1 мянга иргэний тэтгэвэр нэмэгдэх юм байна. Тэтгэврийн нэмэгдэл энэ жилийн төсөвт суутгагдсан уу?

-Энэ жилийн төсөвт суутгагдаж амжаагүй. Учир нь энэ хууль хоёрдугаар сард өргөн баригдсан. Хууль амжилттай хэлэлцэгдэж, дэмжигдэх юм бол Хууль тогтоомжийн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. НББСШУ-ны байнгын хорооны хурлаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх санал гарсан.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • tuya (66.181.179.231)
    yaraad baidag yynuugee ajil bolgooch yr dyng ni harahgyi dyysaj bna daa
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • урнааа (202.9.42.253)
    тэтгэвэр нэмбэл бугдын нэмэх хэрэгтэй тэгэхгуй бол дагаал юмны унэ осно
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.229.121.37)
    Balai avgai
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • zochin (202.21.103.139)
    Баялаг бүтээгчдын төлсөн татвар, ажилчдын цалингаас төлсөн нийгмийн даатгалын мөнгийг ганц банкны чанаргүй зээлд өгөх ёсгүй ийм шудрага бус юм байж болохгүй хариуцлагагаэ тооцох нь зөв Гарамжав гишүүн энэ асуудлыг цааш ярихтх хэрэгтэй гэж бодож байна
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Demjij bna!! (66.181.161.70)
    Mash shudarga zuv zarchimtai hun bna. Uneheer ene niigem shudarga yos, tuunii tuluu temtsdeg ene emegtei shig huneer dutaj bna!
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Binderya (202.21.103.139)
    Niigmiin todorhoi heseg bulegt mash heregtei huuli bn, ulsad hudulmurluj hudulmurluj odoo hereggui geed tetgevert barag huuj gargachihaad tetgemj ni mash muu tetgevriin humuust heregtei, ter humuusiin erh ashgiig hench avch uzdeggui, harin Garamjav gishuun gyrhai harj shiidej bgd bayrtai bn
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Нэргүй (202.21.103.139)
    Одоогийн байгаа төр засагт Ц.Гарамжав гуай шиг амьдрал мэддэг, аж ахуйч, шударга ийм л хүмүүс ихээр үгүйлэгдэж байна даа. Танд амжилт хүсье
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Khaliun (202.21.103.139)
    Ene huuliig hurdan batlah heregtei! mAsh zuv sanaachlaga ywj bn shuu! Ingej l ard irgediin amidralyg baga ch bolov demjine shdee!
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (122.201.31.83)
    Энэ хуулийг чинь батлах гэсээр байтал амьд үлдэх нь хэд бол 1991 онд тэтгэвэр нь тогтоогдсон эх одоо ойролцоогоор 70 дөхөж яваа. Тэр эх ч үр хүүхэд нь ч төрийн бодлогын алдаатай шийдвэрийн золиос болсон. Тэтгэвэр нэмсэн гэх нэрээр 50, 30 мянган төгрөөр аргалж нэр хүндээ өсгөх гэж байхаар нэг удаагийн нөхөн олговор өгчихөөч дээ. Тэд хэд наслав л гэж дээ, хэдэн жил аваа ч билээ
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • цуа (103.11.195.34)
    Мундаг хүн. үнэн хэлжээй
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • ЭРКА (202.21.115.126)
    Хулгайч хулгайчаа бариараа гэж хэлээд байх харин сонин үзэгдэл үү.
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • irgen (202.21.118.174)
    zuv bainaa!!undarmaa gedeg hyyhen tatbat tululchdiin mungiig ugaaj gemt hereg hiisen!!odoo bushuuhan barij horih heregtei!!neg medehed gadaadad garsan baih biidee!!!
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (103.57.93.72)
    нэгийгээ жаахан доошлоход н дэвсэнэ гэж энэ дээ монгол хүний л араншин түүнээс энэ хуцан хамарт ундрмаагааса нэг их дээрдээд байх юм байхгүй
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
    • зочин
      Ундармаа ямар хүн гэдгийг бид мэдэхгүй ч онцгүй л сонсогдоод байгаам даа. Харин Гарамжав гишүүний тухай сонсоход амьдрал мэддэг ажилчидаа харж үздэг нөхөн сэргээлт сайн хийдэг тойрогтоо олны төлөө зөндөө юм хийсэн гээд зөндөө эерэг талууд мэдэгдээд байгаа .
      2019 оны 04 сарын 10
  • Зочин (103.57.92.177)
    Ene gishuun unekheer shudarga bas huulin medlegtei hun b a Ene bol ediin zasgin gemt hereg gesen b a, tiim shuu! Unekheer shunaltai yumaa, sanaa ni zovdoggui ee ter hunii, ichij uhmeer! Nudee bultertlee goyod!!! Gishuun b h yos zuigui avgai b a
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Иргэн (103.26.195.252)
    Тэр Ундармааг гишгэх газаргүй байлгана даа. Амьдаар нь барьцаалж хориод мөнгөө гаргуулж авна. Хулгайчийн алнаа
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    16 цаг 36 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    16 цаг 36 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    16 цаг 40 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    16 цаг 53 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    17 цаг 0 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    17 цаг 7 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    17 цаг 15 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    17 цаг 21 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    20 цаг 4 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    20 цаг 14 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК