Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүдээс дутахааргүй хөрөнгөтэй яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар

2019-4-11
0
ЖИРГЭХ

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг нийтэд ил болгосон билээ. Энэ удаа яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.  

Г.Билгүүн 35.9 сая төгрөгийн хадгаламжтай

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүний өөрийн орлого нь 27.3 сая, гэр бүлийн орлого 31.9 сая, 35 сая төгрөгийн үнэтэй Lexus-RX 400 автомашинтай. 15 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, түүхийн үнэт зүйлтэй гэсэн бол орон сууцгүй, зээлгүй, малгүй. Харин 28.6 сая төгрөгийн хадгаламжтай бол Пшенетикс, Опшенетикс ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Рубикмайнд ХХК-иас нийтдээ 2184 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж 2017 онд мэдүүлж байжээ.

Тэгвэл 2018 онд түүний өөрийн орлого тогтмол байгаа бол гэр бүлийн орлого нь 15.9 сая болж хоёр дахин буурсан байна. Харин хадгаламж нь 35.9 сая болж 7 сая төгрөгөөр нэмэгджээ.

Б.Баярсайхан 4.5 тэрбумын хаустай

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан 2018 онд өөрийн орлогоо 99.6 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 9.6 сая төгрөг. 4.5 тэрбум төгрөгийн ханштай амины орон сууцтай.  108 сая төгрөгийн үнэтэй BMW, Nissan-Juke автомашинтай. Мөн 92 сая төгрөгөөр үнэлсэн 200 хонь, 50 үхэр, 10 адуутай бол дансны үлдэгдэл нь 592 мянган төгрөг, бусдаас 180 сая төгрөгийн авлагатай гэжээ. Түүнчлэн Мэйдин Монголиа, Брэйнбрэнд, Амин Шийдэл компанийг 100 хувь эзэмшдэг ажээ.

С.Наранцогт 185 саяын авлагатай

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт өөрийн орлогоо 37.1 сая, гэр бүлийн орлогоо 30.5 сая гэснээс гадна 650 сая төгрөгийн үнэтэй хоёр нийтийн орон сууцтай, 20 сая төгрөгийн Toyota,Harrier автомашинтай. 40 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, дансны үлдэгдэл, хадгаламж нь 18.1 сая төгрөг, бусдаас 169.8 сая төгрөгийн авлагатай бол 250 сая төгрөгийн зээлтэй гэж 2017 онд мэдүүлж байжээ.

Тэгвэл 2018 онд өөрийн орлого нь 64.5 сая болж бараг хоёр дахин нэмэгдсэн бол гэр бүлийн орлого нь 33.9 сая болж мөн л өсчээ. Харин нийтийн орон сууцны тоо нь нэгээр цөөрсөн бол нэг ширхэг зуслангийн байшинтай болжээ. Эдгээрийгээ мөн л 650 сая төгрөгөөр үнэлсэн байна. Түүнчлэн хадгалж, дансан дахь үлдэгдэл нь 22.9 сая төгрөг болж 4.7 саяар нэмэгдсэн бол авлагын хэмжээ нь 185 сая болж 6 зургаан саяар өссөн бол харин зээлийн хэмжээ нь өмнөх жил шигээ 250 сая гэжээ. Тэрбээр ямар нэг компаниас хувьцаа эзэмшдэггүй гэж мэдүүлсэн байна.

 

Х.Батбилэг 670 саяын орон сууц, 200 саяын автомашинтай

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг өөрөө 26.5 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлого нь 14.7 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Мөн 670 сая төгрөгийн хоёр орон сууцтай бол 200 сая төгрөгийн үнэтэй Mercedes Benz-G 500 автомашинтай бол 84 сая төгрөгийн ханштай 24 үхэр, 50 адуутай. Түүнчлэн 135.7 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй бол хадгаламж, дансан дахь үлдэгдэл нь 23.3 сая төгрөг гэжээ.

Харин 2018 онд өөрийн орлогоо 27.6 сая, гэр бүлийн орлогоо 18.2 сая гэж мэдүүлснээс үзвэл орлого нь чамгүй хувиар нэмэгдсэн гэж харж болохоор. Мөн өнгөрсөн 2017 онд мэдүүлсэн 670 сая төгрөгийн үнэтэй нийтийн орон сууц нь цөөрч нэг болсон бол оронд нь хашаа байшинтай болжээ. Гэхдээ эдгээрийгээ мөн л 670 сая төгрөг гэж үнэлсэн байна. Харин хадгаламж, банкны дансан дахь үлдэгдэл нь 33.8 сая болж 10 сая төгрөгөөр нэмэгдсэн боловч 17 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Тэрбээр ямар нэгэн компаниас хувь эзэмшдэггүй юм байна.

 

С.Батболд 247 саяын орон сууцтай

Зам тээрийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өөрөө 33.3 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлого нь 10 сая гэж мэдүүлжээ. Харин 247.9 сая төгрөгийн нэг орон сууцтай, 3 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол картны үлдэгдэл, хадгаламж 842 мянган төгрөг, 40 сая төгрөгийн зээлтэй гэсэн бол Жигүүр транс, Улсын их дэлгүүр ХК, Реска компаниас 2582 хувийн ногдол ашиг авдаг гэж 2017 онд мэдүүлж байжээ.

Харин 2018 онд өөрийн орлого нь 28.8 сая болж 4 саяар буурсан бол гэр бүлийн орлого нь 14.6 сая төгрөг болж 4.6 саяар өссөн байна. Орон сууцны үнийн дүн, тоо хэвээрээ бол Реска ХХК-ийн хувийг нэмж эзэмшдэг болжээ.

 

Г.Нандинжаргал 1.8 тэрбумын хадгаламжтай

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал өөрийн орлогоо 164.5 сая, гэр бүлийн орлогоо 215.5 сая төгрөг гэж мэдүүлсэн бол 654.1 сая төгрөгийн үнэтэй таван орон сууц, 55 сая төгрөгийн Lexus-570 автомашин, 446 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ. Түүнчлэн 1.53 тэрбум төгрөгийн хадгаламжтай, Рекрүт Мастер ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэжээ.

Тэгвэл 2018 онд өөрийн орлогоо 48.5 сая болж гурав дахин буурсан гэж мэдүүлсэн бол гэр бүлийн орлогоо 246.4 сая болж 30 сая төгрөгөөр өссөн гэж мэдүүлжээ. Түүнчлэн хадгаламж, дансны үлдэгдэл нь 1.81 тэрбум болж 275.3 саяар өссөн гэжээ.

 

Г.Өнөрбаяр хамгийн бага хөрөнгөтэй Төрийн нарийн бичгийн даргаар тодорлоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өөрийн орлогоо 19.8 сая, гэр бүлийн орлогоо 0 гэж мэдүүлсэн бол 110 сая төгрөгийн нэг орон сууцтай, 13 сая төгрөгийн үнэтэй 12 ямаа, 5 адуу, 8 үхэр, 58 хоньтой гэсэн бол хадгаламж, бэлэн мөнгө нь 2.3 сая, бусдаас 34 сая төгрөгийн авлагатай гэж 2017 онд мэдүүлжээ.

Тэгвэл 2018 онд 21.4 сая болж өөрийн орлогоо 1.6 саяар өссөн, гэр бүлийн орлого нь 7.6 төгрөг гэж мэдүүлсэн бол бусад хөрөнгө өмнөх жилийнхтэй адил мэдүүлсэн байна.

 

Ц.Цэнгэл нэгхэн жилийн дотор 1.2 тэрбум орон сууцтай болсон

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийни дарга Ц.Цэнгэл өөрийн орлогоо 31.7 сая, гэр бүлийн орлогоо 112.7 сая гэсэн бол орон сууцгүй, харин 100 сая төгрөгийн ,Land Cruiser 200 автомашинтай, 405 сая төгрөгийн ханштай хурдан удмын 110 адуу, хонь-130, ямаа-105 бий гэжээ. Мөн хадгаламж, бэлэн мөнгө нь 336.3 сая төгрөг, Эрдэнэс таван толгой ХК, ДСЦТС ХК, Хасвуу ХК, Кристал питер ХХК, Хос Далай Хас ХХК зэрэг компанийг 40-100 хувь эзэмшдэг гэжээ.

Тэгвэл 2018 онд өөрийн орлогоо 30.8 сая болж, гэр бүлийн орлогоо 89 сая төгрөг болж буурсан гэж мэдүүлжээ. Харин нэгхэн жилийн дотор 1.2 тэрбум төгрөгийн орон сууцтай болсон гэж мэдүүлсэн атлаа зээл аваагүй, хадаламж, бэлэн мөнгөний хэмжээ өмнөх жилийнхтэй мөн ялгаагүй 336.3 сая төгрөг гэж мэдүүлжээ.

 

Д.Даваасүрэн 1 тэрбум төгрөгийн үнэтэй газартай

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өөрийн орлогоо 23.8 сая, гэр бүлийн орлогоо 68 сая гэсэн бол 755 сая төгрөгийн үнэтэй гурван орон сууц, гурван өвөлжөө, хаваржаатай. 110 сая төгрөгийн exus-570, Volkswagen-Touareg автомашинтай. Тэрбум төгрөгийн үнэтэй 7206 мк эзэмшлийн газартай, 30 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, хадгаламж, бэлэн мөнгө нь 92.4 сая төгрөг, Кеаро ХХК-ийг 100 хувь эзэмшдэг 2017 онд мэдүүлсэн бол

2018 онд өөрийнх нь орлого 24.5 сая болж өссөн бол гэр бүлийн орлого 0 болж буурчээ. Харин 1 тэрбумын үнэлгээтэй газартай хэвээрээ гэснээс гадна хадгаламж, бэлэн мөнгөний хэмжээ нь 63 сая болж буурчээ.

 

Б.Бадамдорж 3 тэрбумын үнэтэй таван орон сууцтай

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийн жилийн орлого 141 сая төгрөг, гэр бүлийн орлого 22 сая төгрөг. Гурван тэрбумаар үнэлэгдэх 5 орон сууц, нэг зуслангийн байшин, нэг хашаа байшин, нэг гэр, нэг авто гражтай. 327 сая төгрөгийн үнэтэй Toyota Land Cruiser автомашинтай. 225 сая төгрөгөөр үнэлэгдэх 509 хонь, 49 адуу, 240 ямаа, 51 үхэртэй. 163 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 108 сая төгрөгтэй. 14 сая төгрөгийн авлагатай. 326 сая төгрөгийн зээлтэй. Лэнд мн ХК, Ноёхон загас ХХК, Хан элстий ХХК, Мөнхийн судар ХХК-иудад хувь эзэмшдэг. 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    15 цаг 49 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    15 цаг 50 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    15 цаг 54 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    16 цаг 7 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    16 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    16 цаг 21 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    16 цаг 28 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    16 цаг 35 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    19 цаг 18 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    19 цаг 28 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК