Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л. Элдэв-Очир: Хэт үр ашиггүй, улс төрийн шийдэл гаргасанд харамсч байна

2019-4-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очироос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам барих шийдвэр гаргасан. Гэтэл өмнө нь эхлүүлсэн төмөр замын ажил юу болж дууссаныг бүгд мэднэ. Төмөр зам барих нэрээр улсын хөрөнгө үргүй зарлагдах вий гэсэн болгоомжлол байна?

-Яг үнэндээ бол хэнд ч ийм болгоомжлол бий. Олон жил дуншсан өмнөх төмөр замын ажлаа дуусгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантойлгой” компани 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Харин үүнээс суларсан мөнгийг ард түмэндээ тараах уу эсвэл бүтээн байгууллалтад зарцуулах уу гэдэг асуудал тулгарч байна. Гэтэл Засгийн газраас оновчтой биш шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай. Уг нь эхнийхээ төмөр замыг бариад дуусгачихвал олон талын ашигтай. Учир нь Гашуунсухайтад 10 мянган тээврийн хэрэгсэл, 14 орчим мянган иргэн ажиллаж байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүс амьдралаараа тоглуулж байна. Тухайлбал, гэр бүл салалтаас эхлээд өвчин тусах, амь насаа алдах зэрэг тулгамдсан асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

-Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулах боломж бололцоо бий болов уу?

-Манай улсын нүүрс худалдан авдаг гол түнш нь БНХАУ. Тус улсын компаниуд төмөр замын тээврийн асуудалд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа. Учир нь БНХАУ боомтууддаа төмөр зам тавьчихсан. Гэвч бид төмөр замаа холбож өгч чадахгүй машинаар тээвэрлэлт хийсээр байна. Уг нь Монголоос нийлүүлсэн нүүрсийг далайн боомтоор дотоодынх нь тарифаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлэж өгье гэдэг саналаа хятадууд таван жилийн өмнө тавьсан. Манай улсын зүгээс хөрөнгө оруулалтын асуудалд гол худалдан авагчаа оруулж өгөх ёстой. Энэ бодлогын хүрээнд урд хөрш оролцоход бэлэн байгаа. Сэтгэл гаргаад жаахан зүтгүүлчих сэтгэл дутаж байна. Өөрөөр хэлбэл, бизнесийн салбарыг улс төр боомилж байгаагийн нэг жишээ нь энэ.

-Та Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам байгуулах ажлын эсрэг байр суурьтай байгаа юм байна. Гэтэл энэ чиглэлийн төмөр зам байхгүйгээс болж хятадын компаниудад нүүрсээ хямд үнээр борлуулж байна гэх шүүмжлэл бий. Энэ талаар юу гэх вэ?

-Зүүн зүг рүү төмөр зам барих гэсэн санаа нь бол боломжийн. Гэвч Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор сүүлдээ юу боллоо. Залилангийн төсөл болсон шүү дээ. Тэнд хойд чиглэлээс төмрийн хүдэр авчирч, нүүрсний бүлэг ордоосоо коксжих нүүрсээ авах замаар цогцолбор байгуулъя гэдэг нь санаа зөв. Гэхдээ тухайн төслийг ашиглаад, судалгаа хийсэн нэртэй хэдэн цаас гаргаж, хөрөнгө мөнгө үрсэн үү гэдэг асуудлыг ярих ёстой. Өөрсдийнхөө санаснаар зүтгэж, хэт үр ашиггүйн дээр улс төрийн сонин шийдэл гаргаж байгаад харамсч байна. Төмөр зам өртгөө нөхөхөд үнэхээр хэцүү. Тавантолгойн бүлэг ордыг 70 км зөөж тээвэрлэдэг нүүрсийг дотооддоо тээвэрлэе гээд 30 сая тонн нүүрсний төлөвлөгөө тавьсан байна лээ. Энэ төлөвлөгөө хэр биелэх боломжтойг мэргэжлийн хүмүүс ч хэлж байна. Ер нь бол нэгэнт урагшаа гарч байгаа нүүрсийг тэс хөндөлөн зүүн тийш зөөж, 414 км зам татах хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юу уу. Энэ нь зөвхөн Сайншанд биш цаашаа Замын-Үүд боомтоор гарна. Боомтын ачаалал дийлэх үү гээд олон асуудал бий. Гэтэл Засгийн газрын шийдвэр гарчихсан. Хөрөнгө мөнгөнөөсөө болж гацаж байсан болохоос биш. 200 сая долларын сураг гарангуут үүнийг хүн бүр өөрсдийнхөөрөө захирах гэж оролдож байна.

Мөнгө олох гэж байгаа дутуу орхисон төмөр замаа эхлээд гүйцээчих. Дараа нь шинэ төмөр замаа тавь. Бүтээн байгуулалтад цэргүүдийг дайчилж байсан туршлага бий. Төмөр зам бол нарийн технологи. Дуртай нэгний хийчих ажил биш. Сэтгэлийн хөөрлөө дарах хэрэгтэй.

Тэгэхгүй бол нүүрсний тээвэрлэлтийг дагасан асуудал олширлоо. Хар тамхины хэрэг гарч байна. Бие үнэлэлт гаарлаа. Маш олон иргэн амиа алдлаа.  

-Одоо барих шинэ төмөр замыг барихад Засгийн газар бонд гаргана гэсэн. Энэ нь хэр зөв шийдэл вэ?

-Бонд гаргана. Зүүн тийш тавих төмөр замыг 1.2 тэрбум ам.доллараар барихаар танилцуулагдсан. Үүний 200 орчим сая ам.долларыг нь “Эрдэнэс Тавантолгой”-н ашгаас гаргана. Мөн жил бүрийнх нь ашгаар санхүүжүүлээд дуусгая гэж ярьж байна. Засгийн газрын шийдвэрт дотоод эх үүсвэрийг ашиглана, бонд гаргая гэсэн байсан. Бондыг хэн худалдаж авах уу гэдэг асуудал маш хүнд. Хамгийн гол нь Д.Сумъяабазар сайд зүтгэсээр байгаад IPO гаргаж, 3.5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө босгоно гэж байна. Гэтэл хөрөнгө оруулагчид нь IPO-өөр гаргах хувьцааг худалдаж авахгүй. Учир нь “Эрдэнэс Тавантолгой” компани 800 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан мөнгөөрөө Гашуунсухайтын төмөр замыг дуусгаад жилдээ 42 сая тонн нүүрс гаргана гэж төмөр зам руу оруулахаар хөрөнгө оруулагчид нь гайхна биз дээ. Үүнийг Д.Сумъяабазар сайд сайн ойлгож баймаар юм. IPO гаргана гээд хүлээлт үүсгэчихсэн. Ингэж сэглэж болохгүй.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (59.153.114.67)
    Хил рүү чиглэсэн мухар зам олон байх нь эрсдэлтэй
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • зочин (66.181.181.19)
    Хүрэлсүх чинь өөрөө Х.Баттулгын утсан хүүхэлдэй юм чинь даалгаварыг нь биелүүлнэ шүү дээ. Харцаар нь л хөдлөх болно
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Энержигийн нүүрсийг хурдан гаргах гэсэн л хүн байна. Бусдаар улс орны язгуур эрх ашгийг бодохгүй байна. Зүүн чиглэлийн төмөр зам хойшоо Орос руу гаргах бас нэг урсгалыг нээж өгч байгаа юм шүү дээ.
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
    • Мангартаад тал замын хажуугаар машинаар зөөж хэдэн жолооч, талыг алж байгаагаа мэдэж байна уу?
      2019 оны 04 сарын 12
    • Zochin
      Oros manai nuurseer uhsen eliigee hiidgiin. Manai gol erseldegch manai nuursiig teeverleed baih uu? Tegeed ch nuurs chini alt shig unetei bolj hen ch avahgui hog bolno. ETT nuursiig ch gesen uragshaa gargadag yum. Medehgui baij medemhiireh hereggui l dee.
      2019 оны 04 сарын 12
  • Зочин (66.181.176.234)
    Үнэн Женко хулгайч өмнөх төмөр замын хэргээ цайруулах гэж зүтгэж байгаа юм. Үнэндээ бол гол чигдэл нь ургашаа байтал заавал зүүн тийш нь төмөр зам ьавих ямар хэрэг байна. Бөхчүүд минь дээ. Та нарын толгой хүрэхгүй ээ.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • зочин (202.9.43.216)
    Зангууны үлгэр яриад .Сумьяа нь мэдэр үү чадах уу жилиин дараа харж байя даа
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (213.205.240.125)
    $1.2 сая X 414.6 km=$497.52сая, 1800цэрэг X $761 = $1.37 сая х 24 сар = $ 32.87 сая.Зөвхөн цэргийн зардал, замын зардалын нийлбэр нь $ 530.39 сая буюу 1,392,170,332,234.76 төгрөг. Үүн дээр машин техник, зураг төсөл, мэргэжилтэний хөлс, зээлийн хүү, сургалт дадлагын зардал, цэргийн хуаран, ахуйн хэрэглээ, бензин шатхуун, хоол хүнс гээд өлхөн $500 сая гарна. Өмнө үүнээс хоёр дахин богино замыг гадна дотны мэргэжлийн компанууд эхлээд арваад жил болход мухар далангууд, хөрөнгийн будилаан, хэрүүлийн алим, хүний амь гарздаад ч дуусгаагүй. Сонгууль болход нэг жил, байх эсэх нь мэдэгдэхгүй сайд дарга нар, урьдах замаа хэрүүлтэй хаясан Еөк ингэж амлаад дундаас нь хаявал мундаг том үргүй зардал болж иргэдийн нуруун дээр бууна.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.89.211)
    Ene hund yamar ch uls ornii yazguur erh ashig alga zugeer tsaaguuraa huviin kompaniihaa biznessiig l harj bna.
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
    • $1.2 сая X 414.6 km=$497.52сая, 1800цэрэг X $761 = $1.37 сая х 24 сар = $ 32.87 сая.Зөвхөн цэргийн зардал, замын зардалын нийлбэр нь $ 530.39 сая буюу 1,392,170,332,234.76 төгрөг. Үүн дээр машин техник, зураг төсөл, мэргэжилтэний хөлс, зээлийн хүү, сургалт дадлагын зардал, цэргийн хуаран, ахуйн хэрэглээ, бензин шатхуун, хоол хүнс гээд өлхөн $500 сая гарна. Өмнө үүнээс хоёр дахин богино замыг гадна дотны мэргэжлийн компанууд эхлээд арваад жил болход мухар далангууд, хөрөнгийн будилаан, хэрүүлийн алим, хүний амь гарздаад ч дуусгаагүй. Сонгууль болход нэг жил, байх эсэх нь мэдэгдэхгүй сайд дарга нар, урьдах замаа хэрүүлтэй хаясан Еөк ингэж амлаад дундаас нь хаявал мундаг том үргүй зардал болж иргэдийн нуруун дээр бууна.
      2019 оны 04 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    15 цаг 50 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    15 цаг 50 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    15 цаг 54 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    16 цаг 7 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    16 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    16 цаг 21 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    16 цаг 29 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    16 цаг 35 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    19 цаг 18 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    19 цаг 28 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК