Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ундармаагийн улс төрд орсон гол зорилго юу байв

2019-4-15
0
ЖИРГЭХ

Дампуурч, татан буугдсан банкуудын халааг Капитал банк залгамжлав. Залгамжлах залгамжлахдаа бүр төрийн мөнгийг төлөөсөндөө төлчихсөн бололтой юм. Капитал банкны дансанд байсан 340 тэрбум төгрөгийн хэдэн хувийнх нь барааг эргэж харах нь тодорхойгүй байна. Төрийн томчуудаас эхлээд Монголбанкнаас тус банкны үйл ажиллагааг таван жилийн өмнөөс буюу 2015 оноос эхлэн доголдож эхэлсэн гэж мэдэгдсэн. Цагийн тохироог эргүүлж нэг харваас “Капитал”-ын Б.Ундармаа 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан үетэй яг таарч байгаа юм. УИХ-ын сонгуульд байдгынхаа ихэнхийг алдсан гашуун туршлага хуримтлуулсан гишүүд цөөнгүй бий. Б.Ундармаагийн хувьд ч ялгаагүй ийм хувь тавиланг тойроогүй биш дайраад гарсан нэгэн. УИХ-ын сонгуульд нэг биш удаа өвдөг шоройдсон тэрбээр өнгөрсөн удаагийн сонгууль түүний хувьд эцсийн боломж байсан юм. Тиймдээ ч группийнхээ аль гайгүй хэлтэй амтай, хөдөлгөөнтэй гэсэн ажилчидаа дайчилсан. Үүн дээр нь хүч нэмж, зөвлөгөө өгөхөөр нэр бүхий УИХ-ын гишүүдийн ах, дүү хүртэл багтсан гэхээр ямархуу ач холбогдол өгсөн нь харагдах байх.

МАН-аас “Капитал”-ын Б.Ундармаа, МАХН-ын дарга Н.Энхбаярын гэргий О.Цолмон, АН-ын гишүүн бөгөөд тухайн үеийн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж болон Буян-гийн Жагаагийн нам болох Бүгд найрамдах намаас И.Түвдэндорж гэсэн эрхмүүд өрсөлдсөн энэ тойрог гал авалцсан тойргоор тодорч байсан үе саяхан.

Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн И.Түвдэндорж нь тухайн үед "Капитал" банканд ажилладаг байсан гэх яриа байдаг. Энэ нь ч үнэний ортой байх. Учир нь тус сонгуулийн үеэр АН-ын саналыг хуваахын тулд ижил нэртэй өрсөлдөгчийг нэр дэвшүүлдэг бохир арга хэрэглэлээ гэж “Буян”-гийн Жаргалсайханыг багагүй шүүмжилсэн. Үүнийг нь батлах мэт энэ намаас нэр дэвшсэн гэх И.Түвдэндорж нь сонгуулийн сурталчилгааны үеэр иргэд сонгогчидтойгоо уулзах уулзалтыг ганц хоёрхон удаа зохион байгуулсан байдаг. Энэ үеэр нь хэл амтайгаараа гайхагддаг “Буян”-гийн Жаргалсайхан л амаа чилтэл ярьсан бичлэг сошиалаар дүүрэн бий. Ингэхдээ МАН-аас нэр дэвшигч "Капитал"-ын Б.Ундармаагийн талаар сайн, муу үгийн алийг нь ч унагаагүй. Харин өнөө муу нэртэй, луу данстай МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний гэргий О.Цолмон нарыг тэтгэвэртээ гарах болсон эмээ, өвөөгөөр нь дуудахаас эхлээд элдвээр хэлж, тавлаж байгаа харагдсан. Энэ мэтчилэн Б.Ундармаа улс төрд орох гэж багагүй хүч гаргасны эцэст хүссэндээ хүрсэн.

Ийнхүү гишүүний сэнтийд суунгуутаа ЖДҮ-гээс зээл авч "Капитал" банкаа санхүүжүүлсэн. Эндээс л Б.Ундармаа "Капитал" банкаа аврахын тулд улс төрд орсон болж таарах гээд байгаа юм. Харамсалтай нь, гишүүн болоод ЖДҮ-гээс авсан зээл авч банкныхаа үйл ажиллагааг тогтвортой болгоно гэж төлөвлөсөн ч түүний булхайтай үйлдэл олонд ил болсноор энэ санаархал нь талаар болсон юм.

Нөгөө талаасаа Капитал банкны дансыг улайлгахад Б.Ундармаагийн улс төрд орох гэж хэт их зүтгэсэн нь нөлөөлөв үү гэж хардахаар байна. Учир нь түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 2015 онд өөрийн орлого 1 тэрбум 15 сая төгрөг, гэр бүлийн орлого 1 тэрбум 224 сая төгрөг буюу нийлээд гэр бүлээрээ нийлээд жилд 2 тэрбум 300 орчим сая төгрөгийн орлоготой байжээ. Гэтэл УИХ-ын гишүүн болохын зэрэгцээд энэ орлого нь салхинд хийссэн мэт алга болсон байх юм. Өөрөөр хэлбэл, 2016 онд өөрийн орлого нь 20.3 сая, гэр бүлийн орлого нь 60 сая төгрөг болтлоо буурсан гэж мэдүүлснээс харвал түүний жилийн орлого 60 дахин буурчээ. Түүний орлого ийнхүү тогтмол буурсан үзүүлэлтэй байх бөгөөд үүнийг нь дагаад эзэмшдэг компанийнх нь тоо ч гэсэн цөөрсөн байдаг.

Банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн, Б.Ундармаа УИХ-ын сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон үе, нийгмийн даатгалын мөнгө болон ЖДҮ-гийн зээлээр Капиталыг санхүүжүүлсэн гээд энэ бүх процесс яагаад ч санаандгүй давхцал биш.

Хэдхэн хоногийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банканд барьцаалж, зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн өмнөөс төр 40 сая төгрөгийн зээлийг нь төлсөн. Ингэхдээ буруутай этгээдүүдээр хохирлоо нөхөн төлүүлнэ гэж эрх баригчид мэдэгдсэн. Гэхдээ хохирлоо чухам яаж төлүүлэх бэ гэдэг нь тодорхойгүй байна. Учир нь “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нөгөөтэйгүүр, түүний эд хөрөнгө хаачсан нь мэдэгдэхгүй байгаа. АТГ-аас хөрөнгийг ил болгохоор ажиллаж байгаа ч байгууллагын дарга нарын халаа сэлгээ гээд юун Ш.Батхүүтэй манатай байгаа нь тодорхой.

 

Б.Ундармаагийн банк дампуурснаар эдийн засагт ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй гэх шуум бий ч, эндээс хэн хохирох вэ гэхээр төр хохирч үлдэх нь цор ганц үнэн юм. Банк дампуурах тоолонд улсын төсөвт ямар нэг байдлаар дарамт үүсдэг болохыг өмнөх гашуун туршлагууд бэлэхнээ гэрчлэх байх. Тэгвэл "Капитал" банк дампуурвал хохирлын мөнгийг хэн төлөх вэ. Эдийн засагчид болоод улс төрд нөлөө бүхий эрхмүүд Б.Ундармаа болон түүний нөхөр Ариунболдын эзэмшлийн хөрөнгөөр хохирлыг бүрэн барагдуулах боломжтой гэж буй. Гэвч шинэ хуулиар өр өвлөгдөхгүй байх зохицуулалт ороод ирсэн.

Өөрөөр хэлбэл, "Капитал"-ын эзэд энэ бүхэнд эртнээс бэлдэж, хөрөнгөө шилжүүлсэн гэх мэдээлэл бий юм.

Магадгүй тус дампуурсан ч Б.Ундармаа Монголын тэргүүн баячуудын эгнээнээс арчигдахгүй болох нь “Капитал банк надад хамаагүй, би хувь эзэмшдэггүй” гэсэн худал үг нь гэрчлэх байх.

Ямартай ч "Капитал" банк дампуурлаа. Энэ бүх өрнөсөн үйл явдал нь Б.Ундармаа Монголын ард түмнийг төлөөлөх гэж биш харин өөрийн эзэмшлийн банкаа хамгаалахын тулд улс төрд орсон нь болох нь өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдал гэрчлэх биз ээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • з (202.179.24.112)
    энэ балай авгайг үтэр түргэн зайлуул ингэж ард түмэн улс эх ороноо гутааж байдаг новшийн бузар юмнууд улс төрөөс зайлаачээ пз аа ёрын цаг иржээ
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.51)
    Их хурлын гишүүн болхоор нь Ундармаатай холбоод байх шиг бна мэдээж холболгүй яахав гэхдээ түүний нөхөр Ариунболд гэж том залилан мэхлэгч бгаа шүү дээ тэр хүнийг яагаад зүгээр явуулаад бна гэдэг сонин биш бна гэжүү Эхнэр өмнөө байрсан олиггүй муур эр бгаа юм шүү тэр нөхөр бүгдийг нь шийддэг байсан юм шүү
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.57.92.11)
    банкууд бас хүнээ олохгүй зээл өгчихөөд авч чадахгүй хохирч байна Капитал банк лав л нэг дампуурсан аж ахйун нэгижд их хэмжээний мөнгөө зээлчихээд авч чадахгүй 15 жил болж байгааг л лав мэдэж байна
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.57.92.11)
    монгол банк гэж бас нэг дампуурсан газар байх юм 5 жилийн өмнө татан буулгасан бол хүмүүс болон төр хохирох бага байсан юм биш үү
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • zochuin (43.243.161.15)
    Muuhai hogiin nudend huiten hulgaich avgai
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Hohirogchid uursduu Undarmaatai tootsoo hii (108.218.234.108)
    Hohirogchid shuud Undarmaa ba tom zeeldegchtei huviaraa tootsoo hiigeed avsan ni hurdan yum bna daa. Tednii kompaniud deer ni udur shunugui sahij suuj baigaad hezee ugsun tsagt ni yavna geed suult zarlaad suuval ch hohiroloo 100% + huu avch chadah magadlal undur. Harin MB-g huleegeed baival medeej huugeeree ch, undsen munguuruu ch, setgel sanaagaaraa ch hohirood uldene.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Санал (66.181.183.154)
    Ундармаа, Алтжин нарыг залилангийн хэргээр шалгаж Монголбанкны Н.Баяртсайханыг ажлын хариуцлага алдсаны улмаас огцруулах хэрэгтэй
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин (66.181.183.128)
    Шуналйын тулам, төрийн нэр хүндийг гутаагч, айж ичихээ мэдэрэмжээ алдсан луйварчин авгай.
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • Zovjin (103.26.194.144)
    Ta nar gishuudiin hurungu orlogiin meduuleg gedgiig haraad unemsheed bgamu, bna gd hudalaa gedgiig gishuud n uursdu heleed bna shu
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.26.17)
    mafi yum bish uu ene guldiisen hulgaichuud sda gej
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.31.23)
    Банк дампууруулж мөнгө угааж өрөө цайруулдаг МАН намын архагшсан бузар арга шүү. Тоолоод үздээ 1990 оноос хойш хэдэн банк дампуурав хэн хожив хэн хохиров
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.29)
    Khudlaa jujig uursdiin ni khurunguur ulsiig khokhirolgui bolgo Naad lalart chini zunduu khurungu baigaa shdee
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.125.170)
    Ene abgai chini erguuttsen hurgaas doloon dor amitan b,jee dee
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    15 цаг 5 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    15 цаг 5 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    15 цаг 9 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    15 цаг 22 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    15 цаг 29 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    15 цаг 36 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    15 цаг 44 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    15 цаг 50 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    18 цаг 33 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    18 цаг 43 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК