Жирэмсэн эхнэрээ зодож, нэг настай хүүхдээ гудамжинд орхиод зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаасэрэн сурвалжилж байна.
Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 00.54 цагт цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Манай нөхөр намайг зодоод нэг настай хүүхдээ нүцгэнээр нь хувцсандаа ороогоод гараад явчихлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу хэргийн газарт очиход Э гэгч нь 3 сартай жирэмсэн эхнэр Т-г зодож, хоолойг нь боож унаган улмаар нэг настай охиноо гудамжинд орхин зугтаж алга болсон байна.
Цагдаагийн алба хаагчид хохирогч Т-г эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэн өгч, охиныг өвөөгийнх нь асрамжид үлдээн, Э гэгчийг ойр орчимд эрэн сурвалжлахад олдоогүй болно. Тиймээс эрэн сурвалжилж ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм байна.