Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ажлаас чөлөөлөгдсөн, ажилгүй иргэдийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлдэг байжээ

2019-4-17
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Дархан-Уул аймгийн боловсролын салбарт шалгалт хийсэн байна. Шалгалтад тус аймгийн төвийн нийт 18 цэцэрлэг, 9 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, хандив тусламж болон худалдан авах үйл ажиллагааны нөхцөл байдлыг газар дээр нь хянан үзжээ.

Дархан-Уул аймгийн цэцэрлэгүүд нь хүүхдийн хоол, хүнсний материал бэлтгэх, худалдан авах үйл ажиллагааг явуулахдаа босго үнийн дүнгээс хамаарч харьцуулалтын арга болон нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай жилд дунджаар 30-120 сая төгрөгийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулж явуулсан байна. Тухайлбал,

5-р цэцэрлэг иргэн С.Галсандоржтой 2018 онд 10,523.900 төгрөгийн гэрээ байгуулсан
12-р цэцэрлэг иргэн  А.Норовбанзадтай 2017 онд 27,642.650 төгрөгийн гэрээ байгуулсан
иргэн Б.Цэрэнхандтай 2017 онд 21,837.250 төгрөгийн гэрээ байгуулсан
“Баялаг ундрагатай эрдэнэ” ХХК-тай 2017 онд 17,351.280 төгрөгийн гэрээ  байгуулсан
2018 онд 21,101.900 төгрөгийн гэрээ байгуулсан
иргэн Д.Пүрэвдоржтой 2018 онд 16,750.400 төгрөгийн гэрээ байгуулсан
1-р цэцэрлэг иргэн   Алтайсайхантай 2017 онд 11,346.680 төгрөгийн гэрээ байгуулсан
2018 онд 10,033.220 төгрөгийн гэрээ байгуулсан
21-р цэцэрлэг “Гансоби” ХХК-тай 2017 онд 12,972.960 төгрөгийн гэрээ байгуулсан
13-р цэцэрлэг “Орхон царам” ХХК-тай 2017 онд 9,206.650 төгрөгийн гэрээ байгуулсан
18-р цэцэрлэг иргэн А.Энэбилэгтэй 2018 онд 9,803.000 төгрөгийн гэрээ байгуулсан
2017 онд 9,403.450 төгрөгийн гэрээ байгуулсан
иргэн С.Эрдэнэцэцэгтэй 2017 онд 14,237.500 төгрөгийн гэрээ байгуулсан
2018 онд 17,792.600 төгрөгийн гэрээ байгуулсан

Ажлын хэсэг цэцэрлэгүүдийн тендерийн баримт, бичгийн материалыг хянан  үзэхэд “Арцат алтайн уулс” ХХК нэр бүхий 11 цэцэрлэгийн тендерийн  хуурай хүнсний бүтээгдэхүүн, мах гэх мэт багцад оролцон 10 байгууллагын тендерт шалгарч гэрээ байгуулсан. “Таван тойн” ХХК нэр бүхий 5 цэцэрлэгийн  тендерийн мах, хүнсний бүтээгдэхүүний багцад оролцож 5 байгууллагын тендерт шалгарч гэрээ байгуулсан. 2017 онд “Таван тойн” ХХК нь нэр бүхий 12 цэцэрлэгт буюу ихэнх цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний материалыг тендергүйгээр, гэрээгээр нийлүүлж ирсэн байв. Мөн “ЦЭЦМИС” ХХК 2017 онд 3 цэцэрлэгт  гэрээгээр, 2018 онд 4 цэцэрлэгийн тендерт шалгарч гэрээ байгуулсан байна.

Түүнчлэн зарим цэцэрлэгийн удирдлагууд өөрийн хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдтэйгээ гэрээ байгуулж бүтээгдэхүүн нийлүүлж, худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулсан зөрчил илэрсэн байна.     

Түүнчлэн доорх нэр бүхий цэцэрлэгүүд 2017-2018 онд үйл ажиллагаа явуулахдаа эцэг, эхчүүдээс нийт 132,821.115 төгрөгийн хандив авсан байна. 

Дархан-Уул аймгийн цэцэрлэгүүдийн хандив авсан байдлыг хүснэгтээр харуулахад (төгрөгөөр):

Д/д Байгууллагын нэр Нийт авсан хандив Төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн байдал Төвлөрүүлж аваагүй хандив Хөрөнгөөр авсан хандив
1 1 дүгээр цэцэрлэг 8,712.900 3,970.000   4,742.900
2 3 дугаар цэцэрлэг 6,980.050 6,321.000 659.050  
3 4 дүгээр цэцэрлэг 8,178.125 3,669.060 4,509.065  
4 5 дугаар цэцэрлэг 8,076.000 3,943.000 4,33.000  
5 6 дугаар цэцэрлэг 4,159.490     4,159.490
6 7 дугаар цэцэрлэг 2,654.000   1,004.000 1,650.000
7 8 дугаар цэцэрлэг 2,032.000 835.000 1,197.000  
8 10 дугаар цэцэрлэг 21,417.350 13,200.000 8,217.350  
9 11 дүгээр цэцэрлэг 2,945.000   2,945.000  
10 12 дугаар цэцэрлэг 5,518.200 3,500.000 1,387.900 630.300
11 13 дугаар цэцэрлэг 11,077.500 10,559.500 518.000  
12 15 дугаар цэцэрлэг 20,070.000 20,070.000    
13 18 дугаар цэцэрлэг 6,802.750 3,542.000 2,900.750 360.000
14 21 дүгээр цэцэрлэг 3,006.700 1,206.000 1,541.700 259.000
15 22 дугаар цэцэрлэг 12,804.450 2,720.000 10,084.450  
16 24 дүгээр цэцэрлэг 8,386.600 235.000 8,151.600  
  Нийт дүн 132,821.115 73,770.560 47,248.865 11,801.690

Энэ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 тушаалын хавсралтаар баталсан Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрмийг баримтлалгүйгээр нийтийг хамарсан тэгшитгэсэн байдлаар хандив авсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Тус аймгийн зарим сургуулийн захирал, нягтлан бодогч нар нь 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн, ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэх зөрчлийг гаргасан байна. 

Дархан-Уул аймгийн боловсролын салбарт гарч буй зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, цаашид холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллах, удирдах албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах өмнө өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг бодитоор сайжруулах тодорхой арга хэмжээнүүд авч ажиллах талаар Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг даргад албан шаардлага хүргүүлэхээр тогтов.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймаг болон Шарынгол суманд ажиллаж шалгалтын дүнгээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид дахин гаргуулахгүй байх чиглэлээр “Зөвлөмж” боловсруулан аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүргүүлж, тус аймгийн боловсролын салбарт гарч байгаа хүний нөөц, томилгооны асуудалд онцгойлон анхаарах, 2016-2018 онд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын дунд халаа, сэлгээ ихтэй, сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилж байгаа, үндэслэлгүйгээр ажлаас халж байгаа асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх талаар өмнө нь зөвлөмж өгч байсан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (59.153.87.173)
    За даа, бүх аймагт ийм үзэгдэл газар авсан байгаа даа. Сургууль цэцэрлэгийн зөвлөл нь ажилладаггүй, эрхлэгч нар нь хахууль аваад сурчихсан.
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • иргэн (64.119.17.13)
    УБ хотын цэцэрлэгууд ч адилхан маш их хандив авдаг юу ч хийдэггуй АТГ уунийг бас шалгах хэрэгтэй одоо бух сургууль цэцэрлэг тегселтийн менге авч бн уунийг шалгадаг газар бдаг бол шалгамаар бн багш нар нь алтан ээмэг бегж гар утсаа авсаар л бн эцэг эхийн зевлелдее юу авахаа захиалсаар л бн эрхэм багш нарт ичих булчирхай бна уу гэж эцэг эхчуудийн емнеес асуумаар бн шавь нараасаа ичээч эрхэм хундэт багш нар минь
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Муу юмны үр хөврөл ингээд доод шатандаа хүртэл үүрлэсэн байна даа.
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.89.191)
    ГАНТУЛГА ГЭЖ ХОТООС ХӨӨГДӨЖ ИРСЭН. МАШ ИХ АШИГ СОНИРХОЛТОЙ АВГАЙ ДА
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.21.4)
    Бүх ажил нь хулгай луйвар заль яачихсан улс вэ юун ажлаас халагдсан хүн нас барсан хүнийг амьд болгож ашиг олдог байсан яриа байдаг биз дээ
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    14 цаг 25 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    14 цаг 25 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    14 цаг 29 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    14 цаг 42 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    14 цаг 49 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    14 цаг 56 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    15 цаг 3 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    15 цаг 10 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    17 цаг 53 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    18 цаг 3 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК